Yearly Archives: 2015

August, 2015

  • 14 August

    Анжелина Жоли Афганы тухай кино хийнэ

    Жүжигчин Анжелина Жоли “Тэжээгч” (The Breadwinner) хэмээх хүүхэлдэйн киноны найруулагчаар ажиллахаар болжээ. Канадын зохиолч Дебора Эллисийн романаар сэдэвлэсэн уг бүгээл 2017 онд дэлгэцэнд гарна. Кинонд Парвана нэртэй 11 настай афган охин эцгийгээ талибуудад баривчлагдсаны дараа яаж гэр бүлээ тэжээж байгаа тухай өгүүлэх ажээ. 24tsag.mn

  • 14 August

    “С.Эрдэнэ гишүүнийг эргүүлэн татая” сонгогчдын түр хороо байгуулагджээ

    Баянгол дүүргийн сонгогчдоос итгэл хүлээлгэн УИХ-д сонгосон С.Эрдэнэ гишүүн нь УИХ-ын гишүүн хүний чанд сахин мөрдөх хууль дээдлэх үндсэн хуулийн зарчмыг удаа дараа зөрчиж байгаа тул УИХ-ын гишүүн байх ЁС ЗҮЙГҮЙ хүн гэж үзэж УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах түр хороог байгуулагдсан байна. Уг түр хороо нь Баянгол дүүргийн 23-н хорооны 1000 гаруй иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд нийт …

  • 14 August

    Н.Энхбаяр Их хурлын даргатай уулзлаа

    МАХН-ын дарга Н.Энхбаяр, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, дэд дарга З.Баянсэлэнгэ нар дөнгөж сая УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдтой уулзлаа. Уулзалт 30 орчим минут үргэлжилсэн байна. Хоёр дарга шинээр томилогдох сайд нарын асуудлаар санал солилцсон аж. Өчигдөр хуралдсан Шударга ёс эвслийн бүлэг МАХН-ын дарга Н.Энхбаярыг Засгийн газрын сайд нарыг томилох асуудлыг АН-тай зөвшилцөх ажлын хэсгийн ахлагчаар томилоод байгаа. Г.Ган

  • 14 August

    Гурван хүүхдийн ээж болсон топ модель Д.Пүрэвсүрэн уран бүтээлдээ эргэн оржээ

    Загварын ертөнцийнхөн дундаа хамгийн их дуулиан шуугиантай,олон нийтийн анхаарал дунд байдаг нь топ модель Д.Пүрэвсүрэн. Анх арван жилээ төгсмөгцөө алтны магнатын цайг чанаж, үрийн зулай үнэрлэсэн ч удалгүй хоёр тийш болсон. Үүнээс хойш олон залуустай нэр холбогдож байсан ч хоёр дахь амьдралаа Б.Ганбаяр гэх уул уурхайн копаний захиралтай эхлүүлж өдгөө гурван хүүхдийн ээж болж загварын тайз болоод кино ертөнцөөс хөндийрөөд …

  • 14 August

    Дуучин С.Эрдэнэцэцэгийн гоолиг биеийн нууц

    МУГЖ, дуучин “алаг нүдэн” С.Эрдэнэцэцэг хэсэг хугацаанд таг чиг байсны учир нь тэрбээр голдуу Японд байж, эх орондоо ирэн очин байсан гэнэ. Дуучин У.Далантайтай хослон дуулж , хамтран амьдарч байсан энэ бүсгүй одоо ч хүртэл ганц бие ээж хэвээрээ гэнэ. Энэ өвөл 3 дугаар сард хамтран дуулагч У.Далантайгийн хамтаар гайхалтай тоглолтоор бэлэг барьсан дуучин бүсгүй одоо ч сайхан хэвээрээ. Хэдийгээр …

  • 14 August

    “Шударга ёс эвсэл”- ийн шударга бус үйлдэл

    Постмодернист яруу найрагч Б.Галсансүхийн “Бурханд өгөх зөвлөгөө” шүлгийн “Бурхан…     ….Чи гаргасан зарлал бүхэнд нэжгээд НАЙДВАРТАЙ гэсэн үг байх ёстой гэж     Чанга дуугаар хэлсэн. Найдвартай гэсэн зарлал нээрээ хүмүүсийг их залхааж байна … “ хэмээх мөр үүнийг бичихийн өмнө өөрийн эрхгүй санаанд орж байна. Улс төрийн намуудаас  МАХН, МҮАН 2012 оны сонгуулиар эвсэж оролцсон. Тэд эвслийнхээ нэрийг “Шударга ёс” …

  • 14 August

    Авилгачдыг өршөөх үү, ардчиллаа хамгаалах уу өөрөө л мэд Элбэгээ

    “Надаас муусайн авилгачид бүгд айдаг юм. Би Ерөнхий сайд байхдаа Гаалийн Баатар тэргүүтэй албан тушаалтны гэмт хэрэгтнүүдийг илчилж байсан. Ерөнхийлөгч болох юм иймэрхүү албан тушаалтнуудыг бүгдийг нь байх ёстой газар руу нь явуулна. Шударга л байцгаая л даа. Шударга байя” хэмээн 2009 онд уриалсаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулж, 2013 онд Ардчилсан анхны Ерөнхийлөгч гэдэг сайхан нэртэйгээр …

  • 14 August

    Ахмад прокурор, ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

    Монгол Улсад прокурорын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойг тохиолдуулан Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан прокурорын байгууллагын ахмад прокурор, ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан ахмад прокурор ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын прокурорын байгууллагын түүхэн замнал, хөгжил нь манай ахмад үеийнхэн …

  • 14 August

    Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа эрүүгийн бүх хэрэг Өршөөлийн хуульд хамрагдана

    Улсын Их Хурлын 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хаалттай дэгээр хэлэлцэж баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст харьяалан шалгагдаж байгаа эрүүгийн бүх хэрэг өршөөлд хамрагдахаар байна. Өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдлыг тусгахдаа Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл /Хээл хахууль авах/, 270 дугаар зүйлийн …

  • 14 August

    “Рэкетир 2” киноны дууг GEE, Real Desant нар хамтран дуулжээ

    Найман жилийн өмнө Казахстаны кино урлагт үзэгчдийг байлдан дагуулж, ашиг орлогоор тэргүүлсэн  Рэкетир уран сайхны киног та бүхэн үзсэн биз ээ. Тэгвэл уг бүтээлийн хоёрдугаар анги тун удахгүй  Монголын үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тэгвэл энэхүү киноны дууг Реппэр GEE, Real Desant нар хамтран дуулжээ. Клипийг “Хас медиа” энтертайментэд бүтээж бөгөөд удахгүй цацагдах гэнэ. Дашрамд дуулгахад, Монголынхоо кино урлагийг гадны зах зээл дээр гаргах …

  • 14 August

    “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

    Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм. Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадам, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн 50 жилийн ойг тус тус тохиолдуулан Дархан-Уул аймгийг …

  • 14 August

    Даваа гарагт нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчид хуралдана

    Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан энэ сарын 17-ны өдөр буюу Даваа гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: Хөтөлбөр батлах тухай / “Нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх хөтөлбөр / Барилга худалдах тухай / “Эрхэмжаргалан” өрхийн эмнэлгийн балансад бүртгэлтэй барилгыг худалдах тухай / Журам батлах тухай / “Нийслэл, дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгийн төлөвлөлт, зориулалт, зарцуулалт, гүйцэтгэлийг тооцох” журам …

  • 14 August

    Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

    2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 10 цагийн байдлаар Монгол Улсад: Томуу, томуу төст өвчин: 2015 оны 8 дугаар сарын 3-наас 9-нийг дуусталх хугацаанд улсын хэмжээнд 116632 хүн амбулаториор үйлчлүүлсний 2,650 (2.3%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна.   Лабораторид суурилсан тандалтаар 13 сорьц хүлээн авч, БХ-ПГУ-ын шинжилгээ хийхэд 3 (24%) сорьцонд аденовирүс, 5 (38%) сорьцонд риновирүс, …