Yearly Archives: 2015

August, 2015

  • 15 August

    Монгол улсын Ерөнхийлөгч Чөлөөлөх дайны ялалтын ойд оролцох дайчдын бэлтгэлтэй танилцлаа

    БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд ирэх 9 дүгээр сарын 3-нд болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монголын цэрэг эрс оролцохоор болсон билээ. Жагсаалын бэлтгэлийн явцтай өнөөдөр орой Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай нар танилцлаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга …

  • 15 August

    Эдийн засгийн өршөөлийн хуультай танилц

    Нууц далд хөрөнгүүдийг тань ил болгож, эдийн засгийн өршөөл үзүүлэх Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хаврын ээлжит бус чуулганы хугацаанд батлагдлаа. Уг хуулийг төслийг ээлжит чуулганы хугацаанд төсөл санаачлагчдаа хэдэнтээ буцаж байсан ч өнөөдөр ийнхүү батлагдчихаад байна. Иргэдийн дунд эл хууль батлагдсанаар авлигын хэрэгтэй холбоотой хүмүүст боломж олдож, тэдний өр төлбөрийг төлүүлэхгүй, нууц хаасан хөрөнгийг нь ил гаргахгүй …

  • 15 August

    Прокурорын байгууллагын 85 жилийн ойд оролцон Ерөнхийлөгчийн хэлсэн үг /бүрэн эхээрээ/

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Прокурорын байгууллагын 85 жилийн ойд зориулсан баярын хуралд оролцож хэлсэн үгийг бүрэн эхээр нь уншигчиддаа хүргэж байна. Монголын төртэй, Монголын төр ёстой чацуу ийм эрхэм үүргийг та бүхэн гүйцэтгэж яваа хүмүүс юм Тэрээр хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт прокурорууд, Монгол төрийн хууль цаазын зөвлөхүүд та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж энэ гайхамшигтай түүхт ойн баярын …

  • 15 August

    Сурагчид 9 сарын 1-нд чанартай, хямд үнэтэй хувцасаар гангарах нь

    Сурагчийн дүрэмт хувцасаар бизнес хийдэг бүлэг хүмүүс эгэл жирийн иргэдийг шулж байгааг хаа хаанаа ярьж байгаа. Одоогоос хоёр жилийн өмнө ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Золжаргал, БСШУЯ-ны Бага дунд боловсролын газрын дарга н.Эрдэнэчимэг нар “Төмөр трейд”, “Шүтэн уул” гэх мэт нэр бүхий долоон компанийг тендерт хууль бусаар шалгаруулсан маргаан саяхан Улсын дээд шүүхээр хэлцэгдэж, тэдний буруутайг тогтоожээ. Тиймээс ирээдүй …

  • 15 August

    Далд ертөнц: Хайрыг хэрхэн өөртөө дуудах вэ?

    “Зөн билгийн тулааны” 14 дэх удаагийн оролцогчид болох Мерилин Керро, Александр Шепс хоёр телевизийн шоу нэвтрүүлгээр хайрыг хэрхэн дуудах аргыг хэлж өгсөн юм. Эсрэг хүйстэнтэйгээ хэл үгээ ололцдоггүй асуудалтай, хэн нэгний анхааралд өртөж, хайрлаж хайрлуулах хүсэлтэй хэнд ч энэхүү зөвлөгөө тустай байх нь лавтай. “Зөн билгийн тулаанд” бүсгүй хүнтэй ганц удаа ч нухацтай дотно харилцаа үүсгэж чадаагүй 33 настай нэгэн …

  • 15 August

    Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө 27-30 хэм дулаан

    Наймдугаар сарын 15 буюу өнөөдөр  баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгаар,  баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 16-нд төв болон говийн нутаг, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр, 17-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи 15,16-нд зарим газраар, 17-нд говь, талын нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. 15-нд баруун зүгийн нутгаар, 16-нд нутгийн баруун хагаст, …

  • 15 August

    Харагчин гахай өдөр

    Аргын тооллын 8 сарын 15-ны бямба гараг, билгийн тооллын намрын тэргүүн хөх бич сарын шинийн 1-ны санчир гараг, 2 хар мэнгэтай, түлэх барилдлагатай, орторгуй суудалтай, их морь одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 5:54 цагт  мандан, 20:06 цагт  жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, …

  • 14 August

    Франц бүсгүйн хүсэл /эротик өгүүллэг/ 18+

    Жуулчид дахиад л ирлээ. Ирсэн хүмүүс голдуу герман, францчууд байлаа. Сурсан зангаараа манайхан тэднийг ойр хавиар дагуулан явж, айраг цагаа амсуулаад нүүр тахалдаг хэдэн морин дээрээ авчирав. Ихэнх нь битүүхэн эмээж байгаа харагдана. Иймэрхүү үзэгдэлд дассан адуучид тэднийг эвтэйхэн тайвшруулаад морь унуулав. Гэтэл нэгэн франц эмэгтэй өөр хүнээр морио хөтлүүлэхээс цааргаллаа. Гадаадын хүмүүсийн эрүүл мэнд, амь насыг хариуцаж явдгийн хувьд …

  • 14 August

    АН-аас томилогдох  сайдууд хэн бэ?

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн Засгийн газар өдгөө 6 сайдгүй ажиллаж байна. Өнгөрсөн жилийн 11 сард  Ерөнхий сайд  Н.Алтанхуягийг МАХН-ын дарга Н.Энхбаяртай нууц гэрээ байгуулсан гэдгээр шалтаглаж АН дотроосоо огцоруулсан. Дараа нь Ерөнхий сайдаар Н.Алтанхуягийн Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилсон. Ч.Сайханбилэг  МАН-д хамтран ажиллах санал тавьж,  6 сайдын суудал өгснөөр тэд өдийг хүртэл …

  • 14 August

    Хэрээ хэрээнийхээ харыг гайхав

    “Хоёр хар хэрээ зэрэгцэж суугаад нэг нь нөгөөгөө  чи надаас илүү хар гэхэд, өнөөх нь үгүй ээ, чи надаас илүү хар гэж бие биенийхээ харыг гайхсан”  тухай яриа байдаг. Энэ яриагаар  бие биенээсээ ялгарахааргүй адилхан хүмүүсийг ард олон шоглон хэлдэг. УИХ ээлжит бус чуулганыг зарлан  10 хоног хуралдаалж хэд хэдэн хууль батласны дотор Өршөөлийн тухай хуулийг батласан. Энэ хуулийн хүрээнд …

  • 14 August

    Нүүрний арьсаа зөв цэвэрлэцгээе

    ”Мед Эстетика” арьс гоо заслын клиник салоноос арьс арчилгааны талаар бяцхан зөвөлгөөг хүргэж байна. Арьсаа бохирдлоос нь цэвэрлэх нь чухал боловч зөв хийх хэрэгтэй. Ихэнх бүсгүйчүүд нүүрээ савандаж угааснаар бүх асуудал шийдэгдэн хурдан сайн цэвэрлэгддэг гэж үздэг. Гэвч саванд зөвхөн шүлт, өөх, тослог их хэмжээгэээр агуулагдаж байдаг тул арьсны РН ийг алдагдуулдаг. Үүний үр дүнд хуурайшиж, холцруутаж арьсны өнгө алдан,нүхтрэл …

  • 14 August

    Нийслэлийн иргэддээ талархлаа илэрхийлье

    Нар хур тэгширсэн  налгар өдрүүд үргэлжилж, Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа энэ үед нийслэлчүүд Та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилж байна. Монголын бурхан шашны сүм хийдүүдээс санаачлан зохион байгуулсан Даншиг наадам Хүй мандлын дэнжид амжилттай болж, сүсэгтэн олны  залбирал ерөөлийн хамт наадамчин түмэн минь дэнж хотойтол сайхан наадлаа. Хүн төрөлхтөн туулсан түүхээ санан сэрж, өнгөрсөнд мартагдсан ч …

  • 14 August

    Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл мэдэгдэл хийлээ

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл Өршөөлийн хууль батлагдсантай холбогдуулан тус хуулийг хэрэгжүүлэх комисст орж ажиллахаас татгалзаж байгаа талаар мэдэгдэл хийлээ. МЭДЭГДЭЛ   Монгол улс 1990 оноос хойш 1991, 2000, 2006, 2009 онуудад өршөөл үзүүлэх тухай хууль гарган гэмт хэрэг үйлдсэн иргэдэд засарч хүмүүжих боломж олгосон. Эдгээр хуулиудын хувьд гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн …

  • 14 August

    Ээлжит бус чуулганыг хааж УИХ-ын даргын хэлсэн үг

    Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ     2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр нээгдсэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулган 11 өдөр хуралдаж өнөөдөр өндөрлөж байна.     Ээлжит бус чуулганаар Галт зэвсгийн тухай, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Өршөөл үзүүлэх тухай зэрэг хаврын чуулганы хугацаанд хэлэлцэгдэж байсан хуулиудыг үргэлжлүүлэн хэлэлцэж баталлаа. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн …

  • 14 August

    УИХ-ын ээлжит чуулган өндөрлөлөө

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2015.08.14.Баасан гараг/ нэгдсэн хуралдаан 16 цаг 45 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Ээлжит бус чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар эхлээд Комисс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссыг …