Yearly Archives: 2015

August, 2015

  • 13 August

    Хэрлэн голд нэг хүн энджээ

    Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хийд багийн нутаг Хэрлэн голд иргэн О /48 настай, эрэгтэй/ усанд живсэн тухай мэдээллийг 2015.08.12-ний өдрийн 15:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цогцсыг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Мөн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтай багийн нутагт Амарбаясгалант хийд орох замд 10-20 машин шаварт суусан өндөр …

  • 13 August

    Таван иргэний амь насыг аварчээ

    Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр төмөр замын Чойр өртөөний бохирын шугамд цэвэрлэгээ хийж байсан 5 ажилтан ухаан алдсан тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 15:17 цагт ирсэн байна. Энэ үеэр ээлжийн бус, амралтын цагаар тухайн орчинд зорчиж явсан тус газрын Аврах, гал унтраах 37 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, …

  • 13 August

    Бээжин хотын төв талбайд алхах цэрэг эрсийн жагсаалын бэлтгэлийг шалгав

    БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монголын цэрэг эрс оролцох билээ. Цэрэг эрсийн жагсаалын бэлтгэлийн явцтай өчигдөр Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат, БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Алтансүх  нарын албаныхан танилцав. Бэлтгэлийн үеэр Бригадын генерал Р.Сүхбат бүрэлдэхүүнд хандаж \”Бэлтгэл үндсэндээ хангагдаж байна. Гэхдээ та бүхний алхах …

  • 13 August

    БНХАУ-д тэтгэлэгээр суралцах залуус урилгаа гардаж авлаа

    Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яам хоорондын Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх тухай санамж бичгийн дагуу 2015-2016 оны хичээлийн жилээс бакалавр, магистр, докторын сургалтад суралцах оюутнуудад тэтгэлгийн урилгыг өнөөдөр гардуулж өглөө. Энэ хичээлийн жилд 20 оюутныг бакалаврт мэргэжлийн чиглэл харгалзахгүй, 96 магистр, 35 докторыг боловсрол судлал, урлагийн ухаан, геологи, барилга, барилга байгууламж, …

  • 13 August

    Хянганы нуруун дээрээс ялалтын буудлага хийсэн танкчин

    Дуурсах нэр, дурсагдах гавьяагаа тод томруунаар үлдээсэн ахмад дайчдын нэг нь армийн алдарт хурандаа Загдын Аюуш билээ. Хурандаа Загдын Аюуш 1924 онд Сэлэнгэ аймгийн Цагаан нуур суманд төрсөн, 1942 онд цэргийн албанд ирж, танкийн сургуулийн ротод суралцан танкийн механик жолоочийн мэргэжил эзэмшээд  1943 оны хавар Монголын Ардын Армийн зэвсэглэлд БТ-7 маркийн танкууд ЗХУ-аас ирж, эхний танкуудад Сүхбаатар, Чойбалсан, Магсаржав гэсэн …

  • 13 August

    Хайлааст-“Нарантуул-2″-ыг холбосон жишиг авто замыг нээхэд бэлэн болжээ

    “Гэр хорооллын хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачилгаар 13 дугаар хорооны Сургуулийн-14 дүгээр гудамжинд байгалийн чулуу, бетонон зам барьж ашиглалтад оруулсан. Тус замыг “Нарантуул-2” худалдааны төвтэй   холбох замын ажил амжилттай дуусч, нээлт хийхэд бэлэн болжээ. Дүүргийн 12, 13 дугаар хороо буюу “Нарантуул-2”, Хайлаастыг автозамаар холбосноор замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, оршин суугч иргэдэд дэд бүтэц хүрсэн, …

  • 13 August

    Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн байгууллагад БНСУ-ын Кёнги аймгийн төлөөлөгчид айлчлав

    Дархан-Уул аймгийн Засаг даргын урилгаар БНСУ-ын Кёнги аймгийн Иргэдийн хурлын 11 төлөөлөгч Дархан-Уул аймагт ажлын айлчлал хийж, Эрүүл мэндийн газар, аймгийн нэгдсэн эмнэлэгт зочилов. Зочид төлөөлөгчдөд Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Эрдэнэтулга нар Эрүүл мэндийн байгууллагын тухай танилцуулгыг хийж, НЭМТ-ийн хөдөлгөөн чийрэгжүүлэлтийн төв, нэгдсэн эмнэлгийн Поликлиникийн тасгийн үйл ажиллагааг үзүүлж сонирхуулав. Мөн цаашид яаралтай тусламжийн төвийг …

  • 13 August

    Шүүгч Г.Ганбаатар: Иргэдийн төлөөлөгчийн ач холбогдлыг өргөнөөр харах нь чухал

    Шүүх дэх иргэдээр овоглосон төлөөллийн оролцоог идэвхжүүлж, эрх зүйн байдалд нь анхаарал хандуулж, тэдний “дуу хоолой”-г сонсох нь шүүхийн шинэтгэлийн зайлшгүй хөндөх сэдэв. Нийгмийн идэвх мэдрэмж өндөртэй, зохих түвшний эрх зүйн мэдлэг мэдээлэлтэй, “часхийсэн” иргэдийн төлөөлөгчид шүүхэд нэн шаардлагатай. Харамсалтай нь иргэний үүргээ ухамсарлаж, шүүхэд хүндэтгэл дүүрэн ирэхээсээ илүү айж эмээх, шүүхэд эрэл хайгуулын ажил нэмчихдэг хүмүүс ч байсаар байна. …

  • 13 August

    Онол практикийн бага хурал боллоо

    Монгол Улсад прокурорын байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойн арга хэмжээний хүрээнд УЕПГ-ын Сургалтын төв 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр “Прокурорын байгууллагын түүхэн замнал, үйл ажиллагаа цаашдын хөгжлийн чиг хандлага” сэдэвт онол практикийн бага хурлыг Хууль зүйн үндэсний хүрээлэнд хийлээ. Онол практикийн бага хурлын ажиллагааг Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нээж “Монгол Улсын …

  • 13 August

    Нийслэлд золгүй байдлаар 7 хүн нас баржээ

    2015 оны 08-р сарын 12-с 13-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1766 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 44 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 26 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 7 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 15, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 2, танхайрах гэмт хэрэг 5, …

  • 13 August

    Хятадад асар хүчтэй дараалсан дэлбэрэлт болов

    Өчигдөр орой орон нутгийн цагаар 11:30 цагийн үед Хятадын далайн боомт хот Тяньжинд хүчтэй дэлбэрэлт болжээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр уг дэлбэрэлт нь аюултай барааны тээвэрлэлт хийдэг Тяньжиний Донжянь Порт Руй Хай Интернэшнл Ложистикс хэмээх тээвэр зуучийн компанийн агуулахад болсон байна. Дэлбэрэлтийн үеэр агаарт мөөг хэлбэртэй асарт том үүл бий болж 10 км зайтай газарт доргилт мэдрэгджээ. Дэлбэрэлтээс болж 17 хүн …

  • 13 August

    Ди Каприо шүүх дээр ялалт байгуулав

    Францын Oops сэтгүүл энэ оны тавдугаар сарын 13-ны дугаарын хавтсан дээрээ ди Каприогийн дуучин Рианнатай авахуулсан гэрэл зургийг хэвлэсэн билээ. Дор нь Рианна Леогоос жирэмсэн хэдий ч цаадах нь хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгаа гэж бичсэн байна. Уг мэдээг зохиож бичсэн бөгөөд ди Каприо сэтгүүлийг олж үзээд түүнийг шүүхэд өгчээ. Францын хуулиар бол ийм гүжирдлэг хийсэн тохиолдолд дээд тал нь 18 …

  • 13 August

    Х.Бадамгэрэл “Top model international 2015” тэмцээнд оролцоно

    Ливан улсын Бейрут хотноо ирэх сарын13-19-нд зохион байгуулах “Top model international 2015” тэмцээнд Монгол Улс анх удаа оролцохоор болжээ. Тус тэмцээнд “Дэлхийн мисс-2014”-т эх орноо төлөөлөн оролцож байсан топ модель Т.Батцэцэг, 2009 оны “Miss Mongolia” тэмцээний ялагч Х.Бадамгэрэл, Азийн модель Э.Энхтүвшин, шилдэг загвар өмсөгч Б.Билгүүн нар улсаа төлөөлөн оролцохоор болсон байна. www.unen.mn

  • 13 August

    МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирлээ

    УИХ-аар Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэж, яаралтай баталсан. Өршөөлийн хууль батлагдсан даруйд нэгэн хүн ярианы сэдэв болсон нь МАХН-ын дарга Н.Энхбаяр. Түүнийг Шадар сайд болох нь. Эх орондоо ирэх нь гэсэн мэдээлэл цахим хуудсуудаар тарж эхэлсэн. Тэгвэл эх орондоо ирэх нь гэсэн мэдээлэл үнэн болох нь батлагдаж, МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр орой 23:30 цагт Улаанбаатарт газардлаа. Түүнийг Эрүүл мэнд, спортын сайд …

  • 13 August

    Хөмсгөө ургуулах шилдэг арга

    Орой бүр зөөлөн үстэй цэвэр сойзонд тэжээлийн тос түрхээд самнаж заншаарай. Мөн тосон жин тавьж болно. Ургамлын тосыг бага зэрэг халаагаад хөвөнд шингээж 10-15 минут тавина. Дээр нь уудаг цаас тавьж илүүдэл тосыг авна. Хөмсгөө будахдаа: Үснийхээ өнгөтэй уялдуулж өг. Будалтыг үсний ширхгийн дагуу хөнгөн дарж хийнэ. Хэзээ ч тод, өргөн будаж болохгүй. Учир нь хөмсгийг хиймэл мэт харагдуулдаг. Хэрвээ …