Yearly Archives: 2015

August, 2015

  • 14 August

    Улаанбаатарт 23-25 хэм дулаан байна

    Наймдугаар сарын 14-ний 21 цаг хүртэл Улаанбаатарт: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 23-25 хэм дулаан байна. 2015 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 19-ний өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Улаанбаатарт наймдугаар сарын 16-18-нд бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 18-нд түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр халуун байх боловч …

  • 14 August

    Хар нохой өдөр

    Аргын тооллын 8 сарын 14-ны баасан гараг, билгийн тооллын битүүн, 3 хөх мэнгэтэй, идрийн барилдлагатай, төмөр суудалтай, үнэг одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 5:53 цагт  мандан, 20:08 цагт жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, …

  • 13 August

    Тяньжин: Амиа алдагсдын тоо 44-д хүрчээ

    Хятадын “www.shanghaidaily.com” сайтад Тяньжинд болж буй явдлыг хураангуйлан мэдээлжээ. Бээжингийн цагаар өчигдөр 23.30 цагт уурхайн тэслэгч болон тэсрэх бөмбөг хураасан агуулахад дэлбэрэлт болж, Тяньжин хотноо дараалласан дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн үеэр 17 хүн амиа алдсан бол өнөөдрийн 14.00 цагийн байдлаар амиа алдагсдын тоо 44-д хүрчээ. Дараалласан дэлбэрэлтээс болж 548 хүн гэмтсэн бөгөөд тэднийг хотын 11 эмнэлэгт хуваарилж, анхан шатны тусламж үзүүлж …

  • 13 August

    Шинэ сайд нарыг тодруулах ажлын хэсгийг Н.Энхбаяр ахална

    УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг дөнгөж сая хуралдаж дууслаа. Эвслийн бүлгийн хуралдаанд МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцсон бөгөөд хуралдаанаар шинээр бүрдүүлэх Засгийн газрыг яаралтай байгуулах талаар ярилцан санал солилцсон байна. Мөн хуралдаанаас “Шударга ёс” эвслийн бүлэг болон АН-ын гишүүдийн хамтарсан ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргажээ. Ажлын хэсэг шинээр томилогдох зургаан сайдын талаар саналаа нэтгэх бөгөөд Н.Энхбаяр ахлах юм байна. Энэ …

  • 13 August

    Миранда Керр залуу амрагаа гайхуулав

    “Victory secret’s”-ийн сахиусан тэнгэр Миранда Керр нөхөр Орланда Блумээс салснаас хойш Австралийн тэрбумтан Жеймс Паркертэй хэсэг хугацаанд болзож, зургаан сарын өмнө салцгаасан билээ. Тэрбээр саяхнаас өөрөөсөө долоон насаар дүү Эван Спегил гэгчтэй болзох болсон юм. Хос өчигдөр Нью Йоркийн олон улсын нисэх буудалд байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Тэд гурван хоног Ромд амрахаар явж байгаа хэмээн Мирандагийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн …

  • 13 August

    С.Сэрчмаа: Хүмүүсийн хэлснээр өөрийгөө өөрчилбөл би биш болно

    Өвөрмонгол эртэй амьдралаа холбож байсан дуучин С.Сэрчмаагийн сүүлийн үеийн стиль имиж нь түүний фэнүүдэд нь таалагдахгүй байгаа бололтой. Түүнийг хятад барби шиг болсон гэх нь ч бий. Үүнд нь санаа зовнисон фэнүүд нь түүнд элдвийн зөвлөгөө өгдөг болж. Энэ тухайгаа дуучин бүсгүй маань фэйсбүүк хуудсаараа дамжуулж “Зарим хүн намайг нүдээ ингэж буд, үсээ ийм болго, ийм хувцас өмс, ийм дуу …

  • 13 August

    Г.Шийлэгдамба: Дөрөвдүгээр амаржих газар энэ онд ашиглалтад орохгүй

    Нийслэлийн Дөрөвдүгээр амаржих газар хэзээ ашиглалтад орохыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбаас тодрууллаа. -Дөрөвдүгээр төрөх эмнэлгийн барилгын ажил хэдэн хувьтай явж байна вэ? -Эх хүүхдийн 300 ортой төрөх эмнэлэг тулгамдсан асуудлын нэг болоод байна. Засгийн газрын шийдвэрээр концессын гэрээгээр хийж гүйцэтгэхээр болсон. Тухайн шийдвэрт нэр бүхий компани саналаа ирүүлж, барьж дуусгаад, тодорхой хугацаанд ашиглаад эргүүлэн улсын өмчид шилжүүлэх гэрээ хийнэ. …

  • 13 August

    Сүхбаатар аймгийн удирдлагуудтай цахим ярилцлага хийлээ

    Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулдаг уламжлалт цахим ярилцлага өнөөдөр /2015.08.13/ Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд боллоо. Энэ удаагийн цахим ярилцлагад Улсын Их Хурлын гишүүн М.Зоригтын зөвлөх Н.Шинэбаяр, Сүхбаатар аймгийн удирдлагууд болон Сангийн яам, Хүнс, Хөдөө аж ахуйн яамны холбогдох албаны хүмүүс оролцов. Ярилцлага улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажил сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд аймгийн өнөөгийн төсөв, …

  • 13 August

    “Хүннү Молл”-д “Байрны хямдрал” үзэсгэлэн зохион байгуулагдана

    Есдүгээр сарын 11,12,13-нд хэрэглэгчдэд нэн таатай гурван хоног тохиохоор болжээ. “Lucky sale”-“Байрны хямдрал” экспо хэрэглэгч, бүтээн байгуулагч компаниудыг орон сууцны уян хатан үнээр холбох аж. Үзэсгэлэнгийн гурав хоногийн туршид Монголын топ компаниуд, шинэ орон сууц барьсан аж ахуйн нэгжүүд сүүлийн жилүүдэд хийгдсэн бүтээн байгуулалтуудаа танилцуулах юм. Орон сууцны онцгой хямдралууд зарлаж, санаанд оромгүй сюрпризүүдийг хэрэглэгчдэд барих учраас сүүлийн жилүүдэд зохиогдсон …

  • 13 August

    Зорилтот бүлгийн 150 хүүхдийг зусланд амраалаа

    Хүүхэд, өсвөр үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх, бие даасан байдал, оролцоог нь дэмжих, бүтээлч сэтгэлгээтэй, оюунлаг, өрсөлдөх болон эрсдлээс өөрийгөө хамгаалах чадвартай иргэн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх зорилготой тус арга хэмжээний нээлтэд Засаг даргын орлогч Т.Баясах, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ нар оролцсон. “Эх орон 36” арга хэмжээг дэмжин дүүргийн Улаан Загалмайн хороо, Скаутын холбоо, …

  • 13 August

    “Рэкетир 2” киноны албан ёсны трэйлэр цацагдлаа

    Хуучны орос “школа” гэж бид ярих дуртай. Тэндээс төрөн гарсан, түүнийгээ нутагшуулж чадсан уран бүтээлүүд Казахстаны кино урлагт чамгүй олон бий. Үүний нэг нь найруулагч Аханом Сатаевымийн одоогоос найман жилийн өмнө үзэгчдэд хүргэсэн Рэкетир уран сайхны кино. Тэгвэл тун удахгүй уг киноны хоёрдугаар анги орчин үеийн төрхийг агуулан дэлгэцнээ гарч эхлэх гэж байна. Киноны өмнөх анги үзэгчдийг байлдан дагуулж чадсан …

  • 13 August

    МЭДЭГДЭЛ: Хөдөлмөрийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд Л.Уртнасантай хамтарч ажиллах боломжгүй гэв

    Засгийн газрын зарим гишүүдийг огцруулсантай холбогдуулан Ерөнхий сайд захирамж гаргаж эзэн болсон яамдуудыг Ардчилсан намын сайдуудад хариуцуулан үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Тэгвэл Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Хүн, амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ажил хүлээн авсан даруйдаа тус яамны агентлагуудын даргыг чөлөөлж, оронд нь хуучин ажиллаж байсан хүмүүсийг нь томилсон юм. Тодруулбал, Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагууд болох Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, …

  • 13 August

    Угсраа автобус замын хөдөлгөөнд саад үүсгэнэ

    Угсраа автобус замын хөдөлгөөнд саад үүсгэнэУгсраа автобус энэ сарын 15-наас эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд явна. Үүнтэй холбогдуулан Энхтайваны өргөн чөлөөнд давхцал ихтэй явдаг чиглэлүүдийг бууруулах юм. Одоогоор 19 чиглэлийн 350 орчим автобус Энхтайваны өргөн чөлөөгөөр зорчиж байгаа. Шинэ төлөвлөлтөөр 11 чиглэлд 25 орчим автобусыг Энхтайваны өргөн чөлөөгөөр явуулахаар төлөвлөж байгаа талаар нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдэгдсэн. Иргэдэд үйлчилгээ хүргэх шаардлагатай …

  • 13 August

    Траншейны нүхэнд автомашинаа гэмтээвэл хохирлоо нөхөн төлүүлнэ

    Иргэд траншейны нүх рүү автомашиныхаа дугуйг оруулж доод хэсгийн эд анги болон явах ангиа эвдсэн тохиолдол их гардаг. Хуулинд нэрлэснээр үзлэгийн таг буюу траншейны нүх нь холбооны, бохир болон цэвэр, халуун усны гэх мэт тус тусдаа үүрэг зориулалт бөгөөд хариуцах эзэнтэй байдаг байна. Тиймээс ирэх есдүгээр  сарын нэгнээс мөрдөж эхлэх Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар энэ асуудлыг шийдэж жолоочид учирсан хохирлыг тухайн нүхний …

  • 13 August

    Орон сууц түрээслэнэ хэмээн залилан хийж байсан хэрэгтнийг шалгаж байна

    Иргэдийн орон сууцыг түрээслэнэ гэж хуурч мэхлэн бусдад давхар түрээслэн онц их хэмжээний хохирол учруулсан “А”-г цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Иймд дээрх байдлаар байр түрээслэхээр мөнгөө өгч хохирсон, хохирогчоор мэдүүлэг өгөөгүй иргэд Мөрдөн байцаах газрын 209 тоотод ирж мэдүүлэг өгөх шаардлагатай байна. Иргэдийн шилжилт, суурьшилт ихэссэнтэй холбогдуулан түр хугацаагаар орон сууц, хашаа байшин түрээслэх хэрэгцээ шаардлагыг ашиглан орон сууцыг давхар …