Өмнөговь аймгийн Баян-Овоо сумаас хойд зүгт 41 км-ийн зайд газар хөдөлжээ. Одон орон геофизик судалгааны хүрээлэнгээс /У-105099/;Ө-43032// өчигдөр 21:06:28 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээлжээ. Энэ талаар тус сумын Засаг даргын Тамгын газрын орлогч дарга Э-ээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэлээ гэж ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээлэв.
Yearly Archives: 2015
August, 2015
-
6 August
Би Мэрилин Монрог хөнөөсөн гэж Тагнуулын төв газрын алуурчин мэдэгдлээ
Америкийн “Sentara General Hospital” эмнэлэгт хэвтэж байгаа Норман Ходжес гэдэг эр дуулиан тарьсан мэдэгдэл хийж, дэлхийн чихийг дэлдийлгэлээ. 78 настай Ходжес өөрийгөө мэргэжлийн алуурчин бөгөөд 41 жил төр засагтаа хүчин зүтгэхдээ 37 хүнийг хороосон гэж мэдэгджээ. Тэдгээр миа алдагсдын нэг нь Холливудын домогт од Мэрилин Монро гэнэ. Хошууч цолтой Норман Ходжес ямартай ч АНУ-ын Тагнуулын төв газрын дээд түвшний ажилтан …
-
6 August
MH370 онгоц сүйрсэнийг албан ёсоор баталлаа
Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн далай дахь Реюньон арлаас сураггүй алга болсон MH370 онгоцны хэлтэрхий байж болзошгүй далавчны хэсэг олдсон билээ. Энэ нь өнгөрсөн оны гуравдугаар сарын 8-нд Малайзын Куала Лумпураас Бээжинг зорьж яваад алга болсон онгоцтой ижил маркийн далавч байсан тул Францын Тулуз хот руу шинжилгээнд илгээсэн. Харин хэдхэн цагийн өмнө Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак далавчны хэсэг MH370 онгоцных …
-
6 August
Солонгост осолдсон залуус гурван сарын визээр явсан байжээ
Манай улсын иргэн Ш овогтой О болон Н овогтой Ц хэмээх хоёр залуу энэ сарын дөрөвний өдрийн 08:28 цагт БНСУ-ын Канвон мужийн Чүнчон хотын У-воль тосгоны “У-воль” гүүрний доор цагийн ажил хийж байгаад усанд осолджээ. Энэ тухай Канвон мужийн Чүнчон хотын цагдаагийн газраас тус улс дахь манай улсын ЭСЯ-нд дуулгасан байна. Талийгаач Ш.О, Н.Ц нар нь БНСУ-д жуулчны гурван сарын визээр …
-
6 August
Монголын сайтын холбоо “Гэр бүлийн төгөл” байгуулна
Монголын Сайтын Холбооноос санаачлан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Гэр бүлийн төгөл” байгуулах эко төсөл ажил хэрэг болж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагаас уг санаачилгыг дэмжиж 0.5 га газар гаргаж өгчээ. Өнгөрөгч тавдугаар сарын 2-нд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд анх санаачилж, шав тавьж байсан “Гэр бүлийн төгөл” эко төсөл ажил хэрэг болж байна. Тэгвэл өнөөдөр 10:00 цагаас “Гэр бүлийн …
-
6 August
Чингэлтэй дүүргийн хөгжлийг дэмжих сантай хамтарч ажиллана
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Америкийн Нэгдсэн Улсын Сиэтл мужийн “Чингэлтэй дүүргийн Хөгжлийг дэмжих сан”-гийн хооронд Хамтран ажиллах гэрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, “Чингэлтэй дүүргийн Хөгжлийн сан”-гийн төлөөлөл С.Баяраа нар 8 дугаар сарын 5-ны өдөр гарын үсэг зурлаа. Хамтран ажиллах гэрээ байгуулахад Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо, дүүргийн Эрүүл мэндийн …
-
6 August
Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна
Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/645 дугаар тушаалаар Нийслэлд байгалийн голомтот болон мал амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хяналт шалгалт явуулах ажлын хэсгийг 24 цагаар ажиллуулж эхлээд байна. Ажлын хэсэгт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын …
-
6 August
Сэрэмжлүүлэг: 12 настай хүүхэд буу алдаж 8 настай хүүхэд шархдуулжээ
Галт зэвсгийн тухай хуулийг өнөөдрийн УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэхдээ “Манайх шиг хуультай улсад галт зэвсгийн хуулийг баталснаар гэмт хэргийн гаралт өгсөх вий. АНУ галт зэвсгийг хамаагүй хэрэглэдэг учир галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг их гардаг” гэж тайлбарласан. Тэгвэл галт зэвсгийн хуулийг хэлэлцэж буй энэ үед галт зэвсэгтэй холбоотой хэрэг гарсан байна. Тодруулбал, …
-
6 August
12 настай охины “IQ” Альберт Эйнштейнийхээс өндөр гарчээ
Саяхан дэлхийн томоохон сайтуудаар шуугих болсон 12 настай охин болох Nicole Barr нь Альберт Эйнштейн болон Стивен Хокинг хоёроос өндөр “IQ” оноо авчээ. Ингээд бид та бүхэндээ “IQ” онооны тухай мэдээллийг хүргэхээр шийдсэн юм. Энэхүү оноо үнэхээр бидний амьдрал, хэн болохыг хэлж өгөх чадалтай болов уу? Охин 162 оноо авсан нь Эйнштейн, Хокинг хоёрынхоос 2 оноогоор илүү ажээ. Тэрээр энгийн …
-
6 August
Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэллийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэллийг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Элчин сайд хатагтай Пайпэр Э.Кэмбэлл, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлээд, “Монгол Улсад Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны хамтын ажиллагааг улам …
-
6 August
УИХ-ын өнөөдрийн чуулганаар
Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2015.08.05-ны өдрийн хурлаар батлав. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 08 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДӨР /ПҮРЭВ ГАРАГ/-ИЙН БАЙНГЫН ХОРОО БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН: 1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их …
-
6 August
32 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг баталгаажууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмшүүлэх эрх олгож, баталгаажуулах тухай” А/596 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын 2014 оны захирамжаар батлагдсан “Газар, барилгажилтын зөвлөл”- ийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд 32иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгааллаа. Газар эзэмших эрх нь баталгаажсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ …
-
6 August
Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратегийн төлөвлөгөө боловсруулна
Нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратегийн төлөвлөгөөг боловсруулах Ажлыг хэсэг байгуулах тухай” А/644 дүгээр захирамж гаргаж, Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратегийн төлөвлөгөө”-г боловсруулах үндсэн Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллана. Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратегийн төлөвлөгөө”-г боловсруулах ажлыг зохион байгуулан 2015 оны 4 дүгээр улиралд багтаан …
-
6 August
МАН-ын дарга М.Энхболд АН-ын даргын мэдэгдэлд хариу өглөө
МАН-ын дарга М.Энхболд АН-ын дарга З.Энхболдоос ирүүлсэн “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-г цуцлах тухай мэдэгдлийн хариуг өглөө. Уг хариу албан бичигт “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-ний хэрэгжилтийг Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг “хангалтгүй” гэж дүгнэн цуцалж байгаа тухай Таны мэдэгдэлтэй танилцлаа. Аливаа гэрээ, түүний хэрэгжилт нь хоёр талын хүсэл зориг, хүчин чармайлтын үр …