Yearly Archives: 2015

August, 2015

  • 5 August

    Өнөөдөр болох үйл явдлууд

    08:30 цагт: НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал тус газрын 5 давхарын хурлын танхимд эхлэнэ. Тус хурлаар Мал төхөөрөх, мах ангилан савлах үйлдвэр, цехийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай болон Нийслэлийн нутаг дэвсгэрт хайрга, дайрга, элс олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай хэлэлцэх болно. Утас: 91887887 09:00 цагт: ХХААЯ Японы Шизүока мужтай хамтран …

  • 5 August

    Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө 20-22 хэм дулаан

    Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар  22-27 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. …

  • 5 August

    Харагчин үхэр өдөр

    Аргын тооллын 8 сарын 5-ны лхагва гараг, билгийн тооллын зуны адаг харагчин хонь сарын шинийн  20-ны буд гараг, 3 хөх мэнгэтэй, рашааны барилдлагатай, шороо суудалтай, дэлгэрүүлэгч одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 5:40 цагт  мандан, 20:18 цагт  жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ …

  • 4 August

    “Даншиг наадам-Хүрээ цам”-ын нэгдсэн хөтөлбөр

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Даншиг наадам-Хүрээ цам” наймдугаар сарын 7-9-ний өдрүүдэд болох гэж байна. Наймдугаар сарын 7-ны өдөр Гандантэгчинлэн хийдэд Хүрээ жахар цамын хурал хурж, дотоод цам харайна. Мөн наймдугаар сарын 8-ны өдөр өглөө 06,00 цагаас Их эзэн Чингисийн хааны нэрэмжит талбайд Даншиг наадамд оролцох лам нар нийслэлийн иргэд, сүсэгтэн олон түмэнд зориулж ном айлдана. Ингээд наадмын …

  • 4 August

    Улаанбурханаар 2 хүн нэмж өвчилжээ

    Улсын хэмжээнд улаанбурханы сэжигтэй 21086 тохиолдол бүртгэгджээ. Үүний 1202 хүн улаанбурханаар өвчилсөн болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан бол 8472 нь эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвд нийт 88 хүн хандсанаас хоёр хүн шинээр хэвтэн эмчлүүлж байга аж. Харин 14 хүн эмчлэгдэн гарч, 23 хүн үргэлжлүүлэн  эмчлүүлж байна. Үүнээс 9 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 4 …

  • 4 August

    Бүсгүй хүнийг авран гэтэлгэгч Цагаан дарь эх

    Хамаг бурхдын хайр нигүүслийн төлөөлөл болох Авалокетишвара- Жанрайсагийн нулимсан дуслаас мэндэлсэн гэх Цагаан Дарь Эх бол бурханы шашинтнуудын хамгийн их сүсэглэж аврал одуулдаг бурхадын нэг юм. Дарь эх – Тара гэдэг үг санскритийн три- гэтэлгэх гэсэн язгуураас гаралтай бөгөөд, хорвоогийн зовлон энэлэлийн далайгаас хамаг амьтдыг гэтэлгэн гарагагч гэсэн утгатай юм. Цагаан Дарь Эхийн хамаг амьтныг зовлонгоос аврах нигүүлсэхүй сэтгэл нь эх …

  • 4 August

    Хүрэн манжингийн ач тус

    Хүрэн манжин байнга хэрэглэвэл цусны эргэлт сайжирч, даралт тогтворжихоос гадна бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд нөлөөлж өтгөн хаталтыг зогсоодог гэх мэт эл ногооны ач тус их. Тэгвэл бас нэгэн шидийг нь эрдэмтэд тогтоолоо. Өдөр бүр хүрэн манжингийн шүүс уувал тархины цусан хангамж нэмэгдэж, ой тогтоолт сайжирдгийг Америкийн эрдэмтэд баталжээ. Хүрэн манжингийн найрлага дахь нитратууд хоол боловсруулах үед ходоодны хүчилд дэм өгөхөөс гадна …

  • 4 August

    Эрчим хүчний салбарын 2 дугаар хуралдаан боллоо

    Монгол- Хятадын Засгийн газар хоорондын эрчим хүчний салбарын 2 дугаар хуралдаан Улаанбаатар хотод боллоо. Салбар хуралдааныг монголын талаас ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, хятадын талаас БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн хорооны Эрчим хүчний удирдах газрын орлогч дарга Жан Юүчин нар нээж үг хэллээ. Хуралдаанаар хоёр орны эрчим хүчний салбарын бодлого, эрх зүйн хүрээнд болон хамтын ажиллагааны талаар мэдээлэл харилцан солилцож, Монгол …

  • 4 August

    Монголд анх удаа тархины судсан доторх мэс засал хийлээ

    Улсын төв Гуравдугаар эмнэлгийн зөвлөх эмч н.Батчулуун, их эмч З.Ганбаатар, Н.Баатаржан нар БНСУ-ын Данкүүк их сургуулийн профессор Ким Ён Жунтай хамтран Монгол Улсад анх удаа тархины судсан доторх мэс засал хийжээ. Энэ удаа тархины судасны цүлхэн битүүлэх, тархины судасны гажиг сүлжээг бөглөх, тархины хавдрын тэжээгч судсыг бөглөх хагалгааг гурван хүнд амжилттай хийсэн байна. Эдгээр хагалгаа нь гүн мэдээгүйжүүлэлтийн дор гавал …

  • 4 August

    Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг уриалж байна

    Жил бүрийн наймдугаар дугаар сарын эхний долоо хоногт  “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих Дэлхийн долоо хоног”-ийг  Монгол улс төдийгүй дэлхийн 170 гаруй орон тэмдэглэдэгуламжлалтай. Энэ жилийн “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих Дэлхийн долоо хоног”-ийн зорилго нь ажил олгогчдын зүгээс ажил хөдөлмөр эрхэлдэг хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд бүх талын дэмжлэг үзүүлэхийг уриалж байгаа юм. Монгол Улс 1992 оноос хойш “Хүүхдийг эхийн сүүгээр …

  • 4 August

    Сэтгүүлчдийн бүтээлийн уралдааны шилдгүүд тодорлоо

    Анхны ардчилсан сонгуулийн ололт амжилт, алдаа сургамжийг бодитоор нь олон нийтэд хүргэх, энэ чиглэлийн судалгаа, мэдээллийг сайжруулах зорилгоор анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулан Ерөнхийлөгчийн Тамгын газраас сэтгүүлчдийн дунд бүтээлийн уралдаан зарласан билээ. Уралдаанд сэтгүүлчид нийтлэл, ярилцлага, нэвтрүүлгээрээ идэвхтэй оролцлоо. Сэтгүүлчид уралдаанд ирүүлсэн бүтээлүүддээ Монголчууд 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдөр анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулж, ард түмэн …

  • 4 August

    Засгийн газар хуралдаж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ

    Зуншлагын байдалтай холбогдуулан дараах арга хэмжээг авна Хуурайшилт гангийн улмаас  ургац алдсан үр тарианы аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн ногоон тэжээлийг улс, аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд худалдан авч малын тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 8,6 тэрбум, өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудын улсын нөөцийн өвс, өвс тэжээлийн цэг салбаруудад малын тэжээл нэмж байршуулахад хоёр тэрбум, зуншлага сайн байгаа аймгуудаас хадлангийн газар ашиглуулах хуваарийг баталж …

  • 4 August

    Даншиг наадамд 256 бөх барилдана

    Монголын Бурхан шашны сүм хийдүүд нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран наймдугаар сарын 8, 9 – ний өдрүүдэд Хүй долоон худагт “Даншиг наадам – Хүрээ цам – 2015” наадмыг зохион байгуулах гэж байна. Наадмын өдрүүдэд үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваа болох юм. Үндэсний бөхийн барилдаанд нийт 256 бөх төрийн наадмын цол харгалзахгүйгээр сугалаагаар барилдах бөгөөд Монголын …