Yearly Archives: 2015

July, 2015

  • 26 July

    Хуучин барилгыг буулгах нэрийдлээр залилан хийж байгааг анхааруулж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин орон сууцны барилгуудыг иргэдийн оролцоотойгоор дахин төлөвлөн барилгажуулахаар тусгагдсаны дагуу нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 90 дүгээр тогтоолоор “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам”-ыг баталсан. Уг журмын дагуу Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Налайх дүүргийн …

  • 26 July

    Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг нээж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг

    Эрхэм хүндэт наадамчид аа         Эрхэм хүндэт Зочид оо Өнөөдөр та бид Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлж түмэн өлзий гийсний 380 жилийн ойг тэмдэглэхээр хуран цуглаад байна. Өндөр гэгээн Занабазар бол Монголд шарын шашныг үндэслэн идээшүүлсэн төдийгүй дорно дахины сонгодог урлагийн гоц гойд авъяас билэгт төлөөлөгч, нэрт соён гэгээрүүлэгч, Монгол төдийгүй Азийн орнуудад мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн улс төрийн зүтгэлтэн байсан …

  • 26 July

    Холын зайн дугуйн уралдаан эхэллээ

    Монголын дугуйн холбооноос зохион байгуулж буй холын зайн дугуйн уралдаан өнөөдөр эхэллээ. Энэ жил 18 дахь удаагаа зохиогдож буй уралдаанд 11 багийн 42 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. “Монголын олон өдөр” буюу “Tour de Mongolie” тэмцээний нээлт өнөөдөр 10.00 цагаас Баянзүрх дүүрэгт байрлах Дүнжингарав худалдааны төвийн зүүн урд талбай дээр боллоо. Тамирчид Улаанбаатар – Налайх-Багануур – Зуунмод –Улаанбаатар гэсэн маршрутаар …

  • 26 July

    “Эрүүл элэг” хөтөлбөр Сайншандад нээлтээ хийлээ

    “Эрүүл элэг” хөтөлбөр үндэсний арга хэмжээний УБТЗ ХНН-н төв зөвлөлийн Сайншанд дахь салбар зөвлөлийг албан ёсоор нээлээ. Өнөөдөр болсон нээлтийн үйл ажиллагаатай холбогдуулан Монголын Элэгний эмч нарын нийгэмлэг, Элэгний төвийн нарийн мэргэжлийн эмч нарын баг Сайншандад ажиллаж байна. Тэд иргэдэд зөвөлгөө өгч В, С вирүсийн оношлогоог үнэ төлбөргүй хийж байгаа юм.   Eagle.mn

  • 26 July

    Хонь, гахай жилтнээ эерэг сайн

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 26. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 10. Адъяа гараг. Онгоц одтой, 4 ногоон мэнгэтэй харагчин туулай өдөр. Өдрийн барилдлага  Түлэх. Шүтэн барилдлага Нэр өнгө.  Өдрийн наран 5 цаг 27 минутад мандан, 20 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа …

  • 26 July

    Улаанбаатарт 26-28 градус дулаан байна

    Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн ихэнх, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс хойш эргэж, зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 градус, Алтайн өвөр говиор …

  • 25 July

    Увсын наадмын дөрвийн даваа өндөрлөлөө

    Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баяр наадмын дөрвийн даваа өндөрлөлөө. С.Мөнхбат аварга аймгийн начин Т.Энхбаяраар, улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн начин Т.Мөнх-Эрдэнээр, улсын гарьд Б.Гантогтох аймгийн заан Ням-Эрдэнээр, Ө.Бат-Орших харцага аймгийн арслан Сүрэнжаваар, улсын харцага Б.Пүрэвсайхан аймгийн арслан Ганболдоор, улсын харцага А.Бямбажав аймгийн арслан На.Ганзоригоор тус тус дөрөв давлаа. Улсын заан Д.Бумбаяр, аймгийн заан Цээсүрэнд, улсын Ж.Алтансүх аймгийн арслан …

  • 25 July

    Өмнөговь аймгийг Хөдөлмөрийн гаяьяаны улаан тугийн одонгоор шагналаа

    Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Өмнөговь аймаг байгуулагдсаны 84 жилийн ой, Говийн бүсийн  “Говь шанх-5” хурд уралдаан өнөөдөр нээлтээ хийж байна. Нээлтийн үеэр Өмнөговь аймгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Монгол Улсын эдийн засагт өндөр хувь нэмэр оруулсан тус аймгийн иргэдийн хичээл зүтгэлийг үндэслэн ийнхүү Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Тус …

  • 25 July

    Монгол Улс, БНХАУ-ын Хууль зүйн яамдын зөвлөлдөх уулзалт боллоо

    Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хууль зүйн яамдын “Ялтан шилжүүлэх болон эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудлаар” анхдугаар зөвлөлдөх уулзалт 2015 оны 7дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Бээжин хотноо болж өнгөрлөө. Монгол Улсын Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга бөгөөд Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Зоригт, БНХАУ-ын Хууль зүйн яамны …

  • 25 July

    Хур дагуулсан “түмэн бумба”-ны баяр /фото/

    Налайх хотын Сайн Номуун хийдээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бумбаны тахилга” арга хэмжээ Налайх хотод өчигдөр эхэлж өнөөдөр 2 дахь өдөртөө үргэлжлэн явагдаж байна. Гурван өдөр үргэлжлэн явагдах уг тахилганд Налайх хотын “Сайн Номун” хийдийн лам нараас гадна Энэтхэг улсын Гоман дацангийн Ринбүчи Күндэлин тэргүүтэй гивш маарамба, лам нар сүсэгтэн олондоо зориулан түмэн бумбаны тахилга хурж байна. Орон гэрт …

  • 25 July

    Ядам хуруугаар сэржим өргөдөгийн учир

    Архитай холбоотой нэг заншил нь сэржим өргөх ёс юм. Түүнийг ядам хуруугаар 2, 3 удаа өргөнө. 3 удаа өргөдгийн учир нь: -Хөх тэнгэр амгалан байг -Хөрст дэлхий амгалан байг -Хүн амьтан амгалан байг гэсэн утгатай. Ядам хуруугаар өргөдөг ямар учиртай юм гэхлээр тэр нь гарын таван хуруун дотроос болох болохгүй юманд хүрдэггүй хамгийн цэвэр юм. Яагаад ядам гэж нэрлэдэг юм …

  • 25 July

    “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүулэг Монголын сэтгүүл зүйг гутааж дууслаа

    “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг үзэгч түмэнд хүрч эхэлснээр багагүй хугацаа өнгөрөөд байна. Дөрвөн жилийн өмнө байна уу даа, уг нэвтрүүлэг телевизийн олон сувгаар зэрэг цацагдан анхны зочноор “МСS”-ийн Ж.Оджаргал оролцож байсан санагдана. Дараахан нь төрийн шагналт нэрт нийтлэлч Баабар оролцож байв. Үе үеийн Ерөнхийлөгчид (Багабандиас бусад нь)-өөс аваад Монголын төр нийгмийн нэртэй зүтгэлтнүүд, урлаг соёл, шинжлэхухаан, спортын алдартнууд зочны …

  • 25 July

    Рианна шинэ үнэртэн гаргана

    Барбадосын алдарт дуучин маань Puma-гийн бүтээлч захирал, Dior-ийн нүүр царай ба оймсны загвар зохион бүтээгч гээд маш олон ажилтай хэр нь бас үнэртэн гаргаж амждаг билээ Рианна Instagram хуудсандаа шинэ “RiRi” нэртэй долоо дах үнэртнийхээ сурталчилгааны зургийг нийтэлж, “Тун удахгүй худалдаанд гарна!” гэсэн гарчиг өгчээ. Уг зурган дээр дуучин Рианна хүүхэлдэй шиг төрх бүрдүүлж, яв ягаан өнгөөр хувцасласан байна. Рианна өмнө нь …