Yearly Archives: 2015

July, 2015

  • 2 July

    Махны үнэ буурчээ

    2015 оны 7-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6995 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8170 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.3 хувиар буюу 275 төгрөгөөр, үхрийн цул мах 0.2 хувиар буюу 25 төгрөгөөр буурчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7530 …

  • 2 July

    Наадмын өдрүүдэд “Монгол хуушуур – 2015” фестиваль зохион байгуулна

    Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Монголын Тогооч нарын холбоо хамтран “Монгол хуушуур – 2015” фестивалийг Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулна. Фестиваль нь Монгол үндэсний уламжлалт хоолыг гадаадын жуулчид, зочид …

  • 2 July

    Улаанбаатар хотын ногоон байгууламжийн ажил 95 хувьтай байна

    “Нийтийн  үйлчилгээний  Улаанбаатар  нэгтгэл”  ОНӨААТҮГ  нь  төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийг хамарсан 21 томоохон гудамжид нийтийн үйлчилгээг 24 цагийн турш үзүүлж байна.  Нийт 340 гаруй мянган метр квадрат ногоон байгууламжийн талбайд зүлэг тарих ажил нэг сарын хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд одоогоор ажлын явц 95 хувьтай байна. Энэхүү ажлыг 7 дугаар сарын 5-ны өдөр бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байна. Харин усалгааны хувьд …

  • 2 July

    Өргөст хэмхний давуу талыг гоо сайхандаа ингэж ашиглаарай

    Өргөст хэмх нь арьсыг чангаруулах үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ арьсыг тайвшруулдаг. Мөн арьсны өнгийг сэргээж гэрэлтүүлдэг. Гоо сайхны маскандаа бага зэрэг өргөст хэмхийн шүүс нэмж хийн нүүрэндээ тавиарай. Мөн өргөст хэмх нь арьсыг наранд борлохоос хамгаалах үйлчилгээ үзүүлж, сэвхтэх, үрчлээ үүсэхээс хамгаалж мөн цайруулах үйлчилгээ үзүүлдэг гайхалтай хүнсний ногоо юм.

  • 2 July

    “Дээлтэй Монгол Наадам-2015”, “Учиртай гурван толгой дуурь”-ийг үзэхдээ заавал үндэсний хувцас өмсөнө

    Монголчуудын уламжлалт соёлыг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол Наадам-2015”, “Учиртай гурван толгой дуурь”-ийн арга хэмжээг 07 дугаар сарын 10-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулах талаар  нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа А/571 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу “Дээлтэй Монгол-2015”, “Учиртай гурван толгой дуурь”-ийн тоглолтыг зохион байгуулахдаа арга хэмжээнд оролцогчид болон үзэгчид нь …

  • 2 July

    Хуулийн цоорхой: 4,5 тэрбумыг идээд 18 саяыг л төлдөг хууль

    УИХ-ын хаврын чуулган өндөрлөх дөхсөн ч Эрүүгийн хууль тойрсон шуугиан намжихгүй л байна. Олон хурц маргаан өрнүүлсэн Эрүүгийн хууль дуншаад л байна. Өмнөх хууль нь олон хүнийг хэлмэгдүүлсэн, Монголыг хэт шоронжуулах бодлогын золиос болсон гэмээр үйлчилж байгаа нь маргашгүй үнэн. Одоо үйлчилж байгаа хууль олон хүнийг хэлмэгдүүлэн хохироосон тухай тоо баримт бишгүй их. Үүнээс нэг баримтыг л дурдахад хангалттай. Цэвэр …

  • 2 July

    Хурандаа Н.Ууганбаяр: Хэзээ нэгэн цагт энэ хэрэг нууцын зэрэглэлээс гарч, түүх биднийг цагаатгана

    Нэргүйн Ууганбаяр гэх энэ хурандаа Эрүүгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад салбарын сайд Х.Тэмүүжиний эсрэг ажиллагааг зохион байгуулсан гэх хилс хэргээр албанаас чөлөөлөгдсөн хурандаа нарын нэг. Хилс хэмээн тодотгосон үг маань Монгол Улсын гурван шатны шүүхийн шийдвэр дээр суурилсан гэдгийг уншигчид маань ойлгож байгаа байх. Хэдийгээр хүчний бүх байгууллага, тусгай албадаар жил гаруй шалгуулж, Шүүхийн бүх шатаар хэлэлцэгдэж гэм буруугүй …

  • 2 July

    Шилдгийн шилдэг 22 адуучин өрсөлдөнө

     Монгол Улсын аварга адуучин шалгаруулах “Адуучин”  наадам хоёр жил дараалан Монгол ын аварга Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсан билээ. Тиймээс Засгийн газрын тогтоолын дагуу 2015 оноос “Адуучин” наадмыг үндэсний их баяр наадмын хөтөлбөрт албан ёсоор оруулан 2015 оны долдугаар сарын 14-нд Улаанбаатар хот “Хүй долоон худаг”-т зохион байгуулахаар товложээ.  Тус тэмцээнд 21 аймгийн шилдгийн шилдэг 21 адуучин залуус болон …

  • 2 July

    Улаанбаатарт өдөртөө үүлшинэ, 27-29 хэм дулаан

    Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газраар, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж, Халх голын сав газраар 20-25 градус, Их нууруудын хотгор, төв болон говийн бүс нутгаар 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус …

  • 2 July

    Шарагчин туулай өдөр

    Аргын тооллын 7 сарын 2-ны пүрэв гараг, Билгийн тооллын  зуны дудн хар морь сарын шинийн 15-ны бархасбадь гараг, 1 цагаан мэнгэтэй, үл зохилдох барилдлагатай, суулга одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 5:07  цагт  мандан, 20:53 цагт жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, …

  • 2 July

    Залруулга

    Манай сайтад 6 сарын 17-ны өглөө орсон  “ШӨХТГ-ын дэд дарга Б.Энхзаяагийн шулуухан үйлдэл”   нэртэй нийтлэл орсон ба  тус нийтлэлд оруулсан зургийг бидэнд  өгсөн тодорхой эх сурвалжийн зүгээс ШӨХТГ-ын дэд дарга Б.Энхзаяагийн зураг мөн хэмээн батлан  хэлсэн байдаг. Гэвч  тус зураг нь Б.Энхзаяагийн зураг биш төдийгүй, эл зурагтай Б.Энхзаяа нь огт хамааралгүй, тухайн зураг дэх эмэгтэй өөр хүн байсныг Сүхбаатар дүүргийн  …

  • 1 July

    Сонгодог урлагийн тоглолт Чингисийн талбайд болно 

    “НАЙРСАГ УЛААНБААТАР” аяны хүрээнд 2 дахь жилдээ Чингисийн талбайд сонгодог урлагийн үдэш буюу Best of Classics- Open air тоглолт болох гэж байна. Саунд оф Монголиа компанийн санаачлагаар УДБЭТ, НЗДТГ, НСУГ хамтран өвөрмөц тайз, онцгой хөтөлбөр бүхий дэлхийн сонгодог болон үндэсний бүтээлийн дээжсээс сонгон бэлтгэсэн бүрэн хэмжээний тоглолтыг үзүүлэхээр зэхэж байна. Өнгөрсөн жилийн 7-р сарын 6-нд Чингис хааны нэрэмжит талбайд Сонгодог …

  • 1 July

    Best of Classics – Open Air Gala Concert (2015)

    Найрсаг Улаанбаатар төсөл хөтөлбөрийн хүрээнд Sound of Mongolia-ийн санаачлан зохион байгуулж буй Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчдийн сор болсон бүтээлүүдийг толилуулах Best of Classics – Open Air Gala Concert хоёр дахь жилдээ 2015 оны 7 сарын 4-ны 21:00 цагаас Чингисийн талбайд зохион байгуулагдахаар болжээ. Ugluu.mn

  • 1 July

    Жүжигчин Отгонцэцэгийн мэсгүй эгч дүүс

    Та бүхэнд хүргэж буй энэ зураг бол жүжигчин Отгонцэцэг өөрийн төрсөн дүү болон эгчийн хамт. Зулай зулай дээрээ гишгэж төрсөн гэсэндээ адилхан гэж жигтэйхэн. Эгчээсээ ялгарах нэг зүйл нь биедээ нэг ч мэс хүргээгүй гэнэ. Эгч нь хэрэв биедээ мэс хүргээгүй бол дүүтэйгээ усны дусал шиг адилхан байх бидний хэлдгээр бол оргиороо нэг иймэрхүү байх байж. эх сурвалж: sharsonin.mn

  • 1 July

    Хорхогийг ямарч малын махаар ямар ч нөхцөлд хийж болдог

    Бүсгүйчүүддээ хорхог хэрхэн хийх талаар бяцхан зөвлөгөөг хүргэе. Хайртай гэр бүлийнхэндээ болон бяцхан үрстээ, хайрт ханьдаа амттай сайхан хорхог хийж сурцгаая. Орц: * мах * лууван * давс * ус * Сонгино * сармис * төмс Бэлтгэх нь: Халуун чулуугаар махыг битүү жигнэж болгосныг хорхог гэнэ. Нядалсан малын махыг жижиглэн эвдэж, цул махыг хэрчиж бэлтгэнэ. Хорхог хийхэд дотор нь хийх …