Yearly Archives: 2015

July, 2015

  • 2 July

    Кэти Перри хийдэд амьдарна

    Саяхны нэг өдөр дуучин Кэти Перри Лос-Анжелес хотоос холгүйхэн орших нэгэн гэлэнмаа нарын хийдийг өөрийн болгох хүсэлтэй байгаа гэдгээ мэдэгдсэн аж. Нэрт дуучин бүсгүй уг хийдийн гадна, дотор заслыг өөрчилж, дотор нь амьдрах бодолтой байгаа гэнэ. Хийдийн тэргүүн Хосе Гомес энэ ариун газрыг Кэти бүсгүйд худалдахаас татгалзахгүй гэдгээ өгүүлэв. Хийдийг 15 сая доллараар үнэлжээ. Гэхдээ энд бас асуудал бий юм. …

  • 2 July

    Сангийн яамныхан сайдтайгаа нийлээд тендер “будлиантуулж” байна

    Сангийн сайд Ж.Эрдэнэбат шүүхээс гаргасан шийдвэрийг биелүүлэхгүй, өөрт хамааралгүй тендерт хутгалдаж танил талынхаа компанийг  цээжээрээ хамгаалж байна. Түүгээр ч барахгүй тендерт шалгарсан компанийн ажлыг хийлгэхгүй төрийн ажлыг давхар гацааж, доороо ажилладаг дарга нараараа Шүүхийн байгууллага болон Татварын ерөнхий газар руу хуурамч бичиг илгээжээ.   Онцгой албан татварын тэмдэгтийг өөрчлөн иргэд найдвартай бүтээгдэхүүнээр хангагдаж цаашлаад татварын орлогод ахиц гаргахын тулд  зургаан жилийн өмнө Татварын …

  • 2 July

    ЦЕГ-аас албан ёсоор уучлал хүслээ

    Ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө итгэл, сэтгэлээ зориулж ажиллах үүрэгтэй, төрийн хувцас өмссөн, хууль сахиулагч цагдаа гудамжинд хүчирхийлэл үйлдэж, нэгэн бүсгүйгээр гарынхаа чилээг гаргаж байгаа бичлэгийг бид та бүхэнд хүргэсэн. Дөнгөж сая уг бичлэгтэй холбоотойгоор ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “2015 оны зургадугаар сарын 30-ны өдөр олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэгт гарсан …

  • 2 July

    Эмэгтэй хүнд гар хүрсэн цагдааг олж тогтоожээ

    Хоёрхон хоногийн өмнө замын голд түгжрэл үүсгэн байж нэгэн эмэгтэйд хүч хэрэглэн машиндаа суулган авч явж буй цагдаагийн ажилтны бичлэг нийтэд цацагдсан. Энэ асуудалд хүмүүс илт дургуйцлаа ирэрхийлж, тухайн эмэгтэй ямар ч буруутай байсан ингэж гар хүрч болохгүй, энэ бол байж боломгүй асуудал, шийдэх ёстой газраа л асуудлыг хэлэлцэх хэрэгтэй гэж олон нийтийн сүлжээгээр ихээхэн шүүмжлэл дагуулсан асуудал болж хувирсан. Тэгвэл эмэгтэйд …

  • 2 July

    Транскапитал ББСБ тагнуулын байгууллага болсон уу?

    Монголд 15 банк 400 орчим банк бус санхүүгийн байгууллага ажиллаж байна. Гурав сая хүн амтай монгол оронд арай л их Банк бус санхүүгийн байгууллага байгаа юм шиг ээ. 2001 онд үйл ажиллагаагаа эхэлсэн Транскапитал гэж мөнгө хүүлэлтийн байгууллага ББСБ-ууд дотроо дээгүүрт ордог гэдэг зарим нэг жижиг банкнуудаас илүү олон салбартай гэж хэлж болохоор Транскапитал нь Дархан, Эрдэнэт, Налайх хотод салбартайгаас …

  • 2 July

    Хайр сэтгэлийн зөвлөгөө

    Хайр сэтгэлийн харилцаагаа эхэлсний дараа гарч болох зарим нэг жижиг хүндрэлүүдийг даван туулах товч зөвлөгөө №1 Урам хугарах үед Голчлон гардаг гомдол “Би чиний хувьд нэг их чухал биш нэгэн болжээ.” Үүний цаад учир нь: Бид хайрын харилцаа дөнгөж эхэлж байх үед бие биедээ илүү анхаарал, халамж тавидаг байсан бол явцдаа бид өөрөө өөртөө арай илүү анхаарал тавьж эхэлдэг ба …

  • 2 July

    “Best of classics: Open air” тоглолт 07-р сарын 04-нд тоглоно

    Монгол улсын төрт ёсны Их баяр наадмаа эх орны хөгжлийг ертөнц дахинаа батламжлан харуулдаг сонгодог урлагийн дээжээс таашаан мэдэрч хамтдаа тэмдэглэхийг УДБЭТеатрын уран бүтээлчид урьж байна. УДБЭТ-ын хамт олон Монгол улсдаа анх удаа 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Best of Classics-Оpen air” сонгодог урлагийн үдшийн цэнгүүнийг “Саунд оф Монголиа” компанитай хамтран НСУГазар, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Их эзэн Чингис хааны …

  • 2 July

    Дүр эсгэсэн хамтралаа яаралтай зогсоохыг шаардлаа!

    Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөн /АНШХ/-өөс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хамтарсан Засгийн газрын асуудлаар намынхаа Гүйцэтгэх зөвлөлд хандсан зарим шаардлагуудыг тавьлаа.  АНШХ-ий зохицуулагч П.Галиндэв:  Дүр эсгэсэн хамтралаа яаралтай зогсоож, АН ачаагаа үүрээд урагшлах нь зөв! 2012 оны сонгуулиар Ард түмэн Ардчилсан намд итгэл хүлээлгэж сонгуульд дэвшүүлсэн бодлого, мөрийн хөтөлөбөрөө хэрэгжүүлэх,хариуцлагатай ачаа үүрүүлсэн.  МАН-ыг сөрөг хүчний ажлаа хий, хяналт тавьж ажилла …

  • 2 July

    Наадмаар “Хошин урлаг”-ийн нэгдсэн тоглолт болно

    Монголын мянга мянган үзэгчдийг байлдан дагуулж, тэдгээрийн хүсэн хүлээн байж үздэг хошин урлагийн хамтлаг продакшнууд наадамчин олон та бүхэндээ зориулан хошин урлагийн нэгдсэн тоглолтоо хүргэхэд бэлэн болжээ. Тоглолт энэ сарын 10 – ны өдөр “Соёлын төв өргөө”-нд 19:00 цагаас ганцхан удаа тоглох юм байна.   Тоглолтонд “Х түц” продакшн, “Маск” продакшн, “Шинэ үе” продакшн, “Шилдэг өнгө” продакшн, “Мөрөөдлийн театр”, “Эмоци”, “Пароди” хамтлаг, …

  • 2 July

    Н.Алтанхуягийн хөрөнгө, орлогын мэдүүлэг нь ч, мөн түүнтэй шууд холбогдох эрүүгийн хэрэг ч АТГ-т шалгагдаагүй

    Авлигатай тэмцэх газраас 2015 оны эхний хагас жилд хийсэн үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд өчигдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж байгаа эсэх асуудлаар сэтгүүлчид асууж сонирхож байв. Энэ талаар АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайханаас зарим зүйлийг тодрууллаа. -УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй …

  • 2 July

    Сонгодог урлагийнхан Чингисийн талбайд нөгөөдөр чуулна

    ДБЭТ-ын хамт олон нөгөөдөр Чингисийн талбайд “Best of Classic-Open air” тоглолтоор үзэгчиддээ мэндчилэх гэж байна. Тус театрынхан өнгөрсөн оны долдугаар сарын 6-нд “Саунд оф Монголиа” компани, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн соёл урлагийн газарын дэмжлэгтэйгээр төв талбайд зохион байгуулж байсан билээ. Өнөөдөр дээрх тоглолтын талаарх мэдээлэлийг ДБЭТ-ын захирал Мөнхзул, тус театрын уран сайхны удирдагч, ардын жүжигчин А.Дашпэлжээ, Монгол Улсын …

  • 2 July

    Ц.Эрдэнэбат: Бүтээгч эдийн засагтай болж байж бид хөгжлийн тухай ярих боломжтой болно

     “Хөгжил-Хүн” клубын гишүүн, “Гүүмэл” компанийн захирал Ц.Эрдэнэбаттай ярилцлаа. -Та өөрийгөө танилцуулахгүй юу. Аль нутгийн хүн бэ?  Намайг Цэнддоржийн Эрдэнэбат гэдэг. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын уугуул. Хэрэглээний математикч мэргэжилтэй. Хувиараа бизнес эрхлэгч. Программ хангамж, технологийн чиглэлийн “Гүүмэл” ХХК-ийг үүсгэн байгуулан захирлаар нь ажиллаж байна.  -Та хаана ямар сургууль дүүргэсэн бэ. Таныг төрийн албанд ажиллаж байсан гэж сонссон?  Тиймээ би МУИС-ын Математик …

  • 2 July

    З.Бат-Отгон: Би Мөнхсаруулын багш биш, тэр бол зүгээр шоучин

    Монгол суу ухааны Манукол академийн ерөнхийлөгч, Физикч, философич, монгол судлаач, доктор З.Бат – Отгон “Чингис хаан” тодруулсан Мөнхсаруулын тухай ингэж ярьжээ. Ugluu.mn

  • 2 July

    Түрээсээр олгож буй техник, тоног төхөөрөмжийн танилцуулга

    Хадлангийн иж бүрдэл, хүчит тэжээлийн үйлдвэр, малын тэжээлийн үйлдвэрийн иж бүрдэл, ногоон тэжээлийн үйлдвэр, өвс хаман боогч, тэжээлийн ургамлын үрлүүр зэргийг түрээсээр олгож байна. Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажсан/, Аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбар, Оршин суугаа газрын тодорхойлолт /сум, баг, хороо/, Харьяа аймгийн ХХААГ, сумын МЭҮТ-н тодорхойлолт, Шаардлагатай тохиолдолд нэмэлт материалийг бүрдүүлэн Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Утас: 263247, …

  • 2 July

    Чөлөөтийхөн гурван аваргатай иржээ

    Өвөрмонголын Хөлөнбуйр аймагт чөлөөт бөхийн олон улсын тэмцээн боллоо. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 12, эмэгтэй 10 зодогложээ. Тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Б.Батмагнай, 74 кг-д “Арслан” клубийн тамирчин, Д.Гомбодорж, 86 кг-д “Аврагч” спорт клубийн тамирчин, ОУХМ О.Үйтүмэн нар алтан медаль хүртжээ. Мөн ”Гацуурт-Олимп” клубийн тамирчин С.Батболд мөнгө, “Харгант- Цамхаг” клубийн тамирчин, Б.Нямдорж, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин П.Өнөрбат нар …