Yearly Archives: 2015

July, 2015

  • 1 July

    Фэйсбүүк сэтгэлзүйн сорил явуулж байна гэв

    АНУ ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх шийдвэр гарснаас хэдхэн цагийн дараа олон сая хүн фэйсбүүкийн профайл зургаа солонгоруулж эхэлсэн. Энэхүү тренд манай залуусын дунд ч хүчтэй явагдаж байна. Учир утгыг нь мэдэж дэмжих нэгэн байхад олны давалгаанд өртөж профайл зургаа сольсон хүмүүс ч цөөнгүй бий биз. Тэгвэл энэ нэг төрлийн сэтгэлзүйн сорилт байж магадгүй гэж MIT сүлжээний эрдэмтэн Сезар Идальго …

  • 1 July

    Шакира шинэ хүнээ ”гайхуулав”

    Бараг хагас жилийн тэртээ дуучин Шакира хоёр дахь удаагаа ээж болж, өөрийн хөлбөмбөгчин нөхөр Жерар Пикед Александр гэдэг нэртэй хүү төрүүлж өгсөн билээ. Жаалхүү дэндүү балчир байсан тул залуу ээж нийгмийн сүлжээнд түүний гэрэл зургуудыг тавьж байсангүй. Тун саяхан Саша хүү таван сар хүрсэн тул Шакира түүнийг шүтэн бишрэгчдэдээ харуулахаар шийджээ. Од бүсгүйн блог дээр хүүгийнх нь анхны гэрэл зураг …

  • 1 July

    Топ Пүрэвсүрэн хүүгийнхээ нэг насны төрсөн өдрийг нижгэр тэмдэглэлээ

    Монголын Топ моделиудын нэг Пүүжээ хөөрхөн охиндоо сайн аав болж чадах H.Ганбаяр хэмээх залуутай амьдрал зохиогоод шинэ охинтой болцгоосон билээ. Тэгвэл хосууд жилийн өмнө дахин шинэ хүнтэй болж, Топ маань хүүтэй болсон. Саяхан тэрбээр хүүгийнхээ нэг насны төрсөн өдрийг нижгэр тэмдэглэжээ. эх сурвалж: zone.mn

  • 1 July

    “Язгуур ” хамтлаг ойн баяраараа Богд уулнаа гарч аялгуу өргөжээ

    Монголын язгуур урлагийг үндэсний болоод орчин үеийн хөгжимтэй хослуулан дуулдаг “Язгуур” хамтлагийн уран бүтээлчид монголдоо төдийгүй дэлхий дахинд язгуур урлагийн гайхамшгийг мэдрүүлэхээр хүчин зүтгэж байгаа билээ. Тус хамтлаг энэ онд нэг нас хүрч байгаа бөгөөд энэ өдрөөрөө уул ус, байгаль дэлхийдээ хүндлэл үзүүлж Богд ууландаа гарч ая дуугаа өргөлөө. Хамтлагийн залуус тун удахгүй олон гайхалтай уран бүтээлээр сонсогч түмнийхээ сонорыг мялаахаар бэлтгэл ажилдаа …

  • 1 July

    Дарханы замд тэмдэг, тэмдэглэгээ байршуулах шаардлагатай

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэдийн өгсөн үүргийн дагуу дэд дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй Ажлын хэсэг 2015.06.26-ны өдөр УБ-Дархан чиглэлийн зам засварын ажлыг шалгаж дүгнэлтээ гаргалаа. Энэ оны гуравдугаар сард хийсэн шалгалтын хүрээнд улсын байцаагчаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу хийж байгаа засварын явц 96 хувьтай байна. Гэхдээ зарим үүрэг биелэгдээгүй байгааг ойрын хугацаанд биелүүлж замыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх шаардлагатай гэж …

  • 1 July

    Hийслэлийн гурван барилга байгууламжийг дуудлага худалдаагаар зарлаа

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 21/30, 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын тогтоолын дагуу Өмчийн харилцааны газраас дараах 1 аж ахуйн нэгж, 6 барилга байгууламжийн нээлттэй дуудлагын худалдааг 2015 оны 6 дугаар сарын 29-ны өдөр Хангарьд ордны 14 дүгээр давхрын хурлын их танхимд зохион байгуулж явууллаа. Үүнд: 1.Булган аймгийн Хангал сумын хялганат тосгоны нутаг дэвсгэрт байрлах …

  • 1 July

    Угсраа автобусыг наймдугаар сарын 15-наас үйлчилгээнд гаргахаар боллоо

    Нийслэлийн Засаг даргын “Парк шинэчлэлт хийх тухай” А/514 дугаар захирамжийн дагуу Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр угсраа автобус худалдан авах тендерийг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас өнгөрсөн жил нээлттэй зарласан. Тендерт хоёр улсын /БНХАУ-ын хоёр, БНБелУ-ын нэг компани/ гурван компани саналаа ирүүлснээс БНБелУ-ын “МАЗ” НХК  шалгарсан байна. Харин энэ оны эхээр тендерт шалгарсан “Маз” НХК-тай МАЗ маркийн 215067 загварын  20 …

  • 1 July

    Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг багасгах боломжийг судалж байна

    Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсний бохирдол тулгамдсан асуудал болоод байгаа энэ үед Японы “Эксэлсиор” ХК хөрсийг хоргүйжүүлэх чиглэлээр нийслэлтэй хамтран ажиллах санал тавилаа. Энэхүү саналд дэд бүтэцгүй гэр хороолол, алслагдсан газруудад эрүүл ахуйн шаардлага хангасан  үнэргүй зөөврийн ариун цэврийн байгууламж байршуулах, гэр хорооллын бие засах газруудыг шахмал бэлдмэлээр хангах асуудал багтсан юм. Тус компани нь Германы Ханноверийн их сургуультай бохирдсон …

  • 1 July

    Ц.Элбэгдорж: Монгол Улс дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд үүрэг, хариуцлага хүлээж хувь нэмрээ оруулсаар байна

    Монгол Улсын Зэвсэгт хүчнээс олон улсын Зэвсэгт хүчинтэй хамтран зохион байгуулдаг “Khaan quest-2015” олон улсын энхийг дэмжих ажиллагааны 9 дэх удаагийн хээрийн сургалт, дадлагыг  энэ 6 дугаар сарын 20-ноос Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн сургалтын төвд зохион байгуулж өнөөдөр хаалтаа хийлээ. Энэ удаагийн сургуульд Монгол Улс, АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, ХБНГУ, Франц, Бүгд Найрамдах Чех Улс, Австрали, Бангладеш, Беларусь, Канад, …

  • 1 July

    Цөс угаахын ач холбогдол

    Цөсний хүүдий нь жижгэвтэр лийр хэлбэртэй хоол боловсруулах эрхтэн юм. Цөсний хүүдийд цөс хуримтлагдан өтгөрч байдаг. Цөсний хүүдийд байдаг 30 грамм цөс нь өөх боловсруулахад оролцдог. Цөсний хүүдий хоол идэх үед агших сунах хөдөлгөөн хийж өөх тосыг шимэгдүүлж холестриныг уусгах үүрэгтэй. Цөс угаах нь дотор эрхтний үйл ажиллагаа болон нүүрний арьс өнгөлөг байхад маш сайн нөлөөлдөг байна. Цөсийг угааснаар цөс гадагшлах …

  • 1 July

    УИХ-ын дарга БНСВУ-ын үндэсний ассамблейн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.07.01/ Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Хуинь Нгок Сөн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Хуинь Нгок Сөн УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүдийг цаг зав гарган халуун дотноор хүлээн авч байгаад талархал илэрхийллээ. Мөн тэрээр УИХ-ын дарга З.Энхболдод БНСВУ-ын Үндэсний Ассамблейн даргын …

  • 1 July

    СХД-ийн хөдөлмөрийн хэлтсийн нээлттэй өдөрлөг боллоо

    Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс өнөөдөр “Ажилтай, орлогтой-Сонгинохайрханчууд” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр хуулийн хүрээнд хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагааг сурталчлах, дүүргийнхээ ажилгүй ажил идэвхитэй хайж буй иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх, төрийн зүгээс хөдөлмөрийн салбарт хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг сурталчлан таниулах, ажил олгогч, аж ахуйн нэгж байгууллагуудад хэрэгцээ шаардлагад нь нийцсэн ажиллах боловсон хүчин олоход нь туслахыг зорьжээ. Соёмбо …

  • 1 July

    Олон жил тасарсан тээвэрчдийн ур чадварын тэмцээнийг “Монгол тээвэр нэгдэл” сэргээлээ

    Монгол Улсад  авто тээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн баярын хүрээнд “Монгол тээвэр нэгдэл” ХХК санаачлан салбарын компаниудын жолооч нарын дунд ур чадвар болон спорт, урлагийн  тэмцээн наадмыг зохион байгууллаа. Ур чадварын тэмцээнд жолооч нар хүнд даацын, том оврын автомашиныг  45 болон, 90 градуст байршуулах, автомашинаасаа дугуйг нь салбан, дотор резиныг нь задлан гаргаж, …

  • 1 July

    Байн байн торгуулмаар хүсэмжит цагдаа

    Норвегийн замын цагдаа нар гэнэ дээ. Энэ зуны дүрэмт хувцас нь ийм секси. Харин манайхан мөөгөнд явах гэж байгаа юм шиг хувцастай. Хүүхнүүд бүр зориуд дүрэм зөрчиж байгаа гэсэн. Мэдээж гуалиг цагдаад торгуулахын тулд шүү дээ. Манайд ингээд зогсож байвал та нар яг яах уу…

  • 1 July

    Үндэсний их баяр наадамд монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам гарлаа

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хороо, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монголын морин спорт, уяачдын холбооноос гаргасан саналыг Зохион байгуулах хорооны хурлаар хэлэлцэж, Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журмыг хавсралтаар баталлаа. Энэ журмыг Үндэсний их баяр наадам, Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн уралдааныг зохион байгуулахад мөрдлөг болгох юм. Уг тогтоолоор уралдах …