Yearly Archives: 2015

June, 2015

  • 22 June

    Шүүгчийн ганцаарчилсан сургалт үргэлжилж байна

    Шүүгчийн ганцаарчилсан сургалтын 10 дугаар ээлжийн сургалт өндөрлөж, оролцогчид “Батламж”-аа гардан авлаа. Энэ удаагийн сургалтад Иргэний хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч П.Долгормаа, Иргэний хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүхийн шүүгч Н.Баярхүү, Сум дундын 20 дугаар шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг, Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн шүүгч П.Ууганцэцэг нар оролцлоо. Сургалтад оролцогчид суралцах төлөвлөгөөнд дэвшүүлсэн зорилтуудаа тус …

  • 22 June

    УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Тавантолгойд ажилласан талаар мэдээлэл хийв

    Улсын Их Хурлын гишүүн, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээний талаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Эрдэнэс тавантолгой болон орон нутгийн Тавантолгой компаниудад газар дээр нь ажиллааад ирсэн талаар сэтгүүлчдэд өнөөдөр /2015.06.22/ мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчиэмэг оны эхнээс Тавантолгойн орд газраас нийт 31 компани …

  • 22 June

    УИХ-ын дарга Говь-Алтай аймагт ажиллаж байна

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.06.22/ Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ аймгийн бүтээн байгуулалтуудын нээлтэд оролцож байна. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболд Говь-Алтай аймгийн ардын дуу бүжгийн Алтай чуулгын шинэ байрны нээлтийн ёслолд оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, “Алтай чуулгыг  аймгийн  чуулгын хөгжимт драмын театр болгон өөрчлөх үед ардын дуу бүжгийн чуулга нэрээрээ үлдсэн цорын …

  • 22 June

    Г.Сүндэрмаагийн эрс өөрчлөлт

    Монголын рок, поп урлагийн ертөнцөд тасралтгүй олон жил хөдөлмөрлөж, Монголын урлагийг хөгжихөд түлхэц болсон охидын хамтлагийн нэг бол Sweetymotion юм. Тус хамтлагийн Г.Сүндэрмаа өнгөрсөн онд нярайлж хөөрхөн охинтой болсон. Тэрбээр төрснийхөө дараахан тайзан дээрээ эргэн гарсанд хамтлагийн үнэнч сонсогч охид нь түүний гуалиг сайхан хэвээрээ байгааг нь гайхаж байсан билээ. Дуучин бүсгүй маань өөрийн гуулаг сайхан бие хэрхэн арчилдаг талаар …

  • 22 June

    Далай доторх аварга амьтад /фото/

    Далай гэдэг бидний тааварлашгүй судалж дуусахгүй тийм нэгэн ертөнц. Далайд яг юу байгааг хэн ч тааж мэдэхгүй. Ялангуяа гүнд нь яг ямар амьдрал байдаг вэ гэдэг одоо болтол оньсого мэт. Ингээд далайд амьдардаг хачирхалтай амьтдын сонирхолтой зурагнаас сонирхуулья.

  • 22 June

    Дуучин Кайли Миноуг хохирогч бүсгүйд бэлэг илгээжээ

    Дуучин Кайли Миноуг өөрийнх нь тоглолтын үеэр машинд мөргүүлж гэмтэл авсан бүсгүйг сураглаж, хувийн захидал илгээсэн байна. Өнгөрөгч долоо хоногт Ипсвих хотын Foxwall цэнгэлдэх хүрээлэнд уралдааны машинд мөргүүлсэн Гэгээн Жоны түргэний эмнэлгийн ажилтан одоогоор эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Баасан гаригт болсон тоглолтын дараа хохирогч бүсгүйн найзууд дуучин Кайлитай холбоо барьсан байна. Брайонигийн ээж Дебби Чарлиз, “Хүмүүсийн анхаарал тавьж, дэмжиж буй …

  • 22 June

    ЭМСЯ-ны шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.06.22/

    2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн байдлаар  Монгол улсын хэмжээнд: Улаанбурхан өвчин: -Улсын хэмжээнд 17771 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 797 хүн лабораторийн шинжилгээгээр, 3987 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. Эх сурвалж: ХӨСҮТ Мал, амьтны галзуу өвчин: Говь-Алтай аймгийн Тайшир, Халиун, Жаргалан сумдад малын галзуу өвчин бүртгэгдэж, 4 мал өвчилжээ. Тус газарт хязгаарлалтын дэглэм тогтоосон …

  • 22 June

    ХХАА-н дэд сайд Б.Батзориг орон нутагт ажиллаж байна

    Сүүлийн үед  нөхөн  сэргээгддэг баялаг  болох  хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлож, эдийн засгийн эргэлтэд оруулах  тал дээр салбарын яамны зүгээс ихээхэн анхаарч байгаа . Энэ хүрээнд БНХАУ-ын талтай  тодорхой тохиролцоонд хүрч  цаашид мах экспортлох асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр  ХХАА-ын дэд сайд Б.Батзориг тэргүүтэй холбогдох албаны  хүмүүс Сүхбаатар аймгийн Бичигт боомтод   ажиллаж байна. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн …

  • 22 June

    Дуучин Д.Болд: Хар цагаанаар гоён нэгэн үдшийг хамтдаа доргио өнгөрүүлцгээе

    Анх 1995 оны зургаадугаар сарын 24-нд “Камертон” хамтлагийг дөрвөн хөвгүүд нийлж байгуулсан түүхтэй. Хамтлагийн ахлагч Д.Болд, Л.Ган-Эрдэнэ, Б.Эрдэнэбат, Г.Мэнд-Амар нар гэсэн гишүүдийн бүрэлдэхүүнтэй “18 нас” дуугаа тайзнаа дуулж үзэгч, сонсогчийн танил болж байсан билээ.Тухайн үедээ хамтлаг Монголдоо шинэ өнгө аяс авчирсан бөгөөд Монголд хамгийн их фентэй хамтлаг болж чадсан. Харин 2005 оноос хойш хамтлагийн гишүүд тус тусдаа цомог гарган фэнүүддээ бэлэг барьсан. …

  • 22 June

    Наадмаар есөн өдөр амрах уу

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар наадмын өдрүүдийн амралтын асуудлыг хэлэлцэнэ. Өнгөрсөн наадмаар таван хоног амрахаар хуульчилсан. Энэ жил наадам долоодугаар сарын 11, 12 ны өдөр нь долоо хоног бүрийн заавал амрах өдрүүдтэй давхцаж байгаа учраас Хөдөлмөрийн яамнаас ирэх сарын 16, 17-ны ажлын өдрүүдийг мөн ирэх сарын 4, 5-ны амралтын өдөрт шилжүүлэхээр санал боловсруулжээ. Өнөөдрийн засгийн хуралдаанаар энэхүү асуудлыг шийдэх юм байна.

  • 22 June

    “Jurassic World” киноны орлого нэг тэрбумыг давлаа

    Өнгөрөгч амралтын өдрүүдэд “Jurassic World” кино 66 бүс нутагт 18,718 удаа дэлгэцнээ гарч, 160.5 сая ам.долларын ашиг орлоготой байлаа. Энэ нь өмнөх долоо хоногт олсон орлогоос буюу ажиглагчдын таамаглаж байснаас 50 хувиар буурсан дүн аж. Хилийн чанадад олсон 583.1 сая долларын орлогыг дотоодоос олсон 398.2 сая долларын орлоготой нэгтгэвэл дэлхийн зах зээлээс нийт 981.3 сая долларын ашиг орлого олжээ. Дэлхийд …

  • 22 June

    Төлийн тоо 18 саяд хүрлээ

    Улсын хэмжээнд мал төллөлт дуусч байна. Төллөвөл зохих эх малын 85.5 хувь буюу 18.3 сая эх мал төллөлөө. Үүнээс ботго 45.6 мянга, унага 477.6 мянга , тугал 870.3 мянга , хурга 8.9 сая , ишиг 7.7 сая     нийт 18 сая төл хүлээн авлаа. Төл бойжилт 98.0 хувьтай байна.

  • 22 June

    “Khaan quest” сургуульд 23 орны 1200 гаруй алба хаагчид оролцож байна

    Монгол Улсын Зэвсэгт хүчнээс  АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран зохион байгуулдаг “Khaan quest-2015” сургууль энэ сарын 20-ноос Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн сургалтын төвд эхэллээ. Сургуулийн нээлтийн ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, АНУ-ын Тэнгисийн явган цэргийн командлагчийн орлогч, бригадын генерал Махони,  ЗХЖШ-ын …

  • 22 June

    Эрчим хүчний эх үүсвэрээ яаралтай шийдэх тухай албан тоот хүргүүлнэ 47 минутын өмнө

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны хяналт шалгалтын төлөвлөгөө, газрын дарга Ш.Раднаасэдийн баталсан удирдамжийн дагуу “Оюутолгой” ХХК-д хийсэн шалгалтын дүнг Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцлээ. 2009 онд талуудын байгуулсан гэрээнд “Хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлэхэлсэн өдрөөс хойш4 жилийн дотор “Оюутолгой” төслийн эрчим хүчний нийтхэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гурван эх үүсвэрээс сонгон хангана” гэж заасан. Энэ дагуу эрчим хүчний эх үүсвэрийг …