Yearly Archives: 2015

June, 2015

  • 15 June

    Лааны нууц шид

    Лааны гэрэлд номоо уншиж, хичээлээ хийдэг байсан цаг саяхан. Орчин үед лааг тамхины утаа арилгах, муу энерги дарах, зоог барихад гоёл чимэглэлийн зорилгоор хэрэглэх болсон. Ялангуяа лааны ашиг тусыг эрдэмтэд, үзмэрчид түлхүү сурталчлан таниулах болов. Лаа бол зөвхөн гэрэл гаргадаг гэсэн ойлголт өөрчлөгджээ. Оюун ухааныг тэтгэгч станц Таны дотны хүн байнга гомдоллож уцаарлах юмуу, ажил амьдрал нь бүтэлгүйтвэл шар өнгийн лаа …

  • 15 June

    Өнгөрсөн амралтын өдөр 149 жолооч журамлагджээ

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт 549 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  366 дуудлага бүртгэгдсэн байна.  Энэ үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 149  жолоочийг журамлажээ . Тухайлбал:  СХД-ийн нутаг Орбитын зам, ОБЕГ-ын Аврах 022 дугаар ангийн урд замд Т.Марк 2 маркийн авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос Т.Витз, Т.Ист …

  • 15 June

    Б.Ангирмаа “Киви”-г дахин нэгтгэв

    “Киви” хамтлаг эргэн нэгдэж, уран бүтээлдээ орж байгаагаа өнгөрсөн хагас сайн өдөр батлан харуулав. Тэднийг продюссер Б.Ангирмаа нь нэгтгэж чаджээ. Уг нь тэднийг уран бүтээлээсээ завсарлага авч тус тусын уран бүтээлийн зам мөрөө хөөсөн гэдэг ч тэд зуны дэлгэр цагийг тохиолдуулан хит дууны баярын тоглолтоо энэ сарын 13-нд “Marquee-27” клубт амжилттай тогложээ. Тоглолтод тус хамтлагийн хамгийн шилдэг 25 дуу дуулагдсанаас …

  • 15 June

    65 настай Герман эмэгтэй 4 ихэр хүүхэд төрүүлжээ

    Дэлхийн дээд амжилтыг Германы эмэгтэй тогтоож  байна. Берлин хотын оршин суугч 65 настай Аннегрет Рауниг (Annegret Raunigk) 4 ихэр хүүхэд төрүүлж 13 хүүхэдтэй болжээ. Тэрээр Deutsche Welle RTL /телевиз/-ийн мэдээлснээр хамгийн өндөр настай ихэр хүүхэд төрүүлсэн хүнээр тодорчээ. Түүний ихрүүд 30-35 см харилцан адилгүй өндөртэй, 655-960 грамм жинтэй, 3 хүү 1 охин төржээ. Ихрүүд одоогоор тусгай инкубаторт байгаа аж. Аннегрет …

  • 15 June

    Нийслэлчүүдийн ялгадасаар Төв аймгийн хүн ард, мал сүрэг ундаална

    Монголчууд гол усруугаа сүү цагаан идээ хүртэл оруулж болохгүй гэж эртнээс нааш их л цээрлэж ирдэгсэн. Гэтэл нийслэлчүүд бид уух ус руугаа өтгөн шингэнээ юүлээд даруй 7, 8 жил өнгөрчээ. Нийслэлийн цэвэрлэх байгууламжинд тэг зогсолт хийж 3 хоногийн хугацаанд засвар хийх талаар яригдсан. Гэвч бүхэн бүтэн хотын иргэдийн хэрэглээний усыг хязгаарлах, эс бөгөөс бохирыг Туул гол руу шууд цутгахаас өөр …

  • 15 June

    Уул, ус, газар нутгаа хөгжөөсөн бэсрэг наадам болж өнгөрлөө

    Ноён уулын тахилгад нийт 200 гаруй хүмүүс ирж тахилгын үйл явцад оролцлоо. Энэ үеэр гурван насны морь уралдаж, бөхчүүд хүчээ үзэж, шагайн харваанд цэц мэргэнээ сорьсон бэсрэг наадам болж, уул, ус, газар нутгаа хөгжөөсөн юм. “Сайны хажуугаар саар” гэгчээр Монгол хүний наргиан, наадамд дуртай зан тэрхүү баярын үеэр илрэх шиг. Тахилгад оролцсон хүмүүсээс баярт ирсэн хүний тоо илүү байсанд тус үйл …

  • 15 June

    Гэртээ цоожлогдсон хүүг галаас аварчээ

    Нийслэлийн Онцгой байдлын газарт Баянгол дүүргийн наймдугаар хорооны 16 дугаар байрны 6 давхарт айлд гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр иржээ. Уг дуудлагын дагуу Гал унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн очиход долоон настай хүү гаднаасаа цоожлуулсан байжээ. Өрөөнд нь утаажилт ихтэй, хаалгыг гаднаас нь онгойлгох боломжгүй байсан тул аврах албаныхан долоон давхарын айлын цонхоор дамжин зургадугаар давхарт нэвтэрч хүүг …

  • 15 June

    “Халзан” хүмүүс санаа зовох зүйлгүй боллоо

    – Үс шилжүүлэн суулгах хагалгааг хийлгэсэн хүмүүс өмнөхөөсөө илүү залуу, өөртөө    итгэлтэй болдог –Халцарсан үстэй буюу манайхны хэлж заншсанаар халзан хүмүүс гоо сайхны хувьд өөртөө итгэлгүй, аль ч улиралд малгай өмсөн далдалж явдаг нь нууц биш бөгөөд хөгшин харагддагийг та бүхэн мэдэх байх.  Харин үс шилжүүлэн суулгаснаар урьдынхаасаа илүү залуу харагдаж өөртөө илүү итгэлтэй болдог.  Зарим  хүмүүс үсээ халцрахаар эм …

  • 15 June

    Хуульзүйн байнгын хорооны ажлын хэсэг хуралдлаа

    Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 53 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2015.06.15/ боллоо. Хуралдаанд УИХ-ын гишүүн, Хууль зүйн …

  • 15 June

    УИХ-ын дарга Канад улсын Британий Колумб мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Канад Улсын Британий Колумб мужийн төлөөлөгч Эдвард Жон тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2015.06.15/ хүлээн авч уулзав. УИХ-ын дарга уулзалтын эхэнд Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжиж буйг тэмдэглэхийн сацуу Монгол Улс Канад Улсыг Хойд Америк дахь чухал түнш, “Гуравдагч хөрш” хэмээн үздэгийг онцлон тэмдэглэлээ. Мөн тэрээр манай хоёр улсад адил зүйл их …

  • 15 June

    Зуслангийн замын трасст 317 обьект оржээ

    Дамбадаржаа-Шаргаторьт-Хандгайт чиглэлийн 16,35 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд газар чөлөөлөлтүүд эхнээсээ хийгдэж эхлээд  байна. Уг замын ажил нь газар чөлөөлөлт ихтэй гэдгээрээ онцлогтой. Тодруулбал , тухайн замын трасс нь  Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт  хамаарагдаж буй бөгөөд Дамбадаржаагийн уулзвараас Шарга-морьтын гүүр хүртэлх 8,8 км зам  Чингэлтэй, Шаргаморьтын гүүрнээс  Хандгайт хүртэлх 7,5 км зам Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт харьялагдаж …

  • 15 June

    Цацрагийн хяналтын чиглэлээр зөвлөн тусаллаа

    МХЕГ-аас улсын хэмжээнд өрнүүлж байгаа “Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сэдэвт сарын аяны хүрээнд Хяналтын хуудсыг сурталчлах, энэ хуудсыг газар дээр нь хэрхэн ашиглаж байгаа талаар Орхон аймагт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэв. Аймгийн хэмжээнд цацрагийн холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад хоёр өдрийн сургалтыг “Эрдэнэт” УБҮ дээр зохион байгууллаа. Энэ үеэр цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн бүрдэл, …

  • 15 June

    ИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж олон асуудлыг хэлцэн шийдвэрлэлээ

    Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, Хөрөнгө бүртгэн авах тухай, Энхтайваны өргөн чөлөөний авто зам доогуурх цэвэр усны шугам сүлжээний хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, Шагналд тодорхойлох тухай, Шашны байгууллагуудын хугацааг сунгах, нийслэлийн ИТХ – ын Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэсвгэрт байрлах “Энхийн санаа” өрхийн эмнэлгийн барилгыг акталлаа Сонгинохайрхан …

  • 15 June

    Баянзүрх дүүргийн 19-р хороонд байрлах хуучин орос цэргийн байруудыг иргэдэд үнэ төлбөргүй хувьчиллаа

    Баянзүрх дүүргийн 19-р хороонд байрлах хуучин орос цэргийн байруудыг одоо эзэмшиж байгаа оршин суугчдад үнэгүй хувьчлан, эрхийн бичгийг нь гардууллаа. Энэхүү байр нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 5 дугаар хэсгийн нутаг дэвсгэр буюу Шархад цайз захын зүүн хойно байрладаг. Нийслэлийн өмчийн харилцааны газрын балансад 52.704.960 төгрөгийн бүртгэлтэй, нийт 1041.6 м2 талбай бүхий 1,2,3 дугаар байр нь 1979 онд орос …