Yearly Archives: 2015

May, 2015

  • 29 May

    Автозамын сэтэлгээ хийх хуваарь

    Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Удирдлагын академи руу явдаг явто замыг 2015 оны 05 дугаар сарын 29-ны 23.00 цагаас 2015 оны 05 дугаар сарын 30-ны 06.00 цаг хүртэл хааж, борооны усны шугам тавих ажил хийнэ. Гүйцэтгэгчээр  “Усны эрчим” ХХК ажиллана. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъяан гүний гудамж, “Блю Скай” төвийн урд замыг 2015 оны 05 дугаар сарын 30-ны 22.00 …

  • 29 May

    Нийслэлийн 2 байршилд шинээр гүүрэн гарц барих 600 сая төгрөгийг тусгалаа

    Нийслэлийн ИТХ – ын ээлжит 27 дугаар хуралдаан болж,  НИТХ-ын 2015 оны “Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 24/04 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичгийг дэмжих тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. БНХАУ – ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох экспортын хөнгөлөлттэй зээлээр барих Замын цагдаагийн газрын баруун уулзвар …

  • 29 May

    С.Баярцогт хуулийн төслүүд өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.БаярцогтЗасгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг  өргөн барилаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2010 онд батлагдсанаар Төсвийн тогтворжуулалтын санг байгуулж, 2011 оны 2 дугаар сараас эхлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу жил бүр хуримтлал …

  • 29 May

    Хөх будаа эрүүл мэндэд тустай

    Дэлхийн олон үндэстэн уг будааг хоол хүнснийхээ нэгэн том төлөөлөл болгосон байдаг. Арлын Япон Улсын эрдэмтдийн судалснаар хөц будаа нь асар тэжээллэг үр тарианы төрөлд ордог. Арвай нь байгалийн цэвэр үр тариа бөгөөд түүнээс маш олон төрлийн бодис гаргаж авдаг. Эм эмчилгээний салбарт ч өргөнөөр хэрэглэдэг. Хүний биед хэрэгцээтэй гэсэн ихэнх элементүүдийг ихээр агуулдаг бөгөөд бодисын солилцоонд сайнаар нөлөөлдөг байна. …

  • 29 May

    Эрх зүйн шинэтгэл иргэнд хэрхэн мэдрэгдэх вэ

    УИХ-аар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Шинэ хуулийг УИХ-ын гишүүд “Маш чухал” хэмээн тодотгосон. Өөрөөр хэлбэл, энэ нь хууль хяналтын байгууллага гэмт хэргийг хэрхэн илрүүлэх, үйл ажиллагаа, процессын хууль юм. Процессын явцад хүний эрх зөрчигдөх, айлган сүрдүүлэх, дарамтлах, бүр цаашилбал эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлэх байдлаар хэргийг шийдэж, хэрэг хүлээлгэсэн гэх зэрэг годмол иргэдээс олон ирдэг билээ. …

  • 29 May

    Ч.Хашчулуун: 2009 оны хямралаас хойш эдийн засаг хамгийн доод цэгтээ хүрчихлээ

    МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш доктор, профессор Ч.Хашчулуунтай ярилцлаа. -Эдийн засгийн байдалд 1-5 оноогоор дүгнэлт өгөөч гэвэл та хэдэн оноо өгөх вэ? -Эдийн засгийн одоогийн байдлыг муу гэж дүгнэхээс аргагүй. Макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайнгүй, эдийн засгийн өсөлт энэ онд 2014 оныхоос хоёр дахин удаашрах төлөвтэй байна. Энэ оны эхний улирлын эдийн засгийн өсөлт 4.4 орчим хувь гарсан. Энэ нь …

  • 29 May

    Хилээр чемоданд хийсэн цогцос гаргахыг завджээ

    Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор БНХАУ руу хүний цогцос гаргахыг завдсан үйлдэл өнгөрсөн амралтын өдөр гарчээ. Тодруулбал, жонш нүүрс ачихаар явж байгаа гэсэн том оврын автомашинд чемоданд хийсэн, муудаж, өтсөн цогцос байсан аж. Гаалийнхан уг үйлдлийг илрүүлж цогцсыг хэн болохыг тогтоохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шилжүүлэн өгч, хэн ямар зорилгоор цогцсыг БНХАУ руу гаргах гэж байсныг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Энэхүү мэдээллийг …

  • 29 May

    Засгийн газар бонд гаргахаар шийдвэрлэлээ

    Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төсвийн алдагдлыг бага зардалтай, урт хугацаатай эх үүсвэрээр санхүүжүүлэх, төлбөрийн тэнцлийг дэмжих, дунд хугацаанд эргэн төлөгдөх Засгийн газрын болон Засгийн газрын баталгаа бүхий гадаад үнэт цаасны эргэн төлөлтийн хугацааг сунгах, төсвийн ачааллыг жигдлэх өрийн зохицуулалтын арга хэмжээг авах зорилгоор нэг тэрбум хүртлэх ам.долларын Засгийн газрын үнэт цаасыг олон улсын зах зээлд …

  • 29 May

    Мал төллөлт 83.3 хувьтай байна

    Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 83.3 хувь буюу 17.8 сая эх мал төллөж, 17.5 сая төл буюу 44.5 мянган ботго, 404.4 мянган унага, 776.5 мянган тугал, 8.7 сая хурга, 7.5 сая ишиг хүлээн аваад байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 500.0 мянгаар нэмэгдэж, төл бойжилт 98.0 хувьтай байна.

  • 29 May

    Тамхийг зөвшөөрөлгүйгээр, ширхэглэн зарах нь түгээмэл байна

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран тамхины хууль бус худалдаатай тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэдийг эрсдлээс хамгаалах зорилгоор энэ сарын 27-ны өдөр төлөвлөгөөт бус шалгалт хийлээ. Хяналт шалгалтад төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явууулдаг 45 аж ахуйн нэгж, 389 иргэнийг хамруулсан байна. Зөвшөөрөлгүй цэгт тамхи худалдах зөрчил нийтлэг байгаа нь илэрсэн бөгөөд орон сууц, сургуулийн ойролцоох хүнсний дэлгүүр, түргэн …

  • 29 May

    ХАА-н биржийн Зохицуулах зөвлөлийн даргаар дэд сайд Б.Батзориг сонгогдлоо

    Хөдөө аж ахуйн биржийн Зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан болж,  зөвлөлийн даргаа сонголоо. Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолоор Биржийн зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батласан бөгөөд төрийн захиргааны төв байгууллагын 6, төрийн бус байгууллагын 7 төлөөллөөс бүрддэг юм байна. Шийдлийн Засгийн газар байгуулагдснаас хойш зөвлөл анх удаа хуралдаж байгаа бөгөөд хуралд оролцогсдын 100 хувийн саналаар ХХАА-н дэд сайд Б.Батзоригийг зөвлөлийн …

  • 29 May

    Мазаалайг хамгаалах санамж бичигт гарын үсэг зурлаа

    БОНХАЖЯ болон  Мобиком Корпораци дэлхийд нэн ховордсон мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр хамтарч ажиллах “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийг  БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ноён Ц.Цэнгэл болон Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал ноён Дэвид Холлидэй нар үйлдсэн юм. Энэхүү санамж бичиг нь ирэх зургадугаар сарын 1-нээс 2017 оны арванхрёрдугаар сарын 31-нийг хүртэл хүчин төгөлдөр байх юм. Арга …

  • 29 May

    Үхэр, тахиа жилтнээ эерэг сайн

    ЗУНЫ ТЭРГҮҮН ЦАГААГЧИН МОГОЙ САР БИЛГИЙН ТООЛЛЫН 11, ТЭРГҮҮН ДАГУУЛ ОДТОЙ, ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР (Аргын тооллын 5 сарын 29, Сугар гараг) Өдрийн наран 5 цаг 16 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана Үс шинээр үргээлгэх буюу засуулбал: эрхтэн хурц болно Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв …

  • 29 May

    Улаанбаатарт 18-20 градус дулаан байна

    Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд болон Хөвсгөлийн уулсаар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон …

  • 28 May

    Нийтийн тээврийн ажилчдын ажил хаялтаас сурвалжилсан мэдээлэл

    Сүүлийн хэдэн өдөр нийтийн тээврийн 3 компани ажил хаялт хийж нийгэмд багагүй бухимдал үүсгэж байна. Энэ талаар зарим зүйлийг ажил хаялт хийж байгаа хүмүүсээс тодруулга авлаа. Салбарын ҮЭ–ийн дарга Рагчаа: -Автобус баазуудын ажил хаялтын үндэслэл явцын талаар мэдээлэл өгнө үү.   – Ажил хаялт 4 дэх өдрөө үргэлжилж байна. Байгууллагын захиргаанаас цалин нэмэгдүүлэх эх үүсвэрийг хотын дарга Бат-Үүл, санхүүгийн орлогч …