Yearly Archives: 2015

May, 2015

  • 28 May

    Мөрөөдөл бүхэн биелдэг

    Глобал удирдагч дээд сургуулиар овоглосон Бархүүгийн Отгонбат АНУ-ын Харвардын их сургуульд суралцахаар болжээ гэсэн сайхан мэдээ дуулдаад удаагүй байна. Тэрээр Харвардын Жон Ф.Кеннэдигийн нэрэмжит сургуулийн Төрийн удирдлагын магистрын хөтөлбөрт суралцахаар болсон Монголын хуруу дарам цөөхөн иргэдийн нэг юм. Б.Отгонбат бол ирээдүйд Монгол улсын хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулах Монголын сор болсон залуучуудын нэг. Өнгөрсөн хэдхэн жилийн хугацаанд гэхэд Б.Отгонбат 2500 …

  • 28 May

    Өвөрхангай аймаг дахь БОЭТөвд үнэлгээний баг ажиллаа

    БНТурк улсын Элчин сайдын яам, ДЭМБайгууллага, ЭМСЯамны үнэлгээний баг 2015 оны 05-р сарын 26-ны өдөр Өвөрхангай аймаг дахь БОЭТөвийн яаралтай тусламжийн тасгийн үйл ажиллагаа болон тоног төхөөрөмжинд үнэлгээ хийлээ. Мөн аймгийн Засаг дарга, БОЭТөв, ЭМГазрын удирдлагуудтай уулзалт ярилцлага зохион байгуулав.

  • 28 May

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.05.28/

    2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсын хэмжээнд: Улаанбурхан өвчин: -Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 9258 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 518 хүн лабораторийн шинжилгээгээр, 1206 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр …

  • 28 May

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.05.28.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Засгийн газраас энэ оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулсан юм. Мөн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг …

  • 28 May

    Зэвсэгт хүчний зарим ангийн үйл ажиллагаатай танилцжээ

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Л.Болд, О.Содбилэг, С.Ганбаатар нар болон тус байнгын хорооны ажлын албаны ажилтнууд энэ сарын 27-ны өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 016, 311 дүгээр ангиудад ажиллаж “Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичиг, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилт, …

  • 28 May

    Ялтан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байрнаас унаж хүнд гэмтлээ

    Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шинээр баригдаж буй барилгын 2 давхраас хүн унаж гэмтсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, Увс аймгийн Улаангом сум 5-р баг 2015.05.25-ны 11 цагт осол гарчээ. Барилгын ажлын 2-р давхрын хучилтын цутгалын апалк хийх явцад ялтан унаж хүнд бэртэл авсан гэдгийг эх сурвалж хэлж байна. Бэртэл авсан ялтан Аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин энэ …

  • 28 May

    Улаанбаатар -Франкфурт чиглэлийн шууд нислэг эхлэлээ

    Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХКомпани 6-р сарын 4-ны өдрөөс эхлэн европын чиглэлийн нислэгээ өргөжүүлэн ХБНГУ-ын Франкфурт хот руу шууд нислэгээ эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Өнгөрсөн зуны хугацаанд Франкфурт чиглэлийн нислэгээ амжилттай эхлүүлж зорчигчдын талархлыг хүлээгээд байсан билээ. Франкфуртын энэхүү нислэг нь манай зорчигчдод олон давуу талыг олгож байгаа. Тухайлбал Франкфурт бол Европын гол цэг төдийгүй Англи, АНУ, Австрали, Канад …

  • 28 May

    Монголчуудын хийсэн киноны “copy paste” постер

    Оюуны өмчийн хулгайн  одоо бүр ил цагаандаа гарах болжээ. Монголчууд бид уг нь өөрсдөө сэтгээд хийчихэж болох зүйлийг заавал бусдыг дуурайж, хуулах байдлаар амарчлан хийх болсон нь харамсалтай. Хэд хэдэн киноны постер гадны киноноос хуулсан “copy paste”  байдлаар хийгдснийг та бүхэндээ хүргэе Ugluu.mn

  • 28 May

    Усанд осолдсон гэх дуудлага ихэсчээ

    Урин дулааны улирал аялал зугаалгын үе эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг голын эрэг орчим зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, аюулгүй байдлын тэмдэг тэмдэглэгээг мөрдөж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг онцгойлон анхааруулж байна. Он гарсаар голын усанд автомашинтайгаа суусан-5, живсэн-2, мөс цөмөрсөн-2, шаварт суусан-1, усанд осолдож амь насаа алдсан 1 дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Тухайлбал, өчигдөр …

  • 28 May

    Ким Кардашиан “Vogue” сэтгүүлийн нүүрийг чимжээ

    Реалити шоуны од Ким Кардашиан Бразилын “Vogue” сэтгүүлийн нүүр хуудсыг чимжээ. Кардашианы зурагтай “Vogue” сэтгүүл ирэх сарын 1-нээс худалдаанд гарах бөгөөд захиалга хэдийнэ дууссан гэж тус сэтгүүлээс мэдэгдсэн байна. Шаргал үс, хүзүүтэй хар цамц, бариу өмд өмсөж зургаа авахуулсан түүнийг Монрог дуурайсан хэмээн гадны хэвлэлүүд бичсэн байна. Сонирхуулахад, Ким Кардашиан өнгөрсөн жил хоёр ч удаа “Vogue” сэтгүүлийн ковер болсон юм. …

  • 28 May

    Обамад итгэхийн аргагүй санал тавьжээ

    Кенийн өмгөөлөгч Феликс Кипроно АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад итгэхийн аргагүй санал тавьсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Өмгөөлөгч эр Обамагийн том охин 16 настай Малиа Обаматай гэрлэхийг хүсчээ. Обама дээрх саналыг нь хүлээн авбал өмгөөлөгч 50 үхэр, 70 хонь, 30 ямаа бэлэглэхээс гадна Кенийн нийслэл Найроби хотноо байрлах тансаг харшид Малиаг амьдруулах болно гэжээ. Кенийн “The Nairobian” сонинд өмгөөлөгч эр өчигдөр …

  • 28 May

    Израиль Газын зурваст агаарын цохилт өглөө

    Израилийн агаарын хүчин өнөөдөр өглөө Газын зурвас дахь цэргийнхэнд 4 удаа агаарын цохилт өгсөн байна. “Guardian” агентлагийн мэдээлснээр агаарын цохилт өгснийг Палестинийн иргэд гэрчилсэн гэлээ. Израилийн зүгээс агаарын цохилтыг хилийг нь давсан пуужингийн дайралт хийсний дараа илгээж эхэлжээ. Газын зурвасаас Израилийн өмнөд хэсгийн нутагт өчигдөр орой пуужин харвасан юм байна. Гэрчүүдийн мэдээлснээр Израилийн онгоцууд Газа хот болон Рафа, Хан Юнис …

  • 28 May

    Зэсийн уурхайн төслөө сэргээх хүртэл Монгол Улс Хятадаас хамаарсан нь

    “Reuters” агентлагийн сурвалжлагч Тэрренс Эдвардс Оюутолгойн ордын тухай ингэж бичжээ. 6.5 тэрбум ам.долларын өртөгтэй Оюутолгойн гэрээг үзэглэхээс өмнө Монгол Улс урьд нь эмээдэг байсан урд хөрш Хятадаасаа санхүүгийн тусламж гуйхад хүрсэн юм. Оюутолгойн гүнийн уурхайг байгуулах тухай хэлэлцээ хоёр жилийн турш сунжирсан бөгөөд энэ хугацаанд Монгол дахь гадаадын хөрөнгө оруулагчид бараг бүгд дайжиж, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унаснаас …

  • 28 May

    А.Хишигдалай: Шударга явааг ивээхгүй хэрнээ, шуламсын дүртэй явсныг ивээх юм

    Дуучин А.Хишигдалайг танихгүй залуус гэж үгүй. Тэрбээр өөрийнхөө стиль имижийг анх олонд танигдаж байснаасаа тэс өөр болж илүүтэй эмэгтэйлэг төрхийг бүтээсэн. Энэ нь ч фэнүүдэд нь ихэд таалагддаг. “Бүсгүй хүний хувь тавилан, бөгжгүй хуримын сүйт бүсгүй шиг тийм л адармаатай. Амьдралын төлөө зовж яваа бүсгүйчүүд олон. Зовоож арчаагүйтдэг бүсгүйчүүд бүр ч олон. Бааранд тасарч ойчоод, дөрвөн мөчнөөсөө дүүжлүүлээд гарах бүсгүйчүүд …