Yearly Archives: 2015

May, 2015

  • 28 May

    Т.Мөнхтунгалаг: Хуульд заасан үндэслэл, журмын дагуу явж байгаа мөрдөн байцаалтын ажиллагааг зориуд улс төржүүлэх санаархал байна

    Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг 2013 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас зарласан 17 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй үнэ бүхий тендерт эхнэр Г.Уянгын эзэмшилтэй “Говь повер” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан, 2015 онд дээрх компани нь улсын төсвөөс 4.8 тэрбум төгрөгийг үндэслэлгүйгээр авсан хэрэгт холбогдуулан шалгах явцдаа цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Г.Дэнзэнг шалгаж байгаа …

  • 28 May

    Тавантолгойн гэрээнүүдийн англи эхийг шалгаж үзнэ

    Улсын Их Хурлын Ажлын хэсгээс Тавантолгойн ордыг ашиглах уралдаант шалгаруулалтын асуудлыг шийдвэрлэсэн Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолыг хэлэлцсэн Засгийн газрын хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, тогтоолын төсөлтэй холбоотой бусад яамдаас өгсөн санал зэрэг материалууд, тогтоолын хувийн хэрэгтэй танилцах хүсэлт хүргүүлсэн байна. Мөн Ажлын хэсгээс Тавантолгой төслийг хөгжүүлэх Хөрөнгө оруулалтын гэрээ, Хамтын ажиллагааны гэрээ, Төмөр замын концессын гэрээ, түүнчлэн дагалдах гэрээнүүд болох …

  • 28 May

    Газар барьцаалсан гэрээний үүрэг хангагдаагүй бол үр маргах журмаар шийдвэрлэдэг болно

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.05.28.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 9 цаг 40 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлаа тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Их Хурлын 2014 оны 54 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын цэцийн 2015 оны 07 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, …

  • 28 May

    Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК-ний энэ зуны урамшуулал

    Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХКомпани урин дулаан зун цаг айлчлан ирж байгаатай холбогдуулан бүх нислэгтээ урамшуулал зарлаад байна. Та бүхэн зурагт заасан өдрүүдэд заасан хямдралыг ашиглан зорчих боломжтой бөгөөд мөн зарим чиглэлийн нислэгийн үнэгүй тээшний хэмжээг нэмэгдүүлж энгийн ангилал 30кг, бизнес ангилал 40кг болгосныг дуулгахад таатай байна. Мөн 6-р сараас эхлэн Бээжин, Токио, Сөүл, Хонг Конг чиглэлийн нислэгийн давтамж нэмэгдэж …

  • 28 May

    АСЕМ-д зориулан барьж буй хотхоны бохир усыг Туул голд асгаж байна

    Өнөөдөр төрийн ордонд “Туул голын ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг эхэлсэн. Олон жил “аврал эрсэн Туул гол” гэж ярьсаар өдийг хүрч байна. Өнөөдөр ч гэсэн танхимд суугаад хэлэлцэж л байна. Гэвч танхимын хэлэлцүүлэгтэй зэрэгцэн Туул голын бохирдлын асуудал улам бүр ундарч байна. Улаанбаатар хотын хүн амын бохир усыг татан зайлуулдаг УСУГ-ын Цэвэрлэх байгууламж өдгөө аваарын байдалтай …

  • 28 May

    Д.Отгонбаатар: “40 гарсан ах нар залуусын хэлээр ярих уу”

    НАМЗХ-г шинэчлэх түр хорооноос өчигдөр мэдээлэл хийж холбооны удирдлагуудаа эсэргүүцэн түр хороо байгуулж, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ нарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. Энэ талаар НАМЗХ-г шинэчлэх түр хорооны зохицуулагч, Хан-Уул дүүргийн НАМЗХ-ны тэргүүлэгч Д.Отгонбаатараас тодрууллаа. -НАМЗХ-нд чухам ямар асуудал үүсээд байгаа юм бэ. Та бүхэн ямар үндэслэлээр нийслэлийн МАН-ын даргад шаардлага хүргүүлж байгаа юм? -НАМЗХ-ны үндсэн дүрмийн 1.2.5-д заасан …

  • 28 May

    Сонгинохайрхан дүүргийн төрийн албан хаагчдын чуулга уулзалт боллоо

    Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газраас өчигдөр буюу тавдугаар сарын 26-ны өдөр дүүргийнхээ Төрийн албан хаагчдын анхдугаар чуулганыг зохион байгууллаа. Чуулга уулзалтад тус дүүргийн төсвийн байгууллагуудын 4000 орчим ажилтан, албан хаагч оролцжээ   Сонгинохайрхан дүүргийн төрийн албан хаагчид урьд өмнө нь ингэж чуулан хуралдаж байгаагүй юм. Төрийн албан хаагч бол нийгэмд үлгэр жишээ болсон, сахилга баттай, чадвартай …

  • 28 May

    Азийн Залуучуудын Ассамблейн Бэсрэг наадам болж өндөрлөлөө

    Азийн залуучуудын  XIII ерөнхий Ассамблейн Нэг Ази нэрийн доор зохион байгуулагдсан бөгөөд хурэлцэн ирсэн нийт зочид төлөөлөгчиддөө зориулан Бэсрэг наадмыг зохион байгууллаа. Бэсрэг наадам нь Цонжин болдог цогцолборт болсон бөгөөд Монгол Ардын уртын дуу  Хэрлэнгийн барьяагаар эхэлж, Морин хуурын татлага, Баяд бүжиг бүжгээр үргэлжилж  наадамчин олны уухайн дуун дунд дунд ёслол төгөлдөр өрнөсөн юм.  Үүний дараагаар хүчит бөхийн барилдаан, хурдан …

  • 28 May

    “Нийслэлийн шилдэг сурагч -999” төсөл хэрэгжиж эхэллээ

    Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Сургалт судалгааны Полиси төв нь залуучуудыг хөгжүүлэхэд чиглэсэн “Vision 70200”, “Best staff”, “Эмэгтэйчүүдийн алсын хараа” зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, нийгэмд танигдаад байгаа билээ. Тэгвэл эдгээр төслийн үргэлжлэл болгон Ерөнхий боловсролын шилдэг сурагчдыг Полиси төвийн Залуучуудын Хөгжлийн Сургуульд эрчимжүүлсэн сургалтын тусгай хөтөлбөрөөр сургах “Нийслэлийн шилдэг сурагч-999” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төсөлд Нийслэлийн Ерөнхий Боловсролын 118 сургуулийн урлаг, …

  • 28 May

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар маргалджээ

      Өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн байгуулсан “Оюу толгой”-н далд уурхайн гэрээтэй холбоотой мэдээллийг “МАХН-МҮАН Шударга ёс” эвслийнхэн сонслоо. Гэвч уг хурал УИХ-ын гишүүн, Өргөдлийн Байнгын хорооны дарга О.Баасанхүү, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёрын мэтгэлцээн болж хувирсан байна. Тус хурал дээр О.Баасанхүү гишүүн уг гэрээг хурцаар шүүмжлэхэд хариуд нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Баасанхүү гишүүн та, танай намын сайдын даалгаврыг хэрэгжүүлж ЭМСЯ-ны Төрийн …

  • 28 May

    “Эр хүн болгож өгөөч” киноны дууг Батсүх& Ариу нар хамтран дуулжээ

    Тун удахгүй үзэгчдийн хүртээл болох “Эр хүн болгож өгөөч” киноны дууг Батсүх& Ариу нар хамтран дуулжээ. Уг кино нь “Mind media group”-ийн бүтээл бөгөөд гол дүрд жүжигчин Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, АЖ С.Сарантуяа, СТА Э.Мөнхтөр, СТА Д.Бямбацогт, О.Цэнгэл нар тогложээ. Киноны продоссероор Э.Батхүү СТА, Д.Жаргалсайхан УГЗ, кино зохиолыг бичсэн Л.Таванбаяр СТА ерөнхий найруулагчаар Э.Батхүү, Ерөнхий зураглаач Б.Отгонзориг СТА ерөнхий зураач Ц.Архад, хөгжмийн …

  • 28 May

    Улаанбаатарын бохирыг гурав хоног туул руу цутгана

    Нийслэлийн нэг сая иргэний хэрэглэсэн бохир усыг нэг л өглөө цэвэрлэж чадахгүй болж мэдэхээр байгааг Ус сувгийн удирдах газрынхан өчигдөр дахин санууллаа. Дахин гэдгийн учир нь Улаанбаатар хотын бохирыг шүүж, цэвэрлэдэг Төв цэвэрлэх байгууламж хэдийнэ насгүй болчихсныг мэргэжилтнүүд хангалттай ярьж, хэлж, сануулсаар ирсэн. Харамсалтай нь хамгийн чухал энэ асуудалд хөрөнгө мөнгө хангалттай төсөвлөдөггүйгээс Төв цэвэрлэх байгууламж тэг зогсолт хийхэд хүрлээ. …

  • 28 May

    Улаанбаатур аялал жуулчлалын үзэсгэлэн болно

    Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатарын аялал жуулчлалын холбоо хамтран үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатур” үзэсгэлэнг 6-р сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Анх удаагаа зохиогдох гэж буй уг үзэсгэлэнгээс  дотоодын амрагч, жуулчид аймаг, орон нутгийн байгалийн үзэсгэлэнт, түүх соёлын дурсгалт газруудын танилцуулга, амралт, рашаан сувиллын газруудын үнэ, байршил, хуваарь, үйлчилгээний талаар мэдээлэл авах …

  • 28 May

    Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршилд өөрчлөлт орууллаа

    Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/454 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын 2014 оны А/684 дүгээр захирамжаар батлагдсан “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн 2014 оны 5 дугаар сарын 07, 6  дугаар сарын 02,        08 дугаар сарын 13, 12 дугаар сарын 17, 2015 оны 01 дүгээр сарын 10, 02 дугаар сарын 11, 03 дугаар сарын 27, …