Yearly Archives: 2015

May, 2015

  • 28 May

    Томуу, томуу төст өвчин буурчээ

    Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 121 мянга 478 хүн хамарчээ. Үүнээс 3303 хүн буюу 2.7 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.2 хувиар буурчээ. Нийт өвчлөгсдийн 85.4 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд хүүхдийн түргэн тусламжид 1375 дуудлага ирсний 544 тохиолдол буюу 39.6 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ.

  • 28 May

    Бааварт 1.6 жилийн хорих ял оноожээ

    Байсхийгээд хэрэг төвөгт холбогдож байдаг “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар  дахин 1,6 жил хоригдохоор боллоо. Өмнө нь хар тамхины хэрэгт холбогдсон, өөрийгөө шатааж байсан зэргээр байнга шахуу хэрэг төвөгт өртөж явдаг тэрбээр энэ удаад ч мөн хар тамхины хэрэгт холбогдсон юм. Учрыг тодруулбал өнгөрсөн оны 12 сард Говь-Алтай аймагт хэсэг нөхдийн хамт мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр баригдаж, цагдаагийн ажилтны биенд халдсан …

  • 28 May

    Нэг сая зөгийгөөр биеэ хучуулж дээд амжилт тогтоожээ

    Зөгийнд хазуулахаас айдаг хүмүүс олон бий. Тэгвэл Хятадын Шаньдун мужийн Тайань хотод амьдардаг зөгий үржүүлэгч Гао Бинггуо биеэ нэг сая зөгийгөөр хучуулж Геннесийн дээд амжилтаа шинэчлэн тогтоосон байна. 55 настай зөгий үржүүлэгчийн биенд шавааралдан суусан нэг сая зөгий 109.05 кг байсан гэнэ. Дээд амжилт тогтоосны дараа түүний биеэс 2700 орчим зөгийний хошуу гарган авчээ. Гао Бинггуо өнгөрсөн жилийн тавдугаар сарын …

  • 28 May

    Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцэв

    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас өнөөдөр /2015.05.27/ Төрийн ордонд зохион байгуулсан  “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн нээлттэй хэлэлцүүлгийг тус яамны дэд сайд Б.Мөнхбаатар удирдан явуулсан бөгөөд хуулийн төслийн үзэл баримтлалын талаар УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулав. Нээлттэй хэлэлцүүлэгт  УИХ-ын гишүүн С.Оюун, Ц.Оюунгэрэл, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын  яамны хэлтэс, албадын …

  • 28 May

    Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдана

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 05 ДУГААР САРЫН 28-НИЙ ӨДӨР /ПҮРЭВ ГАРАГ/-ИЙН БАЙНГЫН ХОРОО БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ НЭГ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН: 1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “Б” танхимд: Хэлэлцэх асуудал: Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн …

  • 28 May

    Нийслэлийн авто замыг угааж, бороожуулалтын ажлыг гүйцэтгэж байна

    “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нь нийслэлийн төвийн зургаан дүүргийг хамарсан нийтийн эзэмшлийн 27 гудамж талбай бүхий 600 гаруй км замын засвар арчлалтыг хариуцан ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд 2013 онд зам угаах технологи нэвтрүүлсэн нь өнөөдөр Улаанбаатар нэгтгэлийн хамгийн идэвхитэй үйл ажиллагаануудын нэг болоод байгаа юм. Авто замыг угааснаар замын хөдөлгөөний нөлөөгөөр агаарт дэгддэг тоосонцрын хэмжээг бууруулах, иргэдийн ая …

  • 28 May

    Төрийн тахилгат Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх ёслол болов

    Хамаг Монгол Улс хийгээд Их Монгол гүрэн, Монгол туургатны сүлд хайрхан болсон өнө эртний түүхтэй “Бурхан Халдун” уулын тэнгэрийг тайх тахилга, Монгол Улсын бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэн тахих төрийн их ёслол 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Хан Хэнтий уул болох Бурхан Халдун уулнаа ёслол төгөлдөр болж өнгөрөв. Уг тахилгын арга хэмжээнд …

  • 28 May

    Хөх толботой төрөхийн учир

    Шинээр төрсөн хүүхдийн биен дээр байх хөх толбыг дэлхийн эрүүл мэндийн шинжлэх ухааны хэлэнд “Mongolian Blue Spot” гэж нэрлэсэн байдаг. Хүүхэд төрсөн цагаас өгзөг болон биеийн аль нэг хэсэгт хөх өнгийн толбо байдаг бөгөөд энэ толбо нь 3-10 жилийн дотор арилж алга болдог. Үүнийг Монголчууд хөх толбо гэж нэрлэдэг. Энэхүү хөх толбо нь Монгол, Ази гаралтай хүүхдүүдэд элбэг тохиолддог бөгөөд …

  • 28 May

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Тавдугаар сарын 28-ны пүрэв гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн зарлагдсан хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 11.00-17.30 цагт: 4, 7-р хороо 15 хороолол 23, 24, 46А, 47, 48, 48Б, Ээрмэлийн 2, 6, 11, 13, 14, 31, 33, 44-1, 50-р байр, Билгийн үүдэн сургууль, Ангария трейд, УБ ХХК, 7-р …

  • 28 May

    Хулгана, бич жилтнээ эерэг сайн

    ЗУНЫ ТЭРГҮҮН ЦАГААГЧИН МОГОЙ САР БИЛГИЙН ТООЛЛЫН 10, ТУГЧИН ОДТОЙ, ХӨХ ЛУУ ӨДӨР (Аргын тооллын 5 сарын 28, Бархасвадь гараг) Өдрийн наран 5 цаг 17 минутад мандан, 20 цаг 43 минутад жаргана Үс шинээр үргээлгэх буюу засуулбал: эрч, хүч ихсэнэ Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул …

  • 28 May

    Улаанбаатарт сэрүүсч 12-14 градус дулаан байна

    Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна. …

  • 27 May

    Криштиан Роналду шинэ найз бүсгүйгээ танилцууллаа

    Хамгийн сайхан хос гэгдэж байсан Криштиан Роналду, Ирина Шейк нар салсан гэдгээ зарлаад удаагүй байгаа. Харин Ирина Холлывудын жүжигчин Бридлей Күпертэй үерхэж байгаа бол саяхнаас алдарт хөл бөмбөгчин залуу маань өөрийн шинэхэн найз бүсгүйг олонд танилцуулжээ.    Түүний найз бүсгүйг Алисса гэдэг бөгөөд тэрээр Италийн загвар өмсөгч, жүжигчин бүсгүй гэнэ. Папарациуд Алиссаг далайн эрэг дээр байх үед нь алдалгүй хэд …

  • 27 May

    Жэк Ма залууст зөвлөж байна

    Маш олон саад бэрхшээлийг даван туулж одоогийн амжилтандаа хүрсэн Хятадын тэрбумтан Жек Ма залуу хүмүүс хэрхэн ажиллаж амьдрах ёстой талаар өөрийн зөвлөгөөг Өмнөд Солонгост болсон нэгэн уулзалтаараа дамжуулан залууст хүргэж байна. Алдаа хийхээс бүү ай. Алдаа болгон чамд үнэлж баршгүй хөрөнгө болж үлдэнэ. 20 нас хүртлээ маш сайн сурагч бай. Энэ насанд сурахаас өөр ажил байхгүй. 30 нас хүртлээ хэн нэгнийг …

  • 27 May

    Хуучирч муудсан бүтээгдэхүүн авахгүй байцгаая

    Эх үрсийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авахдаа доорхи зүйлд анхаарч байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдэд зөвлөж байна. 1.  Худалдаа, үйлчилгээний газраас хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн сонгон авахдаа шошгонд хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн болох, хадгалалтын хугацаа, хэрэглэх, хадгалах нөхцөл заагдсан эсэх, тухайн барааны чанар илт муудсан эсэхийг сайтар нягтланүзэх 2.  Түргэн гэмтэж чанар байдлаа …

  • 27 May

    Шийдлийн цаг”-аар газрын асуудлыг цэгцлэхээр ярилцлаа

    Лхагва гаригт болдог “Шийдлийн цаг” уулзалтаар газрыг эргэлтэд оруулах асуудлыг хөндөн ярилцлаа. Уулзалтад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар оролцлоо. “Засгийн газар газрыг эргэлтэд оруулахтай холбоотой хоёр хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барьсан. Ойрын өдрүүдэд батлагдана. Далд байгаа боломж, баялгаа эргэлтэд оруулах нь энэ уулзалтын зорилго. УИХ-аар хууль хэлэлцэгдэхээс …