Yearly Archives: 2015

May, 2015

  • 27 May

    Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.05.26/ хуралдаанаар Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэлээ хэмээн Ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж танилцуулав. Ажлын хэсэг Монгол Улсын …

  • 27 May

    Бэлэн хоол хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг

    Их Британийн эмч Рей¬чеп Томпсон ходоод¬ны хорт хавдар нэмэгдэх болсон шалтгааныг тод-руулахаар сүүлийн хэдэн жил энэ чиглэлээр даг¬нан ажиллажээ.  Тэрээр судалгааныхаа явцад бэлэн хоол тогтмол хэрэглэх нь  ийм эрсдэлд хүргэж болзошгүйг илрүүлсэн байна. Өдөр бүр нэг бэлэн хоол идэхэд шаардлагатай давсны 50 орчим хувийг нэг дор авдгийг Р.Томпсон тогтоожээ. Үүнээс гадна бэлэн хоол нь бусад хагас боловсруулсан бүтээгдэхүүнтэй харьцуулахад хамгийн …

  • 27 May

    Дэлхийн Ерөнхий Шүүгч нарын чуулга уулзалтыг зохион байгуулагч Жагдиш Гандиг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Энэтхэг Улсын иргэн, Дэлхийн Ерөнхий Шүүгч нарын чуулга уулзалтыг зохион байгуулагч Жагдиш Гандиг хүлээн авч уулзлаа. Тэрээр төрөлх Лакноу хотдоо 45000 гаруй сурагчтай, 20 салбар сургууль бүхий “Сити Монтесорри” сургуулийг үүсгэн байгуулсан хүн юм. Тус сургууль Гиннесийн дэлхийн рекордын номд Дэлхийн хамгийн олон сурагчтай Ерөнхий боловсролын сургууль хэмээн бүртгэгдсэн байна. Ноён Жагдиш Ганди нь дэлхий …

  • 27 May

    Ааш гэж адсага болсон Korean Air

    Монголоос Солонгос нислээ. Чингис хаан нисэх онгоцны буудлаас аавдаа үнсүүлээд ээждээ илүүлээд алсыг зорьж буй алгын чинээ охид хөвгүүдээс өгсүүлээд өвчин зовлондоо баригдсан нэгэн өмч хөрөнгөтэй феодалууд гээд үхрийн бөөр шиг Монголын бүх амьдрал Буянт-Ухаагийн хонхороос Инчоны эрэг хүртэл үүлтэй тэнгэрээс дээгүүр үзүүртэй моддын дээгүүр нисч өнгөрсөөр. Дэлхийд гайхагдсан эелдэг гэсэн Korean Air –н “шалганы захиалга”нь хараа муутай иргэдийн нүдний …

  • 27 May

    Израилийн Элчин сайдыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Израиль улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Матан Вилнайг эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Элчин сайд Матан Вилнай нь 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьсан бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр талын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж талархал илэрхийллээ. Мөн …

  • 27 May

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Бүгд Найрамдах Казахстан Улсын Тэргүүн Шадар сайд бараалхлаа

    БНКазУ-ын Тэргүүн шадар сайд Б.А.Сагинтаев манай улсад ажлын айлчлал хийж байна. Тэрээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бараалхлаа. Монгол, Казахстаны хоорондын өргөн хүрээтэй түншлэлийн харилцааг цаашид эрчимжүүлэн хөгжүүлэх,  худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг урагшлуулах болон олон улсын бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар уулзалтын үеэр санал солилцлоо. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны …

  • 27 May

    Өнөөдөр болох зарим үйл явдлууд

    10:00 цагт МХЕГ, ЦЕГ хамтран Тамхины хууль бус худалдаалалттай тэмцэх зорилгоор явуулах шалгалт хийнэ. Нээлт МХЕГ-ийн байранд болно. Утас 91989890 10:00 цагт “Улаанбаатар чуулга”-ийн байранд Хүүхдийн байгууллагын түүхэн 90 жилийн ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулна. Утас: 88097606, 88051070 10:00 цагт Монголын Үндэсний Музейн Монгол нутаг дахь эртний улсууд Түрэгийн хаант улс, Хүннү гүрний танхимуудын шинэчлэлийн ажлыг БНТУ-ын ТИКА …

  • 27 May

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Тавдугаар сарын 27-ны Лхагва гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн зарлагдсан хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 11.00-17.30 цагт: 4, 7-р хороо 15-р хороолол 2, 3, 4, 8, 10, 12, 40, 41, 63, 64, 65, 66,120-р байр, Хаан банк, Стандарт хэмжил зүйн төв, Жоби-37, Дүүргийн НҮГ-2 ӨНААТҮГ, Улаанбаатар сан …

  • 27 May

    Хонь, гахай жилтнээ эерэг сайн

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 27. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын 9. Буд гараг. Харцага одтой, 1 Цагаан мэнгэтэй харагчин туулай өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 5 цаг 18 минутад мандан, 20 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг …

  • 27 May

    Улаанбаатарт бага зэргийн бороо орно

    Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи зүүн болон говийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, баруун болон говийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 10-15 градус, Говийн …

  • 26 May

    Секс зөвлөгөө /+18/

    Шүүмжлэхээ боль. Танд зарим үед хайраар дутаж байх шиг санагддаг уу? Тэгвэл танд өөрт тань буруу байна гэсэн үг. Шударга байж өөрийгөө хэт шүүмжлэгч гэдгээ зөвшөөрөх хэрэгтэй. Магадгүй та найз нөхдөө, ажлын хамтрагч, хөрш, бүр огт танихгүй хүнийг шүүмжлэх дуртай байж болно. Ганцхан өдрийн дотор энэ зуршлаа хаяхгүй нь мэдээж. Гэхдээ бодоод үзээрэй. Та бусадтай яг адилхан гэдгээ ухаар. Хэнийг …

  • 26 May

    Анжелина Жолитой төстэй модель

    Виктория Фурнари хэмээх модель бүсгүй жүжигчин Анжелина Жолитой тун төстэйгээрээ дэлхийд алдаршаад байгаа. Ингээд модель бүсгүйн зургаас хүргэе. Эх сурвалж: www.dorgio.mn  

  • 26 May

    Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр төслийг дэмжсэнгүй

    лсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.05.26/ хуралдаан 10 цаг 10 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх гурван хэлэлцээрийн төсөл, Буцалтгүй тусламжийн хэлэлцээр, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцлээ. Хуралдаанаар эхлээд “Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн …