Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн сурагч Э.Цэрэнтогтох хүү ”цусны хорт дутмагшил” өвчнөөр өвчилсний улмаас чөмөг шилжүүлэн суулгах мэс засалд БНХАУ-д эмчлүүлэх шаардлагатай болсон ажээ. Энххуягийн Цэрэнтогтох нь 1998 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн одоо Үндэсний лаборатори Эрдмийн далай цогцолбор сургуулийн 11а ангид суралцдаг. Э.Цэрэнтогтох нь БНХАУ-ын Бээжин хотын цэргийн төв эмнэлэгт ясны чөмөг(хэм) шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх …
Yearly Archives: 2015
May, 2015
-
26 May
Монгол Улсын Ерөнхийлөгч Мянганы сорилтын корпорацийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Мянганы сорилтын корпораци /МСК/-ийн Ерөнхийлөгч хатагтай Дэйна Хайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Хатагтай Дэйна Хайд энэ өдрүүдэд Монгол Улсад айлчилж байгаа юм. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МСК-ийн Ерөнхийлөгч хатагтай Дэйна Хайд нар хоёр дахь компакт гэрээний онцлог, Засгийн газраас хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны талаар санал солилцлоо. Монгол Улс нь АНУ-ын МСК-тай хоёр …
-
26 May
Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзав
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпораци /МСК/-ийн Гүйцэтгэх захирал Дана Хайдыг хүлээн авч уулзлаа. 2014 оны 12-р сард МСК-ийн Захирлуудын зөвлөл Монгол улсыг хоёр дахь компакт гэрээ байгуулах боломжтой орноор сонгосон юм. Монгол Улсын Засгийн газар МСК-тай хоёр дахь компакт гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээ хийх, хэрэгжүүлэх төслүүдийг хариуцах ажлын хэсэг болон компакт гэрээг боловсруулах ажлыг зохион …
-
26 May
Арабын нэгдсэн Эмират улс, Австрали улсууд манай улсад Элчин сайдын яамаа байгуулах хүсэлтээ ирүүлжээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Арабын Нэгдсэн Эмират улсад хийсэн ажлын айлчлалын үеэр Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд холбогдох компаниуд гарын үсэг зурсан. Энэ үйл явдал манай улсын гадаад нэр хүндэд эергээр нөлөөлж, зарим улс орон Элчин сайдын яамаа харилцан байгуулах санал тавьж эхэллээ. Тус төлөвлөгөөг үзэглэсний маргааш буюу энэ сарын 19-нд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-ын дэд …
-
26 May
Орон орны эрчүүд ямар эмэгтэйг “дур булаам” гэж үздэг вэ?
Гоо үзэсгэлэнгийн тухай ойлголт орон бүрт харилцан адилгүй байдаг. Тухайлбал зарим оронд том хөлтэй эмэгтэйчүүдийг таалдаг бол зарим нь мяраалаг эмэгтэйг хамгийн сэтгэл татам гэж үздэг. Ингээд соёл уламжлал, зан заншлын хувьд харилцан адилгүй Энэтхэг, Кени, Мьянмар, Этиоп зэрэг оронд ямар эмэгтэйг хамгийн сэтгэл татам гэж үздэг тухай сонирхуулъя. Энэтхэг: Хна шивээс Henna шивээс нь 5000 гаруй жилийн тэртээгээс …
-
26 May
“Монгол хүү” кино одоо ч хориотой хэвээр байгаа
“Монгол хүү” кино Монголын анхны кино мөн эсэх дээр судлаачид их маргадаг. Гэхдээ 1935 онд Архангай аймгийн нутагт зургийг нь авч, монгол жүжигчид тоглосон нь хөдөлбөргүй баримт. Америкийн кино академи дэлхийн шилдэг кинонуудыг 1936 онд Нью-Йорк хотноо шалгаруулахад гадаадын шилдэг 10 киноны нэг болсон нь ч бас хөдөлбөргүй үнэн. Харамсалтай нь 1938 оны 12 дугаар сарын 24-нөөс эхлэн БНМАУ-ын уран …
-
26 May
Архины уг гарал, гэм хор
Бадамсамбава багшид Хотол баясгалант нэрт хан хөвгүүн бээр энэ архи хэмээгдэх ундаа эрт урьд хэрхэн хаанаас гарсан учир шалтгааныг номлон соёрх хэмээн өчсөнд Багш бээр ийн номлосон болой. Эдүүгээгээс 4386 галав нөгчсний тэртээ түүнчлэн ирсэн Сарангэрэлт хэмээх бурхан ёртөнцөд залран номын хүрдийг эргүүлхүй тэр цагт Тэнгэрийн найман хаан, Асарын найман хаан, Хүмүүний хаан, Хүмүүн бус юун,Үнэр идэгч, Хэвлээр гулгагч, Лус …
-
26 May
Мексикт торнадо шуурганд 13 хүн амь үрэгджээ
Мексикийн хилийн Сьюдад-Акунья хотод торнадо шуурганы үеэр 13 хүн амь үрэгдэж, 750 орчим байшин барилга сүйджээ. Аврах албаныхан гэмтэж бэртсэн 150 хүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд сураггүй болсон хүмүүсийг хайж байна. Хүчтэй шуурганы үеэр орон гэрээ алдсан оршин суугчдад зориулан найман түр хоргодох газрыг байгуулсан аж. Сьюдад-Акунья хотод сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд торнадо шуурга болоогүй байжээ. Сүүлийн өдрүүдэд Мексиктэй хил …
-
26 May
Уул уурхайн сайд мэдээлэл хийлээ
Хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ 956 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт ирүүлээд байгаагаас 773 аж ахуйн нэгж цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцож байна. Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдээс дотоодын хөрөнгө оруулалттай 899, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 45, хамтарсан хөрөнгө оруулалттай 12 аж ахуйн нэгж байгаа юм. Кадастрын хэлтэс энэ оны 1 дүгээр сарын 26-аас эхлэн 16 …
-
26 May
Гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг шинэчилнэ
Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган, үзэл баримтлалыг зохих журмын дагуу баталж, хуулийн төслийг боловсруулахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд даалгалаа. Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа буюу гамшгийн эрсдэлийн бууруулах, урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах, сэргээн босгох ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, зохицуулахтай холбогдон …
-
26 May
Хаврын тариалалт 80 гаруй хувьтай байна
Хаврын тариалалтын явцын талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан цаг уурын хуурайшилттай байгаа тариалангийн бүс нутгуудад үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээ зохион байгуулахыг БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарт даалгалаа. Энэ онд улсын хэмжээнд 328,6 мянган га-д үр тариа, үүнээс 300 мянган га-д улаанбуудай, 13,9 га-д төмс, 8,7 мянган …
-
26 May
Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг баталлаа
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд зарчмын хувьд зөвшөөрч, хуулийн төслийг эцэслэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Ажлын хэсэгт даалгалаа. Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа улс эх орны хөгжлийн бодлогод нийцүүлэн хөрөнгө оруулалт хийж, улс төрөөс хараат бусаар бие даан ажиллах, ингэхдээ оновчтой, зүй зохистой хяналтын дор үйл ажиллагаагаа эрхлэх, хариуцлагатай, …
-
26 May
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа
“Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ оны хоёрдугаар сард Япон Улсад айлчлах үеэр гарын үсэг зурж, Улсын Их Хурал 2015 оны 2 дугаар сарын 17-ны хуралдаанаар хэлэлцээрийг соёрхон баталсан. Тус хэлэлцээрт заасан Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэрэгжүүлэх хэлэлцээрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар баталлаа. Хэлэлцээрт тусгагдсан …
-
26 May
Төмөр замын шинэ шугамын чигийг тогтоолоо
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дахь Төмөртэйн уурхайгаас Ерөө суманд орших “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэл барьж байгуулах төмөр замын шугамын чиг, зурвас газрын эргэлтийн цэг, солбицлыг баталлаа. Энэ чиглэлийн 23,4 км урттай төмөр замын шинэ шугамыг хувийн хэвшлийн түншлэлээр барих зорилгоор төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад оруулж, Засгийн газрын энэ оны 161 дүгээр тогтоолоор …
-
26 May
4 дунд сургууль, 3 цэцэрлэгийн барилгыг буулгаж, шинээр барина
Концессын “Барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх ”Дунд сургууль, сургуулийн өргөтгөл, цэцэрлэг барих төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар хотод 38, 73, 32, 14 дүгээр дунд сургууль, 10, 18, 146 дугаар цэцэрлэгийг тус тус буулгаж, барилга байгууламжийг барих концессын гэрээг “Залуучуудын нээлттэй боловсролын корпораци” ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. …