Yearly Archives: 2015

May, 2015

  • 19 May

    Гарал үүсэл нь тодорхойгүй загасны тоснуудыг хураажээ

    Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт шалгалт хийх явцад хаяг шошгогүй, хаана, хэзээ бэлтгэсэн, гарал үүсэл тодорхойгүй, тунадас үүссэн, “загаснны тос” гэх вакусны шилэнд савласан 98 шил тосыг улсын ахлах байцаагчийн актаар хураасан байна. Тэдгээр тосыг захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий Орон тооны бус зөвлөлд шилжүүлжээ. …

  • 19 May

    Тариалалтын явцтай танилцлаа

    ХХААЯ-наас Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутгаар очиж хаврын тариалалтын явцтай танилцлаа. Тус аймгийн тариалан эрхэлдэг аж ахуй нэгжүүдийн хувьд хаврын тариалалт 50-60 хувьтай байна. Энэ жилийн хувьд,тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан аж ахуй нэгжүүдэд олгодог уламжлалт урамшуулал, хөнгөлөлттэй зээлийг хэвийн олгосон бөгөөд харин ч өр төлбөрийн үлдэгдэлгүй, сайн харилцагчиддаа хөнгөлөлттэй зээлийн урьдчилгааны хэмжээг багасгаж өгсөн гэж ХХААЯ-ны газар тариалангийн бодлогын …

  • 19 May

    С.Мөнхбат: “Улстөрийн шинжлэх ухааны нэвтэрхий толь бичиг” нь томоохон соён гэгээрлийн бүтээл болно

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн ивээл дор  “Улс төрийн шинжлэх ухааны нэвтэрхий толь бичиг” бүтээх ажил өрнөж байна.  Уг толь бичгийг бүтээх эрдэмтдийн багийг ахлан ажиллаж буй  МУИС-ийн улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, Олон улсын улс төрийн шинжлэх ухааны холбооны гишүүн, доктор, дэд профессор С.Мөнхбаттай ярилцлаа.   PHOTONEWS.MN

  • 19 May

    Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын ажилтнуудын чуулга уулзалт болов

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос эрхлэн 2015 оны 5 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн удирдлагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын ажилтнуудын ээлжит чуулга уулзалтыг Дархан-Уул аймагт зохион байгуулав. “Нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжил ба эрх зүйн орчны асуудлууд” сэдэвт энэхүү …

  • 19 May

    Эверестийг зорьсон уулчид эх орондоо эсэн мэнд ирлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар “Эрүүл Монгол хайкинг клуб”-ын тэргүүн, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндашийг өнөөдөр хүлээн авч уулзав. Б.Цэвээндаш нь олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын гавьяат тамирчин Т.Гүррагчаагийн хамтаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд Эверестийн оргилыг зорьсон юм. Уулчдад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж амжилт хүсч, “Монгол түмнийхээ хийморийг бадраагаад ирээрэй” хэмээн, гарын үсгээ …

  • 19 May

    “Улаанбаатар Марафон – 2015” олон улсын гүйлтийн бүртгэл явагдана

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Улаанбаатар Марафон – 2015” олон улсын гүйлт 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотноо болно. Онлайн бүртгэл: www.ub-marathon.ub.gov.mn www. facebook.com\ub-marathon-2015 БҮРТГЭЛ ЯВАГДАХ ХАЯГ: Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Утас: 312785, 91160405, 99285651 Багануур дүүрэгт, Утас: 7021-3435, 95618100, 99854906 Багахангай дүүрэгт, Утас: 99913670 Баянгол дүүрэгт, Утас: 70141984, 94920347 Баянзүрх …

  • 19 May

    Үерийн аманд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын “Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” захирамжийн хүрээнд дүүргүүд ямар ажлууд хийж хэрэгжүүлж байгаа тухайгаа Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаанд танилцуулаа. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн гэр хорооллын нам дор хэсгүүд болон үерийн аман дээр буусан  айл өрхийн судалгааг шинэчлэн гаргаж, 9 айл өрхөд урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргүүлээд байна. Мөн дүүргийн 12-р хороо …

  • 19 May

    “Залуучуудын хөгжил, оролцоо” үндэсний чуулган амжилттай боллоо

    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Залуучуудын хөгжил, шинэчлэлийн бодлого, зорилтуудыг тодорхойлох зорилгоор 2013 онд Улаанбаатар хотноо ” Залчуудын хөгжил-шинэчлэлийн бодлого, зорилт” үндэсний чуулганыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалын яам болон олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан. Уг чуулганаас гарсан зөвлөмж, санал санаачилгын хэрэгжилтийг хэрхэн хангасан, өнөөгийн байдал болон залуучуудын хөгжлийн бодлого хөтөлбөрт тэдний дуу хоолой, саналыг тусгах зорилготой ”  …

  • 19 May

    Цэргийн дүйцүүлэх албан хаагчдыг сургалтад хамруулна

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын цэргийн анхан шатны сургалт зохион байгуулах тухай” А/430 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх алба хаагчдын цэргийн анхан шатны мэдлэг, дадлага олгох сургалтыг энэ сарын 27-ноос 06 дугаар сарын 09-ний өдрүүдэд  Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулна. Сургалтад шаардагдах 10 сая …

  • 19 May

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Улсын Эмират улсад хүрэлцэн ирлээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Арабын Нэгдсэн Улсын Эмират улсад хийж буй  ажлын айлчлал эхэллээ. Дубай хотноо ирсэн өдрөө “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг баталж гарын үсэг  зурах ёслол”-д оролцсон бол өнөөдөр Монгол-Эмиратын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцож үг хэлэх юм. Уулзалт Дубай хотын худалдаа аж үйлдвэрийн танхимд болно.  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын …

  • 19 May

    Coffee-г 2 цагаас хойш бүү уу

    Хэрэв та шѳнжингѳѳ унтаад унтаад ѳглѳѳ сэрээд унтаж амарсан мэдрэмжгүй ядарсан хэвээрээ л байна уу энэ нь таны амьдралыг үнэхээр хойш нь татаж байгаа бол таны ууж байгаа coffee үүний их үүсвэрбайж болох юм. Судалгаагаар хүн унтаж амрахдаа ѳѳр ѳѳр унталтын үe шатанд шилжиж унтдаг ба түүний нэг нь тодорхой хугацаанд гүн унталт хийдэг бѳгѳѳд энэ хугацаандаа маш гүн унтдаг ба хажуугаар нь хүн …

  • 19 May

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    08:00 цагт Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейн VIP зочид, төлөөлөгчдийн Монгол Улсын Их Хурлын даргатай хийх уулзалт Төрийн ордны “А” танхимд болно. 09:00 цагт Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь “Нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт өрхийн эмч нарын зөвлөгөөн МҮЭСТО-д зохион байгуулагдана. 09:00 цагт Азийн Залуучуудын Ассамблейн ээлжит чуулган Төрийн ордонд эхэлнэ. …

  • 19 May

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Тавдугаар сарын 19-ний мягмар гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн зарлагдсан хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 11.00-17.30 цагт: 5-р хороо 15-р хороолол 1, 30, 42, 53А, Б, 80, МУИС-ийн 7-р байрууд, 52-р цэцэрлэг, Г.Г.В.Плехановын ОЭЗИС, Отгонтэнгэр их сургууль, АТС-45 орчмоор 11.00-17.30 цагт: 10, 20, 23-р хороо Хужирбулангийн1-19-р гудамж, …