Yearly Archives: 2015

November, 2015

  • 30 November

    Мобиком хэрэглэгчээ хохироосоор л байна

    Мобикомын хэрэглэгчдээ хохироож буй үйлдлүүд хэрээс хэтэрлээ. Сүүлдээ ч “халаасны хулгайгаас ялгарах юм алга” хэмээн иргэд толгой сэгсрэх болов. Жил бүрийн цагаан сарын баяраар үүрэн холбооны операторууд бэлэглэдэг нэгжийн картууд худалдаанд гаргадаг. Иргэд бэлгэнд авсан нэгжээ тэр дор нь хийх нь ч бий. Хадгалж байгаад дараа нь хийх нь ч бий. Тэгвэл нэгэн иргэд цагаан сараар бэлгэнд авсан нэгжийн картыг утсандаа …

  • 30 November

    Кондукторууд ажилдаа орлоо

    Нийтийн тээврийн шинэчлэлтэй холбоотойгоор 700 гаруй мөнгө хураагч ажилгүй болж болзошгүй байсан ч Нийслэлийн нийтийн тээврийн газраас эргүүлээд ажилд нь авахаар шийджээ. Тус газрын дарга Ч.Энхбат “Өнгөрсөн долдугаар сарын 29-нөөс ажилгүй байсан 700 гаруй кондуктор ажилдаа эргэн гарч эхэллээ. Манай байгууллагаас журмыг нь баталж өгсөн. Иргэдийн хурлаас энэ хүмүүсийн ажиллах цаг, цалингийн хэмжээг нь тогтоосон байгаа. Үүний дагуу ажиллана” гэжээ. Дашрамд …

  • 30 November

    УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдаан болно

    Монгол Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн бүлгүүд болон УИХ-ын ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр буюу 2015 оны арваннэгдүгээр сарын 30-ны Даваа гарагт Төрийн ордонд болно. Үүнд: НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд; Улсын Их Хурал дахь …

  • 30 November

    ӨНӨӨДӨР: Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс мэдээлэл хийнэ

    09.00 цагт: НИТХ-ын ээлжит дугаар хуралдаан Хангарди ордны 14 давхарт эхэлнэ. Хуралдаанаар нийслэлийн 2016 оны төсөв болон 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэнэ.  Утас: 325044, 88781218 11.00 цагт: Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өөрийн байранд шүүхийн төсөв, эдийн засгийн баталгааны талаар болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 98980404, 91912312 11.00 цагт: БСШУ-ны сайд Л.Гантөмөрийг дээд боловсролын салбарт оруулсан хувь …

  • 30 November

    Улаанбаатарт өдөртөө 5-7 хэм хүйтэн

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж шөнөдөө секундэд 4-9 метр, өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө ихэнх нутгаар …

  • 30 November

    Цагаан нохой өдөр

    Аргын тооллын 11 сарын 30-ны даваа гараг, билгийн тооллын өвлийн тэргүүн улаагчин гахай сарын шинийн 20-ны сумъяа гараг, 3 хөх мэнгэтэй, үхэх барилдлагатай, мод суудалтай, найралт эх одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 8:36 цагт  мандан, 17:16 цагт  жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, …

  • 28 November

    Осол их гардаг замуудад хурд хэмжигч суурилуулна

    Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын авто замын шинэчлэл, уулзваруудын өргөтгөл хийгдэж, хуучин түгжирдэг байсан замууд бүрэн шинэчлэгдэж, жолооч нар түгжрэл гэдгийг мартаж, хурдаа нэмдэг болоод байгааг албаны эх сурвалжууд мэдээллээд байгаа. Хурд хэтрүүлсний улмаас үүдэлтэй зам тээврийн осол, нас баралт буурахгүй байна. Тиймээс ЗЦГ-ынхан холбогдох байгууллагуудтай хамтран дүгнэлт хийж, ХБНГУ-ын VITRONIC Групп Компанийн үйлдвэрийн хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмж авчран туршилт …

  • 28 November

    Ирвэс хамгаалагчийн хэргийг илрүүлэхэд бодит мэдээлэл өгсөн хүнийг 10 сая төгрөгөөр шагнана

    “Ирвэс хамгаалагч залуугийн хэргийг илрүүлэхэд хэрэгтэй мэдээлэл ирүүлсэн хүнийг хувиасаа 10 сая төгрөгөөр шагнаж урамшуулна. Ажил мэргэжилдээ дуртай, эх орон байгаль дэлхийдээ хайртай ийм хүнийг бид хайрлахад оройтоогүй. Хэрэг илрэх учиртай. Хэрэгтэнг олох ёстой” хэмээн “Гацуурт”ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбат фэйсбүүк хуудсаараа дамжуулан зарлажээ. “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич 27 настай Т.Лхагвасүмбэл Хөвсгөл нуурын эрэг дээр учир битүүлгээр амиа алдсан байсныг алга …

  • 28 November

    “Буянт-Ухаа-1”-т үүссэн асуудлын бүх хариуцлагыг гүйцэтгэгч компани хүлээнэ

    Бид өмнөх дугаартаа “Буянт-Ухаа-1” -т амьдрах нөхцөлгүй болжээ” гарчигтай сурвалжилгыг бэлтгэн хүргэсэн. Тэгвэл энэ удаад тус хорооллыг захиалан бариулсан ТОСК-ийн Тэргүүн дэд захирал Д.Алтанхуягаас дараах зүйлийг тодрууллаа. -Бид төрийн захиалгаар барьж, ашиглалтад оруулсан “Буянт-Ухаа-1” хорооллын зарим иргэнтэй уулзсан. Тэд тус хорооллын байруудын цонх болон агааржуулалт маш муу гэдгийг хэлж байсан. Ингэхэд Буянт-Ухаа-1” хорооллын том бүтээн байгуулалт явагдаж байх хугацаанд төрийн …

  • 28 November

    Г.Уянга: Хэрвээ би эр хүн байсан бол Ч.Сайханбилэгт шанаа өгөх байлаа

    УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ард түмэнд хандаж хэлсэн мэдэгдэлтэй холбогдуулан мэдээлэл хийх үеэрээ “Хэрвээ би эр хүн байсан бол Ч.Сайханбилэгийн дээрх мэдэгдлийн дараа шанаа өгөх байлаа” хэмээв. Түүнчлэн “Үг хэлээр биш өөр хэлээр ярилцах шаардлагатай хүмүүс Монголын төрд дэндүү олон байгаа учраас улс дампуурахдаа тулаад байна. Зэсийн үйлдвэр ашигтай гэдэг нь эргэлзээгүй үнэн. Харин энэ хүмүүс ийм үйлдвэрийг …

  • 28 November

    Олимпийн аварга Н.Түвшинбаяр 2016 оны олимпийн дараа зодог тайлна

    Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр ирэх 2016 оны Бразилийн Рио-де-Жанейрогийн олимпийн дараа зодог тайлахаар шийджээ. 2008 оны Бээжингийн олимпоос алт, 2012 оны Лондонгийн олимпоос мөнгөн медаль хүртсэн тэрбээр олимпийн хос медиалаа гурав болгож, олимпийн наадмаас дараалан гурван медаль хүртсэн Монголын анхны тамирчин болохыг мөрөөддөг бөгөөд энэ мөрөөдлөө биелүүлсний дараа өөр нэгэн мөрөөдлөө биелүүлэхээр зорих бололтой. Өдгөө дөрвөн хүүхдийн эцэг …

  • 28 November

    Массаж, сауны газарт биеэ үнэлж байсан эмэгтэйчүүдийг саатуулжээ

    Манай улсад мөнгө олох зорилгоор  биеэ үнэ­лэх, бус­дын биеийг хүчээр үнэлүүлэхэд та­­тан орол­цуулах, зохион бай­­гуу­лах, орон байраар хан­гах зэр­гийг хуулийн дагуу хатуу хо­риглодог. Тэр ч ут­гаа­раа хууль хяналтын бай­­гуул­лагынхан биеэ үнэ­­­лэг­­чидтэй сүүлийн 20 гаруй жил тэм­цэж буй юм. Харамсалтай нь биеэ үнэ­­лэгчид болоод тэднийг орог­нуулагч зочид буудлууд болоод саун, массажны газ­рууд жил ирэх тусам нэмэгд­сээр байгаа. Нийгэм хөгжиж, хууль чангарахын хэрээр …

  • 28 November

    Ирвэс хамгаалагч залуугийн хэргийг нарийн мөрдөхийг олон улсын байгууллага хүслээ

    Ирвэс хамгаалагч агсан Т.Лхагвасүрэнгийн үхлийн шалтгааныг тодорхой болгохыг Олон Улсын байгаль хамгаалах нийгэмлэг манай улсын эрх баригчдаас хүслээ. Байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл энэ сарын эхээр Хөвсгөл нуурын эрэгт амиа алдсан байдалтай олдсон юм. Түүний үхлийг Цагдаагийн байгууллага гадны нөлөөгүй гэсэн анхан шатны дүгнэлт гаргаад байгаад ар гэрийнхэн нь болон олон нийт нэлээд эгдүүцэж хүлээж авсан. Т.Лхагвасүмбэрэл агсан ердөө 27 насандаа өөд …

  • 28 November

    Олимпийн аварга Н.Түвшинбаяр: Сүүлийн үед ахыг дандаа хараар будаж байна

    Олимпийн аварга Н.Түвшинбаяр тэргүүтэй тамирчид БНХАУ-ын Чиндао хотноо болсон тэмцээнд бахдам амжилт үзүүлсэн билээ. Манай баг тамирчид хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж энэ долоо хоногт БНСУ-ын Жэжүд болох тэмцээнд бэлдэж байгаа юм. Тэгвэл сүүлийн үед УИХ-ын гишүүн, Жүдо бөхийн холбооны тэргүүн Х.Баттулгын талаар таагүй мэдээ сонсох болсон олимпийн аварга Н.Түвшинбаяр өөрийн “фэйсбүүк” хуудастаа ингэж бичжээ. Дашрамд дурдахад, …