Yearly Archives: 2015

April, 2015

  • 22 April

    Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Ариунжаргал “Ургийн өсөлт саарах хам шинжийн” талаар

    Энэ нь ургийн өсөлтийн үндсэн үзүүлэлтүүд нь тухайн жирэмсэний хугацаанд дүйцэх дундаж хэмжээнээс хоёр болон түүнээс дээш үзүүлэлтээр эсвэл төрөх үеийн ургийн жин байх ёстой жингээс 20 процентээр бага байхыг хэлнэ. Энэхүү хам шинж амьгүй төрөлтийн 20 % нь нярайн эндэгдлийн голлох шалтгаан болдог. Ургийн өсөлт саарах хам шинж нь бие даасан эмгэг биш, эрхтэн тогтолцооны болон эх барихын эмгэг …

  • 22 April

    Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компаниудыг батламжиллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын энэ оны А/124 дүгээр захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны дүгнэлтийн дагуу ашиглалтын шаардлага хангахгүй болсон дараахь барилгуудын ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компаниудыг батламжилж, шалгарсан компанид сууц өмчлөгч болон нийслэлийн Засаг даргатай гурван талт гэрээг  батлагдсан загварын дагуу байгуулах …

  • 22 April

    Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

    Нийслэлийн Засаг даргын “Ажил эрчимжүүлэх тухай” А/328 дугаар захирамжаар Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох  ажлыг зохион байгуулахаар боллоо.  Тус удирдамжийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт яаралтай зохион байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх үүргийг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн өөрийн байгууллагаас гарч байгаа хог хаягдлыг зориулалтын хогны уутанд хийж, хуваарийн дагуу хог тээврийн машинд ачуулж хэвшүүлэх ажлыг зохион байгуулахыг дүүрэг, …

  • 22 April

    Өнөөдөр Хатан хаан Элизабетийн төрсөн өдөр тохиож байна /фото/

    Хатан хаан Элизабет 89 насны төрсөн өдрөө өнөөдөр тэмдэглэж байна. Хэдийгээр өнөөдөр түүний төрсөн өдөр боловч Лондон даяар Ханхүү Вилльям болон түүний эхнэр Кетт Миддлетон нарын хоёр дахь хүүхдийг хүлээж байгаа юм. Мэдээж энэ нь хатан хааны хувьд төрсөн өдрөөс нь чухал ба элэнц эмээ нь өөрийн ачийг төрсөн өдрөөсөө илүүд үзэж байгаа гэнэ.  Ингээд хатан хаандаа төрсөн өдрийн мэнд …

  • 22 April

    Парис Хилтон нохойгоо үхсэнээс болж сэтгэл санааны гүн хямралд оржээ

    Дуучин жүжигчин бас ч сахилгагүй шоуны хатан хаан гэдгээрээ алдартай бүсгүй Парис Хилтоныг танихгүй хүн ховор биз. Мөн түүний байнга дагуулж явдаг Чихуахуа үйлдвэрийн нохойг ч мэдэхгүй хүн цөөхөн. Гэтэл түүний хамгийн их хайрладаг нохой нь өнгөрсөн Мягмар гаригт нас барсан байна. Тэрээр энэ талаар Инстаграм хуудсандаа мэдээлсэн бөгөөд түүнийг нас барсанд маш их гашуудаж байгаа гэнэ. Мөн “ Бид …

  • 22 April

    Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба албан даалгавар гаргалаа

    Хээрийн түймэр Зүүн аймгуудын арав гаруй сумдын нутгийг хамарч байгаа нь эдгээр аймаг, сумдын нутагт оршин суугчид болон голомтод ажиллаж буй иргэдийн амь нас, эрүүл мэнд, сэтгэл зүйн байдалд сөрөг нөлөөлөл үүсэх эрсдэл өндөр байна. Иймд тэдэнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, шуурхай зохицуулах, гэнэтийн өвчлөл, тохиолдлын үед газар дээр нь тусламж үзүүлэхэд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг …

  • 22 April

    Өвчтэй нохойд тусалсан нь /фото/

    Канадын нэгэн аялагч бүсгүй Тайландын далайн эргийн дагуу явж байгаад саа өвчтэй хөлөө чирсэн нохойг олж гэртээ аваачин эмчилсэн байна.

  • 22 April

    Нийслэл 2015 онд төрийн бус байгууллагын шугамаар хэрэгжүүлэх төслүүдийг баталлаа

    Нийслэлийн Засаг дарга “Хамтран ажиллах тухай” А/329 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлыг дэмжих зорилтын хүрээнд энэ онд зарим төрийн бус байгууллагын шугамаар хэрэгжүүлэх төслийн жагсаалт, санхүүжилтийн хэмжээг баталлаа. Дээрх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн өмнөөс гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардлаас санхүүжүүлэхийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгав. Мөн …

  • 22 April

    Хотын дулаан хангамжийг сайжруулах чиглэлээр БНХАУ-ын компаниудтай хамтран ажиллана

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2015” бизнес чуулга уулзалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан. Төр, хувийн хэвшлийн 1000 гаруй төлөөлөгч оролцсон тус форумаар Хотын захиргаа, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллах Түншлэлийн тунхаглалыг гаргасан юм. Энэ ажлын хүрээнд форумд оролцсон БНХАУ-ын Шань Фэй, Шинжин Минзу компани хамтран ажиллах санал тавьсаны дагуу Нийслэлийн Засаг даргын …

  • 22 April

    Чингэлтэй дүүрэгт чацаргана тариалах аргачлалын талаар сургалт болов

    Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсээс Чацаргана тарих технологи, аргачлалын сургалтыг 4 дүгээр сарын 15-нд “Анкор” төвийн хурлын танхимд зохион байгууллаа. Сургалтыг дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Д. Булган нээж, “Чацаргана тарьж ургуулах арга, аргачлал”-ын талаар “Грийн-элдорадо” ХХК-ий Хөрс судлал, гео экологийн магистр Т. Нарантуяа илтгэл тавив. Мөн Нийслэлийн үйлдвэр хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн бодлого, …

  • 22 April

    Суугаа ажлын 12 аймшиг

    Офист ажилладаг олон хүн бараг өдөржингөө суух хэрэгтэй болдог. Гэхдээ сүүлийн үед компаниуд суугаа ажлын хор хөнөөлийг багасгах чиглэлээр олон төрлийн арга хэмжээ авдаг болсон нь сайшаалтай. Харин иймэрхүү зүйлд санаа зовдоггүй, хэнэггүй гарууд байвал манай мэдээллийг уншаарай. Гэрийн нөхцөлд ажилладаг, өөрөө өөрийгөө “ шийтгэдэг “ хүмүүст ч бас хамаатай юм шүү. Та удаан хугацаагаар ширээний ард сууснаар бие организмаа …

  • 22 April

    УИХ-аар хэлэлцүүлэгдэх хуулийн төслүүд

    Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүд 2015 оны 04 дүгээр сарын 23-ны байдлаар хэлэлцүүлгийн шатанд байгаа- 73 өргөн мэдүүлэгдээд байгаа- 55 Нэг. Хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, С.Бямбацогт, 2009.09.09, ЭЗБХ, Байнгын …

  • 22 April

    Хууль зүйн байнгын хорооны гишүүд цагдан хорих 461-р ангийн ажилтай танилцав

    Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Ц.Оюунбаатар, Ц.Оюунгэрэл нар болон Хүний эрхийн үндэсний комиссын зарим гишүүд өнөөдөр /2015.04.21/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцав. 461 дүгээр хорих ангид өнөөдрийн байдлаар 788 хүн хоригдож байна. Үүний 60 гаруй хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байгаа …

  • 22 April

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүдийг дэмжив

    УИХ-ын Төсвийн болон Хууль зүйн байнгын хороодын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Ирээдүйн өв сангийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов. Мөн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар  Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцэх эсэх талаар хэлэлцэж гишүүдийн дийлэнх нь дэмжсэн саналаа илэрхийлсэн …

  • 22 April

    Инженер хангамжийн байгууллагууд төвлөрсөн бус цэвэр бохир усны цогц шийдлийн талаар хэлэлцлээ

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ус, эрчим хүч, хүнсний хангамжийн найдвартай байдлыг хангах чиглэлд  Германы “GIZ Nexus” төсөлтэй хамтран ажиллаж байна. “Nexus” төсөл нь төр засгийн болон нутгийн захиргааны бүх түвшний байгууллагуудыг оролцуулан бодит загвар төслүүдийг хэрэгжүүлэх замаар хот байгуулалтыг цогцоор нь  шийдэхийг зорьж байгаа юм. Тиймээс хамтын ажиллагааныхаа хүрээнд Улаанбаатар хотод инженер хангамжийн чиглэлээр ажилладаг төр, хувийн хэвшил, олон …