Yearly Archives: 2015

April, 2015

  • 17 April

    Монгол, оросын батлан хамгаалахын сайд нар уулзав

    Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтэргүүтэй төлөөлөгчид энэ өдрүүдэд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа олон улсын аюулгүй байдлын Москвагийн дөрөвдүгээр бага хуралд оролцож байна.  Тэрээр “Бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад оруулж буй Монгол Улсын хүчин чармайлт” сэдвээр бага хуралд оролцогчдод илтгэл тавив. Энэ удаагийн бага хурлаар олон улсын аюулгүй байдал, түүнд нөлөөлж байгаа гол хүчин зүйлүүд, …

  • 17 April

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Баянзүрх дүүрэг 10.30-17.30 цагт: 8-р хороо Хууль сахиулахын их сургууль, Ботаникийн эцэс, Хилчний 55, 55 А, Б, 7-р байрууд, 32-р цэцэрлэг, Академ хотхон СӨХ, ХЦ-ийн 0119-р анги, БЗД-цогцолбор сургууль-68, Очир дагинас, Мосол, Охин хүү, Натуца, Орхон түшээ мөрөн, Эрхэс трейд, Тайгын булаг, Жимобайл ХХК-ууд, 8-р хороо 107, 108, 48-р байрууд, АТҮТ Баянзүрх салбар, тэр орчмын хэрэглэгчид, Хан-Уул дүүрэг 11.00-11.30 цагт: …

  • 17 April

    “Чонон сүлд” киноны найруулагч Монголд ирнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Францын нэрт найруулагч Жан Жак Анно манай улсад ирэх даваа гарагт ирнэ. Жүжигчин Р.Анхнямын гол дүрд нь тоглосон “Чонон сүлд” уран сайхны киног найруулснаар Жан Жак Анно монголчуудад эчнээ танил болоод буй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Жан Жак Аннод илгээсэн урилгадаа “Таны бүтээсэн “Чонон сүлд” кино дэлхий дахины үзэгчдийн болон шүүмжлэгчдийн талархлыг хүлээж, танай кино багийнхан том …

  • 17 April

    Т.Санчир 14 дугаартай тоглоно

    Филиппин улсын сагсан бөмбөгийн лигт тоглохоор хилийн дээс алхсан Т.Санчир өчигдөр өөрийн 14 дугаартай өмсгөлөө авчээ. Мөн багийн зургаан довтолгооны хувилбарын дөрвийг нь Т.Санчираар шидэлт хийлгэж дуусгах хувилбартай байгаа талаар мэдээлсэн байна. Азийн сагсан бөмбөгийн холбоо /PBA/-ны дүрмийн дагуу Ази легионер тоглогч 6’3 буюу 190.5 сантиметрээс дээшгүй өндөртэй байх ёстой юм. Харин манай сагсан бөмбөгчин Т.Санчирын өндөр 6’2”5 /189.23 см/ …

  • 17 April

    Нөхрийн ханцуйнд гарсан индүүдлэг бол таны нэрийн хуудас

    Хорвоогийн хамгийн сайхан хүмүүсийн нэг яах аргагүй эмэгтэйчүүд, эхчүүд бид. Гэхдээ бид  чинь жинхэнэ утгаараа сайн сайхны илэрхийлэл байж чадаж байна уу? Ийм зүйл асуух болсон минь учиртай. Даяаршиж байгаа нь энэ гээд л эх хүнд, эмэгтэй хүнд байх ёстой нандин чанаруудаа гээгээд байгаа юм биш биз? Эр нөхөр, үр хүүхэд, орон гэртээ тавих бидний хайр халамж хэт өнгөцхөн болсон …

  • 17 April

    103 насандаа ахлах сургуулиа төгсжээ

    Америк эмэгтэй Мэри Хант 103 настайдаа ахлах сургуулиа төгссөн байна. Яагаад ийм хожуу сургуулиа төгсөх болсон шалтгаанаа тэрээр тайлбарлахдаа “би олон хүүхэдтэй айлын хүүхэд байсан, хамгийн том эгч нь байсан учраас би найман дүү нараа өсгөж хүмүүжүүлсэн. Ингээд л насанд хүрч өөрийн амьдралыг хөөх болсон.” Мэри маш олон жилийн турш сургууль төгсөх талаар бодож явсан байна. Ингээд тэрээр энэ олон …

  • 17 April

    Түмэнцогт суманд гарсан түймэр зэргэлдээх сумд руу ороод байна

    Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт энэ сарын 13-ны өдөр гарсан хээрийн түймрийг цурамд бүрэн оруулсан ч өчигдөр үдээс хойш салхины хүч ширүүсч, хээрийн түймэр дахин дэгдсэн талаар бид мэдээлсэн. Харин хамгийн сүүлд өгсөн орон нутгийн эх сурвалжийн мэдээгээр Түмэнцогт суманд гарсан ойн түймрийг цурманд оруулсан бөгөөд салхи тогтворгүй түймрийг цурманд манаж гүйцэд унтраах арга хэмжээ авч байгаа аж. Харин Түмэнцогт …

  • 17 April

    О.Гүндэгмаад хүндэтгэл үзүүлнэ

    БНСУ-ын Чанвон хотод явагдсан “Дэлхийн цом”-ын тэмцээнээс 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд нийт 75 буудагчаас Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа Хятадын тамирчныг ялж Дэлхийн цомын аварга болж “Рио-2016″ Олимпийн наадамд оролцох эрхээ авсан билээ. Өнөөдөр Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба, дэд сайд Т.Болдбаатар нар Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмааг хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ. эх …

  • 17 April

    Тархины үйл ажиллагааг сайжруулах 28 арга

    Ричард Рестак зохиогчтой “Хөгшин ба Ухаалаг” номонд хөгшрөх үеэс тархины үйл ажиллагаандаа анхаарал хандуулж, сайжруулах 28 аргыг зөвлөжээ. 1. Тамхи татахгүй байх 2. Өдөр бүр юм өргөдөг дасгал хийх 3. Химийн найрлагатай хүнс хэрэглэхгүй байх 4. Цусны даралт, цусан дахь сахар, холестериний түвшнийг хэвийн байлгах 5. Суугаа ажил хийхээс зайлсхийх, идэвхтэй хөдөлгөөн шаарддаг ажлаасаа бүү цааргал 6. Суугаа биш, босож явдаг ба хөдөлгөөн …

  • 17 April

    Ижил хүйстэн гэр бүлийг Америк зөвшөөрнө гэлээ

    АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Хилари Клинтон ижил хүйстнүүд гэр бүл болохыг Америкийн бүх муж хүлээн зөвшөөрхийг Дээд шүүхэд уриаллаа хэмээн The huffington post мэдээллээ.  Ижил хүйстнүүдийг гэр бүл болохыг Хилари Клинтон дэмжиж Дээд шүүх тэднийг үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэнгээ гэр бүл болохыг нь баталгаажуулах байх гэж найдаж байна хэмээн төлөөлөгч мэдээлжээ. Тэрээр Хилари Клинтоныг төрийн тэргүүний сонгуульд ялна …

  • 17 April

    Нийслэлийн Засаг дарга Канад Улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Эд Жэйгэрийг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Канад Улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд  Эд Жэйгэрийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод тулгамдаж буй салбаруудад хамтран ажиллах, төсөл арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах талаар санал солилцов. Канад Улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд  Эд Жэйгэр “Биднийг хүлээн авч уулзаж байгаад таатай байна. Канад Улс нь дэлхийн 25 улстай …

  • 17 April

    Сэм Уолш “ГЭРИЙН ДААЛГАВАР” өгсөн байжээ

    Хаврын чуулган нээхийн өмнөх өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэд хандаж үг хэлэхдээ “Оюутолгойн далд уурхайн их ажлыг эхлүүлэх амаргүй хэлэлцээг урт удаан хугацаанд хийж явууллаа. Хоёр тал маргаантай байсан үндсэн асуудлуудаар зарчмын тохиролцоонд хүрч чадлаа. Үр дүнг ойрын үед олон албан ёсоор зарлах болно” хэмээж байсан. Харин уржигдрын Засгийн газрын ээлжит бус хурлын мэдээ Ерөнхий сайдын онцолж байсан “Оюутолгой …

  • 17 April

    Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 17-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН БАЙНГЫН ХОРОО БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН 1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт /Засгийн газар 2015.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн …

  • 17 April

    Холливудын оддоос дутахгүй булчинлаг Монгол залуус

    Холливудын одод гэхээр булчин шөрмөс нь зангирсан догь эрчүүд төсөөлөгддөг үү. Тэгвэл Монголын жүжигчид дунд ч Холливудын тулаант киноны оддоос дутахгүй булчинлаг, бялдар сайтай залуус цөөнгүй. Мөн жүжигчдээс гадна урлаг соёлын салбарт ажиллаж хөдөлмөрлөж буй олон залуусаас бялдар сайтайг нь сонгон та бүхэндээ толилуулж байна. “Тусгай салааны П.Баттөр” “Тусгай салаа” киноны Түвшингийн дүрээр олны танил болсон жүжигчин П.Баттөрийг танихгүй хүн …

  • 17 April

    Шадар сайд У.Хүрэлсүх түймрийн голомтод ажиллана

    Хэнтий аймгийн Баян-Овоо сумаас Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт түймэр гарч, бүрэн унтраагүй байгаа юм. Түймэр аймгийн төв рүү ойртож байгаа мэдээг газар дээр нь ажиллаж байгаа сэтгүүлчид хэлж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх түймэр гарсан голомтод очиж ажиллахаар явах аж. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түймэр унтраахаар ажиллаж байгаа гал унтраагчид болон ард иргэдийн аюулгүй байдлыг хангах …