Yearly Archives: 2015

April, 2015

  • 16 April

    Хартай залуу найз бүсгүйгээ таргалсны дараа гэрлэх санал тавьжээ

    Хятадын Гуандун мужид амьдардаг 20 настай Ян Тай бүсгүй хоёр жилийн дотор 45 кг жин нэмжээ. Тэрээр найз залуутайгаа болзож эхлэхдээ туранхай, хөөрхөн бүсгүй байсан бөгөөд  олон ч эрчүүд түүнд татагддаг байсан гэнэ. Энэ байдалд дургүйцсэн Ю Пан найз бүсгүйдээ өдөр бүр илчлэг ихтэй хоол хүнс идүүлэх болсон бөгөөд түүнийг таргалуулахын тулд багагүй мөнгө зарцуулснаа ярьсан байна. Найз бүсгүйдээ өглөө, …

  • 16 April

    Шүлс бол чухал шингэн

    Шүлс бол хүний биеийн хамгийн их үнэтэй шингэн юм. Таны хэлийг хамгаалдаг. Юм идэх, ярихыг хялбаршуулдаг. Хоолны шингэцэнд сайнаар нөлөөлдөг. Түүгээр ч барахгүй анагаах ухаанд ач тусаа өгч эхэлжээ. Эмч нар өвчний шинжилгээ хийж онош тодруулахын тулд цусны оронд шүлсийг ашиглаж эхэлжээ.  Шүлс хүний аман дотор өдөр шөнийн 24 цагийн турш ялгардаг цэвэрхэн шингэн билээ. Шүлсний ихэнх хэсэг нь уснаас …

  • 16 April

    52500 хүн С вирусийн эмчилгээнд яаралтай хамрагдах шаардлагатай

    Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын тушаалаар байгуулагдсан С гепатитын халдварын эмчилгээний удирдамж боловсруулах ажлын хэсгийн хоёр дахь удаагийн шуурхай хурал боллоо. С гепатитыг эмчлэхээр Эрүүл мэнд, спортын яам, “Мэргэжлийн эмч нарын холбоо” ТББ, Эм эмийн бүтээгдэхүүний компани зэрэг төрийн болон хувийн хэвшлийнхэн хамтран ажиллаж байгаа юм. Ажлын хэсгийн анхны хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба С гепатитыг эмчлэх эмчлгээний удирдамж …

  • 16 April

    Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адерийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгар Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Янош Адер гэргий Анита Херцегийн хамт Монгол Улсад 4 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийв. Унгарын Ерөнхийлөгчийн айлчлал өнөөдөр өндөрлөж эх орондоо буцлаа. Эрхэм зочныг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин …

  • 16 April

    Хохирогчийг хамгаалах хуулийн шинэчлэлийг дэмжихийг уриаллаа

    Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг жинхэнэ утгаар нь хамгаалж чадах хуулийн шинэчлэлийг дэмжихийг уриалж өнөөдөр /2015.04.16/ мэдээлэл хийлээ. Монгол Улсад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхлээд 10 жил болж байгаа ч энэ хуулийн хамгаалалтыг авч чадалгүй амь насаа алдсан хохирогчдын тоо нэмэгдсээр байгааг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээллийн эхэнд онцолж, зөвхөн сүүлийн 3 …

  • 16 April

    УИХ-ын гишүүн С.Эрдэнэ мэдээлэл хийлээ

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр /2015.04.16/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол Улсын Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2015 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан юм. Энэ хүрээнд Засгийн газар, Азийн залуучуудын зөвлөл, Монголын залуучуудын холбоо хамтран Азийн залуучуудын зөвлөлийн ээлжит 13 дугаар ерөнхий чуулганыг “Нэг Ази …

  • 16 April

    Байнгын хорооны дарга О.Баасанхүү Элчин сайн Ван Сяолуныг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолуныг өнөөдөр /2015.04.16/ хүлээн авч уулзав. Ноён Элчин сайд Ван Сяолун уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга О.Баасанхүүг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрсэн, тэр дундаа боловсролын салбарын хамтын …

  • 16 April

    АНУ-ын нислэгийн Wi-Fi-д хакерууд халдсан байж болзошгүй

    АНУ-д нисэх онгоцны зорчигчдын ашигладаг утасгүй сүлжээгээр дамжуулан нислэгийн хяналтад нэвтрэх кибер халдлага хийсэн байж болзошгүй талаар холбооны хяналтын агентлагаас анхааруулжээ. АНУ-ын Засгийн газрын Хариуцлагын газрын мэдэгдсэнээр, тэдний ажигласан хэд хэдэн таамгийн нэг болох дээрх кибер халдлагын хэрэг нь албан ёсоор батлагдаагүй байгаа аж. Энэхүү кибер аюул нь агаарын тээврийн хяналтыг хиймэл дагуулын технологийг ашиглан шинэчилсэнтэй холбоотой хэмээн мэргэжилтнүүд үзжээ. …

  • 16 April

    Аж ахуйн нэгжүүд эрсдлээс сэргийлж байна

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд өрнүүлсэн “Хүний төлөө-Зөв тус” сарын аяны хүрээнд  2015 оны 03 дугаар сарын 02-ноос 04 дүгээр сарын 02-ны хооронд 275 барилга, байгууламжийн зураг төсөл, угсралт, ашиглалт, чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийсэн юм. Шалгалтын дүнгээс үзэхэд барилга, байгууламжийн чанар, техникийн болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг “Эм Си Эс проперти” “Номин констракшн” “Эрин констракшн”, “Бутангууд констракшн” автозамын …

  • 16 April

    Төв банкных нь өндөр албан тушаал биеэ үнэлэгч ажиллаж байжээ

    Хэвлэлүүд биеэ үнэлэгч эмэгтэй өндөр албан тушаалд ажиллаж байсан гэж мэдээлсний дараа Нидерландын төв банк тэр ажилтнаа ажлаас нь халжээ. Ажлаас чөлөөлөх албан ёсны шалтгаан нь бизнесийн ёс зүйн зөрчил гэнэ. Төв банкны 46 настай ажилтан эмэгтэй нь итгэлцлийн сангийн хянагчаар 8 жил ажиллаж байсан ажээ. Тэр биеэ үнэлэгчээр ажиллаж байх үедээ “гаж дон, илүү сайн” гэж хэлдэг байсан гэж …

  • 16 April

    Нийслэд золгүй байдлаар 8 хүн нас баржээ

    2015 оны 04-р сарын 15-с 16-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1348 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 43 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 30 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 8 хүн, хулгайлах гэмт хэрэг 15, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 3, танхайрах гэмт хэрэг 8, зам тээврийн хэрэг 10, …

  • 16 April

    Бөгж зүүхэд учир бий

    Та хуруундаа бөгжтэй бол аль хуруундаа хэрхэн зүүх ёстойг мэдэх үү. Зүүсэн бөгж тань, танд юу тохиосон мөн юу тохиолдож болохыг өгүүлдэг байна. Та бөгжөө аль хуруундаа зүүснээс шалтгаалж энэ нь таны амьдрал ахуйд нөлөөлдөг. Өнөө үед та бид гоёл чимэглэлийн зүйлсийг ямар нэг дүрэм журамд захирагдалгүй өөрийнхөөрөө зүүж хэрэглэх нь элбэг болжээ. Гэхдээ энэ сонирхол нь нэг талаараа тийм …

  • 16 April

    Казиногийн тухай хуулийн төслийг байнгын хороонд шилжүүлэв

    Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.14.16/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Казиногийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. УИХ-ын чуулганы 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар дээрх төслүүдийг хэлэлцсэн бөгөөд санал хураалтыг дараагийн хуралдаанаар хийхээр хойшлуулаад байсан юм. Ингээд санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн 82.1 хувь нь Казиногийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Дараагийн асуудал …

  • 16 April

    Дэлхийн 2-р дайны үеийн сая сая мөнгөн зоосыг далайн гүнээс гаргаж авчээ

    Энэ зооснууд ойролцоогоор 70-аад жил хадгалагдсан ба эцэст нь Англи улс сая л гаргаж авахаар шийджээ. Эдгээр жилүүдэд Атлантын далайн ёроолд хадгалагдаж байсан зооснуудын ихэнх нь мөнгө юм. 1942 оны 10 сард Германы ачаа тээвэрлэх болон SS-ийн UBoat завинд сууж явсан 296 иргэн 100 мянга гаруй тонн мөнгө далайн гүнд живсэн байна. Маш эрчимтэй хайсан хэдий ч 2011 он хүртэл …

  • 16 April

    “Содура” УСК-г монгол 10 хүн тутмын 1 -нь үзсэн байна

    Хөвч тайгын нууцлаг амьдарлыг өгүүлэх “Содура” кино нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээг аваад байгаа юм. Хөвчийн тайга, цаатан иргэдийн өвөрмөц зан үйл, гайхалтай байгалийн зураглал, өв соёл нь бүдгэрч буй тэдний амьдралыг “Содура” киноноос үзэх боломжтой билээ.    Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар монголчуудын 6-аас дээш настай 10 хүн тутмын 1 нь “Содура” киног үзсэн мэдээлэл байна. Энэхүү судалгаанаас үзэхэд Содура УСК хэр эрэлттэй байгаа нь …