Yearly Archives: 2015

March, 2015

  • 31 March

    Гэмтэл зөрчил өссөн хороодод урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ

    Улаанбаатар хотын цагдаагийн газраас харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтэстэй хамтран Нийслэл хотын нутаг дэвсгэрт  гэмт хэрэг, зөрчил  өссөн хороодын нөхцөл байдлын үнэлгээнд тулгуурлан гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр оновчтой, үр дүнтэй ажил зохион байгуулахаар ажлын хэсэг гарган  сар бүр нэг хороонд хуваарийн дагуу ажиллах боллоо. Энэ оны 3 дугаар сараас эхлэн Баянгол дүүргийн 17-р хороонд арга хэмжээг эхлүүллээ. Энэ …

  • 31 March

    Ходоодны шархыг эмчлэх аргууд

    Таны ходоод өвдөж байна уу? Та ходоодны шархтай болсон юм биш биз. Тэгвэл таньд ходоодны шархыг эмчлэх байгалийн аргуудыг танилцуулж байна Ходоодны шархыг хушганы хандаар эмчлэх Эм бэлгэх жор, арга: – 20 гр нунтаг хушга – 1/2 стакан, буцламгай ус – 1 ц/х зөгийн бал Хандлах хугацаа: 30 минут Энэ хугацаанд тасралтгүй хутгана. Дараа нь шүүгээд зөгийн балаа нэмж хутгана. …

  • 31 March

    Өвөрмонголчуудыг сөгдүүлж танхайрсан этгээдүүдийг танхайн хэргээр шалгаж эхэллээ

    “Босоо хөх монгол” хөдөлгөөний залуус, дэмжигчид өнгөрсөн амралтын өдөр “Бурхан халдун”-д аялж явахдаа тэнд мөн л аялж, Бурхан халдун хайрханд сүслэн, залбирч явсан хэсэг залууст эр бяраа гаргасан талаарх видео бичлэг сошиал ертөнцөөр тарсан. Тэд энэ талаараа бахархан, бусдыг дарамтлан алгадсанаа фэйсбүүк хуудастаа гайхуулан бичсэн хүн бол Улсын харцага Г.Ганхуяг. Тэрээр “Өвөр монголчууд “Дунд овоо” дээр гарчихсан явсантай тааралдаж “Ах дүү …

  • 31 March

    Тайландын ерөнхий сайд цэргийн хуульд өөрчлөлт оруулна

    Тайландын ерөнхий сайд Прают Чан-оча тус улсын Эзэн хаан Бхумибол Адулядежаас дайны хуульд өөрчлөлт оруулах зөвшөөрөл хүссэн байна. Хэдэн сарын турш эмх замбараагүй байдал үүссэний улмаас өнгөрсөн тавдугаар сард шинээр сонгогдсон засгийн газрыг унагааж, армийнхан төрийн эрхэнд хориг тавихаас өмнөхөн дайны хуульд өөрчлөлт оруулсан билээ. Дээрх хуулиар олон нийтийн жагсаал цуглаан хийхийг хориглож, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хатуу хязгаарлалт тавьж эхэлсэн …

  • 31 March

    Инээдмийн баярыг зарим орнууд тэнэгүүдийн баяр хэмээн нэрлэдэг

    Өнөөдөр дөрөвдүгээр сарын нэгэн буюу Олон улсын инээдмийн баярын өдөр.      Зарим оронд тэнэгүүдийн баяр ч гэдэг. Бүтэн жил хуралдсан духныхаа үрчлээсийг тэнийтэл инээдээр бялхдаг өдөр. Энэ баярыг дэлхийн олон улс оронд тэмдэглэдэг хэдий ч хаанаас хэрхэн үүссэн тухай бодитой түүх байхгүй байна. Гэвч олон домог, цуу яриа байдаг. Хамгийн ортой мэдээллээс хүргэвэл Григорийн он тооллын дараагаас ядарсан ард олныг …

  • 31 March

    Экспорт, импортын гэрчилгээг орон нутаг олгож эхэллээ

    Монгол Улсын хилээр нэвтрүүлэх гэрийн тэжээвэр амьтан, хувийн хэрэгцээний зориулалтаар авч гарах амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний мал эмнэлэг, ариун цэврийн экспортын гэрчилгээг 2015 оны 04 дүгээр сарын нэгний өдрөөс тухайн аймаг, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газар олгож эхэллээ. Өмнө нь иргэд гэрийн тэжээвэр амьтан, хувийн хэрэгцээний зориулалтаар мах, махан бүтээгдэхүүнийг хилээр авч гарах бол зөвхөн нийслэлд ирж Мэргэжлийн хяналтын ерөнхий …

  • 31 March

    Эрүүгийн 46 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

    Авлигатай тэмцэх газар 2015 оны 3 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 12 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 27 гомдол, мэдээллийг шалгаснаас 1 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэх, 5 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 21 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт шинээр эрүүгийн 1 хэрэг үүсгэж, эрүүгийн 46 хэрэгт мөрдөн байцаалтын …

  • 31 March

    Ванесса Закийн шүтэн бишрэгч охидуудаас болж салсан

    Жүжигчин Ванесса Хадгенс Зак Эфронтой хамт байсан удаан хугацааны харилцаандаа яагаад цэг тавих болсоноо мэдэгдлээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа Закийн бичсэн хайрын үгийг нийтэлсэн байна. 2010 оны “Ахлах сургуулийн хөгжимт жүжиг” киногоороо алдаршсан хоёр од маань таван жилийн турш үерхэж байсан юм. Тэдний харилцаа маш романтик байсан хэдий Хадгенсийн хэлсэнээр тэрээр түүнийг эмэгтэй фэнүүдтэй нь маш их харддаг байжээ. Тэрээр …

  • 31 March

    Инээдмийн баяраар “Анчид” анд гарлаа

    “Онч мэргэн” продакшний анхны уран бүтээл “Анчид” уран сайхны кино өнөөдөр буюу инээдмийн баярын өдөр 13.00 цагт “Тэнгис”, 15.00 цагт “Хүннү”, 18.00 цагт “Өргөө” кино театрт тус тус нээлтээ хийж үзэгчдэд инээд бэлэглэх гэж байна. Үзэгчдийн дунд ихээхэн хүлээлтийг үүсгээд байсан тус кинонд Жүжигчин С.Болд-Эрдэнэ, Дуучин П.Баярцэнгэл, СТА Ш.Жавхлан, Э.Тамир гэх мэт залуу чадварлаг жүжигчид тоглосон юм. Дашрамд сохирхуулахад, Нээлтийн …

  • 31 March

    Аз жаргал бэлэгддэг топ 10 цэцэг

    Сайхан хавар хаяанд ирлээ. Урин хавартай зэрэгцэн гэр орон, өрөө тасалгаандаа цэцэг тарихаар энд тэндээс цэцэг аваад үрсэлгээ хийгээд эхэлчихсэн үү? Тэгвэл уншигч та бүхэнд тасалгааны цэцэг тарихын ач холбогдол хийгээд аз жаргал бэлэглэдэг цэцгийг танилцуулья. Өрөө тасалгаандаа цэцэг таривал агаар чийгшүүлж, орчны дуу чимээг намсгадаг сайн талтай. Түүнчлэн компьютер, цахилгаан хэрэгслийн соронзон орны үйлчлэл, хорт туяа, тамхины утааг өөртөө …

  • 31 March

    Тэнэгүүдийн баярын алдарт хууралтууд

    4-р сарын нэгэн буюу “Тэнэгүүдийн өдөр” хэмээн нэрлэгддэг энэ өдрийг Америкчууд жил бүр тэмдэглэдэг байна. Хэдийгээр албан ёсны амралтын өдөр болгон хүлээн зөвшөөрөгдсөн баяр биш ч гэлээ олон төрлийн үйл ажиллагаа, ажлын хамт олноо, найз нөхдөө дөнгөдөг тогтсон заншилтай баяр юм. Энэ баярыг улс орон бүр өөр өөрийн заншилтайгаар тэмдэглэдэг бөгөөд ихэнх улс оронд нэг нэгийгээ дөнгөж, шоглож тэмдэглэдэг байна. …

  • 31 March

    “Сурагч” сонины /сэтгүүлийн/ барааны тэмдгийн лицензийн гэрээ байгуулах уралдаант шалгаруулалтын удирдамж

    Уралдаант шалгаруулалтын зорилго: Монгол улсын ирээдүй болсон сургуулийн насны хүүхдүүдийг хөгжүүлэх, тэдэнд зөв бодол, хандлага, зан үйл төлөвшихөд нь бодитоор дэмжлэг үзүүлэх, уламжлал, соёлын үнэт зүйлсийг танин мэдэх, тээн хөгжүүлэгч байхад нь туслах, зөв иргэн болж төлөвшихөд нь бүх талын эерэг дэмжлэг үзүүлэх зорилгоор эрхлэн гаргадаг, 14 жилийн турш уншигчдынхаа тоогоор тэргүүлж байгаа Монголын хүүхдийн төв хэвлэл “Сурагч” сонины /Жич: …

  • 31 March

    Өндөр технологийг Монгол Улсад хөгжүүлэх асуудлаар уулзалт хийв

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.03.31/ өндөр технологийг Монгол Улсад хөгжүүлэх асуудлаар салбарын төлөөлөлтэй уулзлаа. Мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дүйнхэр тэргүүн” компанийн захирал Д.Ган-Од Монгол Улсад электроникийн эх хавтан /PCB/-ийн үйлдвэр байгуулахаар судалгаа хийгдсэн бөгөөд туршилт тун амжилттай болсон талаар танилцуулав. Тус компани 2012 онд ODEL хяналтын камерын угсралтын үйлдвэр байгуулсан туршлагатай, нийт ажилчдын 80 …

  • 31 March

    Л.Гүндалай “Эрдэнэт”-ийнхэнийг тэнэг гэж бодсон бололтой

    Нохойн дуу ойртсоор “Сонгууль-2016″ дөхөөд хаана, юу хийгээд явдаг нь мэдэгдэхгүй улс төрийнхөн хөдөлгөөнд оржээ. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай АН-аас гарч шинэ нам байгуулж байгаа сураг хэсэг олны чихийг сортойлголоо. Гишүүн асан Л.Гүндалай нам байгуулан тоглож сурсан сэргэг толгой. Энэ удаад тэрээр Эрдэнэт хотод “Монгол хүнээ хайрлая” нэртэй нам байгуулах сурагтай. Түүний байгуулах нам эрдэнэт хотод байгуулахаасаа өмнө нэр хүндээ …