Yearly Archives: 2015

March, 2015

  • 15 March

    Мексикийн усан доорх музей (фото)

    Та бүхэнд Мексикийн Канкус мужид байдаг усан доорх музейн талаар мэдээлэл хүргэж байна. Усан доорх тус уран баримлууд нь 10 метр гүн усны ёроолд байрладаг. “Чимээгүй хувьсал” гэж нэрлэгддэг энэхүү баримлууд нь Энэтхэгчүүдийн Майя үндэстэний соёл иргэншлийг орчин үеийн хүн төрөлхтөнд  зориулан бүтээсэн түүх дурсгалын үнэт бүтээлүүд юм.  

  • 15 March

    Жүжигчин Э.Ууганбаяр: “Ачигдах шахаад арын хаалгаар мултарсан” /Ярилцлага/

    Нээлтээ хийгээд удаагүй ч үзэгчдийн дунд ам сайтай байгаа “247 градус” киноны гол дүрийн жүжигчин Э.Ууганбаяртай цөөн хором уулзаж, ярилцлаа. Авъяаслаг залуу маань шинэ киноныхоо нээлтийг хийгээд удаагүй байгаа ч дараагийн уран бүтээлдээ хэдийн ханцуй шамлан оржээ.Ингээд та бүхэндээ Э.Ууганбаяртай хийсэн ярилцлагаа хүргье. -Сайн байна уу, таны гол дүрд нь тоглосон “247 градус” кино нээлтээ хийсэнд баяр хүргье. Баярлалаа, өдрийн …

  • 15 March

    Төгс биеэ гайхуулсан мисс Т.Туяамаагийн өвөрмөц гоёл олны харцыг унагав

    20 минутын өмнө Түүний зурагийг харсан цахим найзууд нь “үнэхээр сайхан, төгс бүсгүй байна, Victoria Secret-d хүч үзвэл яасын” хэмээн санал хүртэл тавьжээ. эх сурвалж: unen.mn  

  • 15 March

    Нийслэлийн “Өргөө” амаржих газар нярайн эмгэгийн тасагтай болно

    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат өнөөдөр хэлтэс албадын дарга болон асуудал хариуцсан мэргэжилтэн  нартай “Өргөө” амаржих газарт ажиллаа.     Нийслэлийн”Өргөө” амаржих газрын  ерөнхий эмч Д.Энхбаяр нийслэлийн  хүн амд үзүүлж буй төрөх, эмэгтэйчүүдийн  тусламж үйлчилгээний хүртээмж, ачаалал, тулгамдаж буй асуудал болон  нярайн эмгэгийн тасгийг нээн ажиллуулах  бэлтгэл ажлыг хэрхэн хангаж  байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулав.     Үүнд тулгамдаж байгаа гол асуудлаа …

  • 15 March

    29 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажууллаа

    Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” А/180 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн хурлаас гаргасан дүгнэлтийг тус тус хянан үзээд 29  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажууллаа. Газар эзэмших эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд …

  • 15 March

    Дэлхийн ноён оргил Эверестэд 74 настай гавьяат тамирчин Т.Гүррагчаа авирна

    Жуулчдын мөрөөдөл болсонЭверестэд авирахаар сэтгэлшулуудсан уулын спортын олонулсын хэмжээний мастер, олонулсын шилдэг уулчин, МонголУлсын гавьяат тамирчин, Онцгойбайдлын газрын сургагч багшТ.Гүррагчаа Дэлхийн зулай болсонЭверестэд авирснаар түүний хувьдолон, олон оргилыг эзлэх юм. Хүн төрөлхтний хүчин чадал,боломж, чадавх, тэсвэрхатуужлын оргилыг тэр эзлэхээраян замдаа гарлаа. Түүнийг энэсарын 12-ны өдөр нутгийн зонолон нисэх буудал дээр аяныерөөлтэй, сүү өргөн үдлээ. Энэ үеэртүүнтэй уулзаж товчхон ярилцлаа. Танд …

  • 15 March

    С.Оюун гишүүн “Сэрэлт” киноны орос эмчийн дүрийг бүтээв

    Монголын ард түмний зүрх сэтгэлдээ хоногшиж үлдсэн киноны нэг бол “Сэрэлт” кино. Тус кинонд Ардын жүжигчин Цагааны Цэгмид Бурмаа эмчийн дүрийг бүтээж олноо хүндлэгдсэн билээ. Мөн алдарт монголч эрдэмтэн Симуков гуайн охин Доржпалам нар тоглосон юм.   Тэгвэл Монгол кино нэгтгэлээс “Гайхамшигт дэлгэц” төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа юм. Энэ төслийн хүрээнд “Сэрэлт” киноны орос эмчийн дүрийг С.Оюун гишүүн амьдруулсан гэнэ. Монгол кино нэгтгэлийн Ж.Солонго …

  • 15 March

    Дуучин С.Сэрчмаа 7 жилийн туршид СӨХ-ийн мөнгөө төлөөгүй талаар гомдол ирэв

    “Поп дива” дуучин С.Сэрчмаатай холбоотой нэгэн гомдол мэдээлэл манай редакцид ирлээ. “Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх “Богд Ар” хорооллын 1А байранд дуучин С.Сэрчмаагийн аав н.Самбуу оршин суудаг байна. Тус өрх 7 жилийн туршид байрны СӨХ-ийн мөнгөө өгөөгүй учраас аргаа бараад танай цахим хуудсанд хандаж байгаа юм” хэмээн тус байрны ОТТО СӨХ-ийн ТУЗ-ийн дарга н.Бат-Очир бидэнтэй холбогдлоо. “Дуучин С.Сэрчмаа өөрөө нэр …

  • 15 March

    Албаараа гоёсон бүсгүй тодорлоо

    ЦЕГ-ын Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төвөөс Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан Улаанбаатар цагдаагийн хүрээний газар, хэлтсийн бие бүрэлдэхүүний эмэгтэй алба хаагчдын дунд “Албаараа гоёсон бүсгүй” уралдааныг 2015 оны 3 дугаар сарын 11-13 –ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. “Албааараа гоёсон бүсгүй” уралдаан нь Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, алба хаагчдыг алдаршуулах, тэдний авъяас чадварыг хөгжүүлэх, мэдлэг боловсрол, гоо …

  • 15 March

    Дэд сайд Н.Оюундарь Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 59 дүгээр чуулганд үг хэлэв

    Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 59 дүгээр чуулганд оролцож буй Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт манай улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв. Дэд сайд Н.Оюундарь хэлсэн үгэндээ 1995 оны Бээжингийн Тунхаглал, Үйл ажиллагааны хөтөлбөр, Ерөнхий Ассамблейн 23 дугаар Тусгай Чуулганы төгсгөлийн баримт бичгийг хэрэгжүүлсэн 20 жилд жендэрийн эрх тэгш …

  • 15 March

    УИХ-ын дарга З.Энхболд “CEBIT-2015” үзэсгэлэнгийн нээлтэнд оролцов

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2015.03.15-нд мэдээллийн технологийн “CeBIT-2015” үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд оролцов. Дэлхийн 100 гаруй орны мэдээллийн технологийн тэргүүлэх компаниуд оролцож, тус салбарын шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, программ хангамж, инноваци хандлагуудыг олон нийтэд танилцуулах “CeBIT-2015” үзэсгэлэн яармагийг нээж Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханновер Хотын дарга Ш.Шосток үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, “CeBIT-2015” үзэсгэлэнг хамтран зохион байгуулж …

  • 15 March

    Штефан Вайл: Ардчиллыг туулсан амаргүй давааг тэмүүлэлтэй зорилгоороо даван туулсан Монголчуудад баяр хүргэе

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд  өнөөдөр /2015.03./ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Доод Саксон мужийн Ерөнхий Сайд Ш.Вайлтай уулзалт хийв. Доод Саксон мужийн Ерөнхий Сайд Ш.Вайл уулзалтын эхэнд, Ихээхэн ачаалалтай хөтөлбөртэй таны айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга  тантай биечлэн  уулзах завшаан тохиосонд баяртай байна.  Та өнөөдөр 2015 оны “СЕВIT” мэдээлэл технологийн том үзэсгэлэн яармагт хүндэт зочноор …

  • 15 March

    “Хуримын ордон”-ыг хувьчлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

    Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн өмчөөс нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн батлана. Сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа “Гэрлэх ёслолын ордон”, “Ионсей найрамдал” эмнэлэг, “Усан спорт сургалтын төв” зэрэг 19 газрыг нийслэлийн өмчөөс хасч хувьчлах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэх аж. Мөн хуралдаанаар газар зохион …

  • 15 March

    Үйл ажиллагаагаа БНСУ дахь монгол иргэдэд сурталчилжээ

    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу 3 дугаар сарын 8-ны өдөр БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол иргэддээ зориулан “Нийгмийн хамгааллын өдөрлөг”-ийг зохион байгуулсан билээ. Өдөрлөгийн хүндэт зочдоор ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Монгол Улсаас БНСУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Ганболд, Сөүл хотын Кандун дүүргийн засаг …