Yearly Archives: 2015

March, 2015

  • 15 March

    Шадар сайд У.Хүрэлсүх Японы парламентын гишүүн Никай Тошихиротой уулзлаа

    Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Япон улстай  мэргэжилтэн  харилцан солилцох, техник технологиос нь суралцах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтийг манай талаас тавьсан. Энэ саналыг хүлээн авч, ажил хэргээ эхлүүлье хэмээн  Японы парламентын гишүүн Никай Тошихиро Монгол Улсын Шадар сайдтай уулзахдаа хэллээ.             Техник технологи ч юм уу Монголд байдаггүй юм Японд бий. Үүнтэй адилаар Японд байхгүй зүйлс  ч Монголд бий. Үүнийгээ харилцан …

  • 15 March

    Нийслэлд “Улаанбаатар Мед” нэгдсэн эмнэлэг нээлтээ хийлээ

    Дэлхийн анагаах ухааны орчин үеийн ололт, техник технологийн дэвшлийг ашигласан, Япон улсын эрүүл мэндийн үйлчилгээний дэвшилтэт туршлагуудыг шингээсэн, улсдаа тэргүүлэх зэргийн болон гадаадын хөгжингүй оронд мэргэжил дээшлүүлсэн туршлагатай эмч мэргэжилтнүүдтэй, үйлчлүүлэгчийн тав тух, сэтгэл ханамжийг дээд зэргээр хангасан нэгэн эмнэлэг нийслэлд өнөөдөр шинээр үүд хаалгаа нээлээ. Энэ бол Монгол Японы хамтарсан хөрөнгө оруулалттай “Улаанбаатар Мед” нэгдсэн эмнэлэг юм. Хүн ардынхаа …

  • 15 March

    Жоли Брэд Питт нар долоо дахь хүүхдээ үрчилж авна

    Холливудын алдарт хос Анжелина Жоли, Брэд Питт нар долоо дахь хүүхдээ тун удахгүй өргөж авах гэж байна. Тэд 2 настай Мусса хэмээх бяцхан хүүгээ дэлхийн халуун цэг болсон Сир улсаас өргөж авахаар болжээ.  Ингэснээр тэд найман хүүхэдтэй болж байгаа юм. Өдгөө 38 настай Анжелина Жоли болон түүний нөхөр 49 настай Брэд Питт нар нь дахин нэг хүү гэр бүлдээ нэмэн …

  • 15 March

    Т.Санчир залуустай нээлттэй ярилцлаа

    Монголын Залуучуудын Холбооноос  уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын цувралын хоёр дахь лекц боллоо. Анхны зочноор МЗХ-ны дэргэдэх Сургалт, судалгааны Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл залуусын санал асуулгаар уригдан дэлхийн залуучуудын хөгжлийн орчин үеийн чиг хандлагын талаар залуустайгаа ярилцсан. Тэгвэл  энэ удаад  оны шилдгийн шилдэг тамирчнаар тодорч, Азийн 20 орчим орны шилдэг найман сагсчны нэгээр шалгараад буй …

  • 15 March

    Хөдөлгөөнт хяналтын цэг ажиллаж байна

    Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын баталсан төлөвлөгөөний дагуу Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Ард иргэддээ төрийн үйлчилгээг ойртуулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, иргэдийн санал сэтгэгдлийг сонсох, санамж сэрэмжлүүлэг, зөвлөмж хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор машинт “Хөдөлгөөнт хяналтын цэг”-ийг 2015 оны 03 дугаар сараас эхлэн ажиллуулж эхэллээ. “Хөдөлгөөнт хяналтын цэг” нь хүн амын нягтрал бөөгнөрөл …

  • 15 March

    Улаанбаатар хотын цагдаагын газраас сэрэмжлүүлж байна

    – Согтууруулах ундааг аль болох хэрэглэхээс татгалзах, хэрэглэсэн тохиолдолд зөв зохистой хэрэглэж олон нийтийн газар бусадтай хэрүүл, маргаан үүсгэхээс зайлсхийж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзах – Дэлгүүр, баар, караоке, зоогийн газар зэргээс архи, согтууруулах ундаа худалдан авахдаа стандартын шаардлага хангасан эсэхийг шалгаж магадлан авч байх, 21 нас хүрээгүй хүмүүст архи, согтууруулах ундаа худалдах, үйлчлэх, тэднийг архи, согтууруулах …

  • 15 March

    “Пам” хар салхи Вануату улсын нийслэлийг сүйтгэжээ

    “Пам” хар салхи өмнөд Номхон далайд орших арлын орон болох Вануату улсын Порт Вила хотын барилгын 90 хувийг сүйтгэжээ. Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчдийн хэлснээр гамшгийн улмаас улсын зарим мужууд устсан байна. Хохирогчдын талаар тодорхой мэдээлэл байхгүй бөгөөд зарим эх сурвалжууд нас барсан хүний тоо 44 хүрсэн гэж мэдээлжээ. Одоогоор мянган хүнийг түр хуаранд байрлуулж байгаа аж. “Пам” хар салхи Бүгд …

  • 15 March

    Жүдочид Гран При тэмцээнүүдэд оролцоно

     Гүрж улсын Тбилис хотод энэ сарын 20-22-ны өдрүүдэд, Турк улсын Самсун хотод энэ сарын 27-29 өдрүүдэд болох хоёр том Гран При тэмцээнд оролцох монголын баг тамирчид маргааш эх орноосоо мордох гэж байна. Тэмцээнд эрэгтэйчүүдийн ахлах дасгалжуулагчаар О. Балжинням, Г. Дашдаваа эмэгтэйчүүдийн ахлах дасгалжуулагчаар Ш. Цэвэлмаа нар удирдан авч явна. Монгол Улсын баг тамирчдын бүрэлдэхүүн: Эрэгтэй 60 кг Д. Амартүвшин, Ц. …

  • 15 March

    Автобус осолдож 50 хүн нас барлаа

    Бразилийн эрх баригчид шашны арга хэмжээнд зориулан шүтээн зөөх автобус гаргасан нь осолдож 50 хүн нас барсан байна. Осол ням гаригт гарсан ба замдаа явж байхдаа хавцал руу унасан байна. Автобус ойролцоогоор 1100 гаруй метрийн өндрөөс унасан ба дотор нь байсан хүмүүсээс 12 нь шархаджээ. Зарим нас барагсдын цогцосыг одоо хайж байгаа юм. Аврагчид онгоц болон 15 түргэний тэрэг гарган …

  • 15 March

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “оройтоогүй” ухаарал

    Одоогийн Монголын  улс  төрийн болон эдийн засгийн хямрал  юунаас эхлэв, ер нь үнэхээр хямарсан юмуу , үгүй юмуу гэдэг талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон түүгээр дамжуулан ард иргэд хангалттай их зүйл ярьж санал бодлоо илэрхийлж байгаа.  Нэг хүнд оногдох газар, мал сүрэг, байгалийн баялаг, ( мөн дарга нарынхаа тоогоор) болон бусад олон юмаар дэлхийд тэргүүлж байгаа улсын  маань эдийн засаг …

  • 15 March

    Сонирхолтой баримтууд

    Дэлхий хэмээх гариг дээрээ амьд амьтдын дундаас оюун ухаантай гэдгээрээ ялгардаг цор ганц амьд биет нь ХҮМҮҮН бид билээ. Аж байдал, амьдралынхаа явцад олж мэдсэн мэдлэг, туршлагаа нэгтгэн боловсруулж, системчилснийг ШИНЖЛЭХ УХААН хэмээдэг. Шинжлэх ухааны ачаар хүмүүс аливааг ойлгох гарц нээгдэж, асуудлыг тайлбарлах бүрэн боломж гарчээ. Тэдгээрийг ерөнхийд нь шинжлэх ухааны хуулиуд хэмээдэг юм. Ингээд та бүхэндээ Шинжлэх ухааны сонирхолтой …

  • 15 March

    “G.M.V” нэртэй зочид буудлын барилгыг нурааж эхэлжээ

    Энэ сарын 12-наас  Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан зочид буудлын зориулалттай 12 давхар барилгыг нурааж эхэлсэн байна.  Тус барилгыг анх зочид буудлын зориулалтаар барисан боловч өнөөг хэр дотор засал чимэглэл нь хийгдээгүй, ашиглалтад ороогүй байсан талаар эх сурвалж мэдээлж байна. Уг өргөтгөлийг нураах ажлыг “Тод Бум” констракшн Нийслэлийн өмчийн харилцааны газартай гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа аж. Уг …

  • 15 March

    Замын-Үүд суманд “Хэрэглэгчийн өдөрлөг”-ийг зохион байгууллаа /фото/

    НҮБ-ын Ерөнхий ассамблей 1985 онд “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-уудыг баталж жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдрийг дэлхий дахинд хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг угтаж Олон Улсын хэрэглэгчийн байгууллагаас тодорхой сэдвээр уриа гарган улс орон бүр арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Тухайлбал; 2012 онд “Банкны салбар дахь хэрэглэгчийн эрх”, 2013 онд “Үүрэн телефон хэрэглэгчийн …

  • 15 March

    “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүн бусдыг зодож цагдаагийн байгууллагад шалгагдаж байна

    “Босоо хөх Монгол” ТББ Ноён уулаа аваръя хөдөлгөөнийг өрнүүлж байгаа.  Харин энэ үеэр үл ойлголцол “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүн Өсөхбаярын Өнөржаргал бусдын эрх чөлөөнд халдсан ажээ. Тодруулбал, 2015 оны 03 дугаар сарын 14-ний 18:00 цагийн орчимд “Хэлмэгдэгсэд”-ийн хөшөөний орчимд үндсэрхэг үзэлтэй “Ногоон хас” ТББ-ын тэргүүн Мижиддоржийн Бямбадоржийг үзэл бодолоо илэрхийлсэний төлөө “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүн Өсөхбаярын Өнөржаргал зодож танхайрсан …

  • 15 March

    Эвийн хэрэм” талцал хуваагдал, задралыг нэгтгэнэ

    “Эвийн хэрэм” үндэсний хөдөлгөөнөөс зохион байгуулж буй “ЭВИЙН ИХ ЧУУЛГАН” өчигдөр МҮЭСТО-нд  боллоо. Тус чуулганаар Монголын нэрт эрдэмтэн, докторууд “Биеэ зас, биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” хэмээх Монгол ухааны утга учрыг хэлэлцэн тунгааж, ард түмэнтэйгээ санал бодлоо солилцлоо. “Эвийн хэрэм” үндэсний хөдөлгөөний тэргүүн, Анагаах ухааны доктор, профессор Н.Удвал Монголын нийгмийн бүх хүрээ, түвшинд үүсээд байгаа талцал хуваагдал, …