Yearly Archives: 2015

March, 2015

  • 16 March

    Ховд аймагт цэрэгжилт, спортын “Дөл” тоглолт амжилттай зохион байгуулагдлаа

    Ховд аймгийн Засаг даргын 2015 оны Батлан хамгаалахын сайдтай байгуулсан гэрээний дагуу Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын дунд цэрэгжилт, спортын “Дөл тоглолт”-ыг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, аймгийн Залуучуудын холбоо санаачлан энэ амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэхүү тоглолт нь Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 94 жил ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд орон нутагт Батлан хамгаалах салбар, …

  • 16 March

    Харвардын их сургуулийн оюутнууд Монголд уулзалт зохион байгуулж байна

    Харвардын бизнесийн сургуулийн оюутнууд Монголд ирээд байна. Тус сургуулийн оюутнууд Монголд байх хугацаандаа JCI Mongolia байгууллагын гишүүдтэй уулзаж, санал солилцох юм. Харвардын их сургуулийн оюутнууд нь эртнээс “Global Networking Event” хэмээх арга хэмжээг зохион байгуулж ирсэн бөгөөд тус ажлынхаа хүрээнд Монголын JCI байгууллагын төлөөлөлтэй уулзаж байгаа нь энэ аж. Уг арга хэмжээнд Харвардын их сургуулийн бизнесийн сургуулийн оюутнуудаас гадна Жон …

  • 16 March

    БНСУ-ын Эйч плас Янжи эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

    2015 оны 3 дугаар сар 14-ний өдөр БНСУ-ын Эйч плас Янжи эмнэлгийн засаг захиргааны хэлтсийн дарга Ган Ён Жин, СХДЭМТ-ийн дарга Ш.Хажидмаа, EMS ТББ-ын тэргүүн Ку Бён Үг нар хамтран ажиллахаар харилцан зөвшилцлийн санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичиг зурах ажиллагаа СХДЭМТ-ийн хурлын зааланд болж, дарга Ш.Хажидмаа нээн үг хэлж, эмнэлгийнхээ үйл ажиллагааг танилцууллаа. Мөн дүүргийн Засаг даргын нийгмийн …

  • 16 March

    Өгийнуурыг хамгаалах “Өгий сан”-гийн нээлт боллоо

    Архангай аймгийн Өгийнуур суманд байрлах Өгий нуур жилийн дөрвөн улиралд амрагчдын хөлд дарагддаг байгалийн үзэсгэлэнт газар билээ. Тиймээс ч жил бүр Өгий нуурыг зорих хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байгаа.  Учир нь нийслэлд хамгийн ойр бөгөөд 200 км-ийн зайтай оршдог.  Энэ нь Өгийг зорих хамгийн том шалтгаан болж байгаа юм.  Түүнчлэн хүн байгаль дэлхийтэйгээ зохисгүй харьцсанаас болж байгалийн үзэсгэлэнт газарт үгүй …

  • 16 March

    “Өвлийн тэргүүн” уулын дугуйн тэмцээний 3 дахь гараа боллоо

    Монголын дугуйн холбооны өвлийн тэргүүн шалгаруулах уулын дугуйн тэмцээний 3 дахь шатны гараа өнгөрөгч амралын өдөр явагдлаа. Зайсангийн аманд явагдсан тэмцээнд хот хөдөөгийн 13 байгуулга, клубын 140 гаруй дугуйчид оролцон өрсөлдсөн байна. Сүүлийн үед дугуйн спортыг сонирхогч хүүхэд залуусын тоо ихээр нэмэгдэх болсон. Ялангуяа тус спортыг сонирхогч хүүхэд залуус уулын дугуйн төрлийг ихээр сонирхож хичээллэж байгаа юм. Үүнтэй холбогдуулж Монголын …

  • 16 March

    Гэмт хэргийн шинжтэй 24 гомдол, мэдээллийг шалгав

    Авлигатай тэмцэх газар 2015 оны 3 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 6 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 24 гомдол, мэдээллийг шалгаснаас 1 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэх, 7 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 14 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт шинээр эрүүгийн 1 хэрэг …

  • 16 March

    Үсээ өнгө өнгөөр будвал цоглог биш үү бүсгүйчүүдээ

    Урин дулааны цаг хаяанд ирлээ. Уншигч охид бүсгүйчүүдээ энэ хаврын үсний будалтын талаар мэдээлэл хүргэе. Хэрвээ та үсээ будах гэж байгаа бол бидний бэлтгэсэн үсний будалтыг сонирхоод нэг үзээрэй. Энэ хавар ерөнийдөө үснийхээ үзүүрийг  улаан, цэнхэр, шар гэх мэт тод өнгөөр будах тренд зонхилж байна. Үсээ заавал хуйхнаас нь авхуулаад үзүүр хүртэл нь будах шаардлагагүй болжээ. Ингээд танд санал болгож …

  • 16 March

    Толгойтын хүүхдүүд өөрсдийн бичсэн шүлгийн номоо гардан авлаа

    Сонгинохайрхан дүүргийн Толгойт бүсийн 42, 62, 65, 106, 107, 122, 123 –р сургуулийн сурагчдын дунд ”Толгойтын уянга” яруу найргийн тэмцээнийг өнгөрсөн жил Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр санаачилан Улаанбаатар хотын Захирагчийн Толгойт дахь ажлын албанаас зохион байгуулсан. Энэхүү тэмцээнд оролцсон хүүхдүүдийн шүлгийг эмхтгэн ном болгон хэвлүүлээд Сонгинохайрхан дүүргийн 107-р сургууль дээр “Номын баяр”-аа хийлээ. …

  • 16 March

    Нийслэлийн төвийн 6 дүүргийн зам талбайн үйлчлэгч нар нийтийн эзэмшлийн 66 зам талбайн цасыг цэвэрлэлээ

    Улаанбаатар хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд их хэмжээний цас орсонтой холбоотойгоор  нийслэлийн төвийн 6 дүүргийн  зам талбайн үйлчлэгч нар нийтийн эзэмшлийн 66 зам талбайн цасыг цэвэрлэлээ. Баянзүрх 1 тн, Хан-Уул 6.5 тн, Сүхбаатар 0.5, Сонгинохайрхан 6 тонн давсыг хальтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж зам талбайд цацсан. Харин “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Их тэнгэрийн ам, Улиастай, Уулын зам, Зурагт, Баянхошуу, 5-н шар, ХМК, …

  • 16 March

    Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө

    “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярын тохиолдуулан батлан хамгаалах салбарынхан өнөөдөр 13.00 цагт Д.Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ. Үүний дараа 14.00 цагт Соёлын төв өргөөнд батлан хамгаалах салбарынхны баярын хурал, концерт болох юм байна

  • 16 March

    Монгол цэргийн өдөрт зориулан нийслэлийн Цэргийн штаб ажлаа танилцууллаа

    Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойд зориулсан Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, Монгол цэргийн жавхаа уралдааныг сурталчлах, Цэргийн штабуудын иргэдэд ажлаа танилцуулах өдөрлөг, “Ахмад, залуучуудын 3 үеийн уулзалт” боллоо. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалах яамны сайд Ц.Цолмон, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн удирдлагууд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний …

  • 16 March

    Өнөөдөр болох зарим үйл явдлууд

    08:30 цагт Боловсролын яамнаас эхлүүлсэн шинэчлэсэн хөтөлбөрийн дагуу “Хүүхэд хөгжүүлэх арга туршлага солилцох” улсын анхдугаар зөвлөгөөн  Ирээдүй цогцолборын III бага сургууль /83-р сургууль/ дээр хурлын танхимд болно. СEтас: 89213729, 70282544, 99247202 09:00 цагт Гадаад хэргийн яамны хурлын танхимд “Эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт Зүүн хойд азийн орнуудын шинжээчдийн түвшний уулзалт болно. 10:00 цагт “Ус тогтвортой хөгжил” уриан дор “Дэлхийн усны …

  • 16 March

    Хулгана жилтнээ эерэг сайн

    Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 17. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын 27. Ангараг гараг. Булаагч одтой, есөн улаан мэнгэтэй хар луу өдөр. Өдрийн барилдлага Нэр өнгө. Шүтэн барилдлага Огторгуй. Өдрийн наран 7 цаг 08 минутад мандан, 18 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг …

  • 16 March

    Улаанбаатар хотод 0 градус дулаан

    Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 6-11 градус, Хүрэн балчир, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голынсав газраар 3-8 …

  • 16 March

    Т.Аюурсайхан: Монгол улс, БНХАУ-ын хилийн дагуух боомт хотуудаар  хэрэглэгчдийн эрх ашгийг  хамгаалж ажиллахаар боллоо

    БНХАУ-ын Эрээн хотын Үйлдвэр худалдааны засаг захиргааны  товчооны дарга  Юү Хонг Ли, ШӨХТГ-ын  дарга Т.Аюурсайхан нар хоёр улсын ижил төсөөтэй үйл ажиллагаа явуулдаг, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллагын хувьд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Үүний  дараа ШӨХТГ-ын  дарга Т.Аюурсайханаас дараах  тодруулга ярилцлагыг авлаа. – Та сая Эрээн хотын Үйлдвэр худалдааны засаг захиргааны хамаарлын товчооны даргатай хоёр …