Yearly Archives: 2015

March, 2015

  • 3 March

    Олимпын тасалбарыг энэ сард худалдаанд гаргана

    “Рио-2016” зуны олимпын наадмын тасалбарыг энэ сард худалдаанд гаргахаар болжээ. Олимпыг зохион байгуулах хорооны мэдэгдсэнээр, тасалбарын70 хувийг Бразилийн иргэдэд үлдээх гэнэ. Харин тасалбар худалдан авах хүсэлтэй хүмүүс одооноос онлайнаар бүртгүүлэх боломжтой юм байна. Тасалбарын борлуулалтын эхний дүнг ирэх зургадугаар сард танилцуулах аж. “Рио-де-Жанейро-2016” зуны олимпын 31 дүгээр их наадам 2016 оны наймдугаар сарын 5-нд “Маркана” цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд 7.5 …

  • 3 March

    Цэцэрлэгийн эрхлэгч хууль бусаар 14 сая төгрөг хурааж авчээ

    Баянгол дүүргийн 76 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Оюунсүрэн нь орон тоогоо нэмж мэргэжлийн бус хүн авсан, ажилчидтайгаа зүй бус харьцдаг, хүүхдийн хоолны цаг, дэглэм зөрчдөг, эцэг, эхчүүдээс мөнгө татдаг гэсэн гомдол УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ирсэн байна.     Энэ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тус цэцэрлэгт шалгалт хийн 13 багшийн гурав нь мэргэжлийн бус, дөрөв нь …

  • 3 March

    БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол “ITB Berlin-2015”-ыг зохион байгуулагчдын хамт хэвлэлийн бага хурал хийлээ

    ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо “ITB Berlin-2015” аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт эхлэхтэй холбогдуулан уг үзэсгэлэнг зохион байгуулагч “Месси Берлин” компанийн ерөнхийлөгч Кристиан Көкэ, уг үзэсгэлэнгийн албан ёсны түнш орон Монгол Улсын БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Германы Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч  Михайл Фрэнгл, Германы Тур операторуудын холбооны ерөнхийлөгч Норберт Фийбег нар “Месси Берлин” цогцолборын хурлын танхимд хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд …

  • 3 March

    Эрчим хүчний сайдтай нийслэлийн удирдлагууд уулзлаа

    Нийслэлийн Иргэдийн хурлын дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер С.Бадрал нар болон хотын захирагчийн албаны холбогдох хүмүүс Эрчим хүчний сайд Д.Зоригттой уулзаж, нийслэл хотын бүтээн байгуулалт, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбогдуулан цахилгаан дулааны хангамжийг нэмэгдүүлж, сайжруулах талаар санал солилцож тодорхой асуудлуудаар хүсэлт тавьлаа. Тухайлбал гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд МҮОНРТ-ын болон Дэнжийн 1000 орчимд баригдах орон сууцны хорооллыг дулааны эх …

  • 3 March

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иохим Гауктай уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Иохим Гаук  Бэлльвю ордондоо хүлээн авч уулзав. Уулзалтанд Монголын талаас гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Байгаль орчин,ногоон хөгжил,аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү болон албаны хүмүүс, Германы талаас Холбооны Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Маркус Эдерер Хайнц Бээр болон албан ёсны төлөөлөгчид оролцов. ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иохим Гаук …

  • 3 March

    Нийслэлийн Засаг дарга Европын орнуудад айлчлал хийж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Итали Улсын Милан хотноо албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд02 дугаар сарын 28-ны өдөр Милан хотын дарга ноён Жуилиано Писапио-той уулзлаа. Уулзалтад Монгол Улсаас Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар, Милан хотод суугаа Өргөмжит Консул Гантуяа, Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлин нар оролцлоо. Тус уулзалтаар …

  • 3 March

    Дуучин О.Гантулга: “Ганцхан чамдаа” /New video/

    Youtube болон сошиал ертөнцөд гитар Гантулга гэдгээрээ олонд танигдсан дуучин О.Гантулгыг бид МҮОНТВ-ын “Нарны жим” олон ангит киноны Оросоогийн дүрээр мэдэх болсон билээ. Тэрээр тус киноны дуу болох “Он жав” дууг дуулж амьдруулсанаас хойш түүний уран бүтээлийн гараа эхэлсэн юм.     Түүний хоёр дахь уран бүтээл бол бүх дурлалт хосууддаа зориулан гаргасан “Ганцхан чамдаа” дуу юм. Тус дууны үг, аяыг  “Guys” хамтлагийн …

  • 3 March

    Монгол Улсын Элчин сайдын яамны шинэ байрны нээлтэд оролцов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж богино хугацаанд шахуу хөтөлбөртэй хийгдэж байгаа ажлын айлчлалынхаа үеэр ХБНГУ-ын Берлин хотын төвд Монгол Улсын Элчин сайдын яамны шинэ байрны нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцлоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …

  • 3 March

    Нийслэлийн өмчид 532 сая төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслүүдийг бүртгэнэ

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай” захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бэлтгэгдсэн нийт 138 сая төгрөгийн үнэ бүхий 4 суудлын автомашиныг данс бүртгэлдээ бүртгэн авахыг нийслэлийн Төр захиргааны авто баазад, Япон улсын Хадано хотын Зүрх хамгаалах төсөл төрийн бус байгууллагаас хандивласан Toyota Haice маркийн түргэн тусламжийн тусгай зориулалтын …

  • 3 March

    “Торгоны зам” тэмээн баримлын цогцолбор барьж байна

    Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх хуучин танктай хөшөө байсан авто замын уулзварт “Торгоны зам” нэртэй жингийн  5 тэмээ цувран алхаж яваа орон зайн баримлын цогцолбор барьж  байна. Тэмээн жин бүхий цогцолбор баримлын өндөр нь  350, урт нь 520, өргөн нь  260 см хэмжээтэй  байх юм. Баримлын эхний тэмээ баригдсан  бөгөөд үлдсэн 4 тэмээг энэ ондоо багтаан урлаж, элсэн манхан бүхий орчин …

  • 3 March

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Герман Монголын бизнес форумд оролцлоо

    Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 3 сарын 3-нд  Берлин хотноо зохион байгуулагдаж буй Монгол Германы бизнес форумд оролцлоо. Берлин хотын захиргааны байранд “ГЕРМАН- МОНГОЛЫН БИЗНЕС ФОРУМ”-ыг Монголын Хөрөнгө оруулалтын газар, Германы Ази-Номхон далайн холбоотой хамтран Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам зохион байгууллаа. Тус арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, …

  • 3 March

    Уран гулгалтын Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

    Уран гулгалтын залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Эстонийн Таллин хотноо өнөөдөр эхэлж байна. Уг тэмцээн ганцаарчилсан, хос, бүжгийн хосын ангилалд явагдаж байгаа бөгөөд 42 орны 163 уран гулгагчид оролцож байна. Тэмцээний эрэгтэй ганцаарчилсан ангиллын богино үзүүлбэрт 44, эмэгтэйд 45 тамирчин өрсөлдөж байгаагаас чөлөөт үзүүлбэрт 24 нь оролцох юм. Тэмцээний хуваарь III.04 эмэгтэй богино үзүүлбэр хосын богино үзүүлбэр III.05 бүжгийн богино …

  • 3 March

    Эмэгтэйчүүдэд зориулсан хүндэтгэлийн тоглолт болно

    Эрийг чимэх саран гооЭнхрий аальтай бүсгүй гооЭрхэмсэг тансаг хатан гооЭнгүй орчлонгийн  ялдам гоо Бүсгүй минь инээмсэглэж яваарай Эрхэм үзэгч та бүхнийг улсын Филармонийн  Баянмонгол чуулгын “Бүсгүй минь инээмсэглэглэж яваарай” олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан  эмэгтэйчүүдэд зориулсан хүндэтгэлийн концертонд хүрэлцэн ирэхийг урьж байна. Тоглолт улсын Филармонийн тайзнаа 2015 оны 03-р сарын 07-ны 19.00 цагт ганцхан удаа тоглогдоно. Тоглолтонд: Улсын Филармони …

  • 3 March

    Тэтгэвэрт гарч мөнгөн тэтгэмж авах хүмүүсийн бүрдүүлэх материал

    1.Байгууллагын тодорхойлолт /Ямар нэгэн тэтгэмж авч байсан эсэх/ 2.Ажлаас халагдсан тушаал /Хуулбарласан буюу канондсан хувь бол архивын “хуулбар үнэн” тамга дарагдсан байх/ 3.Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/ 4.Тэтгэвэрийн дэвтэрийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/ 5.Хувийн өргөдөл /НЭМГ-т хандсан, ажилласан байгууллага, хугацаагаа он оноор жагсаан бичих/ 6.Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар 7.Виза картны дансны дугаар /Тухайн хүний нэрийн данс, аль банкны салбар …

  • 3 March

    Төрийн албаны зөвлөлийг шүүхэд өгчээ

    2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 05 дугаар хуралдаан болж зарим яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг томилохын зэрэгцээ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцсэн байна. Тус хурлаар хууль тогтоомжийн биелэлтийг хангалтгүй зохион байгуулсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайд холбогдох хууль тогтоомжийн …