Yearly Archives: 2015

February, 2015

  • 10 February

    Цэнэглэж байсан утсаа усанд унагааснаас болж нас баржээ

    Москва хотноо 24 настай бүсгүй усанд орж байхдаа цэнэглэж байсан утсаа ваннтай усанд унагааснаас болж нас баржээ. Тэрээр өөрийн барьдаг Iphone маркийн утсаа цэнэглэж байхдаа усанд орсон байна. Харин цэнэглэж байсан утас гэнэт дуугарч бүсгүй нойтон гараар авах гэж оролдохдоо усанд унагааснаас болж цахилгаанд цохиулан нас барсан аж.

  • 10 February

    Тагнуулч “Smart TV”-ээс болгоомжил

    “The Daily Beast” интернет-сонинд БНСУ-ын “Samsung” корпорацийн алсаас дуугарч удирдах боломжтой ухаалаг телевизор “Smart TV” ойр орчимд байх хүмүүсийн яриаг бичин “Samsung” корпорац болон гуравдагч этгээдэд дамжуулдаг давхар үүрэгтэйг илрүүлэн дэлхий даяар шуугиан тариад байна. Английн хүний эрхийн байгууллагууд “Smart TV”-г зохиолч Жорж Оруэллийн алдарт “1984” романд дүрсэлсэн тоталитар удирдагчдын ард иргэдээ тагнадаг төхөөрөмжтэй адилтган зүйрлэж, эсэргүүцэх хөдөлгөөн өрнүүлэхээр төлөвлөж …

  • 10 February

    Нисэх хүчний маршал цолтой нохойг чандарлажээ

    Тайландад нохой чандарлажээ. Тэгэхдээ бүр маршал нохойг. Энэ нохой бол Таиландын хунтайж Махи Вачиралонгкорны хайртай амьтан байжээ. Фу фу хочит нохой үнэхээр нисэх хүчний маршал цолтой. Маршал нохой 17 настайдаа ийнхүү нас баржээ. Фу фу амьд ахуйдаа албан ёсны ажиллагаанд оролцохдоо өөрт нь зориулан оёсон цэргийн маршалын хувцас өмсдөг байжээ. 2009 онд Фу фу нохойн төрсөн өдрөөр хунтайж Махи өөрийн …

  • 10 February

    Алдарт Елена Исинбаева их спортод эргэн ирлээ

    Олимпийн хошой аварга хөнгөн атлетикч Елена Исинбаева албан ёсоор спортод эргэн ирж маргаашнаас бэлтгэлдээ орох тухай Оросын Армийн спортын төв клуб ЦСКА-аас хэвлэлийн хурал зарлажээ. Исинбаева хамгийн сүүлд 2013 онд Москва хотноо Дэлхийн цомын тэмцээнд ялалт байгуулсан ба энэ удаа Рио-де-Жанейрогийн Олимпийн наадамд амжилттай оролцох зорилготой байна. Спортоос түр хөндийрсөн тэрбээр 2014 оны зургадугаар сард охин төрүүлжээ. Хэвлэлийн бага хуралд …

  • 10 February

    Япон 2020 он гэхэд 9 шинэ технологи нэвтрүүлнэ

    ТОКИО. /NHK/. Токио хотноо болох зуны олимп болон паралимпын наадмын үеэр ашиглахын тулд 2020 он гэхэд есөн шинэ технологийг практик хэрэглээнд нэвтрүүлэхээр Японы Засгийн газар шийджээ. Улс орныхоо хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг зуны олимпын наадмын үеэр дэлхий дахинд есөн төслөөр дамжуулан харуулахаар мэргэжилтнүүдийн зөвлөл шийдсэн байна. Эдгээрт уралдаан тэмцээн болох газруудын хооронд хүмүүсийг тээвэрлэх жолоочгүй автобус багтжээ. Мөн бусад …

  • 10 February

    Н.Төгсцогт алдарт дасгалжуулагч Жо Гуссентэй арав гаруй сая долларын гэрээ байгуулжээ

    АНУ-ыг зорьсон Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксчны хувиар анхны гэрээгээ үзэглэжээ. Өнгөрсөн намраас эхлэн АНУ-ын Лос-Анжелес хотноо амьдарч, бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж байгаа тэрбээр мэргэжлийн боксын нэртэй промоутер Аль Хеймонтой гэрээ байгуулсан талаар гадны сайтууд мэдээлж эхэлжээ. Н.Төгсцогт боксын спортод 30 гаруй жилийн амьдралаа зориулсан дасгалжуулагч Жо Гуссений удирдлага дор Лос-Анжелес хотын Ван Найс дүүрэгт орших “Ten Goose Boxing …

  • 10 February

    Д.Хадбаатар аваргын тухай кино наадмаар нээлтээ хийнэ

    Монгол Улсын аварга Д.Хадбаатарын ахуй амьдралыг харуулсан киног “Хадбаатар сан”-гаас санаачлан Төв аймгийн Угтаалцайдам сумын нутгийн зөвлөлтэй хамтран хийж байгаа бөгөөд зураг авалтыг өнгөрсөн зунаас эхэлжээ. Аваргын хүү, “Хадбаатар сан”-гийн тэргүүн Х.Даваажавын мэдээлснээр энэ жилийн наадмаар киноны нээлтийг хийх гэнэ Эх сурвалж: mnb.mn

  • 10 February

    Цагдаагийн байгууллагад бууз баншны хулгайн дуудлага их ирж байна

    Цагдаагийн байгууллагад Туул голын шугуйд хоёр үхэр махалсан байна, үхрийн өвчүү үхрийн гуя хоёр ширхэг алдагдлаа, өвлийн сууцны амбаарт байсан 450 ш буузаа алдлаа, Шижирийн даваанаас хар зүсмийн хязаалан үхрээ алдчихлаа гээд мал мах, махан бүтээгдэхүүнтэй гомдол мэдээлэл өдөр бүр шахам бүртгэгдэж байна. Монголчууд эрт дээр үеэсээ улаан махны бузар гэж ихэд цээрлэдэг. Гэтэл монголын уламжлалт цагаан сарын баяр дөхөхөөр …

  • 10 February

    Өргөдөл гомдлын талаар Засгийн газрын мэдээллийг сонсов

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны гишүүн Ж.Батзандан, “энэ хуулийн зарим зүйл, заалт тэдгээрийн зохицуулалт тодорхой бус, хэтэрхий ерөнхий” байгааг шүүмжилж, гишүүн М.Энхболд, “сонсгол сонсдог жишиг бусад оронд хир нийтлэг байдаг, төсөлд хэрэглэсэн зарим үг, нэр томьёолол тухайлбал “ мөрдөн шалгах” томьёоллыг …

  • 10 February

    Нийслэлийн албан тушаалтнууд шилэн хаалгатай, камержуулсан тусгай өрөөнд иргэдтэй уулзаж байна

    Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хуульд заасан зарим заалтыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгуулллагын удирдах болон гүйцэтгэтгэх албан тушаалтнууд авлигаас ангид, нээлттэй ил …

  • 10 February

    “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2015.02.10/ хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төслийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцуулав. Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.12, 6.1.1-д заасны дагуу ашигт малтмалын 15 ордыг Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулан баталсан билээ. …

  • 10 February

    Хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах талаар зөвлөмж хүргүүллээ

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Монголын Морин спорт, Уяачдын холбоонд хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж хүргүүлжээ. Энэхүү зөвлөмжийг 2015 онд нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулахаар төлөвлөсөн хурдан морины уралдааны үед хангаж ажиллах юм. Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр нь  хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн нэг бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 303 …

  • 10 February

    Нийслэлийн шаардлагатай албан тушаалтнуудын 90 хувь нь ХОМ гаргажээ

    Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулийн дагуу УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолоор өөрчлөгдөн батлагдсан Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах зарим албан тушаалтнууд жил бүрийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө Хөрөнгө орлогын мэдүүлгээ зохих шатны албан тушаалтанд гаргах ёстой. …

  • 10 February

    Монгол улс, Япон улс хамтарсан мэдэгдэл гаргалаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ бид, өнөөдөр Токио хотноо хэлэлцээ хийж, 3 жил орчим үргэлжилсэн хэлэлцээний дүнд “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр” /цаашид “хэлэлцээр” гэх/-т гарын үсэг зурсанд баяртай байгаагаа илэрхийлж, дараах Хамтарсан мэдэгдлийг гаргав. 1.  Бид, “Эрх чөлөө ба ардчилал, энх тайван, харилцан туслах” хэмээх үзэл санаа …

  • 10 February

    Монгол, Японы Ерөнхий сайд нар эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

    Гарын үсэг зурсны дараа хоёр улсын Ерөнхий сайд хамтарсан мэдээлэл хийлээ.   Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ: -Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад айлчилж байгаад чин сэтгэлээс халуун мэндчилгээ дэвшүүлье. Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш анхны гадаад айлчлалаа манаы улсад хийсэн нь Монгол Улс Япон улсыг “гуравдагч хөрш” хэмээн чухал ач холбогдол өгч буйн илрэл гэж өндөр үнэлж байна. …