Yearly Archives: 2015

February, 2015

  • 2 February

    “Галзуу хурд -7” трейлерээ цацлаа

    “Галзуу хурд” цувралын гол дүрийн жүжигчин Пол Уолкер 2013 оны арванхоёрдугаар сард автын ослын улмаас нас барсан нь тус киноны цуврал долоодугаар анги гарах уу, үгүй юу гэсэн асуултыг бий болгоод байсан билээ. Гэхдээ тус киноны гол зураг авалтууд хэдийнэ  хийгдсэн учраас “Галзуу хурд-7” гарна. Гэхдээ  үлдсэн зарим хэсгийн зураг авалтад талийгаачийн дүү 26 настай Коди Уолкерыг ахынх нь дүрд …

  • 2 February

    Ноён уулын онгодыг сэрээх Монгол зан үйлийн ёслолыг Чингисийн талбайд зохион байгуулав

    Өнөөдөр Чингисийн талбайд эх орон, газар шорооныхоо төлөө тэмцсэн жагсаал цуглаан боллоо. Энэхүү үйл ажиллагааг иргэний хөдөлгөөнүүд болон Монголын бөө мөргөлийн төвөөс хамтран зохион байгууллаа. Монголын цөөхөн онгон дагшин газар орны нэгэн болох Ноён уулын байгаль экологийг эвдэн сүйтгэж, шүншиг нь болсон алт эрдэнэсийг нь ухаж төнхөх хүртэл бодлогыг хэрэгжүүлэхээр улайран зүтгэж, улс түмний маань буян заяа сүлд хийморийг доройтуулан …

  • 2 February

    Буудайн урамшууллыг энэ 7 хоногоос олгож эхэлнэ

    Манай улс 2014 оны ургац хураалтын дүнгээр 315,8 мянган га-гаас 518,7 мянган тонн үр тариа, үүнээс 489,4 мянган тонн буудай, 164,0 мянган тонн төмс, 102,2 мянган тонн хүнсний ногоо, 51,7 мянган тонн тосны ургамал, 40,3 мянган тонн тэжээлийн ургамал буюу улсын дунджаар га-гаас 16,6 цн үр тариа, үүнээс 16,9 цн буудай, 123,2 цн төмс, 122,9 цн хүнсний ногоо, 24,5 цн …

  • 2 February

    Тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг болов

    Тэтгэврийн даатгалын шинэчлэлийн асуудлаарх уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр /2015.02.03/ Төрийн ордонд боллоо. Тус хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд болон УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, тус яамны газрын дарга нар, холбогдох мэргэжилтнүүд болон Дэлхийн банкны мэргэжилтнүүд оролцов. Хэлэлцүүлгийг нээж, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын …

  • 2 February

    Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах шийдвэрүүдийг гаргалаа

    Үйлдвэржилтийг дэмжих тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг баталлаа Казиногийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Зөрчлийн тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Улаанбаатарын шинэ нисэх буудал барих төслийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө энэ оны долдугаар сард дуусна Автозамын төслүүдийн концессын гэрээг эцэслэн хурлаар хэлэлцүүлэхийг үүрэг болголоо Улсын сайн малчин, тэргүүний тариаланч, фермерийг тодрууллаа Хурдан морины …

  • 2 February

    Жендерийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа

    Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд жендерийн эрх тэгш байдлыг хангах асуудал хамаардаг. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан тус хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Жендерийн үндэсний хорооны дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд, орлогч дарга нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд байх бөгөөд Засгийн газрын зарим гишүүд, дэд сайд, …

  • 2 February

    САREC хөтөлбөрт Монгол Улсын Засгийн газрыг Сангийн сайд төлөөлнө

    Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт  (САREC) Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн ажиллуулахаар Сангийн сайд Ж.Эрднэбатыг томиллоо. Тус хөтөлбөр нь Засгийн газрын хамтын ажиллагааны тавцан бөгөөд гишүүн орнуудыг тухайн улсын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн төлөөлөн ажилладаг бөгөөд 2002-2012 онд Сангийн сайд, 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн сайд төлөөлжээ. Төв Азийн бүс нутгийн эдийн …

  • 2 February

    Хурдан морины бүсийн уралдааны 2015 оны хуваарийг тогтоолоо

    Үндэсний их баяр наадмын тухай хууль болон Монголын морин спорт уяачдын холбооноос ирүүлсэн саналыг үндэслэн дараах шийдвэрийг гаргалаа. “Дүнжингарав” хаврын бүсийн уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 4-нд буюу энэ сарын 22-нд Хүй долоон худагийн Цагаан хөтөлд, хангайн бүсийн хаврын уралдааныг Сэлэнгэ аймагт, говийн бүсийнхийг Дорноговь аймагт гуравдугаар сарын 1-нд тус тус зохион байгуулна. Баруун бүсийн зуны уралдааныг Увс, зүүн бүсийнхийг …

  • 2 February

    Автозамын төслүүдийн концессын гэрээг эцэслэхийг үүрэг болголоо

    Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт дахь барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжих автозамын төслүүдийн талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцууллаа. Үүнтэй холбогдуулан: -Баянхонгор-Алтай чиглэлийн 129,4 км, -Алтай-Дарви чиглэлийн 165 км, -Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 112,7 км, -Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,5 км, -Мандал сум Зүүн хараа 15,8 км хатуу хучилттай автозам төслүүдийн концессын гэрээг эцэслэн …

  • 2 February

    Улаанбаатарын шинэ нисэх буудал барих төслийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө энэ оны долдугаар сард дуусна

    Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн хүрээнд 2008 онд авсан хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө 2015 оны долдугаар сард дуусах тул нэмэлт зээлийн хэлэлцээрийн асуудлыг нэн яаралтай шийдвэрлэж, төслийн бүтээн байгуулалтын ажлыг хэвийн үргэлжлүүлэх шаардлагатай болжээ. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийн …

  • 2 February

    Зөрчлийн тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Зөрчлийн тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд заасны дагуу УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад харилцааг зохицуулсан 220 гаруй хуулиар тогтоосон захиргааны зөрчил, түүнд хүлээлгэх захиргааны хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэж, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн …

  • 2 February

    Улсын сайн малчин, тэргүүний тариаланч, фермерийг тодрууллаа

    Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт гарсан ололт амжилт түүний дотор 2014 онд малын тоо 51,9 болж, өмнөх оныхоос 6,8 саяар өсч, малчин өрхийн тоо 2007 оноос хойш 9 жил дараалан буурсан үзүүлэлттэй байсан бол энэ жил 150 орчим мянга болж, өмнөх оныхоос 4,4 мянгаар нэмэгдлээ. 2014 онд улсын хэмжээгээр 518,7 мянган тн үр тариа, 489,4 мянган тн улаан буудай, …

  • 2 February

    Казиногийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

    Манай улс аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 140 орноос 99-д, Ази Номхон далайн 25 орноос 19-д эрэмбэлэгдэж байна. 2013 онд Монгол Улсад 417 мянга гаруй жуулчин аялж, энэ салбарын орлого 263 сая ам.долларт хүрч, нэ салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 5,29 хувийг бүрдүүлжээ. Аялал жуулчлалын салбарын хөгжлийг хязгаарлаж буй асуудлыг шийдвэрлэж, олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлснээр 2020 онд гэхэд дотоодын …

  • 2 February

    Үйлдвэржилтийг дэмжих тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг баталлаа

    Тус хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн батлаад, хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Манай орны экспортын бүтээгдэхүүний 97 орчим хувь нь анхан шатны боловсруулалт хийсэн технологийн агууламж багатай байгаа нь энэ салбарын бүтээгдэхүүн боловсруулах чадавх болон технологийг сайжруулах шаардлагатайг харуулж байна. Тухайлбал, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулалтын түвшин 10-30 хувиас хэтрэхгүй байгаа …

  • 2 February

    Нийслэлд хүчингийн хэрэг гарчээ

    2015 оны 02-р сарын 02-с 03-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1682 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 54 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 36 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд хүнийг санаатай алах гэмт хэрэг 1, золгүй байдлаар нас барсан 7 хүн, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 19, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг …