Yearly Archives: 2015

February, 2015

  • 3 February

    Санал асуулга өнөөдөр 22 цагт дуусна

    Монгол Улсын Засгийн газраас нэн тэргүүнд шийдвэрлэвэл зохих зарим асуудлаар иргэд олон нийтээс авах санал асуулга өнөөдөр 22.00 цагт дуусна. Саналыг харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудаар дамжуулан 15151111 дугаарт авч байгаа юм. Иргэд 15151111 тусгай дугаараас ирсэн санал асуулгын мессежид “1” эсвэл “2’ гэсэн тоогоор хариу илгээн саналаа өгч байгаа тул өөр тэмдэгт илгээсэн тохиолдолд таны санал хүчингүйд тооцогдож байгаа …

  • 3 February

    Х.Баттулга гишүүн арай үгүй байлгүй дээ

    Зурагтаар УИХ-ын гишүүн Х.Баттулга ярьж байна.Их л мэдэмхийрэн “Бидний нэг харамсмаар юм бол Монголын Нууц Товчоог ханз үсгээр олсон.Тэрнээс өөр түүх гэж байхгүй.Чингэс хааны ,13р–зууны үеийн түүх бол дандаа дан хэлц домгоор явж ирсэн” гэж хээв нэг залж байх байх юм. Хэлц домог гэж ямар ч домог байдаг юм бүү мэд.Хэлц үг гэж байдаг.Гэхдээ өвгөдийн түүх хэлц үгээр ч арай …

  • 3 February

    Украины зүүн нутагт даруй гал зогсоохыг уриаллаа

    1-нд Францын ерөнхийлөгчийн ордноос гаргасан мэдэгдэлд, мөн өдөр Францын ерөнхийлөгч Олланд, Германы канцлер Ангела, Украины ерөнхийлөгч Порошенко нар 45 минут утсаар ярьж, Украины зүүн нутагт даруй гал зогсоохыг уриалсан гэжээ. Олланд, Ангела, Порошенко нар Украины байдлыг авч хэлэлцээд, Украины асуудлаарх гурван тал буюу Украин, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Орос гурван талын Минскийн хэлэлцээ үр дүнд хүрээгүйд харамсаж байгаагаа …

  • 3 February

    Албан тушаалтны ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар 45 гомдол, мэдээллийг хүлээн авав

    Авлигатай тэмцэх газар нь 2015 оны 1 дүгээр сард иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 45 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авсан бөгөөд мөн сардаа 24 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шалгаж шийдвэрлэсэн байна. Хяналт шалгалтаар хамаарал бүхий этгээдийн хувийн эрх ашгийг хөндсөн захиргааны акт гаргасан, садан төрлийн холбоотой тендерт шалгаруулж гэрээ хэлцэл байгуулсан, төсвийн …

  • 2 February

    02 сарын 02-нд зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл

    2015 оны 02-р сарын 02-нд гэрлэн дохионы зөрчил 105, хурд хэтрүүлсэн 146 зөрчил бүртгэгдсэн.  Их хотын соёлтой жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо гэрэл дохио зөрчилгүй явган зорчигчидод зам тавьж өгөөрэй гэж Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ. № PassDate PlateNumber ReasonCode Violation Info 1 2015/02/02 16:15:48 0045УНВ SIGNAL RED / 0.096 2 2015/02/02 08:40:55 0179УБС SIGNAL RED / …

  • 2 February

    Нийслэлээс ШХА-тай хамтран ажиллах талаар санал солилцлоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл  Швейцарийн хөгжлийн агентлагийн Зүүн Азийн хэлтсийн дарга Дэнис Крисан Люти тэргүүтэй холбогдох албаныханыг  хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын хотжилтын явцад тулгарч буй бэрхшээлүүд болон төвлөрлийг сааруулах, орон нутгийн засаглалыг дэмжих, Швейцарийн хөгжлийн агентлагийн зүгээс үзүүлэх дэмжлэгийн талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Швейцарийн хөгжлийн агентлагийн Зүүн Азийн хэлтсийн дарга Дэнис Крисан Люти …

  • 2 February

    Аж ахуйн нэгжүүд хаягаа монгол бичгээр бичдэг болно

    Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Монгол Улсын Засгийн газрын 2013.02.02-ны өдрийн “Монгол  хэл, бичгийн  боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоол,  Нийслэлийн Засаг даргын 2014 оны “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай”  А/428 дугаар  Захирамжийн дагуу  байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна хаяг, зар сурталчилгааг Монгол бичгээр бичих төслийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Засгийн газрын дээрх тогтоолын 5 дугаар зүйлд “хот, суурин газар …

  • 2 February

    “Монгол бэлэг” үзэсгэлэн худалдаанд урьж байна

    Уламжлалт сар шинийн баярыг угтан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран зохион байгуулж буй үзэсгэлэн, худалдаанд зарагдаж буй бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна. Тэмээний ноос, хонины ноосоор хийсэн хоёр хүнийн гудас 45,000 төгрөг, хөнжил 40,000 төгрөгний үнэтэй байгаа бол төрөл бүрийн хүүхэд, том хүний эсгийн улавчнууд 2000-15,000 төгрөг, үндэсний дээл хэмжээнээсээ шалтгаалж 25,000-60,000 төгрөг, охидын загварын …

  • 2 February

    Уушигны хатгаа өвчний эсрэг вакцины үр дүнг үнэлэх судалгааны нээлт боллоо

    Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах хамгийн үр ашигтай аргын нэг нь пневмококийн эсрэг вакцин ( ПКВ)-аар дархлаажуулах гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 63-р чуулганы зөвлөмжид тусгасан байдаг. Энэхүү вакциныг нэвтрүүлэхийн тулд үр дүнг судлах судалгааг 2015-2018 оны хооронд ЭМСЯ-наас  Австрали улсын Мельбурн, Мурдочийн хүүхдийн судалгааны хүрээлэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгааны баг хамтран гүйцэтгэх аж. …

  • 2 February

    Сар шинээр Аав ээжийгээ алдаршуулж, ачлал буяныг нь өргөмжлөх алтан боломж

    Cар шинийн баярыг тохиолдуулан “Онлайн Медиа” ХХК,  “Цогц Харилцаа Төв” ТББ-тай хамтран “Азай буурлуудынхаа алдарыг мөнхөлж бадраая!” уриалгыг хэрэгжүүлж иргэд, үр хүүхэд, ач зээ, гэр бүлийнх нь хүсэлт, саналын дагуу “Ачлалт ээж”, “Ачлалт аав” өргөмжлөл олгох хүндэтгэлийн үйл ажиллагаагаа 6 дахь жилдээ явуулж байна. -Гадаадад болон Монгол улсынхаа өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа хэн ч гэсэн аав, ээж, азай …

  • 2 February

    Супер лиг: Бүх оддын шилдгүүд тодорлоо

    МҮСБХ-ны Супер лигийн Бүх оддын тоглолт Буянт-Ухаа цогцолборт гурван өдрийн турш боллоо. Эхний өдөр Монголын залуучуудын шигшээ баг, легионеруудын залуучуудын шигшээ багтай тоглож 10 онооны зөрүүтэй хожигдсон. Тэд ирэх зун болох “Оюутны Универсиад” наадамд оролцох бүрэлдэхүүнээрээ өрсөлдсөн юм. Тэмцээний ялагчид: Ур чадварын тэмцээний ялагч- Оюунболдын Цэлмэг, Slam Dunk тэмцээний аварга- Quincy Afamefuna Okolie Гурван онооны шидэлтийн аварга- Micheal Pugh нар …

  • 2 February

    “Учрал”-тай Батушка

    “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Т.Баттулга буюу Батушка тайз, дэлгэцийн бүтээлд өөрийн хувь нэмрээ оруулж, өсч яваа уран бүтээлч. Тэрбээр “Буруу эргэлт”,  “Гарал угсаа”, “Нарны жим”, “Эх орон дуудаж байна” зэрэг бүрэн хэмжээний кинонд гол дүрүүдийг бүтээсэн. Тэрбээр хамтлагийнхаа аялан тоглолтоор яваад дэлгэцийн бүтээлээсээ татгалзаад байсан билээ. Тэгвэл энэ удаад “Учрал” хэмээх уран сайхны киногоор өөрийн фэнүүдтэйгээ уулзах гэж буйгаа дуулгав. Удахгүй киноны учиг …

  • 2 February

    ”Мөнгөн цом”-ын шилдгүүд тодорлоо

    Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооноос зохион байгуулдаг Говийн ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит “Мөнгөн цом-2015” яруу найргийн баяр болж өнгөрлөө. Улмаар “Мөнгөн цом” 23 дахь удаагийн яруу найргийн баярын шилдэг бүтээлээр яруу найрагч Б.Чимэдийн “Сэтгэлийн орчлон” ном тодорсон байна. Тус наадмын Ноён хутагт сангийн шагналыг яруу найрагч Д.Гомбосүрэн “Исгэрэгч тэнгэрийн сүм” яруу найргийн бүтээлээрээ, Говийг хөгжүүлэх төрийн бус байгууллагуудын нэгдсэн холбооны шагналыг …

  • 2 February

    Т.Батцэцэг: Загварын салбарт ойрын жилүүдэд ажиллах хүсэлтэй байна

    Редакцийн зочин” булангийнхаа энэ удаагийн зочноор “Дэлхий мисс-2014” тэмцээний оролцогч, Азийн топ модель, мисс Т.Батцэцэгийг урьсан юм. Тэрбээр өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Лондон хотноо зохион байгуулагдсан бүх дэлхийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд таниулаад ирсэн билээ. -“Дэлхийн мисс-2014” тэмцээнд оролцсоноос хойш нэлээд завгүй байна уу. Таныг урих гэж олон хоног хөөцөлдлөө шүү?   -“Дэлхийн мисс”-т …

  • 2 February

    Н.Сувд: Тоглоход бэлэн 30 гаруй бүтээл бий

    УДЭТ-ын Уран сайхны удирдагч, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувдтай театрын энэ жил хийх уран бүтээлийн талаар цөөн хором ярилцлаа.  -Та уг нь УДЭТ-ын дэд захирлын албан тушаалтай байх аа. Гэтэл өрөөний тань үүдэнд Уран сайхны удирдагч гэсэн байна…  -ССАЖЯ гэж байсан. Сайдын гаргасан тушаалын дагуу урлагийн байгууллагад дэд захирлын албан тушаал байх нь зохис­гүй гэж үзээд Уран сайхны удирдагч гэдэг …