Monthly Archives: February 2016

February, 2016

  • 3 February

    Хоногт 2000 хүний хөлд дарагддаг газар

    Нийслэлийн үйл­чил­гээний нэгдсэн төв Дүнжингарав худал­дааны төвийн байранд үйл ажиллагаагаа эхлүүлээд сар болоогүй ч олны хөлд дарагд­жээ. Нийслэлийн үйлчилгээний 27 байгууллагын 240 гаруй үйлчилгээг нэг дор нэгтгэж, иргэдэд төрийн үйлчилгээг чирэг­дэлгүй үзүүлэхийн зэрэг­цээ цаг зав хийгээд эдийн засгийг нь хэмнэх зорилго­тойгоор үйл ажиллагаа явуулж байгаа уг төвийн үйл ажиллагаа хэрхэн өрнөж байгааг сурвал­жиллаа. Бид тус төв дээр 08:30 цагийн орчимд …

  • 3 February

    АН-ын хууль бус үйлдлийг далдалсан, хамтран ажилласан хүмүүс шагналаа авна

    Өнөөдөр Налайх дүүргийн ИТХ-ын 14 дүгээр чуулган хуралдаж байна. Уг чуулганы хуралдаанд Дүүргийн ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, Дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмшүүлж, ашиглуулах, орон нутгийн хамгаалалтанд авах газрын байршил, хэмжээ болон бусад асуудлыг хэлэлцэх юм байна. Энэ онд Налайх дүүргийн ОНХС-ын батлагдсан төсвөөр хийгдэх ажлын нийт өртөг 1,5 тэрбум төгрөг байгаа бөгөөд хийх ёстой зүйлийг хэтэрхий өндөр үнээр …

  • 3 February

    Дуучин А.Түмэн-Өлзийгийн бяцхан гүнж

    Өнөө цагийн нийтийн эмэгтэй дуучдыг өнгөлж яваа авьяаслаг дуучин бол яахын аргагүй залуу дуучин А.Түмэн-Өлзий гэдэгтэй маргах хүн гарахгүй.  Дуучин бүсгүй маань өнгөрсөн оны 6-р сарын 19-нд нярайлж хөөрхөн охинтой болсон билээ.Тэрээр өөрийн гэр бүлийн зургийг цахим хуудаснаа нийтэлж фэнүүддээ шинэхэн гишүүнээ танилцуулжээ. эх сурвалж: sorgog.mn

  • 3 February

    “Монгол орон ба Монголчууд” үзэсгэлэн нээлтээ хийлээ

    ОХУ-ын Санкт–Петербург хотын Их Петрийн нэрэмжит Угсаатны судлал, Хүн судлалын музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 1870–1910-аад оны үеийн Монголчуудын аж байдал, амьдралыг харуулсан гэрэл зургийн “Монгол орон ба Монголчууд” үзэсгэлэн, товхимолын нээлт “ГАММА” агентлагийн “Гамма Галерей”-д зохион байгуулагдлаа. Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү арга хэмжээг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нээж үг хэлэв. …

  • 3 February

    Гэр хорооллын агаарын бохирдлыг эхний ээлжинд арилгах чиглэл өгөв

    Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл сонгогдоод удаагүй байгаа ч тус дэд хороо өчигдөр анхны хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар гэр хорооллын агаарын бохирдлыг эхний ээлжинд арилгах, өөрөөр хэлбэл иргэдийн амьдарч оршин сууж байгаа нутаг дэвсгэр, айл өрхийн орчинг аюулгүй болгох чиглэлд анхаарал хандуулсан юм. Мөн хуралдаанаар ойрын 5 жилд багтаж гэр хорооллын халаалтыг нүүрсгүй горимд …

  • 3 February

    Үлгэр төгсөх болоогүй юу

    Дээлний энгэрт түрхэгдсэнээс өнөөдрийг хүртэл “балга шатахуун” үйлдвэрлэсэнгүй. Гэвч жил бүр газрын тосны үйлдвэр барих гэж байгаа хэмээн мэдээлсээр л байна. Зөвхөн энэ мэдээллийг томилогдсон сайд бүр нь олон нийтэд хүргэхийн тулд улсын төсвөөс хэчнээн төгрөг урсан алга болдог бол. Тоо бодож, тооцоо хийх юмсан. Аягүй бол зарлагадсан хөрөнгө нь газрын тос боловсруулах ганц үйлдвэр бус, томоохон цогцолбор барих хэмжээнд …

  • 3 February

    “Болор цом-33” яруу найргийн наадмын тэргүүн шүлгийг хүргэж байна

    “Болор цом-33” яруу найргийн наадам өчигдөр СТӨ-нд болсон. Үүнд “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн гишүүн, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт Цэвэг-Очирын Эрдэнэбаатар түрүүлсэн билээ. Түүний Янжинлхам бурханд ивээгдсэн шүлгийг уншигч танаа хүргэе. Суурин иргэншлийн цаг Нүд шиг алаг замбуугийн нарны аймагт Нулимс нь болж бөмбөрөх дэлхийн тунгалагт Хүмүүсийг нүцгэлж харах адын хүсэл минь Хүүхэнд тачъяахаас шал ондоон …

  • 3 February

    Өөртөө итгэлгүй байх нь эрүүл мэндийг ноцтой хордуулна

    Биеэ авч явах байдал ба бие организмын өвчний холбоо Жишээ нь, хэрэв хүн ярвигтай асуудал руу орох бэлтгэл байхгүй, алдаа хийхээс айж байгаа бол, эсвэл шүүмжлэлд өртөхөөс, тэр ч байтугай амжилтанд хүрэхээс эмээж байгаа бол тэр хүн бие ба сэтгэлээрээ бусдаас сулхан байна гэсэн үг юм. “Би үүнд хүрч чадна, би үүнийг олж авна” гэдэгтээ итгэдэггүй хүнд бусдын бодлыг сонсож …

  • 3 February

    “Нарантуул” худалдааны төв 9 хоног амарна

    Сар шинийн баяртай холбогдуулан хүнсний дэлгүүрүүд энэ сарын 9, 10, 11-нд амарч, энэ сарын 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна. Харин томоохон худалдааны төвүүд дараах байдлаар ажиллана. Тухайлбал, “Нарантуул” худалдааны төв энэ сарын 8-нд 10.00-19.00 цаг хүртэл ажиллаж, энэ сарын 9-18-ныг дуустал амарч, 19-нөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин “Хар хорин” болон “Барс” 1, 2 худалдааны …

  • 3 February

    Өвлийн улиралд автомашинд авч явах шаардлагатай зүйлс

    Монголчууд бид өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн цагаан сарын баяраар ах, дүү, төрөл садангыхаараа заавал зочилдог заншилтай. Тун удахгүй болох баяртаа базааж буй эрхэм танд аян замд гарахад автомашинд авч явах шаардлагатай зүйлсийг бэлтгэн хүргүүлж байна. Та бүхэн тэмдэглэсэн зүйлсийг “Петровис” ХХК-ийн шатахуун түгээх станцын дэргэдэх “Петромарт” сүлжээ дэлгүүрээс авах боломжтой. Дашрамд, тус дэлгүүрүүдээс 50,000 төгрөгийн худалдан авалт тутамд 5,000 …

  • 3 February

    Баярын өдрүүдээр худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь

    ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн  дагуу ажиллана. “Оргил” худалдааны төв: 02 дугаар сарын 04 –ны /Пүрэв гараг/ өдрөөс эхлэн 02 дугаар сарын 07 –ны /Ням гараг/ өдрийг дуустал бүх салбар дэлгүүрүүд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. ОРГИЛ-МАН:              09:00-22:00-БҮХ ӨДӨР ОРГИЛ-НАЛАЙХ:        09:00-22:00-БҮХ ӨДӨР ОРГИЛ-ХОРООЛОЛ:   09:00-23:00 -БҮХ ӨДӨР ОРГИЛ-АМГАЛАН:   …

  • 3 February

    “Улаанбаатар өвлийн наадам” бямба гарагт болно

    Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран өвлийн болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Өвлийн олон төрлийн спорт тоглоом, уламжлалт наадгайгаар тоглон, амралтын өдрийг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх боломжийг олгодог “Улаанбаатар өвлийн наадам” энэ сарын 6-ны бямба гарагт 12-16.30 …

  • 3 February

    Хугацаа дууссан, чанарын баталгаагүй бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулж байна

    Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудаас хугацаа нь дууссан, чанарын баталгаагүй бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.  Бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа хадгалалтын хугацаа, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, хиам, өндөг, бялуу, зууш зэрэг түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргүүрт хадгалж байгаа эсэх, шилэн савтай бүтээгдэхүүнд булингар, тунадас, хөгц үүссэн эсэх, лаазалсан бүтээгдэхүүний сав зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий …

  • 3 February

    Гал түймрээс урьдчилан сэргийлээрэй

    Иргэдэдээ Сар шинийн баяр тохиолдуулан пийшин зуух, цахилгааны хэрэгслийн хэрэглээ эрчимтэй ихсэж байгаа тул цахилгааны галын аюулгүй байдлаа хангаж,гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар доорхи зөвлөмжийг хүргүүлж байна. Гарч байгаа гал түймрийн дийлэнх хувь нь шөнө орой болон өглөөгүүр гарч байна. Та бүхэн гэрээсээ гарахдаа цахилгаан хэрэгсэлээ бүрэн салгаж, цахилгааны аюулгүй байдлаа хангах, пийшин зуухныхаа галын аюулгүй байдлыг хангаж, бага …