Monthly Archives: March 2016

March, 2016

  • 29 March

    Цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Маргааш баруун зүгийн нутгаар, 31-нд ихэнх нутгаар, 1-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй  цасан болон шороон  шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.                              2016 оны 03 дугаар сарын 29-ний 21 цагаас 03 дугаар сарын 30-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан …

  • 29 March

    Давсны хэрэглээг бууруулья

    Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ онд дотоодын үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүн болон импортын хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгонд, хоолны цэсэнд давс, сахар, илчлэг, хүнсний нэмэлтийн агууламжийг тусгасан байдалд лабораторийн шинжилгээтэй тандалт судалгааг хийж байна. “Давсны хэрэглээг бууруулах” үндэсний стратеги, “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд хийгдэж буй тандалт судалгаа нь дотоодын үйлдвэрлэлийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон нийтийн …

  • 29 March

    Шинэ клип: “Алтан хавчаар” – Залуу дуучин Баярлах, Намуун

    “Хонх” хамтлагийн “Алтан хавчаар” дууг залуу дуучин Баярлах, Намуун нар шинэ өнгө аяз оруулан дуулжээ ugluu.mn

  • 29 March

    Дархан хотын эдийн засгийн форум “хөгжлийн гарцыг чиглүүлсэн” маш өндөр үр дүнтэй боллоо

    Дархан хотод болж байгаа эдийн засгийн форумын хаалт болж байна. Уг форумд нийт 150 орчим хүний бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд гадаадын зочин төлөөлөгчид 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй байлаа. ОХУ, Буриад, Канад, Турк, Франц, Хятад, ӨМӨЗО ны төлөөлөгчид эдийн засаг хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллахад таатай нөхцөл бололцоогоо эрэлхийлсэн уулзалт боллоо. Бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг нийлүүлэн халуун яриа өрнүүлсэн энэхүү уулзалт үр …

  • 29 March

    Тариаланчид мөнгөгүй гэхдээ сэтгүүлчдэд тараах мөнгөтэй

    Монголын үр тариа эрхлэгчдийн Газар тариалангийн холбооноос хаврын ургацын асуудлаар мэдээлэл хийлээ. Тариаланчид өнгөрсөн намар их хэмжээний ургац алдсанаас болж, энэ хавар тариалалт эрхлэх мөнгөгүй болсноо мэдэгдсэн юм. Мөн тэд 2015 онд Монгол Улсын нийт тариаланчид 400 орчим тэрбум төгрөгийн бодит хохирол амссан гэдгээ тайлбарлалаа. Тариалалтын салбар нэгэнт ийм хүнд нөхцөлд  орсоныг одоо Хүнс, хөдөө аж ахуйн яам болон Засгийн …

  • 29 March

    НӨАТ тойрсон асуултуудад Ерөнхий сайдад хариу өглөө

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй албаныхан өнөөдөр Гааль, татварын ерөнхий газарт ажиллалаа. Уулзалтын үеэр хэлэлцэгдсэн иргэдийн анхаарал татах асуудлуудыг багцлан хүргэе. Дөрөвдүгээр сард багтаад НӨАТ-ын буцаан олголтыг хийх чиглэл өглөө Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирэх дөрөвдүгээр сард багтаан НӨАТ-ын эхний ээлжийн буцаан олголтыг өгөх үүргийг Гааль, татварын ерөнхий газарт өгсөн юм. Ийнхүү буцаан олголт хийхэд эхний ээлжинд зургаа орчим тэрбум …

  • 29 March

    Азийн цомын АШТ өнөөдөр АНЭУ-д эхэлж байна

    Өнөөдөр Азийн цомын шатрын аварга шалгаруулах тэмцээн Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо эхлэж байна. Монголоос эрэгтэй багт: Их мастер Б.Гүндаваа, Их мастер Ц.Батчулуун, Олон Улсын Мастер Г.Мөнхгал, ОУШатрын Холбооны Мастер С.Билгүүн, П.Даваадэмбэрэл. Эмэгтэй багт: Их мастер Д.Номин-Эрдэнэ, МУГТ Б.Мөнгөнтуул,  МУГТ Т.Батчимэг, Их мастер А.Энхтуул, залуу шатарчин Б.Амина нар оролцож байна. Энэ тэмцээнд эрэгтэй 22 баг 9 өрөг Швейцарь …

  • 29 March

    Элэгний B вирусын эсрэг таван эмийг хөнгөлөлттэй авах болжээ

    “Монголын медиа корпораци”, “Нэг Монгол” ТББ, Монголын зөвлөлдөх ардчиллын хүрээлэнтэй хамтран орон даяар “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяныг өрнүүлж өнгөрсөн долоо хоногт “Элэг бүтэн Монгол” хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулсан. Тус хэлэлцүүлэг дараа 450 орчим иргэд дараах нийт гурван шаардлагын дор нэгджээ. Тодруулбал, Элэгний вирүсийн эсрэг эмийн үнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 80 хувь хөнгөлье, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2016 оны …

  • 29 March

    Канад улсад мэргэжил дээшлүүлнэ

    Канад улсад төвтэй  laurel foundation /Лаурел сан/-ийн олон улс, эрүүл мэнд хариуцсан захирал доктор Нью Парсонсийг ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хүлээн авч уулзлаа. Тус сан нь Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн төвтэй өнгөрсөн оноос эхлэн  багаж тоног төхөөрөмжөөр туслах, мэс заслын өрөөнд сургалт хийх, толгой хүзүү, цээжний хөндий  болон нүдэнд шилэнцэр суулгах  чиглэлд хамтарч …

  • 29 March

    Нунтагтай холбогдуулан иргэдийг шүүх гэж байна

    Цөмийн аюулгүй ажиллгааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орохтой холбогдсон багц хуулийн төслүүдийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр болсон. Тэгвэл үүнийг эсэргүүцэж зарим иргэний хөдөлгөөний байгууллагын төлөөлөл өнөөдөр төрийн ордны баруун жигүүрт жагсаж үзэл бодлоо илэрхийлсэн. Энэ үеээр шар нунтаг зүйл цацсан гэх үйл явдал болсон бөгөөд үүнийг цагдаагийн байгууллагаас “уран байж болзошгүй” гэж үзэн тухайн бүсийг хамгаалалтад авч, жагсаж байсан …

  • 29 March

    Робот роман бичжээ

    Японы инженерүүдийн зохион бүтээсэн хиймэл оюун ухаант роботын бичсэн роман уралдаанд түрүүлсэн байна. Японы зөгнөлт зохиолч Синити Хошийн нэрэмжит уралдаанд хиймэл оюун ухааны бичсэн роман оролцжээ. Шүүгчид шалгаруулалтын явцад уг зохиолыг робот бичсэнийг мэдээгүй аж. Энэхүү зохиолч роботыг Хокайдогийн “Мирай” их сургуулийн программист Хитоши Мацубара зохион бүтээжээ. Роботын санах ойд япон хэлний толь бичигт багсан үгсийг суулгасан ба зохиолын гол …

  • 29 March

    Талибаны тэргүүнтэй уулзах санал гаргав

    Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф төв телевизээрээ дамжуулан алан хядах Талибан бүлэглэлийн тэргүүнтэй  уулзах санал гаргасан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Ерөнхий сайд “Тантай уулзахыг чин сэтгэлээсээ хүсч байна. Дайсагнасан харилцаагаа өнөөдрөөр дуусгавар болгомоор байна” гэж мэдэгджээ. Тэрбээр “Жамаат-аль Ахрара” бүлэглэлийг дахин халдлага үйлдвэл хариуг нь бархаа сануулсан байна. Тус бүлэглэл өчигдөр Лахор хотын хүүхдийн парк болон цэцэрлэгт хүрээлэнд халдлага үйлдэж, 72 …

  • 29 March

    Архангай аймгийн зарим сумдад 101 сая төгрөгийн тусламж үзүүллээ

    Японы хүүхдийг ивээх сангаас хаваржилт хүндэрсэн аймгуудад хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд өнөөдөр Архангай аймгийн удирдлагуудтай харилцан ойлголцлын санамж бичиг үйлдэж, тусламжийн цувааг тус аймгийн Тариат, Хангай, Цахир сумдын зүг хөдөлгөлөө. Хүүхдийг ивээх сангийн олон улсын шинжээчдээс бүрдсэн баг өнгөрсөн нэгдүгээр сард өвөлжилт хүндэрсэн сумдад нөхцөл байдлын түргэвчилсэн үнэлгээ хийж улмаар зорилтот сумдыг тодорхойлон ийнхүү хүмүүнлэгийн туслалцаа …