Monthly Archives: March 2016

March, 2016

  • 29 March

    Амь алдсан дугуйчин гурван ч хүнийг аврах нь

    Бельгийн дугуйны “Ванти-Гоберт” багийн дугуйчин Антуан Демуати өнгөрсөн даваа гарагт  “Гент-Вевельгем” нэг өдрийн уралдааны үеэр дугуйнаасаа унаж, дагалдаж явсан мотоциклтой мөргөлдөн амиа алдсан байна. Ослын дараа 26 настай дугуйныг францын Лилль дэх эмнэлэгт хүргэсэн ч амийг нь аварч чадаагүй гэнэ. Харин дугуйчин Антуан Демуати амьсгал хураахынхаа өмнө өөрийнх нь эрхтнийг донорын зориулалтаар ашиглахыг зөвшөөрч байгаагаа хэлжээ. Ийм байдлаар тэр гурван …

  • 29 March

    Цагаан ордонд буун дуу гарчээ

    АНУ-ын нийслэл Вашигтон хотноо байрлах Цагаан ордонд өчигдөр 20.00 цагийн орчимд буун дуун гарсан талаар мужийн цагдаагийн газраас мэдээллээ. Хар малгайтай этгээд цагдаагийн ажилтанг бууджээ. Буудуулсан цагдаагийн ажилтны биеийн байдал хэвийн байгаа хэмээн  “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна. Буудалцааны дараа ордны ойр орчмыг цагдаагийнхан хяналтадаа авчээ. Гал нээсэн этгээдийг хэрхэн ордонд нэвтэрснийг тогтоохоор ажиллаж байна. Цагдаагийнхан гэмт этгээдийг баривчилсан болохоо сэтгүүлчдэд …

  • 29 March

    “АУМ алт” ХХК Ц.Мөнхбаярыг гүтгэсний төлбөрт 80 сая төгрөг өгнө

    Өчигдөр /2016.03.28/ “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяртай холбоотой нэгэн шүүх хурал боллоо. Уг шүүх хуралд Ц.Мөнхбаяр нэхэмжлэгчээр оролцсон бол хариуцагчаар “АУМ алт” ХХК-ийн захирал Ш.Мягмардорж татагдсан байна. Ц.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн 177.2, 149.3, 185.2-т зааснаар буруутгаж, цагдан хорихоос өмнө нь “АУМ алт” ХХК-ийн захирал Ш.Мягмардорж “орон нутагт алт олборлодог компаниудад дарамт шахалт үзүүлж, мөнгө нэхэмжижл авдаг байсан” гэх мэдээллийг олон нийтэд …

  • 29 March

    ХҮН-ын даргаар Т.Ганболдыг томилжээ

    Хэдэн сар холион бантан болсон Хөдөлмөрийн Үндэсний Нам /ХҮН/ өчигдөр Төв хороогоо хуралдуулж, шинэ даргатай болжээ. Хурлын үеэр УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга С.Ганбаатар өөрийн хүсэлтээр намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, тус нам ийнхүү шинэ даргаа сонгожээ. Дотроо хоёр хуваагдаад байсан ХҮН нам С.Ганбаатар, Г.Найдалаа гэсэн хоёр даргатай болоод байсан бөгөөд хэн нь жинхэнэ дарга болохоо шүүхээр шийдүүлсэн. Хэдийгээр шүүхээс С.Ганбаатарын талд …

  • 29 March

    350 нугараач Төв талбайг чимнэ

    Монголын уран нугаралт бол тэр чигтээ гайхамшиг. Асар их тэвчээр, хатуужил, удаан хугацааны бэлтгэлийн үр дүнд үегүй мэт нугарах уян бүсгүйчүүдийн бүтээл бий болдог. Байгалиас заяасан уян биеийг багшийн ур ухаанаар төгөлдөржүүлж, дэлхийн түмнийг гайхашруулж байна. “Нарны цирк”, алдартай олон шоугаар Монголыг алдаршуулсан уран нугараач байдаг ч тэднийг нэг дор хамт нугаруулсан нь үгүй. Тэгвэл “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ …

  • 29 March

    Уул уурхайн яам Канадын МЕРИТ төсөлтэй хамтран ажиллана

    Монгол Улсын Уул уурхайн яам  болон Эрдэс баялгийн менежментийг институцийн өөрчлөлт хийх замаар сайжруулах санаачлага Канадын консорциумийн хооронд төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байгуулав. Санамж бичигт Уул уурхан яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг болон Канадын МЕРИТ төслийн удирдагч Синди Фэйр нар гарын үсэг зурав. Эрдэс баялгийн менежментийг институцийн …

  • 29 March

    АСЕМ-ын зочдод үйлчлэх 43 автобусыг Солонгосоос авна

    Зам тээврийн сайд М.Зоригтаар ахлуулсан баг өнгөрсөн долоо хоногт БНСУ-д ажиллаад ирсэн. Тус баг БНСУ-ын “Хьюндай” компанид очиж, уулзалт хийн, АСЕМ-ын үеэр зочид төлөөлөгчдөд үйлчлэх автобусны техникийн нөхцөлийг ярилцаж, гэрээ хийхэд бэлэн болжээ. АСЕМ-ын зочдод үйлчлэх автобусуудыг “Экзим” банкнаас авч байгаа 5.5 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр авах юм. Анх 50 автобус авахаар ярилцаж байсан ч 5.5 сая ам.доллароор 43 автобус авах үнийн тооцоо гараад буй аж. Туулах чадвар …

  • 29 March

    Эхийн хайр хүссэн 9 настай Хятад хүүгийн захиа олон сая хүнд сургамж өгчээ

    Хятадын Жэ Жиан мужийн нэгэн дунд сургуулийн 9 настай сурагч өнгөрөгч “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр ээждээ зориулж ийм нэгэн зохион бичлэг бичжээ. Түүний хэлэх гэсэн санаа нь өнөөгийн нийгмийн иргэн бүрт тулгамдаад буй энгийн хэрнээ ноцтой асуудлыг хөндсөн байсан тул багш нар нь түүний зохион бичлэгийг интернэтэд дэлгэжээ. Хүүгийн зохион бичлэгэнд: “Өнөөдөр бол эмэгтэйчүүдийн баярын өдөр. Ээждээ, миний …

  • 29 March

    АН-ын бүлэг хуралдаж байна

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордонд яг одоо хуралдаж байна. АН-ын бүлгийн хэлэлцэж буй асуудал нь ээлжит бус чуулгантай холбоотой аж. Бүлгийн хуралдаандаа АН-ын удирдлагууд болох УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар оролцож байна. Дашрамд дурдахад өнөөдөр Төрийн ордны баруун талд жагсагчид шар нунтаг цацсан юм. Үүнтэй холбогдуулан тухай орчныг цагдаагийнхан хамгаалалтад авч, жагсаал хийж байсан иргэдийг байцааж …

  • 29 March

    Төрийн ордны баруун жигүүрийг хамгаалалтад авлаа

    Төрийн ордны баруун жигүүрийг цагдаагийн хамгаалалтад авч, ойр орчмын замын хөдөлгөөнийг түр хаагаад байна.  Учир нь Төрийн ордны баруун хаалганы дэргэд шар нунтаг бүхий зүйл цацсан тул ийн хамгаалалтад авахад хүрчээ. Мөн нийслэлийн Онцгой байдлын алба хаагчид тус бодисыг тодруулахаар ажиллаж байгаа юм. Ээлжит бус чуулганаар Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орохтой холбогдсон багц хуулийн төслүүдийг соёрхон …

  • 29 March

    Дэлхийн дулаарлын эсрэг хуурай ус бүтээжээ

    Ливерпүүлийн их сургуулийн доктор Бен Картер энэ сарын 22-ны Дэлхийн усны өдрөөр өөрин зохион бүтээсэн хуурай уснбхаа талаар танилцуулжээ.  Тэрбээр хуурай усыг гаргаж авах “Дэлхийн дулаарлын эсрэг тэмцэх” төслийнхөө хүрээнд энэ усыг гаргаж авсан бөгөөд  энэ нь байгаль орчны бохирдлын асуудал тэмцэх үр дүнтэй арга хэмээн тодорхойлжээ. Хуурай ус нь сахарын нунтаг шиг хуурай, цагаан өнгөтэй. Тэгсэн мөртлөө эл хуурай …

  • 29 March

    АНУ-ын тусгай албад iPhone-ийг “эвдэж” чаджээ

    Фарукын iPhone утаснаас мэдээлэл авах талаар эрх баригчдад туслахыг хүссэн хэдий ч эсэргүүцэлтэй тулгарсан билээ.  Харин Америкийн тусгай албаныхан Apple компанийн тусламжгүйгээр мэдээлэл авах боломжтой болжээ. Мэргэжилтнүүд тухайн утасны нууц мэдээллийг сэргээхэд чиглэсэн аргыг туршиж байгаа талаар өмнө нь хуулийн байгууллагын зүгээс мэдэгдэж байсан билээ. Америкийн засгийн газрын эх сурвалжид мэдээлснээр, Холбооны мөрдөх товчоо /ХМТ/ өмнө нь танилцаж байсан аргаар …

  • 29 March

    Хөршийн хяналтыг сайжруулж, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

    Тус дүүргийн 4 дүгээр хороо Арцатын гудамжинд оршин суух иргэн Ч-н гэрт хулгайч орж 42 инчийн зурагт, гар утас хулгайд алдагдсан хэргийг тус цагдаагийн хэлтсээс шуурхай эрэн сурвалжилж, Дархан-Уул аймгийн харьяат, 5 удаагийн ял шийтгэлтэй У үйлдсэнийг илрүүлэн шалгаж байна. Мөн тухайн этгээд нь Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг тогтоогоод байна. Иймд иргэд …

  • 29 March

    Гоо сайхны хагалгаа хийлгэсэн охиноосоо ээж нь татгалзлаа

    “Чамтай уулзах бүрийд нүүр царай чинь өөрчлөгдсөн байх юм. Сүүлдээ чамайг танихад бэрх болж энэ миний охин би ээж нь мөн билүү хэмээн эргэлзэхэд хүрч байна. Одоо чиний нүүр царайны  төрх бүрэн өөрчлөгдөж манай удмынх гэх нэг ч зүйл үлдсэнгүй. Чи миний анх төрүүлсэн тэр охин биш болжээ” хэмээн 61 настай ээж нь 29-той охиноосоо татгалзах болсоноо тайлбарлажээ. Бэлэн хувцасны …

  • 29 March

    Их унтах нь эмэгтэйчүүдэд аюултай!

    Хэт их нойрсох нь нойр дутуу явсантай адил үйлчлэлийг хүмүүний зүрхэнд үзүүлдэг байна. Ийм дүгнэлтэд Норвегийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрдэмтэд хүрчээ. Өмнө нь тогтоогдсоноор бол нойр дутал таргалалт, зүрхний өвчин зэргийг өдөөх маягаар хүний эрүүл мэндэд аюул учруулдаг юм. Жишээ нь, шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажил хийгдсэнээр өдөрт дөрвөн цагаас доош хугацаагаар унтаж байвал зүрх, судасны тогтолцоонд аюул …