Дархан хотын эдийн засгийн форум “хөгжлийн гарцыг чиглүүлсэн” маш өндөр үр дүнтэй боллоо

12914865_10208906120991672_1065925624_oДархан хотод болж байгаа эдийн засгийн форумын хаалт болж байна. Уг форумд нийт 150 орчим хүний бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд гадаадын зочин төлөөлөгчид 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй байлаа. ОХУ, Буриад, Канад, Турк, Франц, Хятад, ӨМӨЗО ны төлөөлөгчид эдийн засаг хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллахад таатай нөхцөл бололцоогоо эрэлхийлсэн уулзалт боллоо. Бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг нийлүүлэн халуун яриа өрнүүлсэн энэхүү уулзалт үр өгөөж өндөртэй байлаа. Хамтын ажиллагааны гэрээ хийгдэж, санамж бичигт гарын үсэг зуралцсан юм. Дархан хотод ирээдүйд хийж болох үр өгөөжтэй төслүүдийн танилцуулгыг ЗДТГ аасаа хэвлэн гаргасан байсан ба бэлэн болсон төсөл хөтөлбөрүүд зөвхөн санхүүгийн хувьд “зогсонги” болсон асуудлуудаа хэлэлцэн олон улсын санхүүжилт авахад бэлэн эсэх талаараа ярилцлаа.

Орон нутагт эдийн засгийн форумыг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд цаашид уламжлал болгон зохион байгуулж төрлөх нутгаа хөгжүүлэх ажил тасралтгүй үргэлжлэн явах ёстой хэмээн Дарханы бизнес эрхлэгчид онцолж байлаа. 97 мянган гаруй хүн амтай Дархан хот анх удаа эдийн засгаа сэргээх, ажлын байрыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдээ дэмжих, олон улсын төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх ажлыг эхлүүлж байгаа нь сайшаалтай. Дархан хотын хөгжлийн гарцыг маш зөвөөр үнэлэн олон улсын жишигт гаргах аргыг эрэлхийлж ийнхүү форум хэлбэрээр зохион байгуулсан ЗДТГ аас бусад аймаг сумдууд үлгэр жишээ авах ёстой юм.

12476897_10208906120751666_1495993424_o

Ийнхүү Дархан хотын ирээдүйг “цэцэглүүлэх” анхны гараа амжилттай боллоо.  Дархан хотыг “Дарханы нэхий ТӨХК” гүйгээр төсөөлөхөд ч бэрх юм.  500 гаруй ажилтан албан хаагчийг нэгтгэсэн томоохон “айл” бол яахын аргагүй тус компани. Гадаад дотоодын зочин төлөөлөгчдөд тус үйлдвэрийг танилцуулах бизнес аялал хийсэн нь маш өндөр үр өгөөжтэй үйл боллоо. Дарханы нэхий эдлэлийг мэдэхгүй хүн гэж үгүй. Тиймээс цаашид олон төрлийн үйлдвэр барих явцыг “бэлэгдсэн” аялал байлаа.

Ийнхүү яг одоо тус үр өгөөж өндөртэй форумын албан ёсны арга хэмжээ “үүдээ хааж ” байгаа ч цаашид хийх бүтээх олон зуун төслийн санхүүжилт болон, хэрэгжих арга зам нь тодорхой болж үлдэж байна.

12915110_10208906120871669_790113760_o 12915244_10208906120551661_1129045740_o

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …