Monthly Archives: March 2016

March, 2016

  • 24 March

    Нийслэлийн 14 байршилд дуудлага худалдаагаар газар эзэмшүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох газрын байршлыг тогтоох тухай” А/229 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн ИТХ-ын тогтоолоор баталсан нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж, ашиглуулахаар тусгагдсан дор дурдсан байршлуудад газар эзэмших, ашиглах эрхийг дуудлага худалдааг зохион байгуулна. Үүнд: ·  Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар-Налайхын …

  • 24 March

    Гамшгийн үед хэрэглэх 15 төрлийн эд зүйлийг бүрдүүлээрэй

    Газар хөдлөлтийн гамшгийн үед ус, цахилгаан, дулаан зэрэг бидний үндсэн хэрэглээ болсон үйлчилгээ тасарсан тохиолдолд та болон таны гэр бүл хэний ч туслалцааг авч чадахгүй 3 хоног болон түүнээс ч удаан хугацаагаар бие даан амьдрах шаардлага гарч болзошгүй юм. Тиймээс нэр бүхий 15 хэрэглэлийг  бэлтгээрэй. № Нэр, төрөл Тайлбар /зориулалт, хэмжээ Цэвэр ус Уух болон шингэн нөхөх, хордлого тайлах, шарх …

  • 24 March

    Өнөөдөр болох үйл явдлууд

    09.00 цагт: Элэгний С вирусын эсрэг Харвони эмийн эмчилгээг эрүүл мэндийн даатгалд хамруулж өгөхийг хүссэн иргэд Сангийн яамны үүдэнд цугларч, холбогдох сайд болон албаны хүмүүст шаардлага хүргүүлнэ. Утас: 99997737 09.00 цагт: “Монголын геологи хайгуул-2016” чуулга уулзалт Корпорейт Конвеншн төвд болно. 09.00 цагт:  БОНХАЖЯ-наас Орон нутгийн Хэвлэл мэдээллийн холбооны гишүүн 60 сэтгүүлчид Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлого, авч хэрэгжүүлж буй арга …

  • 24 March

    Үйрүүлж нунтагласан өндөгний хальс рахит, цус багадалтын үед маш тустай

    Өндөгний хальсыг элдэв янзаар боловсруулж, дахин хэрэглэж болдог. Тиймээс та бүхэн хэргэлсэн өндөгнийхөө хальсыг хаях гэж бүү яараарай. Эмийн журмаар хэрэглэх. Шүд хорхойтох, нурууны өвчин, буйлнаас цус гарах, стресс, харшлын үед өндөгний хальс нунтаглаж хэрэглэдэг байна. Астматай хүмүүс мөн хэрэглэнэ. Ардын эмчилгээнд арван хоёр нугалаа гэдэсний шархыг эдгээхэд ч ашигладаг. Суулгалт, ходоодны шарх, түлэнхийд тустай. Бөөр давсагны чулуу хайлуулах зорилгоор мөн …

  • 24 March

    “Илгээлтийн эзэд”-ийн хандивыг хүлээн авлаа

    Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нар хаваржилт хүндрэлтэй байгаа аймаг, орон нутгийн малчдад туслах зорилгоор хандивын аян өрнүүлж, тоглолт зохион байгуулсан орлогоороо малчдад 300 орчим тонн өвс, тэжээл, 40,000 гаруй нэмнээ хандивласныг Улсын онцгой комисст хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар оролцож хэлсэн үгэндээ “Өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангаж, …

  • 24 March

    Дуут дохио дуугарахад цугларах талбайд очихыг анхааруулж байна

    Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журмаар  жил бүрийн 03 дугаар сарын 4 дэх 7 хоногийн пүрэв гарагийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулдаг. Энэ жил нийслэлийн Онцгой байдлын газраас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах 150 гаруй төр захиргааны …

  • 24 March

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Өнөөдөр  буюу гуравдугаар сарын 24-ний Пүрэв гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10:30-16:00 цагт: 16-р хороо 100-104, 13, 9, 10, 11, 12, 14, 15, 16, 17, 18, 19, 27Б, 45, 74-р байр, Альфа моторс, Саруул тэнгэр хотхон болон ойр орчимд 10:30-17:30 цагт: 11-р хороо Эмийн …

  • 24 March

    Улаанбаатарт 8 хэм дулаан байна

    2016 оны гуравдугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хэрлэн голын эхээр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 10-15 хэм, Дархадын хотгор болон Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх …

  • 24 March

    Өнөөдөр цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 24. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 16. Бархасвадь гараг. Тугчин одтой, 6 цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Өдрийн барилдлага:Хотол чуулган. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 6 цаг 52 минутад мандан, 19 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг …

  • 23 March

    Хүнс, хөдөө аж ахуйн салбарынхан “инноваци”-ийг хүсч байна

    “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци үндэсний чуулган” Корпорэйт зочид буудлын Эвент Холл танхимаа өнөөдөр 9-17 цагийн хооронд боллоо. Чуулганд Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, БСШУЯ-ны Инноваци, өндөр технологийн газрын дарга Л.Лувсанжамц, ХАА-н Шинжлэх ухааны академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Г.Гантулга, ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг, Монголын махны …

  • 23 March

    Монгол туургатны миссүүд оролцсон хэвлэлийн хурал болно

    Дэлхийн Монгол Глобал нийгэмлэгээс зохион байгуулж буй “Монгол туургатны мисс”-ийн тэмцээн 3 сарын 20-27-ны өдрүүдэд болно. Энэхүү арга хэмжээний “Мисс Гүүдвил” номинацийн хүрээнд зохион байгуулагдах “Сүүн дусал” сайн үйлсийн аяны талаарх мэдээллийг өгөх хэвлэлийн хурал маргааш буюу 3 арын 24-ны Пүрэв гарагын 13:00 цагт Корпорэйт зочид буудлын 5 давхарын Улаанбаатар зааланд зохион байгуулагдана. Тус хэвлэлийн хуралд Халимаг, Буриад,Тува, Өвөрмонгол, Монгол …

  • 23 March

    Хазарачуудыг Монгол “төрхтэй” хэмээн хоморголон хөнөөж байна

    “Хазарачуудыг хөнөөхөө зогсоо”, “Хазарачуудыг геноцит буюу олноор хоморголон устгахаа зогсоо” гэсэн уриа лоозон барьсан жагсагчид Америк, Афганистан, Их Британи, Норвеги, Австрали, Итали, Канад, Герман, Швед, Орос гэхчлэн дэлхийн хаа сайгүй тэмцэх болсон ч, террорист этгээдүүд халдлага хийсээр байна. Афганистан болон Пакистаны Кветта дахь Хазарачууд хэдэн зуугаараа аллагын золиос болсоор байгаагийн тод жишээ бол “Лашкар-Э-Жангви”, “Белужистаны үндэсний арми” гэх террорист бүлэглэлүүдийн үйлдсэн халдлагууд …

  • 23 March

    Эрдэнэтийнхэн хийлгэсэн ажлынхаа хөлсийг өгөхгүй “луу унжиж” байна

    Эрдэнэт хотын  50 гаруй барилга, байшингийн гаднах өнгө үзэмжийг сайжруулах ажлыг хийхээр тендерт шалгарсан нийт 58 компанийн хийсэн ажлын хөлсийг өгөлгүй өдий хүрчээ. Тэдгээр компаниуд өнгөрсөн оны наймдугаар сард гэрээ байгуулан, үүнийхээ дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Тэд аравдугаар сард ажлаа бүрэн дуусгаж,  Эрдэнэт хотын  II, III, VI хорооллын 51 байрны гадна фасадыг шинэчлэн буджээ. Орон сууцын фасад будах ажлыг “РСЦ” ХХК …

  • 23 March

    Бага насны хүүхэд мөргөж гэмтээжээ

    2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөрУлаанбаатар хотын  Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр  нийт 256 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 188 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 86 бүртгэгдэж, 8 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 4 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 4, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд …