Monthly Archives: March 2016

March, 2016

  • 18 March

    Бүсгүйчүүдийн бэлэг сюрприз байж чадлаа

    Зэвсэгт хүчний 95 жилийн ой, Монгол цэргийн баярын өдрийг угтан Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэнгийн бүсгүйчүүд Онцгой албаны эрчүүдээ баярлууллаа. Бүсгүйчүүд ОБЕГ, ГСХ-гийн нийт эрчүүдийнхээ шог хөргийг шог зургийн мастер А.Бат-Эрдэнээр зуруулж, тус бүрт нь элэглэл бичин бэлэглэсэн нь инээд наргиан дүүрэн баярын уур амьсгалыг бүрдүүлж чадсан. Түүнчлэн өөрсдийн бэлтгэсэн бүжгийн үзүүлбэр, хамтлаг дуугаар бэлэг барьсан юм. Ийнхүү …

  • 18 March

    Д.Тэрбишдагвын сануулга ба МАХН-ын айдас

    УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ард иргэд гуйланчлалд нэрвэгдсэнийг гэнэт мэдэж, хэвлэлийн бага хурал зарлаж байгаа мэт дүр үзүүлэв. Ард түмэн дотор гэдсээр гол зогоож байгааг тэрбээр өнөөдөр биш аль хэдийнэ мэдсэн. Гэсэн ч өөрийгөө эвгүй байдалд оруулан, хэвлэлийнхний хэл амны бай болгон байж хэвлэлийн бага хурал хийсэн нь цаагуураа учиртай аж. Өөрөөр хэлбэл, МАХН-ынхан сануулга өгч, Н.Энхбаяр даргадаа “Г.Шийлэгдамба, Л.Цог нарын …

  • 18 March

    Б.Үйзэнмаа: Эмэгтэй хүн өөрөө таашаал авахгүй бол эр хүнийг дур тавих хүртэл жүжиглэх ёсгүй

    Найруулагч Б.Үйзэнмаа “Над руу ингэж битгий хар” киногоороо Германы “Бавар”-ийн кино наадмаас шинэ, залуу, шилдэг найруулагчийн шагнал хүртсэн тухай бид өмнө мэдээлсэн. Тэрээр энэ киног найруулсан төдийгүй гол дүрд нь тоглосон билээ. Б.Үйзэнмаа 2004-2006 онд Франкфуртын ойролцоох Майнз хотын их сургуульд франц хэл, түүх судалж, дараагаар нь Германы алдарт Мюнхений “Телевиз, кино урлагийн их сургууль”-д суралцсан байдаг. Өдгөө тэрээр Герман …

  • 18 March

    Цалингийн цагаан хорхой

      Хааяа нэг гэртээ ирэхээр тас харанхуй, шалгахаар тог салгаад хаячихсан байх. Би ч сурсан зангаараа буцаагаад холбочихно. Угтаа бол намайг байр, тогны мөнгөө төлөөгүй байна шүү гэж сануулж байгаа нь энэ. Би ч төлнө дөө гээд боддог маргааш нь их ажилдаа умбаад орой гэртээ ирээд санадаг. Энэ нь над шиг ажилтай олон хүмүүсийн хувьд толгойны өвчин болсон гэхэд хилсдэхгүй биз. …

  • 18 March

    Барби болоход хагас сая доллар зарцуулжээ

    АНУ-ын Охайо мужийн Цинциннати хотод амьдардаг таван хүүхдийн ээж Наннетт Хэммонд Барби хүүхэлдэйтэй адилхан харагдахын тулд пластик мэс ажилбарт 500 орчим мянган доллар зарцуулаад байгаа гэнэ. Энэ эмэгтэй одоогоор хөхөө томруулж сэрийлгэх, уруулаа памбайлгах, шүдээ тэгшлүүлэх дөрвөн ажилбарыг хийлгэсэн байна. Мөн гоо сайхны мэс засал хийлгэж, арьсаа татуулжээ. Буржгар хүрэн бор үстэй энэ эмэгтэй үсээ цайруулж, шулуун хими хийлгэснээс гадна …

  • 18 March

    Семминталь үүлдрийн бухны үрийг хүлээлгэн өгнө

    Өнөөдөр  12:00 цагт  ХХААЯ-дээр Герман улсын Хүнс Хөдөө аж ахуйн яамнаас мах-сүүний чиглэлийн Семминталь үүлдрийн 4 бухны 2000 тун гүн хөлдөөсөн үрийг хүлээлгэн өгнө. Тус гүн хөлдөөсөн үрийг Малын удмын сангийн үндэсний төв хүлээн авч орон нутгийн үржлийн техникч нарт давтан сургалтаар өгснөөр малчид болон Семминталь үүлдрийг үржүүлэгчдэд том дэмжлэг тусламж болох юм. Та бүхэн ирж мэдээлэл аваарай. Хаяг: ХХААЯ-ны …

  • 18 March

    Бага ангийн сурагчдын дунд “Би Монгол хүүхэд” наадам боллоо

     Нийслэлийн Боловсролын газраас ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд сурагчдын зан суртахууны төлөвшил, уламжлалт аж төрөх ёс, үндэсний өв соёл, бахархлаа дээдэлж, түүнээс суралцах хэрэгцээ сонирхлыг бий болгоx зорилгоор “Би монгол Хүүхэд” ёс заншлын наадмыг зохион байгуулжээ. Наадамд нийслэлийн 9 дүүргийн 15 багийн 75 сурагч оролцож морь уралдуулах, шагай шүүрэх, оньсого таах, монгол ахуйтай холбоотой үгийн сүлжээ бөглөх, монголчуудын ёс …

  • 18 March

    Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг энэ сарын 22-ны өдөр хүртэл хийнэ

    Нийслэлийн Засаг дарга “Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/218 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 03 дугаар сарын 22-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, шаардагдах вакцин, халдвар хамгааллын хувцас, бусад материалаар ханган мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажлын гүйцэтгэлийг …

  • 18 March

    Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье

    Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах хүндтэй албанд зүтгэж буй генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, гэрээт цэргийн албан хаагчдад нийслэлчүүдийнхээ өмнөөс баярын мэнд дэвшүүлж, ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе. Манай Зэвсэгт хүчин эх орон, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ чадварлаг биелүүлж, үе үеийнхэндээ үлгэр дуурайлал болж ирсэн баялаг түүхтэй …

  • 18 March

    Эрчүүдэд өгч болохгүй бэлэг

    Өнөөдөр Зэвсэгт хүчний 95 жилийн ойн өдөр. Энэ өдөр бүсгүйчүүд аав, ах, эрэгтэй дүү, хүү, хань ижил, хайртай залуу, нууц амраг залуудаа бэлэг бэлддэг. Эрэгтэй хүнд бэлэг авна гэдэг бол тийм ч амархан ажил биш гэдгийг бүсгүйчүүд сайн мэдэх байх. Бид энэ удаа бүсгүй таньд эрчүүдэд өгөөд хэрэггүй, тэдэнд таалагдаад байдаггүй хэдэн зүйлийг хэлж өгье. 1.Спортын тоног төхөөрөмж Нөхөр чинь мэргэжлийн тамирчин …

  • 18 March

    Өнөөдөр “Дэлхийн нойрны өдөр”

    Дэлхийн нойрны өдрийг (World Sleep Day) 2008 оны гуравдугаар сарын 14-нд анх удаа тэмдэглэсэн бөгөөд түүнээс хойш нойр, эрүүл мэндийн асуудлын тухай ДЭМБ-ын төслийн хүрээнд энэ өдрийг жил бүр гуравдугаар сарын хоёр дахь бүтэн долоо хоногийн баасан гарагт тэмдэглэдэг юм. Тэнцвэртэй хооллож, өдрийн горимыг зөв зохион байгуулж, хангалттай хугацаагаар унтаж байх ньбие, сэтгэцийн эрүүл мэндийг олон жилээр хадгалах зайлшгүй шаардлагатай …

  • 18 March

    “Цус ойртсон” ТОСК

    Цус ойртсоноор муу төрлийн генүүд нэгдэж, хүүхэд нь оюуны согог болоод өвчин эмгэгтэй төрөх нь бий. Ер нь цус ойртолтыг “чимээгүй тахал” сэргийлдэг. Тэгвэл ийм “чимээгүй тахал” хүн амд бус харин төрийн байгууллагад аюул заналхийлж эхэллээ. Төрийн байгууллагынхан хоорондоо “юу яагаад” оюуны согогтой хүүхэд төрүүлээд байна уу гэж ойлгож болохгүй шүү. Харин төрөл, садан, ураг удмаараа төрийн байгууллагад албан тушаал …

  • 18 March

    Цензургүй сурвалжлагын гуравдугаар анги хийгдэхээр боллоо

    Мүүний тухай”Цензургүй сурвалжлага” хийж олон асуудалтай тулгарсан сэтгүүлч Л.Мөнхбаясгалан тус нэвтрүүлгийнхээ 3- Р АНГИЙГ ХИЙХ ТУХАЙ санал асуулга явуулсан билээ. Түүний нэвтрүүлэг телевизээр цацагдаагүй хаагдсан ч орон нутгийн телеви з болон youtube8 facebook хуудсанд тавигдан үзэгчдэд хүрсэн юм. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсандаа “ НЭХЭЛ ХАТУУТАЙ НЭВТРҮҮЛГИЙН МИНЬ ҮРГЭЛЖЛЭЛ Монгол дахь Мүүн ажиллагаа нэвтрүүлгийн маань 3 анги үнэхээр хэрэгтэй бөгөөд нийгэм …

  • 18 March

    Сэрэмжлүүлэг

    Цаг агаар дулаарч гол, мөрний мөс, уулын цас хайлж байгаатай холбогдуулан уулын жалга, суваг, шуудуу, голын сав газар буусан айл өрх, усанд ойр нутаглаж буй малчид, ард иргэдийг хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх, анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна. Мөн хаврын улиралд хуурайшилт үүсч салхи шуурга дэгдэн гал түймрийн аюул гарч болзошгүй байгаа тул иргэн аж ахуйн нэгжүүд тамхины иш, …