Monthly Archives: August 2016

August, 2016

  • 25 August

    АН-ын ҮЗХ-ны хурал ээлжит бус чуулганаас болж хойшиллоо

    Өнөөдөр Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал болох байсан. Гэсэн ч УИХ-ын ээлжит бус чуулгантай холбоотойгоор хойшлуулсан байна. Шалтгааныг нь АН-ын Хэрэг эрхлэх газраас мэдэгдэхдээ “Ард иргэдийн ахуй амьдралд ноцтой нөлөөлөх олон шийдвэр гаргахаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах гэж байна. Иймд наймдугаар сарын 25-нд болох АН-ын ҮЗХ тодорхойгүй хугацаагаар хойшиллоо” гэсэн юм. Тэгэхээр дотоод асуудлаа шийдэж чадаагүй АН гадагш …

  • 25 August

    Улсын Их Хурлын ээлжит бус чуулган эхэллээ

    Өнөөдөр улсын их хурлын ээлжит бус чуулган эхэлнэ. Өнөөдөрөөс эхэлж 9 дүгээр 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр заажээ. Үүнд: УЛСЫН ИХ ХУРЛЫН 2016 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫ 08 ДУГААР САРЫН 25-ААС 26-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: 08 дугаар сарын 25-ны Пүрэв гарагт 10.00 …

  • 25 August

    Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь

    Өнөөдөр буюу наймдугаар сарын 25-ны пүрэв гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 10.00-18.00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим …

  • 25 August

    Тайландыг зорьж буй иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

    Тайланд Улсыг зорьж буй иргэдийг сонор сэрэмжтэй байхыг Гадаад харилцааны яамнаас анхаарууллаа. Учир нь тус улсын өмнөд хэсэгт орших Паттани мужид энэ сарын 23-нд хоёр удаа дэлбэрэлт болж нэг хүн амь үрэгдэж, 30 гаруй хүн шархадсан байна. Мөн энэ сарын 12-нд Прачуап Кири Кан, Пукет, Сури Тани, Тран мужуудад нийтдээ есөн удаа дэлбэрэлт болж, дөрвөн хүн амь үрэгдэж, 36 хүн …

  • 25 August

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Автозамын төслүүдийг хянах ажлын хэсэг байгууллаа Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат автозамын салбарт төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын гэрээгээр хэрэгжүүлсэн болон хэрэгжиж байгаа төслүүдийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтаар автозамын 30 төсөл баталсан. Уг жагсаалтад барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжих 27, барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжих 3 төсөл байна. Барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжих 27 төслөөс, …

  • 25 August

    Гурилын хэрэгцээгээ бүрэн хангах улаан буудай хурааж авна

    Засгийн газрын ээлжит  хуралдаанаар  энэ оны ургацын урьдчилсан балансыг танилцууллаа. Ургац хураалтын бэлтгэлийг бүрэн хангаж, технологийн дагуу богино хугацаанд шуурхай зохион байгуулахыг Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд даалгалаа. Ургацын урьдчилсан балансаар 501,0 мянган тн үр тариа, үүнээс 482,1 мянган тн буудай, 174,7 мянган тн төмс, 117,5 мянган тн хүнсний ногоо, 32,5 мянган тн тосны ургамал, 43,4 мянган …

  • 25 August

    Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг 250 МВт-аар нэмэгдүүлнэ

    Эрчим хүчний хангамжийн дутагдалд орсон бүс нутгийг эрчим хүчээр хангах, 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Дулааны III цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 250 МВт-аар, Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар тус тус нэмэгдүүлэх төслийг эхлүүлэх, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхийг Засгийн газрын тогтоолоор холбогдох сайд нарт үүрэг болголоо.

  • 25 August

    Түлэнхийн төвийн барилгыг барих санхүүжилтийг шийдэв

    Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангаас олгох буцалтгүй тусламжийн хөрөнгийг Түлэнхийн төвийн барилгыг цогцоор нь барих, тус төвд шаардлагатай тоног төхөөрөмж, эд хөрөнгө авахад зарцуулахаар боллоо. Түлэнхийн төвийн барилга нь 1957 онд ашиглалтад орсон бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтээр 2009 оноос уг барилгад тусламж үйлчилгээ явуулах боломжгүй болсон юм.  Байргүй болсон учраас Түлэнхийн төвийг “Мөнгөн гүүр” эмнэлэгт түрээсийн гэрээгээр …

  • 25 August

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

    Малчид, тариаланч, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо хур багатай өдөртөө дулаарна. 2016 оны наймдугаар сарын 25-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн  бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг …

  • 25 August

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 25. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 23. Бархасвадь гараг.  Чөлөөт эх одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, шарагчин туулай өдөр. Аргын тооллын 8 сарын 25, Бархасвадь гараг. Билгийн тооллын 23, Чөлөөт эх одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 03 минутад …

  • 24 August

    Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас уриалга гаргалаа

    Эрхэм хүндэт ард иргэд, оюутан залуучуудаа. Тариаланчид, ногоочдын маань хичээл зүтгэл, байгаль цаг агаарын таатай нөхцөлийн үр дүнд 2016 онд манай улс чамлахааргүй арвин ургац хураан авах боломж бүрдээд байна. Улсын хэмжээгээр 375.3 мянган га талбайд үр тариа, 22.0 мянган га талбайд төмс, хүнсний ногоо, 63.8 мянган га талбайд тосны ургамал, 25.3 мянган га талбайд тэжээлийн ургамал, 4.2 мянган га …

  • 24 August

    Газрын наймаачид шүүхийн хаалга татаж эхэллээ

    ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид иргэний өгсөн гомдлын  нийслэлийн Баянзүрх дүүргийн Өмчийн харилцааны газрын албаны дарга Б-г саатуулж, цагдан хорьсон байна. Тэрбээр тус дүүргийн “Их цуурайтын ам”-нд газар эзэмших эрхийн гэрчилгээг БНХАУ-ын иргэн Л-д олгосны хөлсөнд 200 гаруй сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан юм. Б  дээрх мөнгийг авсан аж.  түүнийг үйлдэл дээр нь  Тэрбээр уг хэргийг үйлдэхдээ …

  • 24 August

    Хуулийнхан олон хууль зөрчсөн асуудлыг нуун дарагдуулсан гэв

    УИХ-ын сонгуулийн үеэр Увс аймгийн 33 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатартай холбоотой мэдээллийг өнөөдөр Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн, өмгөөлөгч Г.Батбаяр нар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын менежер Б.Бат-Эрдэнэ мөнгө тарааж, иргэдийг олноор нь зөөвөрлөн санал өгүүлснээс болж хорвоод мэндлээд хорь гаруйхан хонож байсан нялх хүүхэд амиа алдсан гэж өмгөөлөгч Г.Батбаяр өнгөрсөн долоодугаар сард мэдээлж байсан юм. Улмаар хэргийг …

  • 24 August

    Паралимпд оролцох Хятадын баг тамирчдын хувцас

    Паралимпд оролцох Хятадын баг тамирчдын хамтын ажиллагааны түнш болох 361° компаниас Хятадын спортын төлөөлөгчдөд тусгайлан зураглан бүтээсэн тоглолтын хувцас болон шагнал хүлээн авахад өмсөх хувцсыг 8-р сарын 23-нд Бээжинд албан ёсоор олонд дэлгэв.