Monthly Archives: August 2016

August, 2016

  • 17 August

    Улаанбаатар-Өндөрхаан чиглэлд болгоомжтой явуулахыг сануулав

    Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн улсын чанартай авто замын 143км-т байрлах Хэрлэнгийн гүүр орчмийн далангийн хөвөө угаагдсан байна. Ийнхүү осол аваар гарч болзошгүй нөхцөл үүссэн тул тус чиглэлийг зорих жолооч, тээвэрчид замын хажууд түр зогсолт хийхдээ анхаарах, орой үдшийн цагаар үзэгдэх орчин хязгаарлагдмал үед болгоомжтой зорчих, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж явахыг албаныхан анхааруулж байна.

  • 17 August

    Улаанбаатарт 21 хэм дулаан байна

    Ойрын хоногуудад зарим газраар бороо орно. УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, …

  • 17 August

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 17. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 14. Буд гараг. Булаагч одтой, Гурван хөх мэнгэтэй, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 52 минутад мандан, 20 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 16 August

    “Монгол Хятадын хэвлэл мэдээллийн VII форум” болно

    “Монгол Хятадын хэвлэл мэдээллийн VII форум” энэ сарын 19-21-ний хооронд Хэнтий аймгийн Чингис хаан хотноо болно. Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулагдсан стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд Монгол Хятадын хэвлэл мэдээллийн форумыг хоёр улс жил бүр ээлжлэн зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд  талууд өөр өөр сэдвийг онцлон хэлэлцэж, тулгамдсан асуудлаа ажил хэрэг болгохоор хамтран …

  • 16 August

    Д.Отгондалайгийн ээж Д.Чимэдцэеэ: Хүүгийнхээ тулааныг үзэхээс эмээдэг

     “Рио-2016” олимпийн наадмаас боксын эрэгтэйчүүдийн 60 кг жинд өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн Д.Отгондалайгийн ээжтэй ярилцлаа.  -Сайн байна уу. Та өчигдөр хүүгийнхээ мөнгөн медалийн төлөөх тоглолтыг үзсэн үү? -Шууд дамжуулахад нь үзэж чадаагүй ээ. Өглөө хүүхэд ирэхэд утсаар нь нөхөж үзсэн. Эмээ нь Дорнод аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа юм. Саяхан хөлөө эвгүй гишгээд гэмтээчихсэн. Эмнэлэгт хэвтсэнээ Д.Отгондалайд мэдэгдэхгүйн тулд хэвлэлийнхнийг …

  • 16 August

    “Эдийн засаг” хэмээн гурвантаа чанга дуугаар хэлээгүй ч энэ засгийн онилох бай нь хямрал ажээ

    Мэдээллийг үнэн бодитой хүргэнэ гэдэг цаашдын ажлаа төлөвлөхөд тустай байдаг. Статистикаа буруу тодорхойлбол цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнд муугаар нөлөөлдөг хэмээн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн. Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хамтаар өчигдөр мэдээлэл хийхдээ тэрбээр үүнийг онцолсон юм. 17 хувийн өсөлттэй байсан эдийн засаг өдгөө 1.3 хувь руу уруудаж, Монгол Улсын гадаад өр 23.5 тэрбум доллар болж өссөн гэж Сангийн сайдыг мэдээлэл хийсний …

  • 16 August

    Өвөр Монгол бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа Улаанбаатар хотноо нээгдлээ

    БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Өвөр Монгол бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа 2016” 8-р сарын 12-ны өдөр МУ-ын нийслэл Улаанбаатар хотын “Мишээл экспо төв”-д нээлтээ хийлээ. Үзэсгэлэн худалдааг БНХАУ-ын Олон Улсын Худалдааны Танхим, ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газар, МҮХАҮТ зэрэг байгууллагууд дэмжиж, ӨМӨЗО-ны Худалдааг Дэмжих холбоо, Бугат, Хөх-хот болон Хянган, Шилийн гол аймаг, МУ-ын “Мишээл” групп хамтран зохион байгуулж, хөдөө аж ахуйн болон хөнгөн нэхмэл, …

  • 16 August

    Хүний нэрийг хагаслан дуудахын хор уршиг

    Нэрээ сайнаар дуудуулж явахаас дутахгүй нэг чухал зүйл бол бүтэн нэрээ хагаслан дуудахгүй, бас дуудуулахгүй байх явдал юм. Ахмадууд бидэнд “Бие биенийхээ нэрииг бүтнээр нь хэлж бай” гэж байнга сануулдаг. Ийн санууллх, шаардахын учир нь хүний нэрийг хагасласнаас нэрийн бэлэгшээлт утга нь гажих, уг хүний заяа тавилан нь хагасрах, хазайх, ажил үйлс нь дутуу дулимаг байх, буян хишиг нь дундрах, …

  • 16 August

    Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье

    Тарваган тахал нь Yersinia pestis  савханцараар үүсгэгддэг, мэрэгч амьтдаас хүнд  халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм. Тарваганы бөөс, бүүрэг тахлын нянг нэг мэрэгчээс нөгөөд, мөн хүнд дамжуулдаг онцлогтой тул байгальд “Амьтан-Бүүрэг-Амьтан” гэсэн хэлхээгээр тарваган тахлын байгалийн голомт оршин байдаг байна. 7-9-р сард тарваганы тарга тэвээрэг, арьс үс гүйцэхийн зэрэгцээ бөөс, бүүргээр өвчин дамжих оргил үе нь болдог тул өвчтэй, …

  • 16 August

    Дөрвөн настай охиныг үхэлд хүргэсэн хүн нь Г.Маралмаа мөн үү

    Дөрвөн нас хүрээгүй охиноо хэрцгийгээр тамлаж, зодож хөнөөсөн охины төрсөн эцэг Т.Цогт болон хойд эх Г.Маралмаа нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноож, Т.Цогтыг цагаатгаснаар энэ хэрэг шувтрах тийшээгээ хандав. Анхан шатны шүүхээс талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт болон хойд эх Г.Маралмаа нарт тус бүр 24 жилийн хорих ял чанга дэглэмтэй хорих ангид …

  • 16 August

    Москва хот үерт автлаа

    Наймдугаар сарын 15-ны шөнө Москвад хүчтэй аадар бороо орсны улмаас хот бүхэлдээ үерт авжээ. Үерийн улмаас хотын замд  арван километр  үргэлжилсэн  түгжрэл бий болсон  байна.

  • 16 August

    Шүлхийгээр өвчилсөн 17 үхрийг устгажээ

    Он гарсаар улсын хэмжээнд давхардсан тоогоор 12 аймгийн 8 суманд цэцэг, шүлхий, галзуу, цусан халдварт, салст гэсэн таван төрлийн халдварт өвчин гарсан тухай МХЕГ-аас өнгөрсөн хоёрдугаар сард мэдээлсэн. тэгвэл өчигдөр /VIII.15/ Мал эмнэлгийн үржлийн газраас цэцэг болон шүлхий өвчний тархалт улсын хэмжээнд ямар түвшинд буйг мэдээллээ. Тус хэвлэлийн хуралд МЭҮГ-ын дарга Б.Цолмон, Д.Батцэнгэл нарын хүмүүс оролцов. Өнгөрсөн долдугаар сарын 16-ны …

  • 16 August

    Чингисийн талбайг Сүхбаатарын нэрээр нь үлдээх эцсийн шийдвэр гарлаа

    НИТХ-ын тогтоолоор 2013 онд Жанжин Д.Сүхбаатарын талбайг Чингисийн талбай хэмээн нэрлэсэн билээ. Уг шийдвэрийг түүний ач охин болон зээнцэр гучинцар нь эсэргүүцэж, нэрийг нь эргүүлэн авахаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байдаг. Улмаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2015 оны арванхоёрдугаар сард Д.Сүхбаатарын талбайг Чингисийн талбай хэмээн нэрлэсэн НИТХ-ын тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэж байсан. Тэгвэл дараагийн шатны …

  • 16 August

    Рио-2016: Боксын спорт авлигад автжээ

    ЛОНДОН. /Theguardian/. Дэлхийн спортын зарим удирдах байгууллага санхүүгийн хууль бус үйлдэл хийж, авлигад автаад байгаа тухай мэдээлэл сүүлийн үед газар аваад байгаа билээ. Тэгвэл “Рио-2016” Олимпын наадмын үеэр боксын төрөлд асуудал маргаан дагуулсан олон тулаан болж байгаа нь иймэрхүү хууль бус үйлдлийг нэн даруй засч залруулах хэрэгтэй байгааг харуулж байна. Спортын хүрээний томоохон албан тушаалтнууд нэр бүхий боксчдыг ялуулахын тулд эрх мэдлээ ашиглан бусад албаны …

  • 16 August

    Манай жүдочдын “ялагдсан” шалтгаан

    Монгол Улсын олимпийн анхны аварга эндээс л төрсөн. Мөн олимпийн хошой медальтан мөн л жүдочин байлаа. Риогийн олимпод ч Монголын жүдочид нэг медальтай. Гэвч сэтгэлд хүрсэнгүй. Уг нь дэлхийд чансаагаараа тэргүүлдэг гэх манай жүдочид олимпоос нэг байтугай медаль хүртчих чадалтай, чадвартай. Тэдний бэлтгэл ч маш сайн хангагдсан гэж боддог, Тиймээс ч итгэж, хүлээж байлаа. Гэтэл ганцхан мөнгөн медаль. Даварч байгаа …