Monthly Archives: August 2016

August, 2016

  • 17 August

    Гадаад паспортын бэлдэцийн нөөц дуусчээ

    Гадаад паспортыг олгохгүй, паспорт хүссэн хүсэлтийг ирэх есдүгээр сар гартал хүлээж авахгүй байгаа талаар иргэдээс Засгийн газрын шуурхай мэдээллийн 11-11 төвд олноор хандаж байна. Иймд гадаад паспорт олголтыг тойрсон хүндрэлтэй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий хамтарсан ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Гадаад харилцааны сайдын тушаалаар байгуулахаар боллоо.  Уг нь 2016 оны улсын төсөвт 150,000 ширхэг үндэсний энгийн гадаад паспортын …

  • 17 August

    АН, МАН хамтдаа суугаад мэдээлэл хийгээч

    -Ард түмнийг доройтуулж, улс орныг хямраасан нь АН уу, МАН уу- Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарын мэдэгдлийн дараа Ардчилсан намаас ээлж дараалсан “өөрсдийгөө өмгөөлөх” үйл ажиллагаа явуулав. Энэхүү үйл ажиллагаа буюу АН-аас хийсэн мэдэгдэл, шаардлагуудад Б.Чойжилсүрэн, Ж.Эрдэнэбат нарын мэдэгдлийн улмаас улс орон хямарч, ард түмний амьдрал доройтсон аж. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ардчилсан намыг засаг барихад хямраагүй улс …

  • 17 August

    Олборлолт хайгуул хоёроо андуурч, туйлшрахаа зогсооё

    Өмнөговь аймгийн Гурван тэс сумын хоёр иргэн, нэг малчин өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Тодруулбал, С.Мөнхтуяа Гурван тэс сумын малчин, О.Мөнхзаяа, Б.Болдмаа нар нь тус сумын иргэд юм. Тэд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компани хайгуул хийснээс болоод ундны усгүй болж, байгаль орчин сүйдэж, хүн мал хэцүүхэн амьдарч байгаа тухай ярьлаа. Энэ үеэр хайгуулын зорилгоор өрөм …

  • 17 August

    “Ю.Цэдэнбал-Монголын төмөр зам” онол практикийн бага хурал болно

    Монголын ард түмний түүхэн удирдагч, Улсын Баатар, Хөдөлмөрийн Баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой ирэх сарын 17 нд тохиож байгаа билээ. Монголын төрийг 44 жил жолоодсон энэ агуу хүний хийж бүтээсэн, босгосон түүхэн гавьяаг нь бид мартах ёсгүй. 100 жилийн ойг угтаж Ю.Цэдэнбалын академиас  олон олон ажил зохион явуулж байгаагийн нэг болох “Ю.Цэдэнбал-Монголын төмөр зам” онол практикийн бага хурал …

  • 17 August

    Асашёорюү Д.Дагвадорж М.Анхцэцэгийг ивээн тэтгэнэ

    Монголын хүндийн өргөлтийн спортын шинэ од, олимпийн наадамд жиндээ наймдугаар байр эзэлсэн, өсөх ирээдүйтэй тамирчин М.Анхцэцэг өдгөө ердөө 18 настай билээ. Түүнийг 2020 оны Токиогийн олимп хүртэл Асашёорюү Д.Дагвадорж аварга ивээн тэтгэхээр болжээ. Аса аварга өчигдөр Бразилийн Рио-де-Жанйеро хотод очсон бөгөөд түүнийг тэнд очсоны дараа М.Анхцэцэгийг ивээн тэтгэнэ хэмээх мэдээлэл гарлаа. Ямартай ч, Рио хотод Аса аварга М.Анхцэцэгтэй уулзсан бололтой. …

  • 17 August

    ШӨХТГ-аас зарим байгууллагад хяналт шалгалт хийсэн талаараа мэдээлэл хийлээ

      ШӨХТГ-аас зарим байгууллагад хяналт  шалгалт хийсэн талаараа өнөөдөр  сэтгүүлчдэд мэдээлэл өглөө  УБТЗ ҮНЭЭ ХЯНУУЛАЛГҮЙ НЭМЖЭЭ “Болд төмөр ерөө гол” ХХК-иас ирүүлсэн гомдлын дагуу УБТЗ-ын зарим үйлчилгээний үнэ тарифыг шалгахад ШӨХТГ-т хянуулж, зөвшөөрөл авалгүйгээр үнэ тарифаа нэмэгдүүлсэн зөрчил тогтоогдлоо. Улаанбаатар төмөр зам ХНН-ийн даргын “Тарифын нэгдүгээр мөрдлөгт өөрчлөлт оруулах тухай” 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А-196 тоот тушаал …

  • 17 August

    УЕПГ:Хууль бусаар баривчлагдсан, цагдан хоригдсон 13 хүнийг прокурорын тогтоолоор суллаж, 31 хүний зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна

      Улсын Ерөнхий Прокурорын газраас 2016 оны эхний долоодугаар сарын байдлаар хийсэн ажил болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус асуудалуудыг УЕПГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат  танилцууллаа. Улсын ерөнхий прокурорын газар 2016 оны наймдугаар сарын байдлаар 56,591 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3,894 буюу 7 хувиар өссөн  нь харагдаж байгаа юм. …

  • 17 August

    П.Цагаан олон улсын залуу монголч эрдэмтдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

    Залуу монгол судлаачдын зуны сургуулийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Уг арга хэмжээнд оролцогчдыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын П.Цагаан Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэрбээр залуу монгол судлаачидтай танилцаж, монгол судлалын салбарыг сонгон суралцаж буйд нь талархал илэрхийлэн, монгол хэл, соёлын талаар ярилцаж, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсэв. Энэ оны залуу монгол судлаачдын зуны сургуульд …

  • 17 August

    Жонни Депп:Би зөрчилддөг байсан, бүх гэр бүлд асуудал тулгардаг

    Холливуудын нэрт жүжигчин Жонни Депп болон Эмбер Хёрд нар албан ёсоор салсан талаар “TMZ” сайт мэдээллээ. Эмбер өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдөр Лос Анжелесийн шүүхэд салах өргөдөл өгч, нөхрийнхөө эсрэг гомдол гаргасан билээ. Жүжигчин бүсгүй “Жонни Депптэй хамт амьдарч байх хугацаанд байнга дарамтлуулж байсан. Салах өргөдөл өгөхөөс 14 хоногийн өмнө Лос Анжелес дахь гэртээ намайг зодож, танхайрсан” гэж мэдэгдсэн юм. …

  • 17 August

    АН-ын бүлэг УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг шаардлаа

    УИХ-ын хурал дахь АН-ын бүлгээс дараах шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. Шаардлага хүргүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд нар улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, мөнгөний нийлүүлэлт, банкны системийн эрсдэл, гадаадын хөрөнгө оруулалт, төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөц, улсын өр, нэгдсэн төсөв, хууль бусаар санхүүжүүлсэн хөрөнгө, улсын нэгдсэн төсвийн зардлын …

  • 17 August

    Ц.Мягмарсүрэн: Хилчин тамирчдаараа бахархаж байна

    -Хил  хамгаалах  байгууллагынхан  амжилт  бүтээлээр  дүүрэн  байна.  Мөрдэс  нэгт  тамирчид  тань  хүн төрөлхтний олимпийн  наадамд  медалийн буухиаг эхлүүлж, үргэлжлүүллээ.  Сэтгэгдлээсээ  хуваалцахгүй юу? -Олимпийн наадам  хүн төрөлхтний анхаарлын төвд байна. Тэнд тамирчдын амжилтын уухай тасралтгүй үргэлжилж байгаа.  Эх орныхоо торгон хилээс олимпийн наадмыг зургаан тамирчин маань зорьсон.  Хоёр тамирчин маань сайхан амжилт үзүүлж ард түмнээ баясгалаа. Манай медалийн буухиа тасрахгүй үргэлжилнэ …

  • 17 August

    Алдартай 10 бүсгүйчүүдийн дэлгэцэнд мөнхөлсөн хувцасны загвар

    Carrie Bradshaw (Sex and the City) Mary Crawley (Downton Abbey) Betty Draper (Mad Men) Olivia Pope (Scandal) Serena van der Woodsen (Gossip Girl) Claire Underwood (House of Cards) Jess Day (New Girl)  Cookie Lyon (Empire) Rachel Greene (Friends) Daenerys Targaryen (Game of Thrones)

  • 17 August

    Монгол төгрөг дэлхийн хамгийн муу үзүүлэлттэй валютаар шалгарлаа

    Наймдугаар сарын үзүүлэлтээр Монгол төгрөг дэлхийн хамгийн муу үзүүлэлттэй валютаар шалгарлаа. Монгол төгрөгийн ам.доллартой харьцах ханш Улаанбаатар хотын цагаар 5:05 цагийн байдлаар 2243.50 төгрөгтэй тэнцэж байна. Түүнчлэн ам.долларын ханш сүүлийн 22 өдрийн турш унаж байгаа юм. Зөвхөн энэ сард гэхэд 7.8 хувиар унасан нь 1993 оноос хойшхи хамгийн доод түвшиндээ хүрсэн үзүүлэлт юм. Bloomberg-ийн шинжээчид дэлхийн 154 валютын дунд судалгаа явуулахад …

  • 17 August

    Англи дахь Хойд Солонгосын Элчин сайдын яамны дипломатч гэр бүлийн хамт гуравдагч орон руу дүрвэх хүсэлт гаргажээ

    Англи дахь БНАСАУ-ын Элчин сайдын яамны нэгэн дипломат ажилтан эхнэр, хүүхдийн хамт өнгөрсөн сарын сүүлээр ажлын байраа орхин зугатаасан хэрэг гарчээ. Тэрээр Элчин сайдын яамны Гадаад харилцааны албанд ажилладаг байсан ба эдүгээ гуравдагч орон руу дүрвэх хүсэлт гаргаж, зохих бичиг баримтыг нь бүрдүүлчихээд байгаа аж. Энэ талаар Англи Улсын Гадаад явдлын яам тодорхой мэдээлэл өгөөгүй хэдий ч Өмнөд Солонгос Улсын зохих албан тушаалтны …

  • 17 August

    Хацраараа турах 8 арга

    Арга  №1 Том хацартай охид, бүсгүйчүүдийн ихэнх нь хэт таргалалт болон удмынх байдаг. Дасгалаа эхлэхийн өмнө хүзүүгээ сунгаж, толгойгоо хажуу тийшээ болгож, нэг гараа толгойгоо давуулан хацартаа хүр. Энэхүү дасгалыг нэг талдаа 5-10 секунт хийхэд хангалттай. Арга №2 Урагшаа харж суугаад, хүзүүгээ эргүүл. Та биеэ эргүүлэхгүйгээр ардаа байгаа зүйлийг харахыг хичээ. Арга №3 Амаа жимээгээд нүд болон хөмсгөөрөө дээшээ хар. …