Monthly Archives: August 2016

August, 2016

  • 10 August

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Нийслэлийн 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай захирамж гаргсан билээ үүнтэй холбогдуулан өнөөдөр буюу наймдугаар сарын 10-ны лхагва гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ. Чингэлтэй, Баянгол дүүрэг 10.00-17.00 цагт: Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, Баянгол дүүргийн 11, 23 дугаар хороо Хувьсгалчид, Баруун, Дунд, Зүүн тасган, Дэнж, Зүүн ард Аюуш, Зүүннаран, Сан, Усан …

  • 10 August

    Ж.Дэлгэрсайхан:Засгийн газар халамжийн бодлогоо хойш тавиад эдийн засгаа сэргээхэд анхаарах хэрэгтэй

    СЭЗДС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа. -Засгийн газрын анхны хуралдаанаар Ерөнхий сайд арван чиг өглөө. Эдийн засгийн чигийн үүрэг, чиглэлийнх нь талаар ямар бодолтой байна вэ? -Засгийн газрын ажлаа эхэлж байгаа байдлаас харахад намын сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөртэй зэрэгцүүлэх чиглэлээр засгийн дөрвөн жилийн хөтөлбөрийг бэлдэх гэж байх шиг байна. Тухайн намын хувьд иргэдэд амлаж гарч ирсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ …

  • 10 August

    Ерөнхий сайд Үе үеийн Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нартай уулзлаа

      Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар өчигдөр  үе үеийн Ерөнхий сайд болон Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийг хүлээн  авч уулзлаа. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас урилга илгээсэн зочдоос Ерөнхий сайд асан Д.Содном, Ш.Гунгаадорж, М.Энхсайхан, Сангийн сайд асан Д.Даваасамбуу, Я.Очирсүх, Ч.Улаан, П.Цагаан, Б.Батбаяр Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Моломжамц, Ж.Үнэнбат, Л.Пүрэвдорж нар …

  • 10 August

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Дэд Ерөнхийлөгч Др. Д.Ж.Пандианыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Дэд Ерөнхийлөгч Др. Д.Ж.Пандиан тус банкны хөрөнгө оруулалтын нөхцөлийн талаар танилцуулаад, Монгол Улстай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ. Монгол Улс нь АДБХОБ-ийг байгуулах санаачилгыг анхнаасаа дэмжиж ирсэн бөгөөд тус банкны анхны үүсгэн байгуулагч, бүсийн орнуудын …

  • 10 August

    Эрээнд осолдсон автобусны зорчигчид 160 саяыг нэхэмжиллээ

    Бээжин-Эрээн чиглэлд зорчигч тээвэрлэж явсан автобус энэ сарын 4-ний 22.00 цагийн орчим шатсан. Тухайн автобусанд 37 хүн зорчиж байсан бөгөөд одоогоор тэдний хохирлыг барагдуулах тал дээр хэрхэн ажиллаж байгаа болон нөхцөл байдал ямар байгаа талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшигээс тодруулав. Түүнчлэн Эрээн хотод байрлаж буй нэгэн хохирогчтой холбогдож зарим зүйлийг тодруулсан юм. Харин тэд зөрүүтэй мэдээллийг …

  • 10 August

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж “Оюутолгой”-н удирдлагуудтай уулзлаа

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж “Оюу толгой” ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Оюутолгойн өнөөгийн нөхцөл байдал, үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын тухай танилцуулсан уулзалтад “Оюу толгой” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх, Гүйцэтгэх захирал асан Эндрью Вүдлэй, “Рио Тинто”-гийн Монгол Улсыг хариуцсан захирал С.Мөнхсүх тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирэв. Тэд осол аюулгүй бөгөөд тогтвортой ажиллах дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлж, дэмжихэд чиглэсэн үндэсний худалдан авалтын бодлогыг мөрдөн ажиллаж байгаагаа танилцуулаад …

  • 10 August

    Сангийн сайд Б.Чойжилсүрэн:2012 онд 17,3 хувийн өсөлттэй байсан эдийн засаг энэ оны эцэст 1,3 хувьтай гарахаар байна

    Сангийн сайд Б.Чойжилсүрэн өчигдөр Монгол Улсын нийгэм, эдийн засаг, төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт: Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн 4 жилийн хугацаанд тасралтгүй унаж, 2012 онд 17,3 хувийн өсөлттэй байсан эдийн засаг энэ оны эцэст 1,3 хувьтай гарахаар байна. Эдийн засаг ийнхүү уналтанд ороход …

  • 10 August

    НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Э.Дагиймааг томиллоо

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  даргын Б/103 тоот тушаалаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Э.Дагиймааг томиллоо.  Э.Дагиймаа нь сэтгүүлч мэргэжилтэй. 1996 оноос МҮОНТ-ийн ММ агентлагт сурвалжлагч, тоймч, ахлах редактороор, 2002 оноос “ТВ-5” телевизэд  тоймч, ерөнхий редактор, гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан. Мөн Монголын Телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал, МСНЭ-ийн Телевизийн салбар хариуцсан захирлын сонгуульт ажилтай, …

  • 10 August

    Су.Батболд: Газар олгохдоо сугалаагаар азаа үздэг явдлыг зогсооно

    Улаанбаатар хотын захирагч Су.Батболд өчигдөр газрын маргаантай асуудлаар хүсэлт гаргасан иргэдийн төлөөлөлтэй уулзсан юм. Энэ үеэр иргэд нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барилга барьсан, газар өмчлөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Нийслэлийн Засаг дарга Су.Батболд хэлэхдээ, “Иргэдээс газрын маргаан, дүүргүүдийн газрын албаны мэргэжилтнүүдийн хүнд сурталтай холбоотой гомдлууд их ирж байна. Төрийн албан хаагчид иргэдээс ирсэн хүсэлтийн хариуг өгөхдөө тухайн иргэнтэй …

  • 10 August

    Нийслэлийн засаг даргын дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор П.Баярхүүг томиллоо

    Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 8 тоот тогтоолоор батлагдсан бүтцийн хүрээнд нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргаж,  нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор П.Баярхүүг томиллоо. П.Баярхүү нь нийслэлийн 51-р дунд сургууль, Удирдлагын академи, Их Британи Ирландын Нэгдсэн Нэгдсэн вант улсын “Edgware Academy’’, Отгонтэнгэр их сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, Бизнесийн удирдлагын магистр …

  • 10 August

    Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай уулзах хүсэлтэй иргэдийн анхааралд

    Та нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтай биечлэн уулзах хүсэлтэй байгаа бол нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон салбарууд дээр өөрийн биеэр, эсхүл 1800-1200 тусгай дугаарын утсаар болон www.ub1200.mn цахим хуудсаар тус тус хандаж уулзах хүсэлтээ гаргах боломжтой. Уулзах хүсэлтэд тулгараад буй хүндрэл, бэрхшээлтэй байгаа болон шийдвэрлүүлэх асуудлаа  дэлгэрэнгүй бичиж  өгөх нь зүйтэй. Таны гаргасан  хүсэлтийг цахим системд …

  • 10 August

    Д.Отгондалай шөвгийн наймд шалгарч үлдлээ

    Бразилийн Рио Де Жанейро хотноо болж буй зуны Олимпийн XXXI наадмын дөрөв дэх өдөр боксын тэмцээн үргэлжлэн явагдлаа.  Энэ өдөр 60 кг-ийн жинд Д.Отгондалай Риогийн рингэн дээр гарч тулалдлаа. Энэ өдөр эрэгтэй 60 кг-д Д.Отгондалай Нидерландын боксчин Энрико Лакрустай тулалдаж, ялалт байгуулснаар шөвгийн наймд үлдлээ. Дэлхийн чансааны хоёрт бичигдэж буй Д.Отгондалайгийн хувьд эхний тойрогт хийлж, шууд шилдэг 16-д үлдээд байсан юм. Манай …

  • 10 August

    Олон улсын жүдо бөхийн холбооноос Монголчуудад сануулга өглөө

    Рио-2016 олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д Бразил Улсын тамирчин Д.Сильва түрүүлж, Монгол Улсын тамирчин Доржсүрэнгийн Сумъяа мөнгөн медаль хүртсэн билээ. Тэгвэл  энэ барилдаан нэлээн маргаан дагуулаад байгаа юм. Учир нь Монголчуудын ихэнх нь Сильва манай бөхөд хориотой мэх хийн, тохойгоороо тахимдсан хэмээн үзэж, нийгмийн сүлжээнд дургүйцлээ илэрхийлээд буй. Энэ нь Олон улсын жүдо бөхийн холбооныхны анхаарлыг татжээ. Ялангуяа Олон …

  • 10 August

    Улаанбаатарт 21-23 градус дулаан байна

    2016 оны 08 дугаар сарын 10-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Говийн бүсийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи говийн бүсийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүхэн Алтай, …