Monthly Archives: August 2016

August, 2016

  • 24 August

    МББСБ-ын холбоо 6-12 насны 1000 хүүхдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэлтэй цүнх бэлэглэнэ

    Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагын Холбооноос санаачлан гишүүн байгууллагуудтайгаа хамтран  2016-2017 оны хичээлийн шинэ жилийг тохиолдуулан “1000 цүнх challenge” аян зарлажээ.Тус байгууллага амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн 6-12 насны 1000 хүүхдэд хичээлийн иж бүрэн хэрэгсэлтэй цүнх бэлэглэхээр болсон байна.  “1000ЦҮНХ challenge” аяны хаалтын ажиллагаа маргааш  11.00 цагаас Сүхбаатарын талбайд болно.

  • 24 August

    Өвөл боллоо, өвсийг маань хятадууд хадаад дууслаа гэв үү?

    Одоогоос жилийн өмнө манай сонинд Дорнод Монголын талаас хятадууд хадлан бэлтгэж байгаа талаарх мэдээлэл нийтлэгдэж байв. Тухайн үед Дорнод аймгийн Баянхошуу боомттой ойролцоо, Халхгол, Матад сумын нутгийн захаас эхлээд хэдэн мянган га газрын өвсийг хадаж нуруулдаад, ачихад бэлэн болсон байсантай манай сурвалжлах хэсэг таарч байсан юм.  Нутгийн малчид “…Хятадуудын хадлангийн талбай энэ. Өөр олон газраас хадлан авч байгаа” гэж байсан. …

  • 24 August

    П.Цагаан ажлаа өгөхөө мэдэгдлээ

      Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэвлэлийн  мэдээлэл хийж, ажлаа өгөх болсноо мэдэгдлээ. Тэрээр “Миний бие 2009 оноос хойш өнөөг хүртэл  Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Дэд бүтэц, эрдэс баялаг, Хуулийн зөвлөх, Цэрэг, Аюулгүй байдлын зөвлөх,  ахлах зөвлөх, Тамгын газрын даргаар ажиллаж, Монгол Улсын Төрийн тэргүүний гадаад, дотоод бодлого, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад бүхий л …

  • 24 August

    С.Зоригийн амийг хөнөөснөө хүлээн зөвшөөрсөн гэв үү

    С.Зоригоос эхлэлтэй О.Дашбалбар, Ш.Отгонбилэг, Б.Энэбиш, Б.Дангаасүрэн гээд улстөрийн захиалгат аллагууд Ардчиллын хамгийн том сүүдрүүдийн нэг билээ. Эдгээр захиалгат хэргүүд Ардчиллыг албан тушаал, авлигын төлөө эхлүүлсэн хүмүүсийн хөлд тээглэсэн хүмүүс рүү чиглэсэн байсан нь харагддаг. Тэгвэл улстөрийн захиалгат хэргүүдийн хамгийн анхных гэгддэг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хүмүүс хэргээ хүлээсэн гэнэ. Хуулийнхан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн байж болзошгүй гурван хүнийг Орхон аймгаас баривчилсан гэх …

  • 24 August

    Г.Мандахнаранд алтаар цутгасан ХҮРЭЛ МЕДАЛЬ гардуулна

    Монголын Чөлөөт Бөхийн Мастеруудын Холбоо болон бөх тайлбарлагч С.Шижирбат нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хурлаар Риогийн олимпд хүрэл медалийн төлөө өрсөлдсөн Монгол Улсын тамирчин Г.Мандахнаранд ОЛИМПИЙН ХҮРЭЛ МЕДАЛЬ алтаар цутгаж гардуулах үйл ажиллагаа зохион байгуулах гэж буйгаа мэдэгдлээ. Тэд одоогоор хандивийн дансандаа 20 орчим сая төгрөг цуглуулсан бөгөөд хандив өргөх хүсэлтэй хүн бүрт нээлттэй аж. Уг үйл явдлын талаар …

  • 24 August

    Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын барилгын түүхийг танилцуулж байна

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс хотын иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр танилцуулж байгаа билээ. Энэ удаа Улаанбаатар хотод зорьж үзэх дараах таван дурсгалт барилгаас Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын барилгын түүхийг гэрэл зургийн хамт хүргэж байна: Чин …

  • 24 August

    Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлцгээе

    “Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийн хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар бусад төрийн байгууллагуудтай хамтран Сонгинохайрхан, Баянзүрх, Багануур, Хан Уул, Налайх, Багахангай дүүргүүдийн 8 товчоонд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн хяналт шалгалтыг тогтмол хийж байна. Хяналт шалгалт 08 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ. …

  • 24 August

    Суганы эвгүй үнэрийг хэрхэн арилгах вэ

    Америкийн “www.wikihow.com” сайт суганы эвгүй үнэрийг арилгах аргаас нийтэлжээ. Алхам №1 Суганы эвгүй үнэрийг арилгахад танд лимон, төмс эсвэл өргөст хэмх байхад хангалттай. Та эдгээр хүнсийг нарийнхан хэрчээд долоо хоногийн турш сугаа арчаад дараа нь бүлээн усаар угаагаарай. Алхам №2 Алое жимсийг нарийнхан жижиглэж хэрчээд сугаа арч. Дараа нь тэжээлийн тос түрх. Алхам №3    Сугандаа бага зэргийн элсэн чихэр …

  • 24 August

    БОАЖ-ын сайд Д.Оюунхорол сонгогдсон тойргийнхоо 12 оюутанд 4 жил сурах эрхийн бичиг, дунд сургуулийн 200 хүүхдэд цүнх, хичээлийн хэрэглэл гардууллаа

    УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Баянзүрх дүүргийн иргэд сонгогчидтойгоо хийх анхны уулзалтаа 8 сарын 23-ны өдөр хийлээ. Уулзалтад тус дүүргийн 1,2,3,7,21,27 дүгээр хорооны иргэд ирсэн юм. УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тойргийнхоо иргэдтэй уулзах үеэрээ 12 оюутанд 4 жил сурах 120 сая төгрөгийн үнэ бүхий эрхийн бичиг, дунд сургуулийн 200 хүүхдэд цүнх, хичээлийн хэрэглэл гардууллаа. Тэрээр, уулзалтыг нээж хэлсэн үгэндээ …

  • 24 August

    Монголбанк 26.5 сая ам.долларыг валютын захад нийлүүллээ

    Монголбанк өчигдөр  337 төгрөгийн хаалтын ханштайгаар 5.8 сая юанийг нийлүүллээ. Мөн своп, форвард арилжаа хийгдлээ. Банкууд 26.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 8.4 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк төгрөгийн “своп” хэлцлээр 26.5 сая ам.долларыг валютын захад нийлүүлж, ам.долларын “своп” хэлцлээр 1.4 сая ам.долларыг худалдан авсан талаар Монголбанкны валют арилжааны албаас мэдээллээ.

  • 24 August

    Нийгмийн даатгалын ажилтнуудыг ял завшихад хуулийнхан “нөлөөлжээ”

    -Ажил мэргэжил, албан тушаалаа ашиглаж, хэдэн тэрбумаар нь тоологдох хэмжээний мөнгө завшсан нийгмийн даатгалын ажилтнууд ялгүй үлдлээ. Улсад их хэмжээний хохирол учруулсан болохыг нь тогтоосон атал прокурорын шатанд хавтаст хэргийг хаасан нь тэднийг уснаас хуурай гарахад нь түлхэц болов- Өнгөрсөн онд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид нийгмийн даатгалын ажилтнууд ажил мэргэжил, албан тушаалаа ашиглаж …

  • 24 August

    Өвөлжилтийн бэлтгэл ажил 53.5 хувьтай байна

    Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн засвар, техник, зохион байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэлийн гол ажлууд болох урсгал засвар 91.7, их засвар 43.6 хувийн явцтай байгаа бол аянгын улирлын өмнөх бэлтгэл ажил 100 хувь дууссан. Энэ онд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлууд АСЕМ-ын арга хэмжээ, УИХ болон аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит сонгууль  болсонтой холбоотойгоор өмнөх жилүүдээс …

  • 24 August

    Приус-уудын татварыг нэмнэ

    Сангийн сайд Б.Чойжилсүрэн өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод төсвийн тодотгол болон дагалдах хуулийн төслүүдийг өргөн барьсан. Уг хуулийн төсөлд хэд хэдэн томоохон өөрчлөлтүүд багтаж байгаагийн дотор “hybrid” автомашинаас авах онцгой албан татварыг нэмэгдүүлэх талаар тусгажээ. Тиймээс бидний сайн мэдэх “рrius” автомашинуудаас авах татвар өсөх юм. Ингэснээр импортоор орж ирж буй “hybrid” буюу “prius” автомашинуудаас авдаггүй байсан онцгой албан татварыг авч эхлэх …

  • 24 August

    Ганц хүний санаачилсан хамгийн том хандив

    1980 оны зургадугаар сар… Канадын нутаг дэвгэрээр нэг хөл нь протезтэй, өмссөн богино өмд нь цус болсон нэгэн эр гүйж явах. Энэ хүнийг Fox гэдэг. 1957 онд Канадад төрсөн, 1977 онд ясны хорт хавдраар өвчилсөн тул баруун хөлийг нь өвдөгнөөсөө дээгүүр тайруулсан. 1980 онд тэрбээр өөрийн эх орноо нэг захаас нь нөгөө захийг нь хүртэл хөндлөн гулд буюу Атлантийн далайгаас …

  • 24 August

    Хойд Солонгос Японруу пуужин харвав

    Хойд Солонгос Японы тэнгист шумбагч онгоцоос баллистик пуужинг Лхагва гаригийн өглөө /20 16.08.24/ 05:30 минутанд харвалаа хэмээн Өмнөд Солонгосын удирдлагууд мэдээлсэн байна. Тус пуужингийн туршилт нь Өмнөд Хамген мужийн ойролцоо Синпогоос хөөрсөн байна. АНУ-ын Номхон далайн цэргийн удирдлага Японы тэнгист шалгалт хийхэд Хойд Солонгосын эргээс ойролцоогоор 482 кмийн зайд харвасан байна. Эх сурвалж:CNN