Monthly Archives: August 2016

August, 2016

  • 24 August

    Охиндоо бичсэн ээжийн захидал

    Хонгор охин минь, өсөж томрох тусам олон хөвгүүд амьдралд чинь орж ирэх болно. Тэд чамд дурлалын үгсээ учирлаж, чамайг хүсэж байгаагаа илэрхийлэх болно. Надад итгээрэй охин минь. Гал халуун дурлал, хүсэл шунал ямар байдгийг ээж нь мэднэ. Харин тэр хөвгүүн чамд дараах итгэлийг төрүүлж, дараах зүйлийг амлаж чадахгүй байвал энэ жинхэнэ хайр сэтгэл биш гэсэн үг шүү. Тэр тэвчээртэйгээр гурав гаруй …

  • 24 August

    Бээжин орох замд шатсан автобусны хохирогчдын хохирлыг барагдуулахаар ажиллаж байна

    БНХАУ-ын Бээжин хотоос Эрээн орох замд орших Ша Хуа Юань суурины ойролцоо монголчуудыг тээвэрлэж явсан автобус шатсан хэрэг энэ сарын 04-ний шөнө гарсан билээ. Ослын улмаас зорчигчдын амь нас, эрүүл мэндэд хохироогүй ч тэдний ачаа тээш, бараа таваар болон бичиг баримт нь шатсан юм. Тэгвэл иргэдийн хохирлыг барагдуулах ажлын явцын талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас дахин мэдээлэл өглөө. Тодруулбал, …

  • 24 August

    Хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгож, Оюутны 70 мянгыг нийтээр нь зогсооно

    Төсөв санхүү хүндрэлтэй байгаа учир 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болоод байгаа билээ. Уг хуулийг дагалдан Нийгмийн даатгалын сангийн тухай, Хүний хөгжил сангийн тухай хуулиуд ч өөрчлөгдөх болоод байна. Тэгвэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд Монгол Улсын иргэн бүртэй холбоотой өөрчлөлтүүд орохоор болоод байна. Энэ оныг дуустал бүсээ чангалах болсон онцлох өөрчлөлтийг нэрлэж байна. 1. …

  • 24 August

    Витафит групп хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000 батламжаа гардлаа

    Дэлхийн улс орнууд хүнсний аюулгүй байдалдаа маш ихээр анхаарч байгаа энэ цаг үед Монголын хүнсний үйлдвэрлэгчид ч мөн дэлхийн жишгээс хоцролгүй тодорхой алхмуудыг хийж байна.  Монгол Улсын шилдэг татвар төлөгч, үндэсний томоохон үйлдвэрлэгч болох Витафит групп нь олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO9001 стандартыг 2011 онд амжилттай нэвтрүүлсэн бол өнгөрсөн 1 жил 5 сарын хугацаанд олон улсын хүнсний аюулгүй байдлын …

  • 24 August

    О.Амгаланбаатар:Нэг эхэлсэн зүйлийнхээ үр дүнг харах юмсан гэж боддог

    “Нүдэн сондор” уран сайхны киноны гол дүрийн жүжигчин О.Амгаланбаатартай ярилцлаа. -Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна. Таны тоглосон “Нүдэн сондор” уран сайхны кино хэзээ нээлтээ хийх вэ? -“Нүдэн сондор” киног найруулагч Энхбаатар найруулсан. Энэ кино ирэх сарын 2-нд нээлтээ хийнэ. Уг кинон дээр сар гаран ажиллалаа. Хөдөлмөрийнхөө үр шимийг удахгүй үнэлүүлэх нь байна. Кинонд гурван найзын нөхөрлөлийн тухай …

  • 24 August

    Авлигаас салгах шинэ хүчин

    Ардчилсан оронд төр, засгийн эрх мэдлийг бүх нийтийн сонгуулиар зөвхөн улс төрийн нам нэртэй байгууллуудад, тодорхой хугацаагаар олгодог. Ардчилсан засаглал нь төгс сайн биш боловч, туршиж үзсэн бусад бүх хэлбэрээс хамгийн өгөөжтэй нь гэж ярьдаг. Ардчилсан орны эдийн засаг нь зах зээлийн харилцаанд суурилж байж л ард иргэд нь харьцангуй баян, хангалуун амьдардаг. Тийм ч учраас монголчууд 1990-ээд оноос ардчилал, …

  • 24 August

    Олимпийн суваг нээлтээ хийлээ

    Олимпийн хөдөлгөөнийг шинэ түвшинд гаргаж, залуу үеийнхнийг олимпизмтой илүү ойртуулах зорилготой “Олимпийн суваг” нээлтээ хийлээ. Жилийн 365 хоногт, 24 цагаар цацагдах тус сувгийг Android болон iOS-т зориулсан апп-аар үзэж болохоос гадна olympicchannel.com-д орж бүртгүүлснээр шинэ үзэгч болох ажээ. Мөн Facebook, Instagram, Twitter, Youtube, зэргээр тус суваг өөрсдийн контентуудаа түгээх аж. “8 сарын 21-нд олимпийн суваг нээлтээ хийснээр спорт сонирхогч, тамирчдыг бүтэн жил …

  • 24 August

    Ч.Наран: Солонгос нөхөр маань байнга зодож, мафийн найз нарынхаа зугааг гаргаж, эцэст нь янхны газарт аваачаад хаясан

    Нэг хэсэг Монголчууд гадаадад амьдрах өвчин тусч, хүүхнүүд гадаад нөхөртэй болохын хэнээ тусч баахан гүйсэн. Энэ дүйвээн хичнээн ч хүнийг хамарч, хичнээн ч охид бүсгүйчүүд хилийн цаана, ёсыг нь мэдэхгүй хүний нутагт амь зуух гэж хэрхэн зовж зүдэрч байгааг бид мэддэггүй. Мэдлээ гэхэд “Яах гэж гадагшаа явсан юм. Амар хөнгөн амьдрал хөөлөө. Тэдний хохь нь” гээд л өнгөрдөг. Алдаж гишгэсэн, амьдралд …

  • 24 August

    Далай багшийн айлдварууд их сайхан, гэхдээ монгол хүн чингис хааныхаа билэг сургаалыг л баримтлаж явах ёстой

    Соёлын гавьяат зүтгэлтэн, дуун хөрвүүлэгч Г.Акимтай ярилцлаа. -Та Монголынхоо газар нутгийг тойрон их судалгаа хийж байна. Яагаад түүх, археологи сонирхох болов. Байгаль дэлхий маань хэр өөрчлөгдөж байна вэ? -Би сүүлийн арваад жил Монголынхоо уул ус, хад чулууг үзэж сонирхон аялж байна. Бор туулайнаас өөр юм тааралдахгүй байна шүү дээ. Дорнодоор явахад цагаан зээр таарч байна. Өөр амьтан юу ч таарахгүй …

  • 24 August

    Буутай залуус “Хаан” банкнаас 20 сая төгрөг дээрэмджээ

    Уржигдар буюу энэ сарын 22-ны өдөр галт зэвсгээр зэвсэглэсэн этгээдүүд Дорноговь аймгийн Мандах суманд үйл ажиллагаа явуулдаг “Хаан” банкнаас 20 гаруй сая төгрөг дээрэмдсэн хэрэг гарчээ. Энэ хэргийг буу, хутгаар зэвсэглэсэн үл таних хоёр залуу үйлдсэн байна. Тэд банкны теллерийг сүрдүүлж, 20 гаруй сая төгрөг болон гар утаснуудыг нь дээрэмдээд зугтсан байна. Гэрчүүдийн мэдээлснээр, сэжигтэн этгээдүүд 19-20 орчим насны, 170 орчим см өндөртэй …

  • 24 August

    “Би эхнэрийнхээ нууц амраг” кино олны сонирхолыг татаж байна

    “Ebenezer”  продакшн, “Эрдэнэчулуут” компанийн хамтын бүтээл “Би эхнэрийнхээ нууц амраг” Монголын уран сайхны кино,  кино театруудын дэлгэцнээ гарч эхлээд байна. Энэхүү киноны зохиолч, найруулагчаар Б.Ганхөлөг, продюссерээр Р.Лхагвадорж, кино төслийн зөвлөхөөр МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, МСНЭ-ийн Ерөнхийлөгч, зохиолч, сэтгүүлч Б.Галаарид нар ажиллажээ. Энэхүү киноны талаар уран бүтээлчид ийнхүү дүгнэж байна. МУ-ын төрийн соёрхолт зохиолч Д.Норов: Гадны уран бүтээлчдийг татаж чадснаараа давуу Нийгэмд хамгийн …

  • 24 August

    ГХ-ны дэд сайд Б.Батцэцэг БНХАУ-аас монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Син Хайминыг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Син Хайминыг ГХЯ-нд  хүлээн авч уулзав. Элчин сайд Син Хаймин дэд сайд Б.Батцэцэгт Гадаад харилцааны дэд сайдын хариуцлагатай албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, БНХАУ-ын Гадаад харилцааны дэд сайд Лю Жөньмин, туслах сайд Кун Сюньюгийн зүгээс хүргэсэн мэндчилгээг уламжлав. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Элчин …

  • 24 August

    Гутранги гаргалгаа, гурван сарын хугацаатай тамга атгах эрх

    УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН төрийн байгууллагын бүх шатанд, төрийн өмчит аж ахуйн нэг- жүүд дээр хүнээ томилж байгаа. Товчхондоо шинэ хуваарилалт хийж байна. Гэхдээ энэ нь ялсан намд бичигдээгүй хуулиар хадгалагдсан бүрэн эрх учир ийм зүйлд монголчууд халаглаж ундууцахаа хэдийнэ больжээ. Харин эрх баригч намын томилгооноос илүү сонирхол- той сэдэв нь Ардчилсан намын удирдлагуудын хөдөлгөөн. Хөндлөнгийн янз бүрийн …

  • 24 August

    Сайд Ц.Мөнх-оргил Унгар улсын эрдэмтэн Агнэш Бирталаныг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Унгар Улсын монгол судлаач эрдэмтэн, Монгол Улсын соёлын элч, профессор Агнэш Бирталаныг хүсэлтийнх нь дагуу  ГХЯ-нд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр профессор А.Бирталан Унгар Улсын Өтвөш Лорандын Их сургуулийн Монгол ба Төв Ази Судлалын тэнхимийн дэргэдэх Монгол Судлалын Төвийн талаар товч танилцуулж, энэхүү төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүсч, Монгол Улсын Соёлын элчийн хувьд  Монгол орныг …

  • 24 August

    Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь

    Өнөөдөр буюу наймдугаар сарын 24-ний лхагва гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10.30-17.30 цагт: 2-р хороо Сэлбийн 1-8, 10, 11-р гудамж, Соно-Од, Цогт талст ХХК-ууд, Хараа бөөний худалдааны төв болон тэдгээрийн ойр орчмоор 11.00-13.00 цагт: 2, 27-р хороо ШШГЕГ-ын харьяа 421-р хорих анги, Дунд Дарь …