Monthly Archives: August 2016

August, 2016

  • 2 August

    MNB “Рио-2016” албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулна

    Зуны олимпийн XXXI наадам 2016 оны наймдугаар сарын 5-наас 21-нийг хүртэл  Бразилийн Рио-де-Жанейро хотод болох гэж байна. Монгол Улс зуны олимпийн наадамд түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу 50 тамирчнаа илгээж, эхний ээлжийн баг тамирчдаа үдээд байгаа. Мөн хүн төрөлхтний хүсэн хүлээсэн спортын их наадмыг МҮОНРТ албан ёсны эрхтэйгээр гурван сувгаар орон даяар шууд дамжуулна. Энэ удаад уншигч та бүхэнд Монголын баг тамирчдын …

  • 2 August

    Монгол,Япон цэргүүдийн “Зам” хамтарсан сургууль эхэллээ

    Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хуурай замын цэргийн инженерүүдийн хамтарсан “Зам” хамтарсан сургууль хоёр дахь жилдээ амжилттай эхэллээ. 2015 онд “Зам” хамтарсан сургуулийг зохион байгуулж, энэхүү сургалтаар японы цэргүүд зам барих ур ухаанаа хоёр сар гаруйн хугацаанд манай цэргүүдэд заасан бол энэ удаа сургалтаа улам чамбайруулж, лавшруулан зааж өгөхөөр ажиллаж байна. Хамтарсан сургуулийн нээлтэд …

  • 2 August

    Алдагдсан 12 их наядын араас

    Итгэмээргүй, гэхдээ үнэн. Манай эдийн засгийн 60 хувь нь бүртгэлээс гадуур. 23 их наядаар хэмжигддэг Монгол Улсын ДНБ-ээс хэт давсан буюу 34 их наяд төгрөгөөр тоологдох далд эдийн засагтай гэдгээ бид мэдсэн. 2015 оны наймдугаар сарын 7. Энэ бол Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлсэн хугацаа. Хуулийн нэр урт тул цаашид “Ил тод” хэмээн товчилъё. “Ил …

  • 2 August

    Б.Бат-эрдэнэ сайд зэвсэгт хүчний 232 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцав

    УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн амралтын өдрүүдэд Хэнтий аймаг дахь Зэвсэгт хүчний 232 дугаар ангид ажиллалаа. Ангийн захирагч, хурандаа Н.Мягмарцоож ангийнхаа зохион байгуулалт, хийж хэрэгжүүлсэн ажлаа тоймлон танилцуулж, цаашид салбарын удирдлагын зүгээс авч хэрэгжүүлэх ямар ажил байгааг илэрхийлж байв. Б.Бат-Эрдэнэ сайдыг БХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын …

  • 2 August

    Оюутан цэргүүд сурлагадаа амжилт гаргаж, бие хүн болон төлөвшиж сурдаг

    Оюутан цэрэг” хөтөлбөр гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. 2016 оны оюутан цэргүүд энэ сарын дундуур “Чингисийн талбай”-д эцэг, эх, багш хамт олныхоо өмнө эр цэргийн тангарагаа өргөнө. “Оюутан цэрэг-2016” хөтөлбөрийн явцын талаар хөтөлбөрийн Ерөнхий зохицуулагч, бэлтгэл хурандаа Г.Мягмаржавтай цөөн хором ярилцлаа. -“Оюутан цэрэг-2016” хөтөлбөрийн явцын талаар мэдээлэл өгөөч. Энэ удаагийн хөтөлбөр хэрэгжээд шувтрах талдаа оржээ? – Монгол Улсын Ерөнхийлөгчийн …

  • 2 August

    Сэрэмжлүүлэг: Нисдэг хар хорхой чихэнд орвол аюултай

    Хөдөө орон нутаг  хотод, болон  лагерт нисдэг хаздаг хар хорхойны нүүдэл их байна. Орой болохоор ид гарч ирдэг энэ хорхой аюултай байж магадгүй. Тиймээс эцэг эхчүүдээ нялх хүүхдийнхээ чихэнд хөвөн хийж унтахыг зөвлөе. Энэ талаар сэрэмжлүүлэгийг цахим хуудсанд нэгэн эмэгтэй бичсэн байна. Тэрбээр “Хэдхэн хоногийн өмнө лагер дээр унтаж байхад эгчийн чихэнд хар хорхой ороод сандраад эмнэлэг явах болов. Яаралтай …

  • 2 August

    “Эрдэнэт” үйлдвэрийг “шилэн” болгож, “их цэвэрлэгээ” хийх цаг нь болжээ

    “Эрдэнэт” Үйлдвэрийг яагаад шилэн болгож болохгүй гэж Өнгөрсөн зургаадугаар сарын сүүлээр шахааны бизнест тамирдсан Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын эзэмшдэг 49 хувийг монголчууд авах болсон тухай сайхан мэдээг бид сонсч хөл хөөрцөг болж байсан. Гэтэл үүний дараа энэхүү 49 хувийн талаар намууд сонгуулийнхаа хар пиар болгон ашиглаж ээлж дараалан хачирхалтай мэдэгдлүүдийг ар араас нь хийж олон нийтийн урмыг хугалах болсон. Яг үнэндээ …

  • 2 August

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх хуваарь

    Өнөөдөр дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүрэг 10.00-18.00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон тэдгээрийн ойр орчмоор 10.30-17.30 цагт: 7-р …

  • 2 August

    Ж.Батсуурь: Их дээд сургуулиудын төлбөр нэмэгдэхгүй

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь өчигдөр орой сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ жил их дээд сургуулиудын сургалтын төлбөр болон цэцэрлэгийн бүртгэл зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тус яам нь  найман газар, долоон хэлтэстэй үйл ажиллагаа явуулахаар болж бүтэц нь батлагджээ. Харьяанд нь Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар гэсэн хоёр том салбарын хэрэгжүүлэгч агентлаг байгуулагдана, бүтэц …

  • 2 August

    Баян-Өлгийд ноцтой осол гарч олон хүн амиа алджээ

    Баян-Өлгий аймагт их хэмжээний цемент ачсан автомашин осолдож олон хүн амиа алдсан ноцтой осол гарчээ. Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 1-ны 17.00 цагийн үед их хэмжээний цемент ачсан “Hord Benz”  камаз маркийн автомашин жолоодлого алдаж, замаас гарах үедээ ойролцоох айлын хашаа, гэр, дэлгүүр дайрч долоон хүний амь эрсэдсэн байна. Дашрамд, Тус автомашин нь өнгөрөгч долоодугаар сард тус аймагт болсон үерийн улмаас орон …

  • 2 August

    “Эрдэнэт”-ийн буянаар “таргалж бүдүүрсэн” хүмүүсийн хилэн хөдөлжээ

    “Эрдэнэт”-ийн наймаа хэний эрх ашгийг хөндөв -Улс төрийн намуудын шахалт шаардлагаар хооллож тэтгэдэг албан тушаалтан, ураг төрлийн холбоо сүлбээ, авлига хахуулийн үнэ цэнээр ажилд томилдог “журам” тэнд үйлчилдэг. Энэ утгаараа төрийн өмчит үйлдвэрийн буянаар таргалж бүдүүрсэн хүмүүсийн хилэн хөдлөх нь аргагүй- …Хөлөө дэвслэн, хөмхийгөө зуун бухимдаж харагдана, хэсэг бүлэг нөхөд. Өрсөлдөгчид хийгээд өрсөлдөөнт зах зээлийн талаар өчүүхэн төдий хардалт төрүүлээгүй …

  • 2 August

    Төв цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэлийн ажилтай Хотын Ерөнхий менежер танилцав

    Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гантөмөр Төв цэвэрлэх байгууламжийн ажилтай танилцлаа. Ажил танилцах үеэр Ус сувгийн удирдах  газраас Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, засвар  шинэчлэлтийн ажлын талаар мэдээлэл хийсэн. Төв цэвэрлэх байгууламж нь хоногт дундажаар 160000-180000 м3 бохир усыг хүлээн авч, механик болон биологийн цэвэрлэгээ хийж, хэт ягаан туяагаар халдваргүйжүүлдэг. Засвар …

  • 2 August

    Үер уснаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүргийг хотын дарга өглөө

    Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хурлаар Улаанбаатар хотод 7 дугаар сарын 28-нд орсон түр зуурын, хүчтэй, аадар борооны улмаас үүссэн үерийн нөхцөл байдлын талаар болон Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар  хэлэлцэн, үүрэг даалгавар өглөө. Улаанбаатар хотод 1915-2015 оны хооронд 34 удаа том, жижиг үер болсон байна. Энэ нь дунджаар 2,9 жил тутамд нэг …

  • 2 August

    ОХУ авлигачийг хоёр үеэр нь төрд ажиллуулахгүй байхаар тогтох гэж байна

    Алс Дорнодын Холбооны тойрог дахь ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев авлигын хэрэгт сэжиглэгдсэн төрийн албан хаагч, түшмэдийн үр хүүхдүүдийг төрийн албанд ажилд авахгүй байхыг санал болгожээ. “Авлигачдад оноох шийтгэлийг улам хатуу чанд болгохын тулд авлигач түшмэлийн удмын хоёр үеийнхнийг төрийн албанд ажиллуулахгүй байх нь зүйтэй. Түүнийг өөрийг нь, бас түүний үр хүүхдүүдийг нь, хүүхдүүдийнх нь хүүхдүүдийг төрийн албанд …