Monthly Archives: October 2016

October, 2016

  • 17 October

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

    Малчид, тариаланчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн ход хэсгээр цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн байна. 2016 оны аравдугаар сарын 17-ны 08 цагаас 20 хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно.  Салхи баруунаас  секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон АрцБогдын өвөр хоолойгоор секундэд 14 -16 метр хүрч шороон  шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, …

  • 17 October

    Өнөөдөр хар бич өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны аравдугаар сарын 17. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн намрын адаг шар нохой сарын 16. Сумъяа гараг. Гоё хүүхэн одтой, таван шар мэнгэтэй хар бич өдөр. Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Сансар Суудал:   Гал Өдрийн наран 7 цаг 17 минутад мандан, 18 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу …

  • 15 October

    Мөсөөр арьсаа сайхан болгох 10 арга

    Мөс нь таны нүүрийг гэрэлтсэн сайхан болгох болно.  Хэрвээ та итгэхгүй байгаа бол хэрэглэж үзсэний дараа үр дүнг нь мэдрэх болно. Одоо та бүхэндээ мөсөөр бэлтгэж болох гайхалтай зөвлөгөөнүүдийг хүргэе. Мөсийг нүүрний арьсандаа хэрэглэснээр 1. Цусны эргэлтийг сайжруулна 2. Нүүрэн дээрх нүхжилтийг багасгадаг 3. Тослогийг тэнцвэржүүлж, арьсыг чангална 4. Батганаас болж үүссэн улайлтыг багасгаж, нүүрний хаван буулгадаг 5. Наранд түлэгдсэн …

  • 15 October

    Богд уулын 3.6 км явган аяллын замыг иж бүрэн тохижуулж дуусжээ

    Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойг угтан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран Богд хан уулын “Зайсан-Баруун ширээт” чиглэлийн 3,6 км явган аяллын замд иж бүрэн тохижилт хийж өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх болон бусад албаны хүмүүс оролцлоо. Нээлтийн үеэр нийслэлийн …

  • 15 October

    Хоёрдугаар эмнэлгийн урд талбайд 90 гаруй нарс тарилаа

    НИТХ-аас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөрт хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил туссаны нэг нь дүүрэг, хороололд бичил цэцэрлэг байгуулж нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх хөтөлбөр юм. Энэ ажлын хүрээнд хотын төвийн гудамжнуудад 5 м өндөртэй нарс модыг ногоон байгууламжийн стандартын дагуу тарьж эхлээд байна. …

  • 15 October

    Далайн ёроолоос илрүүлсэн хамгийн гайхалтай 10 олдвор

    Далай тэнгисийн гүнээс илрүүлсэн хүний гараар бүтээгдсэн хамгийн гайхамшигтайд тооцсон 10 олдворыг танилцуулж байна. Дорньер бөмбөгдөгч Дорньер 17 хэмээх стратегийн бөмбөгдөгч онгоцыг нацист Герман 1934 оноос эхлэн үйлдвэрлэсэн ба нийтдээ 2000 орчмыг үйлдвэрээс гаргасан аж. Энэ бөмбөгдөгчийг 1950-иад оны эхэн үе хүртэл Финляндын нисэх хүчинд ашиглаж байв. Үүнээс хойш дэлхийн аль ч улсын агаарын хүчний зэвсэглэлээс хасагдсан Дорньер нь бараг …

  • 15 October

    Жаргалтай гэр бүлд өссөн хүүхэд жаргалтай амьдардаг

    Харвард болон Пенсильванийн их сургуулийн эрдэмтэд хамтарсан судалгаагаараа аз жаргалтай гэр бүлд өсч, хүмүүжсэн залуус өөрсдөө ч жаргалтай гэр бүлийн амьдралыг зохиодгийг баталсан байна. Судалгааны ажил хүний амьдралын хэдэн үеийг дамжин буюу 80 жилийн турш хийгджээ. Хэрүүл уруулгүй, амар амгалан, жаргалтай айлд өсч торнисон залуучууд өөрсдөө мөн л тийм сайхан халуун дулаан уур амьсгалтай айл гэрийн амьдралыг бий болгож байжээ. …

  • 15 October

    Samsung Galaxy Note-г онгоцонд авч орохыг АНУ хориглолоо

    Өчигдөр АНУ-ын Тээврийн департмент, Холбооны Агаарын Тээврийн Захиргаа (FAA) болон хэд хэдэн нислэгийн компаниуд хамтран Самсунг компанийн Galaxy Note 7 гар утсыг ямар ч онгоцонд, ямар ч хэлбэрээр тээвэрлэхийг хориглолоо. Үүнд анхны хувилбар болон сүүлд шинэчилсэн хувилбар аль аль нь багтаж байна. Зорчигчид биедээ авч явахаас гадна онгоцны карго, ачаанд өгөхийг хориглож байна. Тэдний мэдэгдэл дурдахдаа зорчигчдын аялалд түвэг учруулж …

  • 15 October

    Дугаарын хязгаарлалт өнөөдрөөс өвлийн бүсчлэлд шилжлээ

    Авто замын түгжрэлийг сааруулах зорилгоор 2012 оноос эхлэн тээврийн хэрэгслийг улсын дугаарынх нь сүүлийн тоогоор нь хязгаарлан хөдөлгөөнд оруулж зохицуулалт хийх болсон. Ингэхдээ дугаарын хязгаарлалтыг өвөл, зуны цагийн хуваариас хамааруулж, өөрчилдөг. НИТХ-аас гаргасан шийдвэрийн дагуу дугаарын хязгаарлалт өнөөдрөөс эхлэн өвлийн бүсчлэлд шилжиж байна. Ингэснээр өвлийн бүсчлэлийн цагийн хуваарь хоёр цагаар багасч, 08:00-20:00 цаг хүртэл хязгаарлагдах юм.  

  • 15 October

    Монгол улсын зэвсэгт хүчинд боловсон хүчин-хүний нөөцийн нэгж үйл ажиллагаа явуулж эхэлсний 80 жилийн ой боллоо

    Монгол Улсын Зэвсэгт хүчинд хүний нөөцийн нэгж бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсний түүхт 80 жилийн ойн баяр энэ сарын 14-ны өдөр боллоо. Ойн баярын арга хэмжээнд Батлан Хамгаалах Яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, Зэвсэгт Хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат болон Батлан хамгаалах яам, ЗХЖШ-т ажиллаж байсан үе үеийн хүний нөөцийн оролцлоо. Цэргийн явдлын яамны …

  • 15 October

    ГХЯ-ны ТНБ-ийн дарга Д.Даваасүрэн НҮБ-ийн хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн дарга Карин Хулшофтай уулзав

    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн дарга хатагтай Карин Хулшофийг 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч уулзлаа. Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд хамгааллын орчныг бэхжүүлэх зэрэг хүүхдийн сайн сайхны төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулан, Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг дэмжин ажиллаж байгаа НҮБ-ын Хүүхдийн санд талархал …

  • 15 October

    Бусдын амь насыг санаатай хөнөөсөн хэргийг шийдвэрлэжээ

    Дорноговь аймгийн Сайншанд сумын иргэн Т-нь 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Г-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний цээж, чих, гуян тус газар хутгалж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд тус аймгийн прокурорын газраас 2016 оны 09 сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж …

  • 15 October

    БСШУС-ын сайд Ж.Батсуурь Налайх дүүрэгт ажиллалаа

    Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг гэгддэг Налайх дүүргийн хэмжээнд улсын болон хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг, коллежууд үйл ажиллагаа явуулдаг. Салбарын сайд нэг өдрийн томилолтын хүрээнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, боловсрол соёл, спортын салбарт ажиллаж байгаа ажилтан албан хаагчдын ажилтай танилцав. Нийслэлийн төдийгүй улсын хэмжээнд үүсээд байгаа асуудал болох сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу, засвар шинэчлэл хийх, шинээр барьж байгуулах зэрэг асуудал Налайх …

  • 15 October

    Инээмсэглэлийн тухай сонирхолтой баримтууд

    Инээмсэглэл бол хүн төрөлхтний хамгийн их хэрэглэдэг нүүрний хувирлуудын нэг бөгөөд эрдэмтэн Пол Экманы олж мэдсэнээр та бид 18 – 19 янзаар инээмсэглэдэг байна. Инээмсэглэхэд “эндорфин” буюу аз жаргалын гормон болон “серотонин” хэмээх стресснээс ангижруулах бодисууд ялгардаг тул сэтгэл санааг тайвшруулж, эрч хүчийг өгдөг байна. Инээмсэглэх нь стресснээс ангижруулаад зогсохгүй та бидний биеийн дархлааг сэргээж, цусны даралтыг бууруулах шидтэй ба …

  • 15 October

    Нүүрээ яаж батга сэвхгүй байлгах вэ?

    Охид бүсгүйчүүд сэвх батгаа арилгах гэж янз бүрийн арга хэрэглэдэг нь зарим тохиолдолд бүр эсрэгээрээ үйлчлэх нь бий Энэ талаар хэдхэн зөвлөмж өгөхөд: Юуны өмнө дотор эрхтэн эрүүл байх ёстой. Идэж байгаа хоолныхоо тослогт хяналт тавьж, биенд шингэц муутай, шарсан хайрсан, өөх тос ихтэй хоолноос татгалз. Нүүрний тосыг нимгэн тавьж сур.Хэт зузаан тавьсан тос пудр нь арьсны нүхийг бөглөж батгашуулах …