Monthly Archives: October 2016

October, 2016

  • 13 October

    Ж.Эрдэнэбат: Давхар татварын хэлэлцээр худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон Улсад хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. Ерөнхий сайд айлчлалын хоёр дахь өдрөө Япон Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимад бараалхлаа. Ж.Эрдэнэбатын Засгийн газар эдийн засгаа дахин сэргээж чадна гэдэгт ноён Т.Оошима итгэлтэй байгаагаа илэрхийлээд Японы нэр нөлөө, хүчтэй улстөрчид Монгол Улсыг бүх талаар дэмждэг гэв.  Мөн “Манай хоёр улс  ардчилсан засаглалтай, чөлөөт …

  • 13 October

    Б.Бат-Эрдэнэ: Орон нутагт ажиллах үеэр иргэд маань эдийн засгаа хямралаас гарахад туслахад бэлэн гэдгээ илэрхийлж, мал, цалин тэтгэврээ хандивлахыг нийтэд уриалсан

    УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. -Танд энэ өдрийн мэнд хүргэе. Саяхан та чуулганы завсарлагаар орон нутагтаа ажиллаад ирсэн Улсын Их Хурлын сонгуулиас хойш 70 гаруй хоногийн хугацаанд Засгийн газраа байгуулж, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулан УИХ-аар батлуулан хэрэгжүүлэх ажилдаа ороод байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг сурталчлах ажлын хүрээнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, …

  • 13 October

    Бямба гаригт Дэлхийн гар угаах өдөр тохионо

    НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2008 онд жил бүрийн 10-р сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласан. Жил бүр уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь дэлхийн сая сая хүмүүсийг гараа савандаж угаахыг уриалсан томоохон компанит ажил болдог бөгөөд гараа савандаж угаах нь нийт хүн ам, ялангуяа бага насны хүүхдийг суулгалт болон амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн, хүн бүрийн …

  • 13 October

    Тим Көүпийг “Найрамдал” медалиар шагналаа

    Чингис хааны гаргасан  мөрөөр Монгол, Казахстан, Орос, Украйн, Унгар улсуудын газар нутгаар  6000 км мориор аялж,  ном кино бүтээж, Монгол Улсыг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа Австралийн  иргэн Тим Көүпийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Найрамдал”  медалиар шагнах зарлиг гаргажээ. Уг шагналыг  БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр  “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын аялал жуулчлалын …

  • 13 October

    С.Батболд: Хотыг эзэнтэй байлгах хүмүүс бол Мэргэжлийн хяналтын байцаагч нар

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ажилтан, албан хаагчидтай уулзлаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Засаг даргад 2016 онд хийсэн ажлын тайлангаа танилцуулж, оны эхний 9 сарын байдлаар нийслэлийн төсөвт 1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 680 саяыг, улсын төсөвт нийт 260 сая төгрөг төвлөрүүлэхээс 168 сая төгрөгийг төвлөрүүлсэн гэсэн мэдээллийг өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд …

  • 13 October

    Олсон хүнээ баяжуулсан топ 10 олдвор

    Олсон хүний олз, хаясан хүний гарз гэдэг. Гудамжаар явж байгаа 5000 төгрөг олвол ингэж хэлэхээс өөр аргагүй. Харин өмсөлгүй удсан хуучин хувцсаа хаях гээд халаасыг нь санаандгүй ухтал аль эрт хийгээд мартсан 10 мянгат гараад ирвэл гарч гэх үү олз гэх үү хэлэхэд хэцүү. Ямар ч тохиолдолд олсон хүн баярлаж баяждаг. Зарим олдвор олсон хүнээ огцом, санаанд оромгүй баяжн болгодог. …

  • 13 October

    Эх орон ярьсан болгон эх оронч байдаггүй

    Эх орон сүйрлээ, яах вэ энэ хэдэн луйварчныг хэмээн гаслах нэгэн эрд би үнэн сэтгэлээсээ итгэдэг байв. Тэрээр “Даяар Монгол”, “Газар шороо” өөр юу юу ч билээ хөдөлгөөнийхөнтэй уулзлаа, Женкотой холбогдлоо, энэ улс орон үнэхээр болохоо байжээ, яах вэ Галаа минь хэмээн шогширдог байв. Яаж ч чадахгүйдээ би өмнө нь буруутан мэт өөрийгөө төсөөлж, ийм хөвгүүд байгаа цагт эх орон …

  • 13 October

    Авлигын эсрэг ОУ-ын өдрийг 12 дугаар сарын 9-нд тэмдэглэнэ

    НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдөр жил бүрийн 12 дугаар сарын 9-нд тохиодог билээ. Энэ өдрийг угтан Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, эрдэмтэн судлаачид, оюутан сурагчид буюу олон нийтийг хамруулан хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар ажилдаа ороод байна. Авлигын эсрэг олон улсын өдрийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх гол зорилго нь авлигын эсрэг …

  • 13 October

    Дэд сайд Л.Бямбасүрэн “Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг”-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

    Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Хар, тамхи, мансууруулах болдисоос иргэдийг хамгаах нийгэмлэг” ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар  Эрүүл мэндийн яамны зүгээс Глобал сангаар дамжуулан хэрэгжүүлж буй төслийн талаар болон тус яам, НЭМХ-ээс  ДЭМБ-тай хамтран хийж буй мансууруулах бодисын хэрэглээний өнөөгийн нөхцөл байдлын үндэсний судалгааны талаар болон цаашид хамтарч ажиллах үйл ажиллагааны чиглэлээр харилцан  санал солилцлоо. ЭМЯ

  • 13 October

    ШУТИС-ийн оюутнууд олон улсын олимпиадад түрүүлжээ

    Азийн их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохиогддог “Прокон-2016” програмчлалын  олимпиадад эх орноо төлөөлөн оролцсон ШУТИС-ийн МХТС-ийн оюутнууд тэргүүн байр эзэлжээ. Тус  олимпиад энэ сарын 5-9-ний өдрүүдэд Япон улсын Тоба хотноо зохион байгуулагдсан юм. МХТС-ийн баг Монгол улсад болсон шалгаруулалтад тэнцсэнээр уг олимпиадад оролцох эрхээ авсан аж.    

  • 13 October

    Улсын Филармони нээлтийн тоглолтоо толилуулна

    Улсын Филармони 45 дахь жилийн нээлтийн тоглолтоо толилуулах гэж байна. Ирэх онд Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармони үүсгэн байгуулагдсаны 45 жилийн ой болох бөгөөд “New Season 2017” нэгдсэн тоглолт 2016 оны 10 дугаар сарын 15-нд 15:00 цагаас Соёлын төв өргөөний тайзнаа ганцхан удаа тоглогдох юм.  Тоглолтод улсын Филармонийн Морин хуурын чуулга, Баянмонгол жазз найрал хөгжим, Симфони найрал хөгжимчид оролцох аж. “New …

  • 13 October

    Баянзүрх дүүргийн 55 –р тусгай дунд сургуулийн түүхт 40 жилийн ойн арга хэмжээ боллоо

    Баянзүрх дүүргийн 55 –р тусгай дунд сургууль нь анх 1976 онд Улаанбаатар хотын боловсролын газрын даргын тушаалаар 3 бүлэг 4 багштай байгуулагдаж байсан бол эдүгээ 94 багш, 27 ажилтан ажиллагсад, 1-12 ангийн 39 бүлэгт 460 гаруй сурагчтайгаар 40 дэх жилдээ сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна. Тус сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үнэлэх , оношлох асуудал дээр шинэ аргыг туршин хэрэгжүүлж, …

  • 13 October

    Хорт хавдар үүсэхээс сэргийлэх хүнс

    Эрдэмтэд намрын шинэ ургацын жимс, хүнсний ногоо нь хорт хавдар үүсэхээс сэргийлдэг болохыг тогтоосон байдаг. 1.    Алим Юуны түрүүнд өдөрт нэг ширхэг шинэ алим идэх нь амны, улаан хоолойн, уушиг, бүдүүн гэдэс, ялангуяа хөхний хорт хавдар үүсхээс сэргийлдэг болохыг тогтоожээ. Алиманд агуулагдах куэрсэтин хэмээх бодис нь эсийн ДНХ-г гэмтэхээс хамгаалснаар хавдраас сэргийлдэг байна. Мөн алимыг хальстай нь идсэнээр олон төрлийн …

  • 13 October

    Монгол Улс аюулгүй байдлаараа 163 орноос 50-д оржээ

      Дэлхийн орнуудын аюулгүй байдлын рейтингийг тодорхойлдог Олон улсын энх тайвны индекс /Global Peace Index/-ийн 2016 оны тайлан мэдээ гарчээ. 2016 оны тайлан мэдээнд дэлхийн 163 орныг хамруулсан бөгөөд Монгол Улс 50 дугаар байранд жагсчээ. Харин жагсаалтын нэгдүгээр байранд Исланд Улс урьдын адил орж дэлхийн хамгийн аюулгүйн орноор дахин нэрлэгдлээ. Тус улсын хувьд энэ жагсаалтыг зургаа дахь жилдээ тэргүүлж байгаа буюу …