Monthly Archives: November 2016

November, 2016

  • 11 November

    Өтгөн цайнаас татгалзаарай

    Үргэлж өтгөн цай уувал эрүүл мэндэд муу. Цусны даралт ихтэй, зүрх судас, бөөр, элэгний өвчтэй хүмүүс өлөн элгэн дээрээ өтгөн цай уувал өвчин сэдэрнэ. Иймд өглөө хярам, буцалсан ус, зөгийн балтай ус, шингэн цай ууж бай. Өтгөн цайн биенд шингэх ёстой эрдэс бодисын хэмжээг багасгадаг. Цус төлжилтийг сааруулж, даралт бууруулдаг төдийгүй унтахын өмнө өтгөн цай уувал нойр хулждаг.

  • 11 November

    Таны шүдэн дээр толбо тогтоод байна уу, тэгвэл битгий санаа зов

    Эрүүл цагаан шүдтэй байх хэн хүний мөрөөдөл. Ер нь эрүүл цагаан шүд дан ганц хүний гоо сайхан бус тухайн хүний дотоод бие организмын гоо сайхныг илэрхийлж байдаг. Тэгвэл өдөр бүр шүдээ угаасан ч шүдэн дээрх толбо чинь арилахгүй эсвэл толботоод байна уу, тэгвэл битгий санаа зов, эмч нар учрыг нь олжээ. Их Британийн Манчестер хот дахь тус улсын шүдний гоо …

  • 11 November

    Нойргүйдлээс ангижрах арга олджээ

    Хүмүүст нойргүйдлээс ангижрахад нь тус болох аргыг олж чадсан гэдгээ судлаачид мэдээлэв. Өдгөө эмч нар нойрны дэглэм алдагдалттай тэмцэхэд зориулагдсан олон тооны эм, бэлдмэлүүдийг бүтээсэн ч энэ нь төдийлөн нааштай үр дүнг үзүүлэхгүй байгаа билээ. Тиймээс эрдэмтэд илүү аюул багатай, бас үр нөлөө өндөртэй эм бэлдэлүүдийг бүтээх тал дээр шаргуу ажиллаж байгаа юм. Дээр нь эрдэмтэд нойргүйдэлттэй тэмцэхэд тустай ямар …

  • 11 November

    Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагуудыг шалгаруулна

    Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн хууль тогтоомж, стандарт дүрэм журмуудыг шинэчлэн батлуулж хөдөлмөрлөх орчныг сайжруулах, эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хувь хүний өөрийн ажил хөдөлмөртөө хандах хандлагыг өөрчилж зөв ажиллах зан үйлд төлөвшүүлэхэд чиглэсэн олон шинэлэг ажлуудыг санаачлан шат дараалан хэрэгжүүлж байна. Аюулгүй ажиллагааны зан үйл соёлыг …

  • 11 November

    Өөрийнхөө нүдээр өөрийгөө тодорхойл /сонжоо/

    Дотоод ухамсар руугаа шагайж үзье. Цаасан дээр өөрийгөө бүтэн биеэр зураарай. Дараа нь бидний асуултад хариулж, чиний уран бүтээл ямар утга агуулж байгааг ойлгож, өөрийгөө танин мэдээрэй. ХАМГИЙН ЭХЭНД НЬ ЮУ ЗУРСАН БЭ? Санав уу? Тэгвэл чи биеийнхээ энэ хэсэгт сэтгэл хангалуун байдаг юм байна. Харин хамгийн сүүлд нь зурсан зүйлээ чи хувцсан доогуур/үснийхээ цаагуур далдлахыг хүсдэг гэсэн үг. Зургаа …

  • 11 November

    Хүүхэд нь амжилтад хүрдэг аав ээжийн нийтлэг шинжүүд

    Үр хүүхдээ сайн сайхан яваасай гэж бүх л аав ээж хүсдэг. Хүүхэд бүрийг амжилтад хүргэдэг хүн бүхэнд үйлчлэх бэлэн жор байхгүй ч зарим нэг судалгааны дүнд амжилтад хүрдэг хүүхдийн аав ээжид ажиглагддаг зарим нийтлэг шинж тодорхой болж ирж байна. Эдгээрт • Хүүхэддээ итгэл хүлээлгэдэг • Өөрсдөө нийгэмд зохих хэмжээний статустай • Өндөр боловсролтой • Харьцангуй багаас нь үсэг тоо зааж …

  • 11 November

    Онц хүнд хэргүүдийг шүүхээр шийдвэрлэлээ

    Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хяналт тавьж шүүхэд шилжүүлсэн дараах эрүүгийн хэргүүдийг  Анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдлээ. 1. Яллагдагч Х-нь давтан үйлдлээр 2014 оноос 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд удаа дараа өөрийн төрсөн охин, насанд хүрээгүй хохирогч М-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэн удаа дараа бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан …

  • 11 November

    Дональд Трамп цагаан ордонд очиж Барак Обаматай уулзлаа

    Америкийн нэгдсэн улсын 45 дахь удаагийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Цагаан ордонд зочилж Барак Обаматай уулзав. Цагаан ордонд Барак Обама Трамптай цаг гаруй яриа өрнүүлжээ. Барак Обама Дональд Трамптай ярилцсан уулзалт гайхалтай уулзалт боллоо гэж хэлжээ. Харин Дональд Трамп Барак Обаматай цаашид   хамтран ажиллах болон гэж хэлжээ. Цагаан ордонд Барак Обамагийн гэргий Мишель Обама болон шинэ тэргүүн хатагтай Меланиа Трамп …

  • 11 November

    Тээвэрлэлтийн үйл ажиллагааг боловсронгуй болгох зааварчилгаа өгнө

    Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагууд ээлжит шуурхай хурлаа өнөөдөр хуралдууллаа. Энэхүү хурлаар салбарын хэмжээнд хийхээр төлөвлөсөн үүрэгт ажлуудаа дүгнэж, цаашид хийх шаардлагатай тулгамдсан асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх талаар үүрэг чиглэл өгсөн юм. Тухайлбал, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Ерөнхий зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудал, Автотээврийн үндэсний төвийн үйл ажиллагаанд шалгалт оруулж, цэгцлэх асуудлыг хэлэлцсэн байна. Мөн Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой төслийг урагшлуулах хэлэлцээр …

  • 11 November

    Зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга

    2012 онд манай улсад 17,761 хүн хорвоогийн мөнх бусыг үзжээ. Эдгээр нь  янз бүрийн шалтгаантайгаар хорвоог орхисон бөгөөд үүнээс 16,923 нь ямар нэгэн өвчний улмаас нас барсан байна. Жамаараа нас эцэслэхээс гадна ямар нэгэн өвчин, гэмтэл, ослоос шалтгаалан нас барж байгаа хүний тоо өнгөрсөн оноос 204 хүнээр багассан ч өвчний улмаас нас барагсдын зонхилох шалтгаан нь зүрх судасны өвчин хэвээр …

  • 11 November

    Н.Лүндэндорж: Үндсэн хуулийн өөрчлөлтийг Зохион байгуулах Их Хурлаар шийдэх нь зүйтэй

    Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Философийн ухааны доктор, профессор Н.Лүндэндоржтой ярилцлаа. -Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал нэлээд хүчтэй яригдаад эхэллээ. Өөрчлөлт хийх ёстой юу, хийвэл хамгийн түрүүнд юуг өөрчлөх гэдгээс яриагаа эхэлье. -Би өөрчлөлт хийх ёстой гэж үздэг хүний нэг. Өөрчлөлт хийе гэж одоогоос бараг арван жилийн өмнө ярьж байсан. Тэр үед хүмүүс дэмждэггүй. Чимид …

  • 11 November

    Нүүрсэн эмний ач тус

    Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг нүүрсэн эмийг ахуйн болон гоо сайхандаа ашигтайгаар хэрэглэж болдгийг та мэдэх үү? Зөвхөн ходоод гэдэсний өвчлөлд бус, өөр олон хэлбэрээр ашиглаж болдог байна. Иймд бид та бүхэндээ нүүрсэн эмийг ахуйн нөхцөлд хэрхэн ашиглах маш хэрэгтэй аргуудыг танилцуулъя. Өөрт хэрэгтэй гэж бодсон аргуудаа туршаад үзээрэй. 1.Батга эмчлэх Арьсаа буруу арчилснаас үүдэж нүүрэнд батга гарах нь, хамгийн том …

  • 11 November

    Ядахдаа л бэлгэвч, маскийг үнэгүй тарааж, эрүүл мэндийн сургалт иргэдэд хийх хэрэгтэй байна

    Монголчуудын эрүүл мэндийн боловсрол ямар төвшинд байдаг вэ? Бид суурин соёлд хөл нийлүүлэх гэж хэрэндээ л “манарч” байх шиг. Суурин соёлын нэгээхэн дамжлага гэлтэй утаа, хог хаягдал, барилгын зохион байгуулалтын шокноос гарч чадахгүй л явна. Магадгүй хэсэг хугацааны дараа энэ бүхэн шийдэгдэж үүнээс үүдэлтэй өвчлөл буурах л байх. Шийдлийн гарцыг олох нь цаг хугацааны л асуудал биз. Энэ бүх материаллаг …

  • 11 November

    Үндэсний телевизийг үзвэр, үйлчилгээний газар болгоно гээд 720 сая төгрөг “шатаажээ”

    Үйл явдал ингэж эхэлжээ. МҮОНРТВ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь 2016 оны хоёрдугаар сарын 19-нд МҮОНРТВ-ийн ашиглалтгүй байгаа 1000 мкв талбай бүхий X объектыг Event hall буюу үзвэр үйлчилгээний танхим болгох тухай тушаал гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар нь МҮОНРТВ-ийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Энхтуяаг томилсон байна. Ингээд ажил эхлэв. Ажлын хэсэг нь “Бум-Асар”ХХК, “Могумб констракшн”ХХК, “ГААС”ХХК,  “Долоон марзад”ХХК, “ДАСЭ” ХХК-иудад үнийн санал …

  • 11 November

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Шахалт дарамттай өдөр. Ажил болон мэргэжлийн хариуцлага таны цагийг барна. Жижиг сажиг зүйлээр бүү оролд. Ажлаа төлөвлөгөөний дагуу хий. Та бусад хүмүүсийн ажлыг амжуулахаар хичээх тул энэ бүхнийг зогсоон өөртөө цаг гарга. Таныг амарч байх хугацаанд ч ажил тань бүтэмжтэй байна. Төлөвлөгөө тань сүүлийн хоромд өөрчлөгдөж магадгүй. Тиймээс та нөөц төлөвлөгөөтэй бай. Эрх мэдэлтнүүд, эмэгтэйчүүд, ялангуяа энэ өдөр …