Monthly Archives: December 2016

December, 2016

  • 23 December

    Цэцэрлэгүүд агаар цэвэршүүлэгч төхөөрөмж, сурагчид амны хаалттай боллоо

    Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийнхөнтэй хамтран Нийслэлийн Засаг даргын тамгын газраас агаарын бохирдол ихтэй, гэр хорооллын дунд байрлах 50 цэцэрлэгт 200 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг хүлээлгэн өгч байгаа билээ. Энэ хүрээнд  Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар Чингэлтэй дүүргийн 11 цэцэрлэгт агаар цэвэршүүлэгч төхөөрөмж болон агаарын тоосонцорыг хэмждэг лазер төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн юм. Бага насны хүүхдүүдийг агаарын бохирдлоос …

  • 23 December

    “Бид архинаас татгалзаж-Шинэ ирээдүйн төлөө” цэнгүүн болов

    Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтох эмгэг судлалын клиник, Өдрийн эмчилгээний баг, Өөртөө туслах бүлэг санаачлан  “Бид архинаас татгалзаж- Шинэ ирээдүйн төлөө” уриан дор Төрийн болон төрийн бус байгууллага хамтарсан анхны архигүй шинэ жилийн баярын цэнгүүнийг  зохион байгууллаа. Уг баярын цэнгүүнд Монгол улсын Ерөнхийлөгчийн  нийгмийн эрүүл мэндийн бодлогын орон тооны бус зөвлөх, Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, соёлын гавьяат зүтгэлтэн …

  • 23 December

    Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

    Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдоржид Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2016 оны 12-р сарын 22-ны өдөр / Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Д.Тэрбишдагва, З.Нарантуяа, М.Оюунчимэг, Б.Ундармаа нар өргөн мэдүүллээ. Монгол Улсын Хөгжлийн банк үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хуульд заасны дагуу хэрэгжүүлж ирсэн хэдий …

  • 23 December

    АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа Хэнтий аймгаас эхэллээ

      АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа өчигдрөөс албан ёсоор эхэллээ. Сурталчилгааг Их эзэн Чингис хааны өлгий Хэнтий аймгаас эхлүүлж 40 хоногийн хугацаанд Монгол Улс даяар үргэлжлүүлэх юм. Ардчилсан нам энэ сарын 6, 7-нд болсон VI Их хурлаараа намын шинэчлэлийг эхлүүлж намын даргаа бүх гишүүдийнхээ саналаар сонгох шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээр намын даргын сонгуульд …

  • 23 December

    Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

    Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдоржид 2016 оны 12-р сарын 22-ны өдөр  Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, С.Чинзориг, Х.Болорчулуун нар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа өргөн мэдүүлэв. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн  9.1.1 дэх заалтад “жижиг, дунд үйлдвэр эрхлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, санхүү, татвар, зээл, хөрөнгө оруулалтын …

  • 23 December

    З.Нарантуяа: Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсэг одоог болтол шалгалтын акт материаллаа УИХ дахь АН-ын бүлэгт өгөөгүй

    -Хөгжлийн банкаа балансынх нь хувьд, санхүүгийнх нь чадварын хувьд, менежмэнтийнх нь хувьд сайн болгох нь Засгийн газрын ойрын хугацааны зорилт байх ёстой- УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяатай Хөгжлийн банктай холбогдох асуудлаар ярилцлаа. -УИХ-ын Эдийн засаг, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар уржигдар /2016.12.20/  Хөгжлийн банкны талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг таны …

  • 23 December

    Монгол төрийн өмч 30 их наяд төгрөг

    Монгол төрийн өмчид 30 их наяд төгрөгийн хөрөнгө тоологдсон гэдгийг өнөөдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ)-ын дарга Ц.Ням-Осор мэдээлэв. Тус байгууллага дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг төрийн өмчийн ээлжит тооллогыг зохион байгуулж, өчигдөр буюу энэ сарын 21-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлжээ. Тооллогод 790 хүүхдийн цэцэрлэг, 616 сургууль, сум дундын 129 эмнэлэг, 335 соёлын ордон, 23 номын …

  • 23 December

    Хууль бус тээвэрлэлтээс татгалзъя

    ЗТХЯ-наас сар бүр “Зам, тээврийн хөгжил” мэдээллийн цаг зохион байгуулж, тухайн асуудлын хүрээнд тулгамдаад буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх болон цаашид баримтлах бодлого, чиглэлийн талаар олон нийтэд салбарын мэдээ, мэдээллийг нээлттэй хүргэхээр болжээ. Энэ удаад “ХУУЛЬ БУС ТЭЭВЭРЛЭЛТЭЭС ТАТГАЛЗЪЯ” сэдвээр мэдээлэл өгч, олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс, зорчигч “хулгайн тээвэр” хэмээн нэрлэгдэх хууль бус тээвэрлэлтийн талаарх асуудлыг хөндлөө. Тухайн тээвэрлэгчийг хянаж, …

  • 23 December

    Ц.Бээжин: Өмнөговьчуудыг хуурах хоёр дахь зальт ажиллагаа тавантолгойн төсөл нэрээр эхэллээ

    Тавантолгойн  төслийн хэлэлцээний эргэн тойронд Өмнөговь аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн байгаль орчны салбарындарга Ц.Бээжинтэй ярилцлаа. -Тавантолгойг хамтарч ашиглах түншүүдийн гэрээ  хэлцэл эхэллээ.Хэлцэл, зөвшилцөлд  орон нутгийн иргэдийн оролцоог хэр хангасан юм бол?   -Өмнөговьчууд нэг удаа Монголын төр, эрх баригчдад хууртагдсан. Монголыг тэжээх, тэр дотроо өмнөговьчуудын амьдралыг зовлон гачаалгүй, ядууралгүй сайн сайхан болгоно гэсэн уриатай “Оюутолгой” хэмээх дэлхийн хэмжээний мега …

  • 23 December

    Монгол улс ОХУ-тай Мал сүргийг эрүүлжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

    ОХУ-тай Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам Мал эрүүлжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, үрийн аж ахуй байгуулах, хил орчмын худалдаа хийх гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр хамтран ажиллана. Энэ хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн 11 дүгээр сарын 18-20-ны  өдөр  Оросын холбооны улсад албан ёсны айлчлал хийлсэн. Айлчлалын хүрээнд ОХУ-ын ХАА-н сайд Ткачёв Александр Николаевич, ХХАА-н дэд сайд …

  • 23 December

    Гадаадаас яаралтай санхүүжилт авахгүй бол Монгол Улс дампуурч магадгүй

    ВАШИНГТОН. /cnbc/. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох БНХАУ-тай шөргөөцөлдөх нь ямар ч улсад ашиггүй гэдэг нь ойлгомжтой хэрэг. Эдийн засгийн хүндрэлд ороод байгаа Монголын хувьд ийм асуудлын улмаас өрийн хямралд орж, дампуурч болзошгүй дээрээ тулаад байна. 2016 онд эдийн засгийн өсөлт нь бараг тэг хувьтай гарч, төсвийн алдагдал нь ДНБ-ий 20 хувьд хүрэх төлөвтэй байгаа Төв Азийн Монгол Улс …

  • 23 December

    Цас цэвэрлэх техник, технологи бий болгоно

    Авто болон явган хүний зам, талбайн цас цэвэрлэх техник, технологи бий болгох, зохион бүтээх уралдаанд шалгарсан загвар бүтээхэд шаардагдах 50 сая, шалгарсан бүтээлд олгох 22 сая, нийт 72 сая  төгрөгийг Засгийн газрын  нөөц сангаас гаргахаар боллоо.   БСШУСЯ энэ оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд уралдаан зарлаж 15 саналын дөрвийг нь сонгон шалгаруулаад байна. ШУТИС, …

  • 23 December

    Эрчим хүчний хэрэглээг бууруулах чиглэлээр хувийн хэвшилтэй хамтран ажиллана

    Нийслэлийн Байгаль орчны газраас өргөн хэрэглээний цахилгаан бараа импортлон борлуулагч аж ахуйн нэгжүүдтэй ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Эрчим хүчний хэрэглээнд учирч буй ачааллыг багасгах, хэрэглэгчид оногдох төлбөрийн дарамт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор  хийсэн уг уулзалтаар  импортын өргөн хэрэглээний цахилгаан бараанд эрчим хүчний хэмнэлттэй байх стандартын шаардлага тавих, худалдан авагчдын сонголтод нөлөөлөх зорилгоор эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн …

  • 23 December

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Сүйрлийн өдөр. Нүүдэл суудал хийх үеэс таны одоогийн оршин суугаа хаяг хэрэгцээнээс хасагдана. Ямар ч шалтгаантай байсан нөхцөл байдлыг өөрийн талд эргүүлэхийг хичээ. Бизнесийн болон хувийн ажилдаа бүх цаг заваа зарцуулах авч та өнөөдөр гартаа атгаж байсан зүйлээ алдсан мэт сэтгэгдэлтэй үлдэх бололтой. Энэ гэнэтийн зүйл юунаас ч болсон бай оройхон тийшээ та гэр бүлийнхэнтэйгээ хөгжилдөж, инээгээд сууж …

  • 23 December

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:  24-нд баруун болон төвийн нутгаар, 25-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна. 2016 оны 12 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын зарим газар, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас …