Monthly Archives: December 2016

December, 2016

  • 26 December

    Эрчүүдэд бэлгэвч хэрэглэхгүйгээр хүүхэдтэй болохоос сэргийлэх арга олжээ

    Хүн төрөлхтний нөхөн үржихүйн амьдралын хамгийн эмзэг сэдвийн нэг бол жирэмслэлт ба түүнээс хамгаалах аргуудын тухай байдаг. Эртнээс нааш уламжлагдаж ирсэн жирэмслэлтээс хамгаалах маш олон арга байдаг ч эдгээрийн олонх нь эмэгтэйчүүдэд зориулагдсан нь бий. Тэгвэл Энэтхэгийн “The Parsemus Foundation” байгууллагаас эрчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах орчин үеийн аргыг боловсруулж, туршилт явуулж байгаа гэнэ. Жирэмслэлтээс хамгаалах энэ аргыг 2010 оноос эхлэн …

  • 26 December

    Өнөөдөр эцэг, эхчүүд утааны эсрэг жагсана

    “Утааны эсрэг ээжүүд” холбооноос санаачлан өнөөдөр буюу энэ сарын 26-ны өдөр жагсаал хийхээр болсон. Тэд агаарын бохирдол, хотын утаанаас үүдсэн хүүхдийн өвчлөл их байгаад ийнхүү сэтгэл зовниж жагсахаар болсон юм.                 Зохион байгуулагчдын зүгээс бусад эцэг эхчүүдийг идэвхитэй оролцохыг уриалж байгаа аж. Жагсаалд оролцох хүмүүс өөрсдийн үзэл бодол нөхцөл байдлыг илэрхийлэх лоозон самбар лаа зэргээ бэлдэж ирэх юм байна. Хорт …

  • 26 December

    Оросын “Ту-154” онгоц Хар тэнгист осолдож, 92 хүн амь үрэгджээ

    Өнгөрөгч 25-нд ОХУ-ын Батлан хамгаалах яамны “Ту-154” нисэх онгоц Хар тэнгист осолдож, онгоцонд явсан бүх хүн амь үрэгджээ. Сирийн Латакиа хотыг чиглэн ниссэн тус онгоц Хар тэнгисийн эргээс 1 милийн зайд осолджээ. “Ту-154” онгоцонд ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа “Александр” чуулгын 64 гишүүн сууж явжээ. Онгоц өчигдөр өглөө Сочи хотоос хөөрснийхөө дараа радараас холбоо тасарсан байна. Удалгүй онгоцыг Хар тэнгисийн …

  • 26 December

    Д.Трамп: АНУ цөмийн зэвсгийн хүчин чадлаа бэхжүүлэх хэрэгтэй

    АНУ өөрийн цөмийн зэвсгийн чадавхиа өргөжүүлэн бэхжүүлэх ёстой гэж тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп твиттер хуудсандаа бичжээ. “Атомын бөмбөгийн асуудлаар дэлхий дахин ойлголцолд хүрэх хүртэл АНУ өөрийн цөмийн зэвсгийн боломж чадавхийг нэлээд өргөжүүлэн бэхжүүлэх шаардлагатай” гэж тэрбээр онцолсон байна. Трамп сонгуулийн сурталчилгааныхаа үеэр хэлэхдээ, АНУ-ын цөмийн зэвсгийн зарим хэсгийг байлдаанд ашиглах боломжгүй болсон байж магадгүй, иймээс зэвсэгт хүчнийг өргөн хүрээнд …

  • 26 December

    Цагаан алт ба Ц.Нямдорж

    Монгол Улсын өмнөд хилийн манаа, Дорноговь аймгийн Хатан-булаг сумын нутаг дахь Сулинхээрийн отрядыг өнгөрсөн аравдугаар сард сумын төв рүү нүүлгэн шилжүүлсэн. Ингэхийн тулд улсын төсвөөс хоёр тэрбум 100 сая төгрөг гаргажээ. Энэ тухай өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүн Ё.Баатарбилэг “Сулинхээрийн отряд оршиж байсан газраас цагаан алтны орд олдсон учраас нүүлгэн шилжүүлсэн гэсэн тодорхой асуудал ч яригдсан. Эдийн засгийн …

  • 26 December

    Нэрт дуучин Жорж Майкл таалал төгслөө

    1980-аад онд “Wham” хамтлагаас гараагаа эхэлсэн Английн нэрт дуучин Жорж Майкл 53 насандаа таалал төгслөө. “Wham” хамтлагаас гарсныхаа дараа соло уран бүтээл хийж дэлхий дахины тод од болсон Жорж Майклыг дэлхий нийт Зул сарын баяр бүрээр хит болдог “Last Christmas” болон “Careless Whisper” дуугаар нь түлхүү мэддэг. Дэлхий даяар 100 сая гаруй хувь цомог борлуулсан Английн алдарт дуучин эр орон …

  • 26 December

    ЭХЭМҮ-ний төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу  Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй гардуулан өгөв. Арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Ерөнхий захирал Ш.Энхтөр, албаны бусад хүмүүс, олон улсын эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл, …

  • 26 December

    Элэгний вирүсийн эсрэг эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлнө

    Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн энэ сарын 15-ны өдрийн тогтоолоор элэгний вирусийн эмийг хайрцаг дутамд нь 210 000 төгрөгөөр хөнгөлөхөөр шийдвэрлэлээ. Энэ оны 09 дүгээр сарын 09 ны өдрөөс эхлэн нөхөн олгох бөгөөд иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар, эм худалдан авсан баримт  зэргийг үндэслэн эм худалдан авсан байгууллагаасаа өөрийн нэрэн дээрхи банкны дансаар дамжуулан хөнгөлөлтөө авах юм. Түүнчлэн эрүүл мэндийн …

  • 26 December

    Архивын 20 гаруй лавлагааг онлайнаар авах боломжтой

    Иргэд архивын лавлагаа, үйлчилгээг онлайнаар авах боломжтой болсон талаар  2016 оны 12-р сарын 23-ны өдөр нийслэлийн Архивын газраас мэдээллээ. Төрийн байгууллагуудын архивын баримт бичгийн 95.6 хувийг цахим хэлбэрт шилжүүлжээ. Иймээс албан байгууллага, иргэдэд лавлагаа, үйлчилгээг онлайнаар үзүүлэх боломж бүрдсэн байна. Тухайлбал, иргэд архивын лавлагаа үйлчилгээг http://lavlagaa.ub.gov.mn/Home/Indexэнэ хаяг рүү орж, хоёр минутад авах боломжтой болсон байна. Мөн тухайн иргэн өөрийн хүсэлтийг …

  • 26 December

    Ж.Эрдэнэбат: Шинэ оны эхний өдрөөс гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат агаарын бохирдлыг бууруулах асуудлаар 2016 оны 12-р сарын 23-ны өдөр товч мэдээлэл хийлээ. Тэрээр, -Үе үеийн Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бодлого гаргаж ажилласан ч үр дүн нь хангалттай байсангүй. Агаарын бохирдлын эсрэг ямар ажил, арга хэмжээ зохион байгуулсан, ямар үр дүн гарсан, гадаадын ямар байгууллагатай хамтарч ажилласан зэрэг судалгааг гаргаж үзлээ. Огт ажил …

  • 26 December

    Өнөөдөр болох үйл явдал

    Өнөөдөр буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна. АРДЧИЛСАН НАМЫН ТӨВ БАЙР 11.00 цагт: Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр намын даргын сонгууль болон гишүүдийн шинэчилсэн бүртгэлийн талаар мэдээлэл хийнэ. ЗАСГИЙН ГАЗРЫН 4 ДҮГЭЭР БАЙР 11.00 цагт: Санхүүгийн зохицуулах хорооноос хэвлэлийн хурал зарлаж байна. Энэ удаа банкнаас бусад санхүүгийн …

  • 26 December

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Өөрийн байр сууриа хамгаалах идэвхитэй, тэмцэлтэй хүнд өдөр. Гэр бүл, хамтрагчтайгаа асуудал үүсгэж магадгүй. Эргэн тойрныхонтойгоо зөрчилдөх болно. Сонор сэрэмжийнхээ ачаар таагүй зүйлсээс зайлсхийж муу санаатны занганаас тойрон гарч чадна. Гэр бүлийн хүрээнд бага зэргийн хэрүүл маргаан гарч болзошгүй. Өөрийн байр суурийг баттай хамгаалан, тайван амгалан байхыг одод зөвлөж байна. Ажил төрөл тань таны бодож байгаа шигээр нэг …

  • 26 December

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэрүүл тэмцэл ирнэ

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 26. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 27. Сумъяа гараг. Онгоц одтой, долоон улаан мэнгэтэй хар морь өдөр. Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр …

  • 26 December

    Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 26-нд нутгийн өмнөд хэсгээр, 27-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. 2016 оны 12 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төвийн аймгуудын зүүн өмнөд, говийн аймгуудын зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос …