Monthly Archives: December 2016

December, 2016

  • 20 December

    Утаанбаатар

    Саяхан нэг фэйсбүүкийн постон дээр нэг онигоо бичсэн байхыг уншаад инээж байтал доод коммэнтууд нь бүүр дутах юм алгаа. Онигоо нь ийм юм. Замын цагдаа шогшорч байна гэнэ. “Архи үнэртүүлсэн муу новшийг гэр хорооллын утааруу оруулаад алдачлаа” гэж байна гэнээ. Сэтгэгдэлүүд нь ийм байхын. “Утаа чинь угаасаа хөдөөнөөс хотод орж ирж хэт төвлөрөл үүсгэсэнээс үүдсэн юм шдээ” зөв хаа газар …

  • 20 December

    АНЭУ-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

    Арабын Нэгдсэн Эмират Улсад айлчилж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт Абу Даби хотноо гарын үсэг зурлаа. Арабын Нэгдсэн Эмират Улсын Холбооны үндэсний зөвлөлийн дарга, доктор, хатагтай Амал Абдулла Ал Кубаиси энэ үеэр хоёр улсын эдийн засаг, хөрөнгө оруулалт, хууль эрх, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны асуудлыг хөндөв. Тэрбээр юуны түрүүнд сэргээгдэх …

  • 20 December

    Германд томоохон халдлага болж, ачааны автомашинаар олон хүнийг дайран хөнөөжээ

    Өчигдөр орой Германы нийслэл Берлин хотын томоохон худалдааны зах руу том оврын ачааны автомашинтай этгээдүүд дайран орсны улмаас 12 хүн амь үрэгдэж, 45 хүн гэмтэж бэртжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, Берлин хотын төвд Зул сарын баярын бараа худалддаг, хөл хөдөлгөөн ихтэй худалдааны зах руу ачааны автомашин дайран орсон байна. Энэ хэргийг “террорист халдлага байж магадгүй” гэж цагдаа нар үзэж байгаа аж. Ачааны …

  • 20 December

    Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсоох шалгалт хийж байна

    2016 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 736 зөрчил илэрчээ. Шинэ жилийн баяр ойртож аж ахуй нэгж, байгууллага ажлаа дүгнэж, хамт олноороо баяраа тэмдэглэж буй энэ өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэх хандлагатай байна. Иймд Замын цагдаагийн албанаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг таслан зогсоох, …

  • 20 December

    Засгийн газрын гадаад, дотоод өрийн талаар мэдээлэл сонсоно

    Өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Эдийн засаг болон Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан тус тус болно. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх бол Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их …

  • 20 December

    Тэрхийн цагаан нууранд аврах ажиллагаа явууллаа

    Архангай аймгийн Тариат сумын Тэрхийн цагаан нуурын мөсөн дээгүүр Марк 2 автомашинтай гурван иргэн зорчиж яваад нуурын мөс цөмөрсөний улмаас усанд осолдсон дуудлагаар /(2016.12.17-ны өдрийн 10:35 цагт) аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллалаа. Иргэн Ж /29 настай, эрэгтэй/ автомашинаасаа гарч мөсөн дээр эсэн мэнд үлдсэн, иргэн Т /55 настай, эрэгтэй/, Б /48 настай, эрэгтэй/ нар автомашинтайгаа нуурын усанд живсэн …

  • 20 December

    Та өвлийн улиралд ч шинэхэн, баталгаат мах хэрэглэхийг хүсч байна уу?

    Скай Хайпермаркет ХХК “Монгол хүн та 100 наслаг” уриан дор дотоодын үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, борлуулалтыг дэмжих, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээр дамжуулан хүн амын эрүүл, аз жаргалтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор эрүүл, чанартай, баталгаатай махыг Имартын хэрэглэгчдэд хүргэсээр байна. Бид махны болон сүүний үржлийн чиглэлийн эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч “Монголиан Девелопмент Сольюшн” ХХК, мах сүүний чиглэлийн “Монтбейльярд” үүлдрийн …

  • 20 December

    Шинэ жилийн баярын хамгийн том тоглолт “Snow melody”

    Дэлхийн улс орны ард түмний шашин шүтлэг, яс үндэс, гарал угсаа үл хамаарч улс хоорондын эв нэгдэл тэр дундаа гэр бүл, хүүхэд залуучуудын баярлан өнгөрүүлдэг баярын нэг бол шинэ жилийн баяр юм. Шинэ жилийн баярыг гэр бүл, анд нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ хамт байж зугаатай өнгөрүүлдэг баяруудын нэг билээ. Энэ шинэ жилийн баяраар улсын Филармони уламжлал болгон хүргэдэг “SNOW MELODY” new …

  • 20 December

    Зул сарын баярын үзэсгэлэн худалдааны үеэр халдлага гарч, 9 хүний аминд хүрэв

    Зул сарын баярыг угтсан үзэсгэлэн худалдаанууд дэлхийн улс орон, хотуудад зохион байгуулагдаж, олон сая хүн баяртаа бэлтгэж байна. Гэвч Берлин хотод Зул сарын баярын үзэсгэлэн худалдааны үеэр ачааны машин дайран орж, 9 хүнийг хөнөөж, олон арван хүнийг гэмтээсэн аймшигт хэрэг гарлаа. Орон нутгийн цагаар 20.00 цагт энэ хэрэг болсон байна.   Польш улсын дугаартай автомашинд хоёр хүн явсан бөгөөд нэгийг …

  • 20 December

    Хэрчим сонгино таны биед хэрхэн нөлөөлөх вэ?

    Сонгино бол айл бүрийн өдөр тутмын хүнсний ногооны хэрэглээний нэг төрөл бол сонгино билээ. Тэгвэл сонгинод ямар анагаах ид шид нуугддаг талаар энд онцолъё. 1. Хуурай ханиалгыг ор мөргүй болгоно. Сонгины хандаар сироп бэлтгэн хэрэглэх. Мэдээж энэ бэлдмэл тийм ч таатай үнэр амттай биш. Сонгины хандыг бага багаар уухын зэрэгцээ, чихэндээ хэрчим сонгино хийгээрэй. Биед орсон сонгины ханд ханиалга дархаас …

  • 20 December

    Монгол улсын барилга, авто замын чанарт тавих хяналт сайжирна

    Өнөөдөр Монгол Улсад барилга, зам, гүүр, уул уурхайн салбар өргөжин хөгжихийн зэрэгцээ олон улсын түвшинд хүрсэн итгэмжлэгдсэн  лабораториуд олноор бий болж байгаа. Эдгээр лабораториудын ашиглаж буй хэмжих хэрэгслүүдийг шалгалт тохируулга, баталгаажуулалтад бүрэн хамруулж чадахгүй байгаагаас улс орны аюулгүй байдал, зам барилгын чанарт бүрэн хяналт тавьж чадахгүй байна. Хүч, хатуулгын хэмжлийн салбарт ойролцоогоор 500 гаруй хэмжих хэрэгсэл ашиглаж байгаа ба эдгээр нь …

  • 20 December

    Эцэг эхчүүд утааны эсрэг жагсана

    Монгол Улсын ирээдүй болсон хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг нь агаарын бохирдол болоод байна. Жил бүрийн өвөл бидэнтэй нүүр тулдаг агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй амьсгалын замын халдвар үүсгэж, хүүхдийн амь насанд ч аюул учруулж байна. Уг нь өргөн уудам нутагтай Монгол Улс агаарын бохирдолд өртөхгүй байх боломжтой боловч Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ …

  • 20 December

    Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд эмнэлгийн хуудас олгодог болно

    Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдийн асран хамгаалагчид эмнэлгийн хуудас /лист/ олгох, эмчилгээний төлбөрийг даатгалын сангаас гаргадаг байх нэмэлт өөрчлөлтийг холбогдох хуулинд оруулах чиглэлээр ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнбат сайд нарт даалгалаа. Эрүүл мэндийн яамны танилцуулгаас үзвэл улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт амбулаториор үйлчлүүлэгсдийн 5.5 хувийг эзэлж байгаа нь дэгдэлт /10-15 хувь/-ийн хэмжээнд хүрээгүй. Гэхдээ амьсгалын замын …

  • 20 December

    АН-ын даргад нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулах өгөх үеэр /фото/

    Ардчилсан намын даргад нэр дэвшигчдэд өчигдөр албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхийг нь Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар гардуулан өгсөн. Ингэснээр нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, энэ сарын 22-оос Хэнтий аймагт анхныхаа уулзалтыг хийх юм. Нэр дэвшигчид Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг мөрдөх, АН-ын үндсэн дүрэм журмыг дээдлэх, намын даргын сонгуулийг зохион байгуулах журмыг баримтлах, ил тод байдал, шударга ёсыг …